| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2019/0653/Э |
| Дугаар | 685 |
| Огноо | 2019-06-20 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | А.Мөнхзул |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 685
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,
Улсын яллагч А.Мөнхзул,
Шүүгдэгч Н.нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бууралынхан овогт гийн т холбогдох 1808045100696 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1981 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Баянхонгор аймгийн Заг суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, оператор мэргэжилтэй, УБ иргэдийн бүлэгт туслах ажилтнаар ажилладаг, ам бүл 3, хоёр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Бууралынхан овогт гийн //.
ТОДОРХОЙЛОХ нь:
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:
Н.нь 2018 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, тоотод байх гэртээ ямар ч шалтгаангүйгээр хамтран амьдрагч ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байпдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ./Прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
1.Хохирогч Д.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 14 цагийн орчим орж ирээд ах хашаа цэвэрлэж өг гээд залгаад байна, чи тэр хашааг нь цэвэрлээд өгөөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь би том хүү хоёрын хамт явсан. Тэгээд орой 20 цагийн орчим ирсэн чинь чи муу янхан, чи архи уучихсан байна гэсэн. Тэгэхээр нь би архи уугаагүй гэж хэлтэл намайг хог хамдаг тармуураар миний толгой руу цохьсон. Шалан дээр унасан чинь тармуурны ишээр миний хоолойг боож дарсан. Удалгүй больчихоод миний нуруу руу хөлөөрөө олон удаа дэвссэн. ...” гэх мэдүүлэг /хх 25-26 х/,
2.Шүүгдэгч Н.ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 09-р сарын 16-ны өглөө би Хархорин зах орчихоод эргээд гэртээ 16 цагийн үед гэртээ ирсэн юм. Тэгсэн чинь манай эхнэр гэртээ хувцас угаагаад байж байсан мөн цүнхэнд хувцас хийчихсэн байсан ба хуучин хашаандаа очиж хог цэвэрлэнэ, хог шатаана гэж хэлээд хоёр хүүхдээ дагуулаад гарсан юм. Тэгээд эргээд 00 цапг гэртээ орж ирсэн бөгөөд архи уучихсан байсан ба дагуулж явсан хоёр хүүхэд маань даарчихсан ороод ирсэн тэгхээр нь би ууралсан чинь чи миний архи уух уухгүйг чи заахгүй шүү гэж хэлээд надруу сандал аваад шидсэн тэгхээр нь орон дээр дарж байгаад сандалыг нь булаагаад авсан чинь шүүрээр миний толгойруу цохьсон тэгсэн чинь манай хоёр хүүхэд айгаад гэрээс гараад явсан тэгхээр нь би ын аль хөлрүү нь билээ санахгүй байна хоёр удаа өшиглөсөн тэгээд би хоёр хүүхдээ хайхаар гарсан тэгээд би хоёр хүүхдээ хайгаад олоогүй тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм. Тэгээд цагдаа ирээд ыг аваад явсан ба буцаагаад 03 цагын үед цагдаа ыг буцаагаад аваад ирсэн бөгөөд би яасан бэ? гэж асуусан чинь согтолынх нь зэрэг нь хүрэхгүй байна гэж хэлээд эрүүлжүүлэх аваагүй гэж хэлсэн тэгээд хоёр цагдаа гараад явсаны дараа цүнхээ аваад гараад явчихсан ба түүнээс хойш гэртээ ирэхгүй байгаа. Түүнээс хойш нэг удаа намайг гэртээ байхгүй байхад ирээд хөнжил, гудсаа авсан байсан ба түүний дараа ахиж нэг ирээд бага хүүхэд ийг аваад явсан байсан ...” гэх мэдүүлэг /хх 83 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
3.Насанд хүрээгүй гэрч М.Болдбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр манай аав зах орчихоод 16 цагийн үед ирсэн. Аав ээжийг чи явж ахын хашааг цэвэрлэ гэж хэлсэн. Тэгээд ээж бид 2 бас манай бага дүү э бид 3 аавын ах ын хашааг цэвэрлээд 20 цаг өнгөрөөгөөд орж ирсэн чинь гэр хүйтэн байсан. Аав ууртай байсан. Аав та нар яагаад уддаг юм бэ гэхэд ээж ахын чинь хашааг цэвэрлээд ирлээ гэж хэлсэн. Тухайн үед ээж даараад хацар, нүүр нь улайсан байсан чинь аав ээжийг чи архи уусан байна, муу архичин, энэ тэр гэж хэлээд байсан. Ээж уурлаад аав руу гутал аваад шидсэн. Тэгтэл аав уурлаад орон дээрээс босож ирээд ээжийн цээж рүү 5 удаа цохьсон. Бас шалан дээр унагаад бэлхүүс рүү нь 3 удаа өшиглөсөн. Тэгээд аав гараад гаднаас хог цуглуулдаг хамуур гэрт оруулж ирээд түүний ишээр ээжийн бэлхүүс рүү хэд хэдэн удаа цохьсон. э бид 2 гараад нуугдчихсан. Тэгээд даараад байхаар нь гэртээ ороод ирсэн чинь ээж уйлчихсан сууж байсан. Аав гэрт байхгүй байсан. ...” гэх мэдүүлэг /хх 29-30 х/,
4.Гэрч Т.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Н.хүнд тусархуу, ажилсаг, хөдөлмөрч, хүнтэй эвтэй байдаг хүн байгаа юм. хүнтэй муудалцаад байдаггүй, одоо өөр дээр нь байгаа хоёр хүүхдээ маш цэвэрхэн байлгадаг, хүүхдүүддээ халамжтай хүн байгаа юм. ...” гэх мэдүүлэг /хх 32 х/,
5.Шинжээчийн 11610 тоот дүгнэлт
1. Д.ын биед нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хэвлий, хоёр бугалга, зүүн гуяны цус хуралт, зүүн сарвууны зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
2.3.5.6. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
4.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
7.Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх 42 х/,
6. Аюулын зэргийн үнэлгээ “бага зэрэг” гэсэн /хх 46-47 х/
7.Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 52 х/
8.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 53 х/
9.Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 55 х/
10.Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх 57 х/
11.Гомдол, санал, хүсэлт байхгүй тухай тэмдэглэл /хх 88 х/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.
Н.нь 2018 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, тоотод байх гэртээ хамтран амьдрагч тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
- Хохирогч Д.ын “... би архи уугаагүй гэж хэлтэл намайг хог хамдаг тармуураар миний толгой руу цохьсон. Шалан дээр унасан чинь тармуурны ишээр миний хоолойг боож дарсан. Удалгүй больчихоод миний нуруу руу хөлөөрөө олон удаа дэвссэн. ...” гэх мэдүүлэг /хх 25-26 х/,
- Шүүгдэгч Н.ын “... орон дээр дарж байгаад сандалыг нь булаагаад авсан чинь шүүрээр миний толгойруу цохьсон тэгсэн чинь манай хоёр хүүхэд айгаад гэрээс гараад явсан тэгэхээр нь би ын аль хөлрүү нь билээ санахгүй байна хоёр удаа өшиглөсөн тэгээд би хоёр хүүхдээ хайхаар гарсан ...” гэх мэдүүлэг /хх 83 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
- Насанд хүрээгүй гэрч М.Болдбаатарын “... хог цуглуулдаг хамуурын ишээр ээжийн бэлхүүс рүү хэд хэдэн удаа цохьсон. э бид 2 гараад нуугдчихсан. Тэгээд даараад байхаар нь гэртээ ороод ирсэн чинь ээж уйлчихсан сууж байсан. Аав гэрт байхгүй байсан. ...” гэх мэдүүлэг /хх 29-30 х/,
- Д.ын биед хөнгөн гэмтэл учирсныг тогтоосон Шинжээчийн 11610 тоот дүгнэлт /хх 42 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Н.Мөнх-Эрдэнэ нь Д.ын биед нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хэвлий, хоёр бугалга, зүүн гуяны цус хуралт, зүүн сарвууны зулгаралт бүхий гэмтэл учруулсан нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон тул хөнгөн хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, мөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг бусдын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан, хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл гэж дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив талын шинжийг хангасан.
Шүүгдэгч Н.нь хохирогчийн эрүүл мэндэд хүч хэрэглэн халдсан өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.
Н.Мөнх-Эрдэнийн үйлдсэн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж нь Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн байх тусгай шалгуурыг тогтоосон.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийн нэр томьёо, ухагдахууныг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримталж тайлбарлах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчимд нийцэж байгаа
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлээр уг хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг тодорхойлж, 3.1.1. “... хамтран амьдрагч, дундаасаа хүүхэдтэй ...” гэж заасан, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний ... бие махбодид халдсан үйлдэл, ..., 5.1.2-т “гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж “гэр бүлийн хүчирхийллийн улмаас ... бие махбод, сэтгэл санааны байдлаараа хохирсон хүнийг хэлнэ” гэж тус тус хуульчлан зааж өгсөн.
Шүүгдэгч Н.Мөнх-Эрдэнэ, хохирогч Д. нар дундаасаа хүүхэдтэй, хамтран амьдардаг болох нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, хүүхдийн төрсний гэрчилгээ /хавтаст хэргийн 57 хуудас/ зэргээр тогтоогдож байгаа тул тэдгээрийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээд гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Н.Мөнх-Эрдэнэ нь хохирогч Д.ын эрүүл мэндэд хүч хэрэглэн халдаж хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж хүндрүүлэн зүйлчилж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Н.ын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай улсын яллагчийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.
Хохирогч Д. эмчилгээний зардал, төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй болох нь түүнд хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх 88 х/-ээр тогтоогдож байгаа тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн.
Улсын яллагч: Н.ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох ялын санал гаргасан.
Шүүгдэгч: Торгуулийн ялын хамгийн бага хэмжээгээр торгож өгнө үү? гэх саналыг гаргасан.
Н.т холбогдох хэрэгт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй, гэмт хэргийн улмаас учруулсан хор уршиг их биш, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд хоорондын хувийн таарамжгүй харилцааны улмаас уг гэмт хэрэг гарсан, шүүгдэгч хувийн байдлын хувьд анх удаа шүүхээр ял шийтгүүлж байгаа, ажил хөдөлмөр эрхэлдэг, бага насны хоёр хүүхэдтэй зэргийг харгалзан шүүхээс 500 нэгжтэй тэнцэх 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж уг торгуулийг 05 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдалд тохирсон гэж шүүх үзсэн.
Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурьдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Бууралынхан овогт гийн ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Н.ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 05 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг ялтан Н.т үүрэг болгосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Н.т мэдэгдсүгэй.
5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хогын шүүрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
6.Н.ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ