Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 01093

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2016/01135/И

   Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч:  Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** дугаар баг, ******дүгээр хороолол ******дүгээр байр  ****** тоотод оршин суух Хотгойд овгийн Алтантариагийн Нямдулам /РД: ЧЙ77103061, Утас: 9927 9818/-ын  хүсэлттэй

 

Т.Дагиймааг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч А.Нямдулам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч А.Нямдулам шүүхэд гаргасан  хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Т.Дагиймаа нь миний нөхөр К.Лхагвадоржтой олон жил хөрш айл сайн таньдаг хүмүүс байсан учир надаас учир явдлаа хэлээд өөрийн хүргэн Жамсран овогтой Батсүхийн өмчийн газар болон байшингийн гэрчилгээг хадгалуулаад 2015 оны 6 дугаар 24-нд сарын 6%-ийн хүүтэй 2 сарын хугацаатай зээлж тус боловч гээд утасдаад байхаар нь таньж мэддэг хүмүүс гэж бодоод 800,000 төгрөг бэлнээр өгсөн. Түүнээс хойш өөрийг нь сураад олохгүй, утас нь холбогдохгүй, нөхрийх нь утас 95744389 руу залгахаар надад хамаагүй, байхгүй, мэдэхгүй, хаягаа зааж өгөхгүй байгаа учир Т.Дагиймааг эрэн сурвалжилж оршин суугаа хаягыг нь тогтоож өгнө үү. Иймд миний хүсэлтийг хангаж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,                                                                                                       

 

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч А.Нямдуламын Т.Дагиймааг  эрэн сурвалжилж, оршин суугаа  газрыг тогтоолгох тухай хүсэлт гаргасныг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Хүсэлт гаргагч А.Нямдулам нь 2015 оны 06 дугаар сарын 24-нд сарын 6%-ийн хүүтэй 800,000 төгрөг бэлнээр зээлсэн. Түүнээс хойш үүргийн гүйцэтгэлийг шаардахаар түүний оршин суугаа газрын шүүхэд болон анхан шатны шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлалд хандахад түүний оршин суугаа газрын хаяг тодорхой бус байна гэсэн үндэслэлээр эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоолгохыг хүссэн хүсэлт гаргасан байна.

Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т.Дагиймаа нь Дархан сумын 16-р баг ****** хороолол ******-р байрны ******* тоотод оршин суух  хаягтай байсан бөгөөд одоо энэ хаягтаа оршин суудаггүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбараар тогтоогдож байх тул ТГ65051868 регистрийн дугаартай, Боржигон овогт Түмэнбаярын Дагиймааг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Монгол Улсын Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  155 дугаар зүйлийн 155.3, 155.4-д зааснаар  ТГ65051868 регистрийн дугаартай, Боржигон овогт Түмэнбаярын Дагиймааг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагаа хийн хүсэлт гаргагч А.Нямдулам /утас:9927 9818/-д  мэдэгдэхийг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт  даалгасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Т.Дагиймаа нь Дархан-Уул аймаг, Дархан сум, 16 дугаар баг, 1 дүгээр хороолол, 14 дүгээр байр 19 тоотод оршин суух хаягтай, Т.Дагиймаагийн талаар түүний нөхрийн 9574 4389 дугаараас тодруулж болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн Худалдаа хөгжлийн банк 190 000 941  тоот дансанд  2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр  тушаасан тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг  төрийн сангийн орлого болгосугай.

 

4.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.АЛТАНТУЯА