| Шүүх | Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ягнайжав Туул |
| Хэргийн индекс | 135/2024/00947/и |
| Дугаар | 209/МА2025/00028 |
| Огноо | 2025-04-29 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 209/МА2025/00028
*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа, Ерөнхий шүүгч Я.Туул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 307/ШШ2025/00173 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч “*******” ХХК-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “Орон сууцыг барьж дуусган, өмчлөлд шилжүүлэхийг даалгах" тухай,
Иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ы гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Я.Туулын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /цахим/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Билгүүн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
...Миний бие ******* нь 2022 он 12 дугаар сарын 06-ны өдөр “*******” ХХК-тай ОСЗГ-93 дугаартай орон сууц захиалгын гэрээгээр 168,095,500 төгрөгийн үнэлгээ бүхий Парагон вилла орон сууцны төслийн А блок 2 давхрын 71.53 м.кв талбай L тоотод 3 өрөө орон сууцны байрыг арилжаагаар захиалгын гэрээ хийж, төлбөрийг бартераар0 хувь төлж барагдуулан нотариатаар баталгаажуулсан.
2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр “*******” ХХК-ийн хуулийн зөвлөх ******* гэх хүн ******* дугаараас холбогдон шалтгаангүй ОСЗГ-93 дугаартай гэрээг цуцалж байгааг мэдэгдэж байна хэмээн ярьж, цахим шуудангаар албан тоот явуулсан гэж хэлсэн.
Уг албан тоотод ...гэрээний 8 дугаар зүйлийн 8.1-т зааснаар гэрээг цуцалж, тус орон сууцыг гуравдагч этгээдэд санал болгохыг үүргээр мэдэгдэж байна... гэсэн байдаг. Уг гэрээний 8 дугаар зүйлийн 8.3 дахь заалт, 8.4 дэх заалтад захиалагч хүсэлт гаргаснаар үүсэж болох тохиолдлыг тусгасан бол 8 дугаар зүйлийн 8.5 болон 8.6 дахь заалтад захиалагч тал гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд компани нэг талын санаачилгаар гэрээ цуцлах тохиолдлыг тусгасан байна.
Миний бие иргэн, захиалагчийн хувьд дээрх асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа, ямар шалтгаанаар гэрээг цуцалж байгаагаа албан ёсоор бичгээр тайлбар авах хүсэлтэй байгаагаа илэрхийлж 2024 оны 03 дугаар сарын 12-ний өдөр тус байгууллагын байранд өөрийн биеэр очиж хуулийн зөвлөх ******* гэх хүнд өргөдөл, хүсэлт өгсөн боловч өнөөдрийг хүртэл өргөдлийн минь хариуг өгөөгүй байна.
Утсаар олон удаа холбогдохыг оролдсон боловч утсаа авахгүй байсан ба миний бие 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр, 25-ны өдөр тус бүр хариу өгөхийг хүсэж мессеж бичсэн боловч бас л хариу өгөөгүй. Мөн 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр дахин өөрийн биеэр очиж өргөдлийн хариу хүссэн боловч шийдвэрлэх хүн нь байхгүй байна, эргээд хариу өгнөө гэж хэлсэн. 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр мессежээр хариу бичихдээ ирэх даваа гариг буюу 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс хэтрэлгүй хариу өгнө гэсэн боловч одоог хүртэл хариу өргөдөлд минь албан ёсны хариу өгөөгүй байна.
Захиалагч миний зүгээс гэрээний үүргээ биелүүлээгүй, гэрээ зөрчсөн зүйл байхгүй, гэрээ цуцлах хүсэлт гаргаагүй, “*******” ХХК гэрээний дагуу 2023 оны 09 дүгээр сард барилгыг ашиглалтад оруулах байсан ч гэрээний үүргээ биелүүлээгүй, барилгын ажил удаашралтай байгаа ч одоог хүртэл хүлээцтэй хандаж ирснийг минь үл тоон хэт нэг талыг барьсан шийдвэр гаргаж намайг хохироож байгааг хүлээн зөвшөөрөхгүй байх тул шүүхэд хандаж байна. Иймд гэрээний үүрийн гүйцэтгэлийг хангуулж өгөхийг хүсэж байна гэжээ. / х.х 1-2 /
2. Хариуцагчийн татгалзал, хариу тайлбарын агуулга:
...******* нь манай компанитай захиалгын гэрээ байгуулах талаар талуудын аль нь ч санал гаргаагүй болно. Гуравдагч этгээд болох нь ******* гэх хүн Хөтөл хороололд байгаа хүлэмж газраа зарах гэж байгаа юм байна. Надад тэр хүлэмж, газрыг авах бэлэн мөнгө байхгүй тул танай Парагон вилла төслөөс чинь 1 байрыг түүний газар, хүлэмжээр бартер хийж гэрээ байгуулаад, танайх над руу хүлэмжийг нь шилжүүлж би хүлэмж, газар өөрөөр хэлбэл байрны төлбөрийг нь тухайн хүлэмж, газар дээр төсөл хэрэгжүүлж зээл аваад 2023 оны 06 дугаар сараас өмнө хувааж төлье гэдэг саналыг 2022 оны 12 дугаар сард тавьсан.
Гуравдагч этгээд болох нь ойрын хугацаанд манай байрны мөнгийг хувааж төлөх юм байна гэдэг үүднээс манай компани түүний саналыг хүлээж авч зөвшөөрсөн. Тэрнээс биш тухайн үед хүлэмж нь манай хэрэгцээ шаардлагыг хангахгүй бөгөөд гуравдагч этгээд болох нь ойрын хугацаанд манай байрны мөнгийг хувааж төлөх юм байна гэдэг үүднээс манай компани түүний саналыг хүлээж авч зөвшөөрсөн. Тэрнээс биш манай компани тухайн үед хүлэмж, газрыг бартерт авах хүсэл зориг анхнаасаа байгаагүй, тухайн газар, хүлэмж нь манай хэрэгцээ шаардлагыг хангахгүй бөгөөд гуравдагч этээд болох ын хэрэгцээ шаардлагыг хангаж байгаа, тэрээр манайд төлбөр мөнгийг төлнө гэдэг үүднээс хандсан. Тухайн Дархан-Уул аймаг, Дархан сум, 18 дугаар баг, Малчин хөтөл , тоотод байрлах хүлэмж, газрын үнийг , ******* нар хоорондоо тохиролцож Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, Парагон вилла А блок, 2 давхарт 71.53 м.кв талбайтай Л тоот 3 өрөө бүхий 168,095,500 төгрөгийн үнэлгээтэй орон сууцанд 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр ОСЗГ-93 дугаартай гэрээг манай компани, ******* нарын хооронд захиалгын гэрээ байгуулсан.
нь 2023 оны эхээр Хөдөө аж ахуйн газраас зээл авъя гэсэн боловч тус хүлэмж нь зориулалтын дагуу ашиглах боломжгүй учраас нь зээлээ авч чадалгүй манайд төлөх байрны 168,095,500 төгрөгийг хугацаандаа төлөх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Манай компанийн зүгээс ыг төлбөрөө төлөхийг удаа дараа шаардахад төлбөр төлөх боломжгүй байна. *******гийн нөхөр нь танай байр хугацаандаа ашиглалтад ороогүй тул захиалгын гэрээг цуцлах талаар фейсбүүк чат бичиж байсан. Би ч гэсэн хүлэмжийг зориулалтын дагуу ашиглах боломжгүй, надад хэлж ярьсандаа худаг гаргаж өгөөгүй учраас гэрээг цуцалъя гэж удаа дараа хэлсэн боловч гэрээг цуцлахгүй байна гэж тайлбарладаг.
Иймд нь орон сууцны төлбөрийг төлөх чадваргүй, хүлэмж, газрыг зориулалтын дагуу ашиглах боломжгүйгээс зээл авах боломжгүй болсон тул манай компанийн зүгээс орон сууц захиалгын гэрээний 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт зааснаар компани өөрийн санаачилгаар гэрээг цуцалж байгаа, мөн бартерт шилжүүлсэн газар, хүлэмжийг өөр дээрээ шилжүүлэн авахыг *******д 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 1/06 дугаар албан бичгээр мэдэгдсэн. Мэдэгдлийн дагуу нэхэмжлэгч ******* нь хуулийн зөвлөхийн хамт ирэхэд гэрээг цуцлах болсон шалтгаанаа хэлсэн болно.
Одоогоор дээрх газарт нэхэмжлэгч *******гийн хамаарал бүхий айл амьдарч байгаа болно.
Тус байрыг гийн гэх хүний нэр дээр шилжүүлэн захиалгын гэрээг хийсэн бөгөөд тус байрыг барьж дуусган *******гийн нэр дээр шилжүүлэн өгөх боломжгүй тул түүний гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. / х.х-39 /
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч ******* ХХК-нд 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн ОСЗГ-93 дугаартай орон сууц захиалгын гэрээний дагуу Дархан-Уул аймаг, Дархан сум, 11-р баг, 13-р хороолол, Үндэсний эрх чөлөөний гудамж, Парагон Вилла хотхоны А блок, L тоот 71.53 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг барьж дуусган нэхэмжлэгч *******гийн өмчлөлд шилжүүлэхийг даалгаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 999,000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 999,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ы давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
а. “Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй’’ болохыг дурдсан. Зохигчдын хооронд байгуулсан 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн ОСЗГ-93 дугаартай Орон сууц захиалгын гэрээний 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “Захиалагч болон компани санаачилгаараа гэрээг цуцлах тохиолдолд нөгөө талдаа бичгээр мэдэгдэх...'’ тухай заасан бөгөөд компани нь нэхэмжлэгчийн шилжүүлэн өгсөн хүлэмж нь доголтой, үүнээс үүдэн нь зээл авч орон сууцны төлбөрийг төлөөгүй, нэхэмжлэгчид тус байрыг хүлээлгэн өгөх сонирхолгүйн үүднээс гэрээнээс татгалзсан. Шүүхээс татгалзалтай холбоотой хуулийн заалт, зохигчдын хоорондох гэрээний холбогдох хэсэгт зөв дүгнэлт хийгээгүй.
б. Тухайн орон сууц нь гуравдагч этгээд болох *******гийн нэр дээр захиалга хийгдсэн бөгөөд шүүхээс үндэслэх хэсэгт “...хариуцагчийн нэхэмжлэгчтэй байгуулсан 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн ОСЭГ-93 дугаартай орон сууц захиалгын гэрээнээс татгалзсан татгалзал нь хууль зүйн үндэслэлгүй, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******тай маргаан бүхий орон сууцыг захиалан бариулах гэрээг дараа байгуулсан нь анхны гэрээний хүчин төгөлдөр байдлыг алдагдуулахгүй гэж үзсэн нь үндэслэлгүй юм.
Хариуцагчийн гэрээнээс татгалзсан татгалзал нь хууль зүйн үндэслэлтэй эсэхээс үл хамаарч тухайн маргааны зүйл болох орон сууцыг маргаантай эсэх талаар урьдчилан мэдээгүй гуравдагч этгээдийн хувьд эрх, ашиг сонирхол хуулиар хамгаалагдахаар заасан. Гэтэл энэ талаар буруу дүгнэлтэд хүрч, цаашлаад хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргахад хүрсэн.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ. / х.х-125-126 /
5. Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй байна.
ХЯНАВАЛ:
6. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Анхан шатны шүүх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаагүй, талууд мэтгэлцэх эрхээ бүрэн хэрэгжүүлсэн байх боловч Иргэний хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.
7. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч “*******” ХХК-нд холбогдуулан 2022 оны 12 сарын 6-ны өдрийн ОСЗГ-93 дугаартай орон сууц захиалгын гэрээний дагуу Дархан-Уул аймаг, Дархан сум, 11-р баг, 13-р хороолол, Үндэсний эрх чөлөөний гудамж, Парагон Вилла хотхоны А блок, L тоот 71.53 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг барьж дуусган нэхэмжлэгч *******гийн өмчлөлд шилжүүлэхийг даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ. / х.х 2-3, 39/
Хэргээс судлан үзвэл:
8. Нэхэмжлэгч ******* нь 2022 оны 12 сарын 6-ны өдөр хариуцагч “*******” ХХК-тай ОСЗГ-93 дугаартай орон сууц захиалгын гэрээ байгуулж, 168,095,500 төгрөгийн үнэ бүхий Дархан-Уул аймаг, Дархан сум, 11-р баг, 13-р хороолол, Парагон Вилла хотхоны А блок, 2 давхрын L тоот загвар бүхий 71.53 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 1 м.кв талбайн захиалгын үнэ 2,350,000 төгрөг, нийт үнэ 168,095,500 төгрөг байхаар, орон сууцны төлбөрийг талууд гэрээ байгуулсан өдөр буюу 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр захиалагч нь 168,095,500 төгрөгт Дархан-Уул аймаг, Дархан сум, 18-р баг, Малчин Хөтөл 16 гудамж, тоот байршилтай 574 м.кв талбайтай хүлэмж, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг төлбөрт тооцуулан шилжүүлэн өгч төлбөрийг бүрэн дуусгах, компани нь орон сууцыг 2023 оны 03 дугаар улиралд багтаан ашиглалтад оруулахаар харилцан тохиролцсон бөгөөд талууд энэ талаар маргаагүй. / х.х 11-14/
Арилжааны гэрээ нь бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэх гэрээний нэг төрөл бөгөөд арилжааны гэрээгээр худалдаж авсан хөрөнгийнхөө үнийн төлбөрт өөр хөрөнгө өмчлөлд шилжүүлдэг онцлог бүхий гэрээ байдаг бөгөөд гэрээг амаар болон бичгээр байгуулж, худалдах худалдан авах гэрээнд тавигдах хуульд заасан шаардлагуудыг баримталдаг гэрээ юм.
Нэхэмжлэгч ******* нь “*******” ХХК-иас 3 өрөө орон сууц авах, хүлэмж, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг орон сууцны төлбөрт тооцуулан өгсөн талуудын энэ тохиролцооноос үзвэл зохигчийн хооронд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-д заасан арилжааны гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байхад анхан шатны шүүх талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, эрх зүйн харилцааг зөв тодорхойлоогүй байх тул шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
9. Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдлийг хэлцэл гэнэ, Арилжааны гэрээгээр талууд тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээнэ гэж Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 274 дүгээр зүйлийн 274.1-т тус тус зохицуулсан.
Талууд эд хөрөнгийг шилжүүлэх хүсэл зоригийн үндсэн дээр хэлцэл хийсэн, уг хэлцэл нь хүчин төгөлдөр хэлцэл бол гэрээний үүргийг хэн аль нь биелүүлэх учиртай.
2022 оны 12 сарын 06-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан орон сууц захиалгын гэж нэрлэгдсэн гэрээний дагуу Дархан-Уул аймаг, Дархан сум, 18-р баг, Малчин Хөтөл 16 гудамж, тоот байршилтай 574 м.кв талбайтай хүлэмж, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг хариуцагч “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал ийн нэр дээр шилжүүлж, улмаар 2023 оны 03 сарын 01-ний өдрийн ХХГ-1 тоот хүлэмжийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын арилжааны гэрээний дагуу уг хүлэмж, газрыг ад шилжүүлж, газар болон хүлэмжийн өмчлөгчөөр бүртгэгдсэн, талууд энэ талаар маргаагүй байна. / х.х 41-42, 61/
Гэвч орон сууцны төлбөрт шилжүүлсэн хүлэмж, газрын өмчлөгчөөр бүртгэгдсэн боловч өөрийн эзэмшилд шилжүүлж аваагүй, анх хэлцэл хийх үед хариуцагч нь орон сууцны үнийн төлбөрт хүлэмж, газар авах бус бэлэн мөнгө авах хүсэл сонирхолтой байсан боловч харин ын хүсэлтийн дагуу хүлэмж, газрыг нэхэмжлэгч *******гаас гэрээний үндсэн дээр шилжүүлэн авч, тай тохиролцсон тохиролцооны дагуу ад шилжүүлсэн болох нь гэрч ын “...тай тохиролцсоны үндсэн дээр манай эхнэр ******* нь “*******” ХХК-тай гэрээ байгуулсан. Манай газар болон хүлэмжийг “*******” ХХК-нд шилжүүлж, “*******” ХХК нь 3 өрөө орон сууц өгөхөөр тохиролцсоныг зуучилж өгсөн. “*******” ХХК нь газар дээр өөрсдөө үйл ажиллагаа явуулаагүй, ад газар болон хүлэмжийг шилжүүлсэн.” гэх мэдүүлэг,
гэрч ын “...би *******” ХХК-иас хүлэмж, газрыг худалдаж авсан. *******” ХХК нь газар болон хүлэмжийг худалдаж авахад тооцоог бартераар буюу байраар хийхээр тохиролцсон. Бартерын байрны төлбөрийг би “*******” ХХК-нд төлнө гээд газар болон хүлэмжийг худалдан авсан.
...хүлэмжийг дахин шинэ хүлэмж барьж байгаа юм шиг төлбөр гаргахаар байсан. Бодож төлөвлөж байснаас илүү зардал гарахаар байсан. Гүйцэтгэл нь 30 хувьтай байсан. Ашиглах гэсэн боловч дулаан байхгүй, хүлэмжээ буруу барьсан, хундаам дахин цутгахаар болсон, пилонк болон хүлэмжид шаардлагатай зүйлийг дахин хийх шаардлагатай болсон. Тухайн хүлэмж, газрыг зээлд тавих гэсэн ч үл хөдлөх хөрөнгө гэж үзэхгүй байсан. Гэрээгээ буцаая гэсэн боловч хүлээн зөвшөөрөөгүй. Манайхаас болон “*******” ХХК-иас хүлэмжид ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй. ******* болон нарын найз, хамаатан ч юм уу Ганбаатар гэдэг хүн гэр бүлийн хамтаар тус хаяг дээр амьдардаг. Намайг анх худалдаж авахад Ганбаатарынх байсан.” гэх мэдүүлэг зэргээр нотлогдож байгаа бөгөөд нэхэмжлэгч энэ талаар үгүйсгээгүй төдийгүй ийм үйл явдал болсон болохыг хүлээн зөвшөөрсөн. / х.х 79-82, 84-85/
. Хариуцагч “*******” ХХК нь тай тохиролцсоны дагуу орон сууцны үнийг бэлэн мөнгөөр төлүүлэх сонирхолтой байсан боловч ын хүлэмж, газрыг зээлийн барьцаанд тавьж, зээл авч, орон сууцны үнийг төлөх хүсэл зориг биелээгүйн улмаас хариуцагч мөнгөө авах боломжгүй болж, улмаар нэхэмжлэгч *******тай байгуулсан гэрээний 8 дугаар зүйлийн 8.1-т заасны дагуу гэрээг цуцлах талаар *******д мэдэгдэж, нэг талын санаачилгаар гэрээг цуцалсныг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.
Учир нь хариуцагч “*******” ХХК нь анх гэрээ байгуулах үед хүлэмж, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг орон сууцны үнийн төлбөрт авах хүсэл зориг байгаагүй төдийгүй нь орон сууцны үнийг төлж, хүлэмж, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг авах хүсэл зоригтой байсан гэдгийг нэхэмжлэгч ******* гэрээ байгуулах үед өөрөө мэдэж байсан, нь орон сууцны үнийг төлөх боломжгүй болсны улмаас хариуцагч нь захиалгын гэрээгээ цуцалсан байх тул нэхэмжлэгч ******* нь 2022 оны 12 сарын 06-ны өдөр байгуулагдсан “орон сууц захиалгын гэрээ” гэж нэрлэгдсэн гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 1 сарын 29-ний өдрийн 307/ШШ2025/00173 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын
“...343 дугаар зүйлийн 343.1-д” гэснийг “...274 дүгээр зүйлийн 274.1-т” гэж, “...нэхэмжлэгч *******гийн өмчлөлд орон сууцыг шилжүүлэхийг даалгасугай.” гэснийг “...нэхэмжлэгч *******гийн өмчлөлд орон сууцыг шилжүүлэхийг даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилж,
Тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 999,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай” гэснийг хасаж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдсан гомдлыг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч “*******” ХХК-иас давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 999,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН
ШҮҮГЧИД Р.ҮҮРИЙНТУЯА
Я.ТУУЛ