| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2016/01136/И |
| Дугаар | 01214 |
| Огноо | 2016-09-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 01214
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс: 135/2016/01136/И
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ****** дугаар хороо, ******-р бичил хороолол, ****** тоот хаягт байрлах, ******* улсын бүртгэлийн дугаартай, ******* регистрийн дугаартай, ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сумын ****** дугаар баг, ****** дүгээр хороолол,****** тоотод оршин суух, регистрийн дугаар *******, ******* овогт *******ийн *******, /утас: 9931-0919/-д холбогдох
1.590.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхцэцэг, хариуцагч Б.*******, нарийн бичгийн дарга Б.Нямдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
******* ******* ******* ХХК нь иргэн Б.*******тай 2015 оны 12 дугаар сарын 27-ны өдөр зээлийн гэрээ болон №93 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулж, 1 000 000 төгрөгийг, 60 хоногийн хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Зээлийн гэрээний 2.6-д заасны дагуу зээлдэгч Б.******* нь өдөр бүр 20 000 төгрөг төлж, 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр үндсэн зээл 1 000 000 төгрөг, түүний хүү 200 000 төгрөг нийт 1 200 000 төгрөг төлж дуусгах үүрэг хүлээсэн. Зээлийн барьцаанд Б.******* нь ажлын байрны тоног төхөөрөмжийг барьцаалуулсан. Зээлдэгч Б.******* нь зээлийн гэрээний хугацаа дууссан боловч үндсэн зээл болон хүүгийн үлдэгдэл 1.060.000 төгрөгийг төлж барагдуулахгүй, байгууллагын зүгээс зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч элдэв шалтаг тоочиж, гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул хариуцагч Б.*******гаас үндсэн зээл болон хүүгийн үлдэгдэл 1.060.000 төгрөг, алданги 530.000 төгрөг, нийт 1.590.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Зохигчид шүүх хуралдаанд гаргасан эвлэрлийн гэрээндээ:
Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхцэцэг би нэхэмжилсэн 1590 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа бууруулж, 1200 000 төгрөг болгон хариуцагч Б.******* нь 1200 000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сард багтаан төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
“******* ******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.*******д холбогдох 1.590.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад талууд эвлэрч, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 1.200.000 төгрөг болгосныг хариуцагч нь 2016 оны 10 дугаар сард багтааж төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул зохигчдийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.*******д холбогдох 1590 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын талаар зохигчид эвлэрч 1.200.000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сард багтааж төлж барагдуулахаар тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40.390 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 33.350 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА