Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 686

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,

Улсын яллагч Х.Анхцэцэг,

Орчуулагч С.Сэнгэдоо,

Шүүгдэгч А., түүний өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар /ҮД:0040/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.

 

Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.д холбогдох 1808051560554 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

  Исламын Бүгд Найрамдах  улсын иргэн, 1961 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр  улсад төрсөн, 58 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дулааны инженер мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 6 дугаар хороо, тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, овогтой  //.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга: 

            А. // нь 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” ХХК-ийн барилгад Хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, сургалтын зохион байгуулалт үндсэн дүрэм ММS-4969:2000-н стандартад заасны дагуу аюулгүй ажиллагааны 3 шатны /урьдчилсан, давтан, өдөр тутмын гэсэн хэлбэрээр/ зааварчилгаа өгч байх, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 /Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна/ заасны дагуу хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргээ тус тус биелүүлээгүйн улмаас М. өндрөөс унаж, хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт холбогджээ./Прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

1.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би талийгаач гийн эхнэр байгаа юм. Бид хоёр албан ёсны гэр бүлийн баталгаатай, дундаасаа 2 хүүхэдтэй. “” ХХК-д төмрийн туслах гэсэн ажил хийдэг байсан бөгөөд 2014 он хүртэл ажиллаж байгаад толгойдоо гэмтэл аваад ажлаасаа гарчихсан, гэр зуураа байж байгаад 2018 оны 04 сард буцаж ажилдаа орсон. Ингээд ажил үүргээ гүйцэтгэж байгаад 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ажлынхаа барилга дээрээс унаж нас барсан тухай надад мэдэгдсэн. ...” гэх мэдүүлэг /хх 20 х/,

 

2.Шүүгдэгч А.ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2018 оны 02 дугаар сарын 30-ны өглөө 09 цаг 30 минутанд ажил дээрээ ирсэн юм. Би өглөө ажил дээрээ ирээд нам даралтын зуухны өрөө рүү орж шалгачихаад гарч ирэхэд манай ажилчид жижиг ажлын байрны өрөөнд байцгааж байсан. Тэгээд намайг гарч ирэхэд  над дээр ирээд даргаа өнөөдөр юу хийх вэ гэхээр нь чи өөрөө мэднээ юу хийхээр байна түүнийг хийгээрэй гэсэн, тэгэхэд өнөөдөр дулаахан өдөр байна яндангаа дулаалья гэсэн. Тэгээд би шууд оффисын өрөө рүү ороод өрөөндөө гадагш гараагүй байж байхад 12 цаг 40 минутын орчим байх  орж ирээд талийгаач г /гэж дууддаг/ болохоор дээврээс уначихлаа гээд уйлаад ороод ирсэн, тэгээд би гүйж очоод харахад нас барсан харагдсан тэгээд буцаж ирээд  гэдэг ажилчинд түргэн тусламж дуудаж эмч дуудаарай гэж хэлсэн, тэгээд аас юу болсон үнэнээ хэл гэж асуусан чинь ажил дуусаад хоол идчихээд ажлын эд зүйлээ хураая гэж тэр 2 ярилцаад  кабел хурааж байсан чинь ар талд  унасан гэсэн яагаад унасныг хэн ч хараагүй, ямар учиртайг мэдэхгүй байсан. Тэгээд 40 минут орчмын дараа түргэн тусламж ирээд, 1 цаг орчмын дараа цагдаа нар ирсэн. Энэ жил би д хандаж 3 удаа миний хүү ажил хийж чадахгүй байна гэртээ сууж бай гэж хэлж байсан тэгэхэд  надад намайг группд байдаг болохоор өөр газарт ажилд авахгүй гэдэг байсан. Өөр нэг хэлэх зүйл гэвэл хуучин манайд ажиллаж байхдаа толгойндоо гэмтэл авсан гэж эхнэр нь ярьсан магадгүй, энэ гэмтлийг бол манай ажил дээр аваагүй гадуур явж байгаад толгойндоо гэмтэл авсан байх, цагдаагаар шалгуулж байсан санагдаж байна. ... миний буруутай байдлаас болж ийм хэрэг гарсанд харамсаж байна.Би талийгаачийн оршуулгын зардал 7,130,000 төгрөг, нөхөн төлбөрт 20 сая төгрөг нийт 27,130,000 төгрөг төлсөн, надад хөнгөн шийтгэл оноож өгнө үү?” гэх мэдүүлэг  /хх 174 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

 3.Гэрч Б.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би энд ажиллаад бараг 7-8 жил болж байна. Өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, “” ХХК-ийн хашаан дотор барилгын яндан дулаалах ажлыг  гэдэг хүнтэй хийж байсан юм. Тэгээд ажил хийж дуусаад бид хоёр дээвэр дээр багаж хэрэгслээ хураагаад шатаа буулгаж байгаад  газар уначихсан. Тэгээд бууж очоод дарга болон ажлын хүмүүст хэлсэн чинь удалгүй цагдаа эмнэлэг ирсэн боловч  газар дээрээ нас барсан байсан. Ажилд гарахаас өмнө хөдөлмөр хамгааллын аюулгүй байдлын журам танилцуулаагүй. Манай байгууллагад хөдөлмөр хамгааллын ажилтан байхгүй. Бид нар ажилд гарахдаа өөрсдөө л хувцас хэрэгслээ өмсөж гардаг. Хөдөлмөр хамгааллын аюулгүй байдлыг хэн хариуцдаг талаар би сайн мэдэхгүй. Захирал тухайн ажлыг хий гэсэн. ... Тэр өдөр захирал ирээд бид нараас өнөөдөр ямар ажилтай байна вэ гэхээр нь бид хийх их юм байхгүй, гадна дулаахан байгаа учраас  бид хоёр яндангаа дулаалъя гэж хэлсэн. Тэгэхэд тэгвэл тэг тэг аюулгүй байдал дээрээ анхаараарай гэсэн. Ингээд бид хоёр яндан дулаалах болсон. Тэр өдөр ямар нэгэн зааварчилга өгч гарын үсэг зуруулсан зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх 25, 28 х/,

             4.Гэрч Ч.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би “” ХХК-ийн орлогч захирал менежер ажилтай бөгөөд манай компани нь 2001 онд байгуулагдсан нам даралтын зуух гадаад худалдаа, гагнуурын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн компани юм. Одоогоор манай компани үйл ажиллагаа явуулахгүй байгаа бөгөөд одоогоор 4 хүн л ажиллаж байсан. Нэг нь тогооч, үйлчлэгч, 2 эрэгтэй засварчин туслах, 1 манаач гээд 4 хүн байсан. Өнөөдөр буюу 2018 оны 11 сарын 06-ны өдөр манай нөхөр буюу ерөнхий захирал А. над руу залгаад манай ажилтан гэж дууддаг гэх  уначихлаа, хурдан хүрээд ир, нас барсан юм шиг байна гэхээр нь би хурдан түргэн тусламж дууд гэж хэлээд өөрөө 1 цаг гарангийн дараа компани дээр ирсэн бөгөөд ирээд нөхөртэйгээ уулзахад уйлчихсан сууж байсан. Тэгээд юу болсон талаар асуухад уначихлаа, би харж чадахгүй байна гээд уйлаад байсан.Тэгээд үйлчлэгчтэй уулзаад түргэн ирсэн юм уу гэхэд ирсэн гээд нэг бичиг надад өгсөн. Ийм л асуудал болсон. ... ” гэх мэдүүлэг /хх 23 х/,

 

             5.Гэрч Б.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах  ХХК-нд тогоочийн ажил эрхэлдэг бөгөөд уг ажил хийгээд 4 жил болж байна. Би ганцаараа ажилчдын хоол хийдэг юм. 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 12 цагийн үед манай захирал гэх  улсын иргэн надад хэлсэн бөгөөд би ажилчдын хамт барилгын гадаа унасан байсан хүнийг хартал  хажуу тийшээ хараад хэвтэж байсан. Хүмүүс г нас барсан байна гэж хэлж байсан. Би яг сайн харж чадаагүй. Тухайн унасан гэх газар нь 2 давхар хөөсөнцөр барилга байсан. ...” гэх мэдүүлэг /хх 33 х/,

 

             6.Гэрч Ж.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Анх А. нь гэрлэлтээ бүртгүүлэхдээ гадаадын иргэн харъяатын газраас бүртгүүлж байнгын оршин суугчийн үнэмлэх авах үедээ бүртгүүлсэн учир иргэний улсын бүртгэлд бүртгэгдэхэд гадаад улсыын иргэнд олгодог кодолсон регистрийн дугаараар буюу тухайн улсын код болох РК гэсэн үсгийг регистр болгож өгсөн байна. А. нь гадаадын иргэн харъяатын газраас байнгын оршин суух үнэмлэхээ авч  регистрийн дугаарт бүртгэгдсэн учир иргэд өөрсдөө хүсэлт гаргаснаар манай газар РК6104101 регистрийн дугаараа  регистрийн дугаар болгож бүртгэлээ өөрчлүүлсэн байгаа. ...” гэх мэдүүлэг /хх 114 х/,  

             7.Шинжээчийн 09/2018 дугаар дүгнэлт

             - "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.5-д “Ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг зориулалтын дагуу хэрэглэх” нь ажилтны үүрэг болгож заасан байна. Амь хохирогч нь угсарсан шат буулгах үедээ өндрөөс унасан байх ба өндөрт ажиллах үедээ хамгаалалтын бүсийг зориулалтын дагуу хэрэглээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

             -2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 5/01 дугаар бүхий “Хөлсөөр ажиллах гэрээ”-ний 2.2-д заасны дагуу хөлсөөр ажиллагчийн ажлын хувцас, хамгаалах хэрэгслийг “" ХХК-иас олгохоор заасан байх ба хэргийн газрын үзлэгийн фото зургаас үзэхэд ажлын хувцас, каск, өндрийн бүстэй байсан байна” гэх дүгнэлт /хх 62 х/,

 

           10.Шинжээчийн 2483 тоот дүгнэлт:

            1.Талийгаачийн цогцост хийсэн Шүүх эмнэлгийн шинжилгээгээр баруун 2, 3, 4, 5, 6, 7 дугаар хавирга, зүүн 2, 3, 4, 5, 6, 7, 8 дугаар хавирганы зөрөөтэй хугарал, үнхэлцэг хальс, зүрхний орой хэсгийн урагдал, цээжний баруун, зүүн хөндийд цус хуралдалт, гол судасны хана, баруун уушигны дэлбэн хоорондын гялтан, өрцөнд цус хуралт, элгэнд шарх, дух, зүүн бугалга, хэвлийд зулгаралт гэмтэл тогтоогдпоо.

2.Уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.

3.Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаачийн үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаачийн цусанд этилийн спиртийн зүйл илрээгүй. Хорт бодит мансууруулах бодисыг үзэх боломжгүй байна.

4.Талийгаачид учирсан дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.10, 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

5.Талийгаач нь дээрх хавсарсан гэмтлүүдийн улмаас нас баржээ. Талийгаач нь В /III/ бүлгийн цустай байна. гэх дүгнэлт /хх 47 х/,

 

            11.Шинжээчийн CH2019/2 тоот дүгнэлт:

   “” ХХК-ийн захирал хөдөлмөрийн аюулгүй байдал, байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т заасан /Ажил олгогч нь үйлдвэрлэл үйлчилгээний онцлог, ажлын байрны эрсдэлийн түвшин, ажилтны тоог харгалзан хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан, зөвлөл ажиллуулна/ заалтыг зөрчиж хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтан томилж ажиллуулаагүй байна. Иймээс Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1./Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна./ гэж заасны дагуу “” ХХК-ийн ажил олгогч А. нь хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг сахин хангуулах үүрэгтэй байсан." гэх дүгнэлт /хх 67-70 х/,

 

13.Хохирлын баримтууд /хх 140-158 х/

15.Хохирол төлсөн баримтууд /хх 214-216, 217, 218  х/

16.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч., өмгөөлөгч Я.Баярсайхан нарын “... А.д холбогдох шүүх хуралд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч. би болон өмгөөлөгч Я.Баярсайхан нар оролцох боломжгүй, миний хувьд хохирлоо бүрэн шийдүүлсэн цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол, саналгүй болно” гэх хүсэлт /хх 213 х/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.

            

А. нь 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг өөрийн захирлаар нь ажилладаг “” ХХК-ийн барилгын янданд тус компанид хөлсөөр ажиллагч М.гээр ээлжит засвар хийлгэхдээ түүний хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг сахин хангуулах талаарх Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, сургалтын зохион байгуулалт үндсэн дүрэм ММS-4969:2000-н стандартад заасны дагуу аюулгүй ажиллагааны 3 шатны /урьдчилсан, давтан, өдөр тутмын гэсэн хэлбэрээр/ зааварчилгаа өгч байх, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан /Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна/ гэх журмуудыг зөрчсөний улмаас М. өндрөөс унаж, хүний амь нас хохирсон болох нь:  

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.ын “...2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ажлынхаа барилга дээрээс унаж нас барсан тухай надад мэдэгдсэн. ...” гэх мэдүүлэг /хх 20 х/,

- Шүүгдэгч А.ийн “...  орж ирээд талийгаач г /гэж дууддаг/ болохоор дээврээс уначихлаа гээд уйлаад ороод ирсэн, тэгээд би гүйж очоод харахад нас барсан харагдсан тэгээд буцаж ирээд  гэдэг ажилчинд түргэн тусламж дуудаж эмч дуудаарай гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг  /хх 174 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 - Гэрч Б.ын “...бид хоёр дээвэр дээр багаж хэрэгслээ хураагаад шатаа буулгаж байгаад  газар уначихсан. Тэгээд бууж очоод дарга болон ажлын хүмүүст хэлсэн чинь удалгүй цагдаа эмнэлэг ирсэн боловч  газар дээрээ нас барсан байсан. ...” гэх мэдүүлэг /хх 25, 28 х/,

             - Гэрч Б.ийн “...Хүмүүс г нас барсан байна гэж хэлж байсан. Би яг сайн харж чадаагүй. Тухайн унасан гэх газар нь 2 давхар хөөсөнцөр барилга байсан. ...” гэх мэдүүлэг /хх 33 х/,

             - Шинжээчийн 09/2018 дугаар дүгнэлт

              "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.5-д “Ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг зориулалтын дагуу хэрэглэх” нь ажилтны үүрэг болгож заасан байна. Амь хохирогч нь угсарсан шат буулгах үедээ өндрөөс унасан байх ба өндөрт ажиллах үедээ хамгаалалтын бүсийг зориулалтын дагуу хэрэглээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

             -2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 5/01 дугаар бүхий “Хөлсөөр ажиллах гэрээ”-ний 2.2-д заасны дагуу хөлсөөр ажиллагчийн ажлын хувцас, хамгаалах хэрэгслийг “" ХХК-иас олгохоор заасан байх ба хэргийн газрын үзлэгийн фото зургаас үзэхэд ажлын хувцас, каск, өндрийн бүстэй байсан байна” гэх дүгнэлт /хх 62 х/,

          -  Шинжээчийн 2483 тоот дүгнэлт:

            1.Талийгаачийн цогцост хийсэн Шүүх эмнэлгийн шинжилгээгээр баруун 2, 3, 4, 5, 6, 7 дугаар хавирга, зүүн 2, 3, 4, 5, 6, 7, 8 дугаар хавирганы зөрөөтэй хугарал, үнхэлцэг хальс, зүрхний орой хэсгийн урагдал, цээжний баруун, зүүн хөндийд цус хуралдалт, гол судасны хана, баруун уушигны дэлбэн хоорондын гялтан, өрцөнд цус хуралт, элгэнд шарх, дух, зүүн бугалга, хэвлийд зулгаралт гэмтэл тогтоогдпоо.

2.Уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.

3.Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаачийн үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаачийн цусанд этилийн спиртийн зүйл илрээгүй. Хорт бодит мансууруулах бодисыг үзэх боломжгүй байна.

4.Талийгаачид учирсан дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.10, 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

5.Талийгаач нь дээрх хавсарсан гэмтлүүдийн улмаас нас баржээ. Талийгаач нь В /III/ бүлгийн цустай байна. гэх дүгнэлт /хх 47 х/,

           - Шинжээчийн CH2019/2 тоот дүгнэлт:

   “” ХХК-ийн захирал хөдөлмөрийн аюулгүй байдал, байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т заасан /Ажил олгогч нь үйлдвэрлэл үйлчилгээний онцлог, ажлын байрны эрсдэлийн түвшин, ажилтны тоог харгалзан хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан, зөвлөл ажиллуулна/ заалтыг зөрчиж хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтан томилж ажиллуулаагүй байна. Иймээс Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1./Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна./ гэж заасны дагуу  ХХК-ийн ажил олгогч А. нь хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг сахин хангуулах үүрэгтэй байсан." гэх дүгнэлт /хх 67-70 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Шүүгдэгч А.Есеф Гиллийн хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт хийсэн хууль зүйн дүгнэлт.

           Гэмт хэргийн шинжийг агуулсан гэм буруутай эс үйлдэл, хор уршгийн хооронд шалтгаант холбоо тогтоогдсон, эс үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт эс үйлдэл нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байх ёстой. Үүнийг шалгуур болговол А.ийн хууль тогтоомжоор хүлээсэн ажилтныхаа хөдөдмөрийн аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлэгүй эс үйлдлийн улмаас хохирогч өндрөөс унаж нас барсан хор уршигт хүргэсэн нь хоорондоо шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон.

 

          Шүүгдэгч А. нь хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөлгүй хүнийг ажилд гаргасан өөрийн эс үйлдлээ хууль бус болохыг ухамсарласан, түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж байсан боловч бусдын амь нас хохирсон хор уршигт хүргэсэн нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзэх үндэслэлтэй.

 

          Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, А.ийн эс үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

 

          Хохирлын талаар:

          Гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон хор уршгийн төлбөрт буюу оршуулгын зардалд 7,130,000 төгрөг, нөхөн олговорт 20,000,000 төгрөгийг тус тус төлсөн болох нь хохирол төлсөн баримтууд /хх 214-216, 217, 218 х/-аар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй болох нь түүний бичгээр гаргасан баримт /хх 213 х/-аар тус тус тогтоогдсон тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзсэн.

 

          Улсын яллагч: А.д 03 жилийн хорих ялыг нээлттнй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан.

 

          Шүүгдэгчийн өмгөөлөгч: Шүүгдэгч нь хүний амь нас хохирсны хор уршгийг арилгах талаар санаачлагатай ажилласан, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруу дээр маргаагүй, хохирогч талаас гомдолгүй гэсэн зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү? гэх саналыг гаргасан.

 

           А.лд холбогдох гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй. Гэмт хэрэг гарсан нөхцөл байдлын хувьд шүүгдэгчийн хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй эс үйлдлийн улмаас уг гэмт хэрэг гарсан, шүүгдэгч нь хохирогч талд учруулсан хор уршгийг арилгах талаар санаачилгатай ажилласан, хохирогч талаас гомдол, саналгүй, бусдад төлөх төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, уг гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхи ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа зэрэг нь шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх хуульд заасан шаардлагыг хангаж байна гэж шүүх үзээд шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, энэ хугацаанд оршин суух газраа өөрчлөх, гадагш зорчихдоо хяналт тавих эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь  түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдалд тохирсон гэж шүүх үзсэн.

 

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй болохыг тогтоолд дурьдаж, А.д урьд авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, тогтоол хүчин төгөлдөр болсноор уг таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болсонд тооцох нь зүйтэй гэж шийдвэрлэсэн.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1. овогтой ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.ийг хорих ял оногдуулахгүйгээр 02 жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

          3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар А.д оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

          4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 02 жилийн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг  А.д мэдэгдсүгэй.

 

          5.А.ийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 27,130,000 төгрөг төлөгдсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч цаашид нэхэмжлэх хохирол, төлбөргүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

 

          6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

          7.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А.д урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноор уг таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болсонд тооцож энэ тухай Хил хамгаалах ерөнхий газарт мэдэгдэхийг шүүгчийн туслах Б.д хариуцуулсугай.

 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч түүний өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ДАШДОНДОВ