| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2016/01147/И |
| Дугаар | 01265 |
| Огноо | 2016-09-30 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 01265
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2016/01147/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч Төрийн банкны Дархан-Уул салбарын нэхэмжлэлтэй
Хариуцагч Дархан-Уул аймгийн Дархан сум ****** дүгээр баг, ******-р байрны ****** тоотод оршин суух, Улаанбаатар гурил ХХК-д операторчин ажилтай, регистрийн дугаар ТЯ90013116, Олгонууд овогт Авиймаагийн Отгонбаяр,
Хариуцагч Дархан-Уул аймгийн Шарын гол сум, Санжинт баг Ойчдын ****** тоотод оршин суух, Дулаан Шарын гол ТӨХК-д цэвэр усны оператор ажилтай, регистрийн дугаар ОП90062200, Артагууд овогт Нямаахүүгийн Нүүдэл нарт холбогдох
8332 706 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Келербек, хариуцагч А.Отгонбаяр, Н.Нүүдэл, нарийн бичгийн дарга Г.Хулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Төрийн банкны Дархан-Уул салбарын захирал С.Мөнхдалай, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Келербек нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Иргэн А.Отгонбаяр, Н.Нүүдэл нар нь 2015.05.01-нд 396-1-3 тоот дугаартай Зээлийн гэрээг байгуулан 8 733 000 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 18.0 хувийн хүүтэй цалингийн зээл авсан. Зээлдэгч нар нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, зээлийн гэрээний 5.1.3, 5.1.5 дахь заалтуудыг зөрчсөн нөхцөл байдал үүссэн, зээлдэгч нар нь энэхүү гэрээний хавсралт 1-д заасан “Зээл буцаан төлөх хуваарь”-ийг удаа дараа зөрчиж, нэхэмжилсэн өдрийн байдлаар 206 хоногийн зээл хүүгийн төлбөрийг төлөөгүй байна.
А.Отгонбаяр, Н.Нүүдэл нар нь зээл төлөхөөс санаатайгаар зайлсхийдэг. А.Отгонбаяр нь Дарханд Улаанбаатар гурилын үйлдвэрт 2016 оны 5 сард ажилд орсон байдаг боловч одоогоор нэг ч төгрөг төлөөгүй, зээлээ төлөхөөс санаатайгаар зайлсхийж зугтдаг. Зээлдэгч А.Отгонбаярт 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр зээлээ хаах мэдэгдэл хүргүүлсэн мөн 2016 оны 2 дугаар сарын 01-ний өдөр өөрөө гар өргөдөл бичиж хугацаа хэтэрсэн зээлээ 2 сарын 05-ны дотор төлөхөөр байсан боловч банкыг байнга хууран мэхэлж өдий хүрсэн. Банкны зүгээс зээлээ төлөхийг удаа дараа шаардаж зээл буцаан дуудах мэдэгдэх хуудас хүргүүлж, зээлээ төлөхийг шаардахад шаардлагыг биелүүлэхээс илт зайлсхийж, байнгын худал ярьж зээл төлүүлэхэд хүндрэлтэй байгаа учир гэрээг хугацаанаас нь өмнө нэг талын санаачлагаар цуцалж, 8 332 706 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Төрийн банкны Дархан-Уул салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Келербек шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хариуцагч А.Отгонбаяр, Н.Нүүдэл нар нь зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, банкны зүгээс зээлдэгч нартай уулзаж, зээл төлөх хугацаа олгож байсан. Шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа 900 000 төгрөг төлсөн тул үүнийг хасаж зээлдэгч нараас 7 432 096 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч А.Отгонбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2015 оны 8 сард зээл аваад ахуй амьдралдаа зарцуулсан. Бие өвдөөд Дулаан Шарын гол ХХК-аас халагдаж 5 сар ажилгүй байсан. Саяхан 9 сард 900 000 төгрөг төлсөн. Би Улаанбаатар гурил ХХК-д ажиллаж байгаа цаашид цалингаасаа төлөх саналтай байна гэв.
Хариуцагч Н.Нүүдэл шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Зээл аваад ахуйн хэрэгцээндээ зарцуулсан. Үхэр малдаа өвс тэжээл авсан. Бид тусдаа амьдарч байгаа. Би 2 хүүхэдтэйгээ амьдардаг, цалингийн зээлтэй тул энэ зээлийг төлөхгүй. Эд хөрөнгөө А.Отгонбаяр зарж үрэгдүүлсэн тул би зээл төлөхийг зөвшөөрөхгүй гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Төрийн банкны Дархан-Уул салбар нь хариуцагч А.Отгонбаяр, Н.Нүүдэл нарт холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл 7440602 төгрөг, зээлийн хүү 867378 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16727 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 8000 төгрөг нийт 8 332 706 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.Отгонбаяр нь 900 000 төгрөгийг төлсөн тул нэхэмжлэгч нь зээлийн гэрээг цуцалж, нэхэмжлэлийн шаардлагаа бууруулж үндсэн зээл 6 539 991 төгрөг, хүү 867 378 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16 727 төгрөг, нотариатын зардал 8000 төгрөг нийт 7 432 096 төгрөг гаргуулахаар шаардлага гаргажээ.
Хариуцагч А.Отгонбаяр зээлийг графикийн дагуу төлж барагдуулах хүсэлтэй, хариуцагч Н.Нүүдэл нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Нэхэмжлэгч Төрийн банкны Дархан-Уул салбар нь хариуцагч А.Отгонбаяр, Н.Нүүдэл 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 396-1-3 тоот Зээлийн гэрээ байгуулан 8 733 000 төгрөгийг, 36 сарын хугацаатай, жилийн 18.0 хувийн хүүтэй, цалингийн зээл олгосон болох нь зохигчдын шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. / хх-ийн 4-12/
Хариуцагч А.Отгонбаяр, Н.Нүүдэл нар зээлийн эргэн төлөлтийг зээлийн гэрээний хавсралтанд заасан хуваарийг зөрчин зээлийн төлөх хугацааг 206 хоног хэтрүүлсэн байх бөгөөд нэхэмжлэгч талаас зээлийн төлбөрийг төлөхийг удаа дараа мэдэгдэж байсан болох нь хэрэгт авагдсан Зээлдэгчтэй холбоо барьсан тухай мэдээллийн маягт, зээлдэгч нарын санал, хүсэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. / хх-ийн 9-12/
Хариуцагч Н.Нүүдэл нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...бид тусдаа амьдарч байгаа, эд хөрөнгөө А.Отгонбаяр зарж үрэгдүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, татгалзал түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүргээ байна.
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2-т “Үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоож өгсөнтэй адилтгаж үзнэ” гэж зааснаар нэхэмжлэгч тал нь гэрээнээс татгалзах эрхтэй байх тул талуудын хооронд байгуулсан 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 396-1-3 тоот зээлийн гэрээг цуцлах нь зүйтэй.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаагаар, зээлдүүлэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ” мөн хуулийн 453.1-д “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж зааснаар хариуцагч А.Отгонбаяр, Н.Нүүдэл нараас үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 7 432 096 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Төрийн банкны Дархан салбар, хариуцагч А.Отгонбаяр, Н.Нүүдэл нарын хооронд байгуулсан 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 396-1-3 тоот зээлийн гэрээг цуцалж, хариуцагч Б.Батчимэг, С.Мөнхбаатар нараас 7 432 096 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Төрийн банкны Дархан салбарт олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60,1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 148273 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 148273 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА