| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2016/01148/И |
| Дугаар | 01109 |
| Огноо | 2016-08-16 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 08 сарын 16 өдөр
Дугаар 01109
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс 135/2016/01148/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүгч Д.Алтантуяа би
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сумын ****** дугаар баг, ****** дугаар хороолол, ****** тоотод оршин суух ******* овогт ******* *******,
Хариуцагч: ****** аймгийн Засаг даргад холбогдох
“Ажилгүй байсан хугацааны цалин 2.388.314 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“Миний бие 2012 оны 12 дугаар сараас 2015 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын даргаар ажилласан билээ. Дархан-Уул аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ******* тоот захирамжаар ажлаас үндэслэлгүй халагдаж Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн ****** тоот Шүүхийн шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн ****** дугаар Магадлал зэрэг шүүхийн шийдвэрээр ажилдаа 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс томилогдон ажиллаж байна. Иймд 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хүртэл ажилгүй байсан цалин хөлс /3 сар 19 хоног/ 2.388.314 төгрөгийг ****** аймгийн Засаг даргаас гаргуулж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч Ж.******* нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа:
“ Ж.******* миний бие 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр тус шүүхэд 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан цалин, хөлс 2.388.314 төгрөгийг аймгийн Засаг даргаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд энэ хугацаанд нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал, татварын суутгал зэрэг холбогдох дэвтэрт бичилт хийлгэх шаардлага орхигдуулсан байх тул дээр шаардлагаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхсайхан шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар баг, 3 дугаар байрны 86 тоотод оршин суух ******* овогт ******* ******* 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хугацаанд ажилгүй байсан хугацааны цалин 2.388.314 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал, татвар суутгал зэрэг холбогдох суутгалыг хийж дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбатын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Хууль зүйн хэлтсийн мэргэжилтэн Г.Энхсайхан миний бие томилогдон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна. Аймгийн Засаг даргын итгэмжлэлээр олгосон бүрэн эрхийн хүрээнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.7 дахь заалтанд заасны дагуу нэхэмжлэгч Ж.*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасны дагуу иргэний хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь :
Нэхэмжлэгч Ж.******* нь хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдуулан “Ажилгүй байсан хугацааны цалин 2.388.314 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа тухай тайлбартаа шүүхэд бичгээр ирүүлсэн нь иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь :
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д зааснаар Ж.*******ийн нэхэмжлэлтэй хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох “Ажилгүй байсан хугацааны цалин 2.388.314 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал, татварын суутгал зэрэг холбогдох суутгалыг хийж дэвтэрт бичилт хийлгэх” тухай иргэний хэргийн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “..Ж.*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна....” гэсэн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53 163 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргаас улсын тэмдэгтийн хураамж 26 581 төгрөг, Төрийн сангийн 190000941 тоот данснаас улсын тэмдэгтийн хураамж 26 581 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ж.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА