| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2016/1159/И |
| Дугаар | 01171 |
| Огноо | 2016-09-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 01171
Хариуцагч нарын зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс 135/2016/1159/И
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуяа би
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сумын ****** дугаар баг, ****** дүгээр хороолол, ****** дүгээр байрны ****** тоотод оршин суух Аат овогт Гантулгын Цогбадрах, /РД: УЗ61080817, утас: 9941-1879/-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сумын ****** дугаар баг,****** дугаар хороолол, ****** тоотод оршин суух Цэдэндамбын Баттулга, /РД: ТИ71070211, утас: 9905-2067/
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сумын ****** дугаар баг, ****** дугаар хороолол, ****** тоотод оршин суух Норсонгийн Гансүрэн, /РД: ТИ72012902, утас: 9937-3801/ нарт холбогдох
“800.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Цогбадрах нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“Намайг хуурч надад худал хэлж банкнаас зээл авахуулсан. Авсан мөнгөө хэлсэн хугацаандаа өгөөгүй тус болсон хүнээ янз бүрээр гүтгэж хэл амаар доромжилдог. 2015 оны 03 дугаар сараас хойш авсан цалингаа энэ хүмүүсийн банкны өрөнд өгсөөр өдий хүрлээ. Мөнгөө нэхэхээр чиний мөнгийг өгөхгүй, алаад аваарай гэж намайг доромжилдог. Би энэ хүмүүсийг ийм ичгүүр, сонжуургүй хөө шиг дотортой муухай хүмүүс гэж сансангүй. Энэ хүмүүсээс миний 800.000 төгрөгийг авч өгнө үү” гэжээ.
Хариуцагч Ц.Баттулга, Н.Гансүрэн нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч Г.Цогбадрахын нэхэмжлэлтэй танилцлаа. 800.000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 400.000 төгрөг, үлдэгдэл 400.000 төгрөгийг 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр өгөх болно” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь :
Нэхэмжлэгч Г.Цогбадрах нь хариуцагч Ц.Баттулга, Н.Гансүрэн нарт холбогдуулан 800.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.Баттулга, Н.Гансүрэн нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэх тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн нь иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь :
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д зааснаар Г.Цогбадрахын нэхэмжлэлтэй хариуцагч Ц.Баттулга, Н.Гансүрэн нарт холбогдох “800.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийн хариуцагч нарын зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Г.Цогбадрахын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25.000 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Баттулга, Н.Гансүрэн нараас улсын тэмдэгтийн хураамж 12.500 төгрөг, Төрийн сангийн 190000941 тоот данснаас улсын тэмдэгтийн хураамж 12.500 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г.Цогбадрахад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА