| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 135/2016/00816/и |
| Дугаар | 875 |
| Огноо | 2016-06-06 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 875
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс 135/2016/00816/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг би,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, Малчин баг, Хөтөлийн ****** тоотод оршин суух Бүлчин овогт Баатарын Ханд /РД: ТИ64031781/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******-р баг, Сэргэлэнгийн ****** тоотод оршин суух Тайж овогт Цэндийн Хүрэлбаатар /РД: ЙС58050616/-т холбогдох,
“316,000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Ханд болон хариуцагч Ц.Хүрэлбаатар нар шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: “... Нэхэмжлэлийн шаардлага 316,000 төгрөгийн 29,000 төгрөгөөс татгалзаж 287,000 төгрөг болгосныг хариуцагч нь 2016 оны 06 дугаар сарын 6-ны өдрийн дотор 139,000 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дотор 148,000 төгрөгөөр тус тус хуваан төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулав” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Ханд нь хариуцагч Ц.Хүрэлбаатарт холбогдуулан нийт 316,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь 29,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, үлдэх 287,000 төгрөгийг хариуцагч нь 2016 оны 06 дугаар сарын 6-ны өдрийн дотор 139,000 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дотор 148,000 төгрөгөөр тус тус хуваан төлөхөөр тохиролцож, эвлэржээ.
Талуудын шүүхэд ирүүлсэн эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ