Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2025/00825

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 сарын 09-ний өдрийн 197/ШШ2025/04192 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* газарт холбогдох,

 

Эд хөрөнгө хураах болон эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдлоор хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* газарт холбогдуулан 2023 оны 05 сарын 18-ны өдрийн 23300394/04 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол болон 2024 оны 10 сарын 23-ны өдрийн 23300394/07 дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь “... шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан” гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.

 

3. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 12 сарын 21-ний өдрийн 182/ШШ2023/00003 дугаар захирамжаар ******* д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 550,501,643 төгрөг гаргуулах *******ын нэхэмжлэлтэй хэрэгт барьцаа хөрөнгө болох ******* м.кв талбайтай, зуслангийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулах санал санаачилгыг 1 сарын хугацаанд 2 талаас гаргаж борлогдоогүй юм уу, нэхэмжилсэн үнийн дүнгээс бага дүнгээр борлогдсон тохиолдолд зөрүү дүнг нэмж гаргуулахаар харилцан тохиролцож, нэг сарын хугацаанд төлбөр барагдаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Ү-******* улсын бүртгэлийн дугаартай, ******* м.кв талбайтай, зуслангийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 300,000,000 төгрөгт тооцож нэхэмжлэгч тал шилжүүлж авах ба нэхэмжлэлийн зөрүү дүнг бэлнээр нэмж төлөхөөр харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн./1хх-28-31/

 

3.1. Дээрх шийдвэрийг төлбөр төлөгч ******* нь сайн дураараа биелүүлээгүй тул Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 сарын 08-ны өдрийн 182/ГХ2023/00178 дугаар гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, уг ажиллагааны явцад ******* , ******* нарын өмчлөлийн *******3 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2023 оны 05 сарын 18-ны өдөр битүүмжилж, 2024 оны 10 сарын 23-ны өдөр хураах ажиллагааг явуулжээ. /хх-48-50, 110-112/

 

Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол 2023 оны 05 сарын 18-ны өдөр гарсан байх ба нэхэмжлэгч нь 2024 оны 10 сарын 21-ний өдөр шүүхэд гомдол гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасан хугацааг хэтрүүлсэн байна.

Анхан шатны шүүх эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

 

4. Анхан шатны шүүхийн 2024 оны 10 сарын 23-ны өдрийн Эд хөрөнгө хураах тухай тогтоолын дагуу эд хөрөнгө хураах ажиллагаанд төлбөр төлөгч ******* , гуравдагч этгээд ******* нарыг төлөөлж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* болон хөндлөнгийн хоёр гэрч оролцож гарын үсэг зурж, тэмдэглэл үйлдсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй гэж дүгнэлт зөв.

Түүнчлэн, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт заасан зарчмын хүрээнд нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, хариуцагчийн тайлбараар хэргийн маргааны хүрээ, хэмжээг тодорхойлж, нэхэмжлэл болон түүний үндэслэлд дүгнэлт өгнө.

Нэхэмжлэгч талаас эд хөрөнгө хураах тухай тогтоолыг хүчингүй болгуулахтай холбоотой гаргасан нэхэмжлэлийн үндэслэлд хөндлөнгийн гэрчтэй холбоотой үндэслэлийг заагаагүй тул хөндлөнгийн гэрчтэй холбоотой гаргасан гомдлыг хүлээж авахгүй.

 

5. Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэгчийн шаардах эрхтэй холбоогүй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг баримталсан алдаа гаргасныг залруулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4, 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт заасныг баримталсан өөрчлөлт оруулна.

 

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 сарын 09-ний өдрийн 197/ШШ2025/04192 дугаар шийдвэрийн

 

тогтоох хэсгийн 1 дэх заалтад “... 54 дүгээр зүйлийн 54.1, 49 дүгээр зүйлийн 49.1 ...” гэснийг “... 44 дүгээр зүйлийн 44.4, 122 дугаар зүйлийн 122.5 ...” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир зохигч хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Э.ЗОЛЗАЯА

 

     ШҮҮГЧИД                                   Д.ЦОГТСАЙХАН

 

                                                        С.ЭНХБАЯР