| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 135/2016/00773/и |
| Дугаар | 876 |
| Огноо | 2016-06-06 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 876
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийниндекс 135/2016/00773/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг би,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******-р багт байрлах Мөнх халдун ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******-р баг, ****** тоотод оршин суух Намширын Отгонханд /РД: ВЭ79030261/-д холбогдох,
“899,380 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Номин-Эрдэнэ болон хариуцагч Н.Отгонханд нар нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: “... Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага 899,380 төгрөгийн 260,180 төгрөгөөс татгалзаж, 639,200 төгрөг болгосныг хариуцагч нь 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлөхөөр тохиролцов” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Мөнх халдун ХХК нь хариуцагч Н.Отгонхандад холбогдуулан 899,380 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага 899,380 төгрөгийн 260,180 төгрөгөөс татгалзаж, 639,200 төгрөг болгосныг хариуцагч нь 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлөхөөр тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ