Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 877

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

  Хэргийн индекс 135/2016/00689/и

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг би,

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* баг, ******* тоот хаягтай ******* *******ийн зам ХХК /РД: *******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******-р багт байрлах Дархан ******* ТӨХК-д холбогдох,

“5,489,250 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Хариуцагч Дархан ******* ТӨХК шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “... 2016 оны 05 дугаар сарын санхүүжилтийн эхний тооцоо олгогдсон даруйд төлбөрийг бүрэн төлж барагдуулна” гэжээ.

            Нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “... хариуцагч Дархан ******* ТӨХК нь 05 дугаар сарын санхүүжилт орж ирэхээр төлбөрийг төлнө гэсэн тайлбар ирүүлснийг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* *******ийн зам ХХК нь хариуцагч Дархан ******* ТӨХК-д холбогдуулан 5,489,250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага 5,489,250 төгрөгийг хариуцагч нь 2016 оны 05 дугаар сарын санхүүжилт олгогдсон даруйд төлж барагдуулахаар тохиролцож, эвлэржээ.

 

Талуудын хоорондоо тохиролцсон эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар ******* *******ийн зам ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дархан ******* ТӨХК-д холбогдох иргэний хэрэгт нийт 5,489,250 төгрөгийг хариуцагч нь 2016 оны 05 дугаар сарын санхүүжилт олгогдсон даруйд төлж барагдуулахаар тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102,778 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 51,389 төгрөгийг хариуцагч Дархан ******* ТӨХК-иас, 51,389 төгрөгийг Төрийн сангийн данснаас тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* *******ийн зам ХХК-д олгосугай.

 

  1. Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй  бол  шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                           М.ОЮУНЦЭЦЭГ