Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 01120

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2016/01162/И 

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Дархан сумын ****** дугаар баг, *******ын ******-****** тоотод оршин суух ******* овогт *******ын *******, /РД: *******/-ын хүсэлттэй,

“******* нь *******ын эцэг мөн болохыг тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Э.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Э.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“******* бид хоёр 2009 онд анх танилцаж гэр бүлийн харилцаатай байсан. Бидний дундаас 2014 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүү ******* төрсөн. Хүүг маань төрөх үед аав нь удаан хугацаагаар хөдөө ажиллаж байсан учраас гэрлэлтийн баталгаа байхгүй байсан. Тийм учраас миний нэр дээр төрсний гэрчилгээ авсан юм. Гэтэл хань маань 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр ажлаа хийж яваад нас барсан. Тиймээс *******ын төрсөн эцэг нь ******* болохыг тогтоож өгнө үү” гэжээ.

 

  • НДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Э.******* нь Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох буюу 2014 оны 08 дугаар сарын 31-ний өдөр төрсөн *******ын эцгээр *******ыг тогтоолгох тухай хүсэлт гаргасаныг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Хүсэлт гаргагч Э.******* нь 2009 оноос 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл *******тай хамтран амьдарч байсан бөгөөд 2014 оны 08 дугаар сарын 31-ний өдөр төрсөн ******* нь тэдний дундаас төрсөн байна.

 

Тэд Иргэний гэр бүлийн байдлын гэрлэсэний бүртгэлд бүртгүүлээгүйгээр хамтран амьдарч байсан бөгөөд ******* нь 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр нас барсан болох нь 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 175 тоот нас барсны бүртгэлийн гэрчилгээ, 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Дархан сумын 7 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, гэрч П.Батсайхан, Д.Пүрэвдорж нарын мэдүүлэг зэрэг  нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д ...“Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эх хамтарч өргөдөл гаргасан бол иргэний бүртгэлийн байгууллага эцэг, эхийг тогтооно...” гэж зааснаар хүү ******* эцэг *******аар овоглон иргэний гэр бүлийн байдлын төрсний бүртгэлд бүртгүүлээгүй бөгөөд, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-д зааснаар …гэрлэлтээ бүртгүүлээгүй эхээс төрсөн хүүхэд эхийн нэрийг авна… гэсний дагуу хүү ******* эх Э.*******ээр овоглон төрсний гэрчилгээ авсан нь төрсний[A1]  4501000937 тоот гэрчилгээгээр тогтоогдож байгаа, хүсэлт гаргагчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг зэргийг үндэслэн 2014 оны 08 дугаар сарын 31-ний өдөр төрсөн хүү *******ын эцгээр *******ыг тогтоох үндэслэлтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-д заасныг үндэслэн 2014 оны 08 дугаар сарын 31-ний өдөр төрсөн хүү *******ын төрсөн эцэг нь  Очир овогт Пүрэвдоржийн Төгссайхан болохыг тогтоосугай.

 

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57  дугаар зүйлийн 57.1-д  зааснаар хүсэлтийн гаргагчийн хаан банкны 190 000 941 тоот дансанд 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Д.АЛТАНТУЯА


 [A1]