| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 135/2016/00664/и |
| Дугаар | 879 |
| Огноо | 2016-06-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 879
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс 135/2016/00664/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг би,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* багт байрлах ******* ББСБ-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******-р баг, ******* ****** тоотод оршин суух ******* овогт *******ийн******* /РД: *******/-д холбогдох,
“1,756,000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч П.Ганболд шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “... Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 1,756,000 төгрөгийг 2016 оны 09 сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулна, үнийн дүнд маргаангүй” гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Хүрэлбаатар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “... хариуцагч П.Ганболдын шүүхэд ирүүлсэн хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ нь хариуцагч П.Ганболдод холбогдуулан 1,756,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага 1,756,000 төгрөгийг хариуцагч нь 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцож, эвлэржээ.
Талуудын хоорондоо тохиролцсон эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ