Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 01113

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/ 2016/01113/И

 

   Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч:  Дархан-Уул аймгийн Хонгор сумын ****** дугаар баг, Салхит Захиргааны байр, ******* банкны ****** салбарын хүсэлттэй

 

“*******, Ж.******* нарыг  эрэн сурвалжилж оршин суугаа газрын хаягийг тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дашдаваа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч ******* банкны Дархан-Уул салбар болон хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, ******* нар шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн ******* нь 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр ******* тоот зээлийн гэрээг байгуулан 6.500.000 /зургаан сая таван зуун мянга/ төгрөгийг 25 сарын хугацаатай 19.2 хувийн хүүтэй авсан юм. Одоо байгаа зээлийн үлдэгдэл нь .42 төгрөг байгаа. Зээлдэгч нь 2015 оны 09 дүгээр сард ажлаа хаян алга болсон тул зээлийн гэрээний 5.1.2 “Зээлдэгчийн ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн болон түүнтэй адилтгах гэрээ цуцлагдсан, дуусгавар болсон /шалтгаан хамаарахгүй/, 5.1.1-д “Зээлдэгч энэхүү гэрээний хавсралт 1-т заасан Зээл буцаан төлөх хуваарийг удаа дараа зөрчсөн” заалтыг зөрчиж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа болон одоо хаана амьдарч байгаа нь тодорхойгүй иргэний бүртгэлээрээ аймаг өндөр 1 дүгээр баг тоот хаягт орших гэх боловч уг хаяг дээрээ байхгүй аймгийн төв  хэсэгт амьдарч байгаа сураг байгаа. Харилцах утаснуудаа салгасан эсвэл авдаггүй, холбогддоггүй санаатайгаар зээл төлөхөөс зайлсхийсэн. Эхнэр овогтой ******* Сэлэнгэ аймгийн Орхонтуул сум шар ус 1 дүгээр баг, рашаант тосгонд аавындаа амьдарч байгаа сураг байна. Иймд хүсэлтийг харгалзаж иргэн *******, Ж.******* нарыг эрэн сурвалжилж оршин суугаа хаягийг тогтоож өгнө үү. Аав *******, ээж Ш.Чимгээ нар нь аймаг өндөр сум 1 дүгээр баг гэх газар мал маллаж амьдардаг. Харилцах утас нь *******, *******. Иймд хүсэлтийг минь хангаж өгнө үү” гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,                                                                                                      

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч ******* банкны Дархан-Уул салбар нь *******, Ж.******* нарыг эрэн сурвалжилж, оршин суугаа  газрыг тогтоолгох тухай хүсэлт гаргасныг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Хүсэлт гаргагч ******* банкны Дархан-Уул салбар нь иргэн *******той 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр ******* тоот зээлийн гэрээг байгуулан 6.500.000 /зургаан сая таван зуун мянга/ төгрөгийг 25 сарын хугацаатай 19.2 хувийн хүүтэй зээлдүүлсэн байна. Одоо байгаа зээлийн үлдэгдэл нь .42 төгрөг байгаа бөгөөд 2015 оны 09 дүгээр сард ажлаа хаян алга болсон байна. Зээлдэгчийн одоо хаана амьдарч байгаа нь тодорхойгүй иргэний бүртгэлээрээ аймаг өндөр 1 дүгээр баг тоот хаягт орших гэх боловч уг хаяг дээрээ байхгүй аймгийн төв  хэсэгт амьдарч байгаа гэх бөгөөд харилцах утаснуудаа салгасан эсвэл авдаггүй, холбогддоггүй санаатайгаар зээл төлөхөөс зайлсхийж байгаа тул *******, Ж.******* нарыг эрэн сурвалжилж оршин суугаа газрыг тогтоох үндэслэлтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Монгол Улсын Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  155 дугаар зүйлийн 155.1, 155.4-д зааснаар /регистрийн ГМ90072318 дугаар/ Боржигон овогт Батмөнхийн Мөнх-Од, /регистрийн дугаар/ овогт ы ******* нарыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагаа хийн хүсэлт гаргагч ******* банкны Дархан-Уул салбар /итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, утас:9595-2019/ мэдэгдэхийг ********-****** аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар *******, Ж.******* нарын талаар түүний аав *******, ээж Ш.Чимгээ / аймгийн -Өндөр  1 дүгээр баг, гэх газар/ тодруулж болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн ******* банк 190.000.941  тоот дансанд  2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр тушаасан тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг төрийн сангийн орлого болгосугай.

 

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.АЛТАНТУЯА