| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 135/2016/00837/и |
| Дугаар | 882 |
| Огноо | 2016-06-07 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 882
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2016/00837/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сум, ****** дугаар баг, ****** дугаар байрны ****** тоотод оршин суух,******* овогт *******гийн ******* /РД: *******/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сум, ****** дугаар баг, ******* ****** тоотод оршин суух, ******* овогт *******ын Уранчимэг /РД:*******/-т холбогдох,
"гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай" иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч О.*******, хариуцагч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дашдаваа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “тэй 2002 онд танилцан, гэр бүл болж, 2003 оны 10 сарын 28-нд охин *******, 2007 оны 01 сарын 7-нд охин нарыг төрүүлсэн. Бидний үзэл бодол, зан ааш таарахаа больж, улмаар 2011 оноос хойш өнөөдрийг хүртэл тусдаа амьдарч байна. Тусдаа амьдарч байх хугацаанд гэрлэлтээ цуцлуулах гэсэн боловч гадаадад байсан болохоор чадахгүй байсан юм. нь 4-7 настай хоёр охиноо орхиод явсан бөгөөд одоог хүртэл охид маань миний асрамжинд байгаа. Одоо би өөр эмэгтэйтэй гэр бүлийн харилцаатай хамт амьдарч байгаа. ч гэсэн хүнтэй суугаад хүүхэдтэй болсон байгаа. Иймээс гэрлэлт цуцлуулах, хоёр охиноо өөрийнхөө асрамжинд үлдээх хүсэлттэй байна. Хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй, эд хөрөнгийн маргаангүй” гэв.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“О.*******тэй 2002 онд гэр бүлж, 2 охин төрүүлсэн. О.*******гийн нэхэмжлэлийн дагуу охин *******, нарыг эцгийнх нь асрамжинд үлдээж, гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрч байна. 2011 оноос хойш бид тусдаа амьдарч байгаа бөгөөд бид тус тусдаа амьдралтай болсон” гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.******* нь хариуцагч ээс гэрлэлтээ цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Гэрлэгчид болох О.*******, нар нь 2002 оны 10 сарын 01-ний өдөр гэр бүл болж, 2003 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлсэн, 2003 оны 10 дугаар сарын 28-ны өдөр охин *******, 2007 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр охин
нарыг төрүүлсэн болох нь хэрэгт авагдсан 288 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээ, Г№524, №0243894-190 дугаартай хүүхдүүдийн төрсний бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд, гэрлэгчдийн тайлбар зэргээр нотлогдож байна.
О.*******, нар нь 2011 оноос хойш тусдаа амьдарч байгаа, өөр бусадтай гэр бүлийн харьцаатай болж, хамтран амьдарч байгаа, хэн аль нь гэр бүлийн амьдралаа цаашид үргэлжлүүлэх боломжгүй гэж тайлбарлаж байгаа, талуудын тайлбараар гэрлэгчид цаашид хамтран амьдрах бодит нөхцөл байхгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.
Гэрлэгчид нь охин *******, нарыг эцэг О.*******гийн асрамжид үлдээхийг харилцан зөвшөөрч байгаа болох нь тэдгээрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байх тул гэр бүлийн тухай 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар охин *******, нарыг эцэг О.*******гийн асрамжид үлдээх нь зүйтэй байна гэж үзлээ.
Зохигчид эд хөрөнгийн талаар маргаангүй, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болохыг дурьдаж байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасныг баримтлан******* овогт *******гийн ******* /РД: *******/, ******* овогт *******ын Уранчимэг /РД:*******/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2003 оны 10 дугаар сарын 28-ны өдөр төрсөн охин *******, 2007 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн охин нарыг эцэг О.*******гийн асрамжид үлдээсүгэй.
3. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч ээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч О.*******д олгосугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т зааснаар гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс эвлэрсэн тохиолдолд гэрлэлтээ сэргээлгэх боломжтой болохыг дурьдсугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Ж.Отгончимэгт даалгасугай.
8. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЧИМЭГ