Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2015 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 884

 

        Хэргийг хялбаршуулсан журмаар

        хянан шийдвэрлэх тухай

 

                                                                                                 Хэргийн индекс 135/2016/00907/и

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг би,

 

Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг, ****** хороо, *******ийн өргөн чөлөө, ******* *******д байрлах “*******” ХХК-ийн  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** баг, ****** тоотод оршин суух ******* овогт *******гийн ******* /РД: *******/-д холбогдох,

“486,000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч Д.******* шүүхэд гаргасан тайлбартаа “... нэхэмжлэлийн шаардлага 486,000 төгрөгийг төлж барагдуулна, үнийн дүнд маргаангүй” гэжээ.                                                                 

                                                      ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч Д.*******д холбогдуулан 486,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасны дагуу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Д.*******д холбогдох, нийт 486,000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч “*******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр төлсөн 24,134 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, 12,067 төгрөгийг Төрийн сангийн данснаас, 12,067 төгрөгийг хариуцагч Д.*******гээс тус тус гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

                                         ШҮҮГЧ                                        М.ОЮУНЦЭЦЭГ