Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 708

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                        

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Д.Ренченхорол даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул, улсын яллагч Ц.Амгаланбаатар, шүүгдэгч А.Анхбаяр, Ц.Анхбаяр, М.Чимэдбумуу, Г.Төгөлдөр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ажиг овогт Алтансүхийн Анхбаяр, Алагтууд овогт Цогбадрахын Анхбаяр, Боржигон овогт Мэгээрийн Чимэдбумуу, Боржигон овогт Ганхуягийн Төгөлдөр нарт  “1909021840713” дугаартай, 185/2019/0715/Э индекстэй хэргийг 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1995 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эгчийн хамт Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо 9 дүгээр байрны 12 тоотод оршин суух, бүртгэлтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Ганхуягийн Төгөлдөр /РД:ТА95071654/,

Монгол Улсын иргэн, 1994 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, газар зохион байгуулагч мэргэжилтэй, хувиараа алт мөнгөний дархан хийдэг, ам бүл 4, эцэг, эх, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Мандал-Овоо 3 дугаар гудамжны 33 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Мэгээрийн Чимэдбумуу /РД:АЮ94062915/,

Монгол Улсын иргэн, 1994 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, алт мөнгөний дархан мэргэжилтэй, хувиараа алт мөнгөний дархан хийдэг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө 107 дугаар байрны 66 тоотод оршин суух бүртгэлтэй, Алагтууд овогт Цогбадрахын Анхбаяр /РД:У394021133/,

Монгол Улсын иргэн, 1995 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, Дорноговь аймгийн барилга ашиглалт үйлчилгээний 3 дугаар ангид шавар будагч ажилтай, ам бүл 4, ээж, эхнэр, хүүхдийн хамт Дорноговь аймгийн 4 дүгээр баг Ганзамын гудамжны 202-02 тоотод оршин суух бүртгэлтэй, Ажиг овогт Алтансүхийн Анхбаяр /РД:УП95032334/,

Холбогдсон хэргийн талаар;

Шүүгдэгч А.Анхбаяр, Ц.Анхбаяр, Г.Төгөлдөр, М.Чимэдбумуу нар нь бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 2019 оны 06 дугар сарын 03-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Лакс цэнгээний газарт хохирогч Б.Мөнхболд, Б.Саруулбаяр нартай хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу “зүй бус харьцсан” хэмээн маргалдаж, Б.Мөнхболдын нүүр, толгой, цээж рүү нь гараараа цохиж, хөл рүү өшиглөж биед нь тархи доргилт, зүүн нүдний зовхи, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээжинд зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгт зулгаралт, цус хуралт буюу хөнгөн хохирол,

-хохирогч Б. Саруулбаярын нүүр рүү гараараа цохиж, толгой руу нь мөргөж, биед нь хамар ясны зөрүүтэй хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний зовхи, уруулд цус хуралт буюу хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн  мэдүүлэг:

    1.1.Шүүгдэгч А.Анхбаяр нь хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхэд мэдүүлэхдээ:.. Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

   1.2.Шүүгдэгч Ц.Анхбаяр нь хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхэд мэдүүлэхдээ:..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

  1.3.Шүүгдэгч М.Чимэдбумуу нь хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхэд мэдүүлэхдээ:..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

1.4.Шүүгдэгч Г.Төгөлдөр нь хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхэд мэдүүлэхдээ:..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

2.1.Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Б.Мөнхболдын:... Би 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 03-нд шилжих шөнө өөрийн үеэл ах Б.Саруулбаяртай Сүхбаатарын талбайн урд байдаг Лакс бааранд орсон. Лакс бааранд орж бүжиглээд байж байтал цагаан өнгийн цамцтай Төгөлдөр намайг бүжгийн талбай дээр юм яриад дараа нь намайг түлхсэн. Би удаа дараа зайгаа авсан. Би буцаад ах дээр очоод хэсэг сууж байгаад буцаад бүжгийн талбай дээр гарахад Төгөлдөр үг хаяад юм яриад байхаар нь би хүчтэй түлхчхээд буцаад цаашаа явсан. Саруулбаяр ахтай юм яриад ариун цэврийн өрөөний үүдэнд очиход хар өнгийн подволктай Ц.Анхбаяр гээд залуу шууд хүрч ирээд над руу дайраад байсан. Тэр үед үеэл ах Саруулбаяр дундуур ороод намайг хойноо хийгээд намайг салгаад байж байхад Ц.Анхбаяр манай ахын нүүр рүү гараараа цохисон. Тэгсэн чинь гадуураа хар өнгийн малгайтай цамцтай Чимэдбумуу нь Саруулбаярын нүүрэн

хэсэгт толгойгоороо мөргөсөн. Саруулбаярын хамраас цус гараад ариун цэврийн өрөө рүү орж цусыг нь угаагаад байж байтал Ц.Анхбаяр, Чимэдбумуу нарын найзууд нь гээд 2 залуу бас байсан. Саруулбаярын цусыг угаагаад байж байтал Ц.Анхбаяр миний нүдний зүүн тал руу гараараа цохиход нөгөө талаас нь Юу Эс Эй "USA" гэсэн хар өнгийн подволктай А.Анхбаяр гэдэг залуу баруун талаас миний нүүр рүү цохисон. Тэгээд намайг газар унахад тал талаас намайг цохиод байсан. Тэгэхэд баарны хамгаалагч нар орж ирээд бид нарыг салгасан гэх мэдүүлэг /хх-н 18-19/,

2.2.Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Б.Саруулбаярын:..Мөнхболд бүжгийн талбай дээр цагаан өнгийн подволктай залуутай түлхэлцээд байсан. Би очоод Мөнхболдыг аваад талбайн булан руу холдсон. Тэгэхэд хар өнгийн подволктай залуу ирээд Мөнхболд руу дайраад байсан. Би голд нь зогсоод хэрүүл зодоон салгах гээд байхад хар өнгийн подволктай залуу миний хамар руу зүүн гараараа цохисон. Тэр залууд цохиулаад миний хамраас цус гарсан. Араас нь цагаан өнгийн подволктай залуу миний нүүр хэсэгт мөргөсөн. Мөнхболд бид хоёр ариун цэврийн өрөөнд цусаа угаагаад байж байтал саарал өнгийн подволктай залуу миний толгой хэсэг рүү гараараа цохиход өөр бас нэг хүн ирээд араас цохисон. Тэгээд баарны хамгаалагч нар ирээд салгасан гэх мэдүүлэг. /хх-н 16/,

2.3.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №6822 тоот актын:

1. Б.Мөнхболдын биед тархи доргилт, зүүн нүдний зовхи, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээжинд зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгт зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.4.Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

5.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр
хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

6.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Ц.Бадрал гэх дүгнэлт. /хх-н 8/,

2.4.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №6821 тоот актын:

1.Саруулбаярын биед хамар ясны зөрүүтэй хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний зовхи, уруулд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.4.Тухайн цаг  хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

           5.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

           6.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Ц.Бадрал гэх дүгнэлт. /хх-н 9/,  

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

3.1.Улсын яллагч:..хавтас хэргээс 8-19 дүгээр хуудас хохирогч Б.Мөнхболдын мэдүүлэг, 16 дугаар хуудас хохирогч Б.Саруулбаярын мэдүүлэг, 8 дугаар хуудас Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 6822 дугаартай дүгнэлт, 9 дүгээр хуудас Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 6821 дугаартай дүгнэлт, 60-61 дүгээр хуудас яллагдагч А.Анхбаярын мэдүүлэг, 53 дугаар хуудас яллагдагч Ц.Анхбаярын мэдүүлэг, 37 дугаар хуудас Г.Төгөлдөрийн мэдүүлэг, 45 дугаар хуудас яллагдагч М.Чимэдбумуугийн мэдүүлэг,  26 дугаар хуудас хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл зэргийг шинчлэн судлуулъя гэв.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

 

Шүүгдэгч А.Анхбаяр, Ц.Анхбаяр, Г.Төгөлдөр, М.Чимэдбумуу нар нь бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 2019 оны 06 дугар сарын 03-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Лакс цэнгээний газарт хохирогч Б.Мөнхболд, Б.Саруулбаяр нартай хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу “зүй бус харьцсан” хэмээн маргалдаж, Б.Мөнхболдын нүүр, толгой, цээж рүү нь гараараа цохиж, хөл рүү өшиглөж биед нь тархи доргилт, зүүн нүдний зовхи, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээжинд зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгт зулгаралт, цус хуралт буюу хөнгөн хохирол,

-хохирогч Б. Саруулбаярын нүүр рүү гараараа цохиж, толгой руу нь мөргөж, биед нь хамар ясны зөрүүтэй хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний зовхи, уруулд цус хуралт буюу хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн  болох нь хэрэгт авагдсан хохирогч Б.Мөнхболд, Б.Саруулбаяр нарын мэдүүлэг,  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 6822, 6821 дугаар дүгнэлтүүд, хохирогч Б.Мөнхболд, Б.Саруулбаяр нар нь санал  гомдол байхгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж бид нар  эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг, шүүх хуралдаанд шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг болон хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн  бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг урамлан мөн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар  зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдсон гэж үзнэ.

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй  болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгч нарын үйлдэлд Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч А.Анхбаяр, Ц.Анхбаяр, Г.Төгөлдөр, М.Чимэдбумуу нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч нь мөрдөн шалгах ажиллгааны явцад нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй, бид нар эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэж  бичгээр хүсэлт гаргасан, хохирогч хохирол нэхэмжлээгүй,  шүүгдэгчийг

 

бусдад төлөх төлбөргүй байна гэж  шүүх үзлээ.

Шүүхээс шүүгдэгч А.Анхбаяр, Ц.Анхбаяр, Г.Төгөлдөр, М.Чимэдбумуу нарыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгч нарын  хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  заасан гэмт хэрэгт шүүгдэгч А.Анхбаяр, Ц.Анхбаяр, Г.Төгөлдөр, М.Чимэдбумуу нарыг тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000төгрөгөөр  торгох улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн  хариуцлага, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож шүүгдэгчийн гарын үсэг  зурсан  прокурорын дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзэж,  торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

 

Шүүх шүүгдэгч нарын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан шүүгдэгч нарын торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар хохирол нэхэмжлээгүй болохыг  тус тус  дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын  Шүүхийн  тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээрзүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

         ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч  Боржигон овогт Ганхуягийн Төгөлдөр, Боржигон овогт Мэгээрийн Чимэдбумуу, Алагтууд овогт Цогбадрахын Анхбаяр, Ажиг овогт Алтансүхийн Анхбаяр нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус  тооцсугай.

2. Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт  зааснаар шүүгдэгч А.Анхбаяр, Ц.Анхбаяр, Г.Төгөлдөр, М.Чимэдбумуу нарыг тус бүр 500 /таван зуун / нэгжтэй тэнцэх хэмжээний 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр тус тус  торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч А.Анхбаяр, Ц.Анхбаяр, Г.Төгөлдөр, М.Чимэдбумуу нарт оногдуулсан торгох ялыг  3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч А.Анхбаяр, Ц.Анхбаяр, Г.Төгөлдөр, М.Чимэдбумуу нар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тус тус сануулсугай.

 

5. Шүүгдэгч А.Анхбаяр, Ц.Анхбаяр, Г.Төгөлдөр, М.Чимэдбумуу нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй,  хохирогч нар  хохирол нэхэмжлээгүй  болохыг тус тус дурдсугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хавтас хэргийн 12 дугаар хуудсан байгаа 1 ширхэг СД-ийг хэргийн хугацаа дуусах хүртэл хугацаагаар хадгалсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол  хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Анхбаяр, Ц.Анхбаяр, Г.Төгөлдөр, М.Чимэдбумуу нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                             Д.РЕНЧЕНХОРОЛ