| Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюушийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 151/2023/00739/И |
| Дугаар | 223/МА2025/00015 |
| Огноо | 2025-05-08 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 223/МА2025/00015
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 317/ШШ2025/00264 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн охин .... эх .... асрамжид үлдээсүгэй...” гэснийг,
“...Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-т зааснаар 2009 оны 7 дугаар сарын 09-ний өдөр төрсөн хүү .............., 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн охин ............... нарыг эх .... асрамжид үлдээсүгэй...” гэж,
4 дэх заалтад “...Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.1, 129.3, 130 дугаар зүйлийн 130.1-т зааснаар хариуцагч .... аас 358,627,999 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч .... т, мөн 150,678,334 төгрөгийг гаргуулж бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд .... д, 150,678,334 төгрөгийг гаргуулж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд .... д, нэхэмжлэгч .... ээс 254,747,200 төгрөгийг гаргуулж хариуцагч .... д тус тус олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 446,891,623 төгрөг болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг 105,215,300 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай...” гэснийг
“...Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 129 дүгээр зүйлийн 129.2, 130 дугаар зүйлийн 130.3-т зааснаар хариуцагч .... аас 518,835,500 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч .... т олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас хүү .... гийн асрамжийг тогтоолгох, .......... улсын дугаартай, Хьюндай портер маркийн тээврийн хэрэгсэл гаргуулах, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 165,745,500 төгрөг болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч .... , .... нарын тус бүр 150,678,334 гаргуулах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, 2,360 толгой малыг хариуцагч .... ын өмчлөлд, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 59 дүгээр байр, 57 тоотод байрлах, 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц,
.............. 26 тоотод байрлах, 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц,
............. тоотод байрлах, 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц,
“Ланд крузейр-200” маркийн тээврийн хэрэгсэл зэргийг .... өмчлөлд үлдээсүгэй...” гэж,
5 дахь заалтад “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч .... нь хүү .... гийн асрамж тогтоолгох, 75-36 УНЭ улсын дугаартай, Хьюндай портер маркийн тээврийн хэрэгслийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа тус тус татгалзсаныг дурдсугай...” гэснийг хасаж,
“..Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3-т зааснаар хариуцагч .... аас зээлийн өрийн төлбөрт 86,677,643 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч .... т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 40,789,479 төгрөгийг, сөрөг нэхэмжлэлээр зээлийн төлбөрт 35,000,000 төгрөг гаруулахаар шаардсаныг хэрэгсэхгүй болгосугай...” гэж
7 дахь заалтад “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч .... улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,702,653 төгрөг, хариуцагч .... ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,687,625 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд .... ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 911,341 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд .... ий улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 911,341 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч .... аас 2,021,290 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч .... т, 911,341 төгрөгийг гаргуулж бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд .... д, 911,341 төгрөг гаргуулж бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд .... д, нэхэмжлэгч .... ээс 1,431,686 төгрөгийг гаргуулж хариуцагч .... д тус тус олгосугай” гэснийг
“Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,702,653 төгрөгөөс, хариуцагч .... ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,687,625 төгрөгөөс тус бүр 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн илүү төлсөн 4,632,453 төгрөгийг, хариуцагчийн илүү төлсөн 2,617,425 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, тэдэнд олгож, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд .... ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 911,341 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд .... ий улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 911,341 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй” гэж өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Сонинбайгалийн гаргасан давж заалдсан гомдлыг хангаж, хариуцагчийн өмгөөлөгч Б.Баярмагнайн гаргасан давж заалдсан гомдлоос “....... , .... нар гэр бүлийн бүрэлдэхүүнээс гарах үед гэр бүлийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөөс ногдох хэсгийг авах эрхтэй байхаар заасан байхад анхан шатны шүүх .... , .... нарт 306,356,668 төгрөг гаргуулан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй...” гэх хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,005,334 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол гаргахдаа улсын хураамжид төлсөн 3,458,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТҮВШИНТӨГС
ШҮҮГЧИД М.МӨНХДАВАА
А.ЦЭРЭНХАНД