| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 135/2016/00811/и |
| Дугаар | 893 |
| Огноо | 2016-06-09 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 893
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2016/00811/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: ****** аймаг, ****** сум, ****** баг, ****** тоотод оршин суух ******* овогт *******гийн ******* /РД: *******/-ийн хүсэлттэй,
“Эцэг тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямдорж оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч С.******* нь шүүхэд гаргасан тайлбартаа:
“... Миний бие нь талийгаач нөхөр *******тай 2001 онд танилцаж, гэр бүлийн харьцаатай болж, 2002 онд *******, 2008 онд *******, 2010 онд ******* нар төрсөн. Бид хоёр орон гэргүй байсан учир гэрлэлтээ батлуулж чадаагүй тул хүүхдүүдээ өөрийн нэрээр овоглож гэрчилгээ авсан юм. Иймд бидний хүүхдүүд болох *******, *******, ******* нарын төрсөн эцэг ******* мөн болохыг тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч С.******* нь *******, *******, ******* нарын төрсөн эцэг ******* мөн болохыг тогтоолгох тухай хүсэлт гаргажээ.
Хүсэлт гаргагч С.******* нь талийгаач *******тай гэрлэлтээ батлуулалгүйгээр 1991 оноос 2015 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх хугацаанд хамтран амьдарч байсан бөгөөд тэдний хамтын амьдралын хугацаанд 2002 оны 08 дугаар сарын 25-ны өдөр *******, 2008 оны 06 дугаар сарын 20-ны өдөр *******, 2010 оны 06 дугаар сарын 13-ны өдөр ******* нар төрсөн болох нь тус шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1133 дугаар шийдвэр, төрсний гэрчилгээний хуулбарууд, багийн Засаг даргын тодорхойлолт, талийгаач *******н нас барсны гэрчилгээ, гэрч *******, нарын мэдүүлэг болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-д зааснаар *******, *******, ******* нар нь талийгаач *******н төрсөн хүүхдүүд мөн болохыг тогтоох нь үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.2.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-д заасныг баримтлан *******, *******, ******* нарын эцэг нь овогт н мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар хүсэлт гаргагч С.*******ийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ