| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2019/0695/Э |
| Дугаар | 700 |
| Огноо | 2019-06-25 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | М.Сансарсайхан |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 700
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,
Улсын яллагч М.Сансарсайхан,
Шүүгдэгч Ц. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт ийн д холбогдох 1908012890432 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1991 оны 03 сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, ах, эгч, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойт тоотод оршин суух, урьд
- 2007 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг 1 жилийн хугацаагаар ял хойшлуулсан,
- 2011 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 сарын 05 өдөр Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар 7 сар 25 хоногийн хорих ялаас өршөөн суллагдсан,
- 2016 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын баривчлах ялаар,
- 2017 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,
- 2019 оны 01 сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 132 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн, Боржигин овогт ийн //.
ТОДОРХОЙЛОХ нь:
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:
Ц. нь 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт Т.ийг өмөөрлөө гэх шалтгаанаар Б.тай маргалдан, зодолдож, улмаар түүний эрүүл мэндэд “зүүн нүдний доод зовхинд шарх, зөөлөн эдийн няцрал, дагзны зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, зүүн өвдөг зулгаралт" гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./Прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
1.Хохирогч Б.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 02 сарын 20-ны өдөр тэй цуг “Их наран”-нд ийн гэрт ирсэн юм. Тэгээд гэрийнх нь үүдэнд зогсоод тэй очоод уулзсан. Тэр хоёр хоорондоо маргалдаад байж байхад ий эгч, ах хоёр гарч ирээд зогсож байсан чинь ийг цохихоор нь би “чи эмэгтэй хүнд гар хүрч болохгүй шүү дээ” гэж хэлээд салгах гээд дундуур нь орсон чинь ах нь гээд залуу намайг бариад татахаар нь би болиоч гээд уурласан чинь намайг хэл амаар доромжилж эхэлхээр нь би өөдөөс нь хэрэлдсэн чинь миний шанаа хэсэг рүү цохисон. Би буцаагаад цохих гээд дайрсан чинь ах нь намайг бариад авсан чинь намайг олон удаа нүүр рүү цохисон. Тэгээд тэй хэрэлдэх гээд яваад өгсөн. Би ийг авч явах гээд “явъя” гэж хэлсэн чинь ах нь гээд залуу намайг “хоёулаа доошильё, чи хаана байдаг юм" гээд юм яриад зогсож байсан чинь цаанаас нь ирээд миний нүд рүү цохиод зовхи сэтэрсэн. Тэгээд ах нь гээд залуу намайг татаж унагаасан. миний дээрээс хэд хэдэн удаа цохисон. Тэгээд босоод ирсэн чинь нүднээс цус гараад ийг өшиглөж байхаар нь би очоод тэй заамдалцаж аваад салгаад ийг дагуулаад тэндээс явсан. ...” гэх мэдүүлэг /хх 7-8 х/,
2.Шүүгдэгч Ц.ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...би 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр найз Бямбадоржийн хамт Баянзүрх дүүрэгт машинаас ачаа буулгаж байхад эгч миний гар утас руу залгаад танай эхнэр СХД-н 4-р хороо Их наран тоот гэрийн үүдэнд ирээд чамайг хайгаад хэрүүл хийгээд байна гэсэн. Би удалгүй яваад очиход эхнэр явчихсан байсан. Тэгээд гэрт ороход эгч намайг загнаад байсан. Миний уур хүрээд эхнэр рүү залгаад “би ирчихсэн байна одоо ирээд хэрүүлээ хий” гэхэд эхнэр машинаас бууж ирээд бид 2 хоорондоо маргалдаж байгаад би эхнэрээ яв гээд түлхэхэд машинаас бууж ирээд “чи яагаад байгаа юм” гэсэн, би “чамд бид 2-ын асуудал хамаагүй” гээд түлхэхэд намайг заамдсан. Тэгэхээр нь би гарыг нь тавиулаад түлхэхэд намайг гараараа нүүр рүү цохисон. Би хашаа налж унаад босож ирээд бид 2 барьцалдсан байхад эгч , хүргэн ах 2 гарч ирээд бид 2-ыг салгасан. хүргэн ах г заамдаад дайраад байсан, би гарыг нь тавиулаад бид 2 хоорондоо барьцалдаад гараараа цохилцож газар унасан. Удалгүй ах, эгч гэрийнхэн гарч ирээд бид 2-ыг салгасан. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. хөнгөн ял оногдуулж өгнө үү. ...” гэх мэдүүлэг /хх 65-66 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
3.Гэрч Ц.ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тухайн үед манай нөхөр тэр 2-ыг салгасан, хэн нэгнийг цохиж, барьж зодуулсан асуудал болоогүй. тэй зодолдсон залууг салгаж, холдуулсан чинь эргэж зодолдоод байсан. ...” гэх мэдүүлэг /хх 56 х /,
4.Гэрч Т.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би ийн гэдэг хүнтэй 2015 онд танилцаад гэр бүл болж хамт амьдарч эхэлсэн юм. Бид хоёр дундаасаа хүүхэд байхгүй. Манай аав, ээж, хүүхэд, дүү нартай хамт амьдардаг юм. 2019 оны 02 дугаар сарын эхээр Ц эс би сална гэсэн чинь миний бичиг баримтыг аваад явсан байсан. Тэгээд би 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хажуу хашааныхаа гэдэг залууг гуйгаад нөхөр дээр очоод бичиг баримт аваад ирье гэж хэлээд ын машинтай ийн эгч аагийн гэрийн гадаа очсон юм. гарч ирэхгүй бид хоёр нилээн удаан хүлээгээд байж байсан чинь ирээд надад бичиг баримт чинь байхгүй гэж хэлээд бид хоёр маргалдаж байсан чинь миний нүүр лүү цохисон чинь чи эмэгтэй хүн цохихоо болиоч гээд ийг нэг цохисон. Тэр үед араас нь ийн хүргэн ах гарч ирээд ын хойноос бариад авсан. Тэгээд хоорондоо зууралцаад зодолдоод байх шиг байсан. Би гадаа харанхуй байсан болхоор яг хэн нь хэнийгээ цохиод байгааг мэдээгүй. ын нүднээс доошоогоо цус гарсан байхаар нь та нар больцгоо гээд ын машинд суулгаад цагдаа дуудна шүү гэж д хэлээд тэндээс явцгаасан. ...” гэх мэдүүлэг /хх 54 х /,
5.Гэрч Б.ий мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Хадам дүү Ц. манайд амьдардаг байхад эхнэрээсээ салж нийлээд ирж очин байдаг байсан. 2019 оны 2 сард өдрийг нь сайн санахгүй байна орой 21 цагийн үед эхнэр бид хоёр ажлаа тараад гэртээ ирсэн чинь Ц. гадаа эхнэр ирээд утсаар дуудаад байна гэсэн, гараад хэрэггүй гэсэн чинь эхнэртэйгээ утсаар хэрэлдэж байгаад гарсан. Тэгээд удаагүй гадаа хүмүүс хэрэлдээд байхаар нь эхнэр түрүүлж гараад би араас нь гарсан чинь хашааны гадаа нэг залуутай барьцалдаад зодолдож байхад эхнэр салгаад боль гэсэн чинь болихгүй байсан. Тэгээд би эхнэрийг цагдаа дууд гээд цагдаа дуудсан. Тэгээд тэр хоёр хоорондоо нилээн зодолдож байгаад цагдаа дуудсан гэсэн чинь эхнэр нь нөгөө залуутайгаа явсан. Би тэр хоёрыг нэг удаа салгах гэж үзээд салахгүй болохоор нь эхнэрийг цагдаа дууд гэж хэлээд цагдаа дуудсан. Тэгээд байж бай гэсэн чинь нөгөө хоёр явсан. Тэр асуудлаас хойш Ц.ийг эхнэр нь гэрээсээ хөөгөөд явуулсан учраас манайд ирэхгүй байгаа, утас нь холбогдохгүй хаана байгаа нь мэдэгдэхгүй байна. ...” гэх мэдүүлэг /хх 59х /,
6.Шинжээчийн 2666 тоот дүгнэлт
1.Б.ын биед зүүн нүдний доод зовхинд шарх, зөөлөн эдийн няцрал, дагзны зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл учирсан байна.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн.
3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын топгонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх 13-14 х/,
7.Эрүүгийн хариуцлаг хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 18 х/
8.Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 19 х/
9.Шийтгэх тогтоолын хуулбарууд /27-53 х/
10.Хохирогч Б.ын “... гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй ...” гэх тэмдэглэл /хх 70 х/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.
Шүүгдэгч Ц. нь 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт “хамтран амьдрагч Т.ийг өмөөрлөө” гэх шалтгаанаар Б.тай маргалдан, зодолдож, улмаар түүний эрүүл мэндэд “зүүн нүдний доод зовхинд шарх, зөөлөн эдийн няцрал, дагзны зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, зүүн өвдөгт зулгаралт" гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:
- Хохирогч Б.ын “... цаанаас нь ирээд миний нүд рүү цохиод зовхи сэтэрсэн. Тэгээд ах нь гээд залуу намайг татаж унагаахад миний дээрээс хэд хэдэн удаа цохисон. ...” гэх мэдүүлэг /хх 7-8 х/,
- Шүүгдэгч Ц.ийн “... эхнэр машинаас бууж ирээд бид 2 хоорондоо маргалдаж байгаад би эхнэрээ яв гээд түлхэхэд машинаас бууж ирээд “чи яагаад байгаа юм” гэсэн, би “чамд бид 2-ын асуудал хамаагүй” гээд түлхэхэд намайг заамдсан. ... бид 2 барьцалдсан байхад эгч , хүргэн ах 2 гарч ирээд бид 2-ыг салгасан. хүргэн ах г заамдаад дайраад байсан, би гарыг нь тавиулаад бид 2 хоорондоо барьцалдаад гараараа цохилцож газар унасан....” гэх мэдүүлэг /хх 65-66 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
- Гэрч Ц.ы “...тухайн үед манай нөхөр тэр 2-ыг салгасан, хэн нэгнийг цохиж, барьж зодуулсан асуудал болоогүй. тэй зодолдсон залууг салгаж, холдуулсан чинь эргэж зодолдоод байсан. ...” гэх мэдүүлэг /хх 56 х /,
- Гэрч Т.ийн “...Тэгээд хоорондоо зууралцаад зодолдоод байх шиг байсан. Би гадаа харанхуй байсан болхоор яг хэн нь хэнийгээ цохиод байгааг мэдээгүй. ын нүднээс доошоогоо цус гарсан байхаар нь та нар больцгоо гээд ын машинд суулгаад цагдаа дуудна шүү гэж д хэлээд тэндээс явцгаасан. ...” гэх мэдүүлэг /хх 54 х /,
- Гэрч Б.ий “...Би тэр хоёрыг нэг удаа салгах гэж үзээд салахгүй болохоор нь эхнэрийг цагдаа дууд гэж хэлээд цагдаа дуудсан. Тэгээд байж бай гэсэн чинь нөгөө хоёр явсан. Тэр асуудлаас хойш Ц.ийг эхнэр гэрээсээ хөөгөөд явуулсан учраас манайд ирэхгүй байгаа, утас нь холбогдохгүй хаана байгаа нь мэдэгдэхгүй байна. ...” гэх мэдүүлэг /хх 59 х /,
- Б.ын биед зүүн нүдний доод зовхинд шарх, зөөлөн эдийн няцрал, дагзны зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, зүүн өвдөгт зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учирсныг тогтоосон шинжээчийн 2666 тоот дүгнэлт /хх 59 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Ц. нь хохирогч Б.ыг цохиж хөнгөн гэмтэл учруулсан нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон тул хөнгөн хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, мөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг бусдын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан, хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл гэж дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив талын шинжийг хангасан.
Шүүгдэгч Ц. нь хохирогчийн эрүүл мэндэд хүч хэрэглэн халдсан өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.
Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Ц.ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.
Хохирогч Б. нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй болох нь хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх 70 х/-ээр тогтоогдсон тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх шийдвэрлэсэн.
Улсын яллагч:Ц.д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан.
Шүүгдэгч: Гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, надад торгуулийн ял оногдуулж өгнө үү? гэх саналыг гаргасан.
Ц.ийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд урьд 5 удаа шүүхээр ял шийтгүүлж байсан, эрхэлсэн тодорхой ажилгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусад учруулсан хор уршиг их биш зэргийг харгалзан шүүхээс түүнд 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэсэн.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд тус тус дурьдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Боржигин овогт ийн ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.ийг 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Ц.д мэдэгдсүгэй.
4.Ц.ийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохирогч нэхэмжлэх хохирол, төлбөргүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
6.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ