| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 135/2016/00859/и |
| Дугаар | 894 |
| Огноо | 2016-06-09 |
| Маргааны төрөл | Садан төрлийн холбоо тогтоолгох, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 894
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2016/00859/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймгийн Дархан сум, ****** дүгээр баг, ****** дугаар хороо, ****** дугаар байрны ****** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД: *******/-ын хүсэлттэй,
“Садан төрлийн холбоо тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч З.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч З.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 1924 онд Архангай аймгийн Гурван булан суманд ******* отгон охин болж төрсөн. Авга ах *******ыг 1938 онд баривчлагдах үед нь аав *******ын *******а, ээж *******ийн *******, авга ах *******ын *******, ******* нарын хамт амьдарч байсан. Авга ах *******ын *******ийг 1938 оны зун авч явж цаазаар хороосон юм. ******* намайг авга ах Д.*******тэй садан төрлийн холбоотой, ач охин дүү нь болохыг тогтоож өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
З.******* нь *******ын *******тэй садан төрлийн холбоотой болохыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргасан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д зааснаар тус шүүхэд дээрх хүсэлтийг гаргах эрхтэй байна.
Хэрэгт авагдсан Архивын Ерөнхий газрын Үндэсний төв архивын 2016 оны 04 сарын 19-ний өдрийн дугаартай лавлагаагаар Өвөрхангай аймгийн Гурванбулан сумын 3 дугаар багийн 1933 оны хүн амын тооллогын бүртгэлийн 26 дугаар хуудсанд өрхийн тэргүүн *******ын Жумбага 49 настай эрэгтэй, ах *******ын ******* 60 настай лам, ах *******ын Баянбат 54 настай лам, эхнэр *******ийн ******* 43 настай, хүү Жумбагын Мэндсайхан 18 настай лам, хүү Жумбагын Цэрэнбат 14 настай, охин Жумбагын Бэгзжав 21 настай, охин Жумбагын Жамбал 15 настай, охин Жумбагын 11 настай, охин Жумбагын ******* 9 настай гэж бүртгэгдсэн байна.
Мөн Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын 2016 оны 04 сарын 26-ны өдрийн дугаартай лавлагаагаар *******ын ******* нь Архангай аймгийн Гурванбулаг сумын 3 дугаар багийн харъяат, онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 06 сарын 03-ны өдрийн 21 дүгээр хурлын тогтоолоор Шүүх цаазны бичгийн 43, 47 дугаар зүйлээр хуулийн дээд хэмжээгээр шийтгэгдэж, Дээд шүүх цэргийн коллегийн 1993 оны 06 сарын 16-ны өдрийн 159 дүгээр магадлалаар цагаатгагдсан байна.
Дээрх баримтуудыг дүгнэн үзэхэд Үндэсний төв архивын лавлагаагаар 1933 оны хүн амын тооллогоор Жумбагын ******* нь 9 настай гэж, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Иргэний баримтын архивын хэлтсийн 2016 оны 04 сарын 26-ны өдрийн 1 дүгээр маягтын лавлагаа А-аар ******* ******* төрсөн газар Баянхонгор Гурванбулаг гэж, Монгол Улсын Иргэний үнэмлэх дээр төрсөн он, сар, өдрийг 1915 оны 01 сарын 05 гэж бичсэн байгаа бөгөөд хүсэлт гаргагчийн эцгийн нэрийн эхний үсэг, төрсөн он зөрүүтэй байгаа нь тухайн цаг үеийн баримт мэдээллийн бүртгэлийн алдаа байж болно гэж шүүх дүгнэж Архивын Ерөнхий газрын Үндэсний төв архивын 2016 оны 04 сарын 19-ний өдрийн дугаартай лавлагааг үндэслэл болгох нь зүйтэй гэж үзсэн болно.
Дээрх архивын лавлагаа болон хүсэлт гаргагчийн тайлбараар *******ын ******* нь хүсэлт гаргагч ******* *******ын авга ах буюу эцэг *******ын ******* төрсөн ах болох нь тогтоогдож байна.
Иймд шүүх З.*******ын *******ын *******тэй садан төрлийн холбоотой болохыг тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.1-д заасныг баримтлан ******* овогт ******* ******* /РД:*******/-ыг *******ын *******тэй садан төрлийн холбоотой болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч З.*******аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ