Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 702

 

                    Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Жаргалмаа,

            улсын яллагч С.Оюунжаргал,

            иргэний хариуцагч З.,

            шүүгдэгч Ц.  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийв.

 

          Шүүх хуралдаанаар Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт ийн од холбогдох 1903001800138 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

           Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1973 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Завхан аймгийн Алдархаан суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн тоотод оршин суух, урьд

- 2000 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 02 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

- 2015 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлсэн, Боржигон овогт ийн  //.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:

Ц. нь 2019 оны 02 дугаар сарын 22-ны шөнө 22 цаг 30 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилт тоот хашааны зүүн талын шороон замд Мицубиши Лансэр маркийн улсын дугаартай автомашиныг согтуугаар жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.-ийн а, 12.2,-д заасныг тус тус зөрчиж, жалганд онхолдож, зорчигч Г.ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон. /прокурорын яллах дүгнэлтээс/

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

1.Хохирогч Г.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Намайг гэртээ байхад  орой ирсэн. Цагаан сараар ирээгүй гэж хүүхэд ирж золгосон. Тэр залуутай 0.5 литрийн Ерөөл архи хувааж уусан. Тэгээд явах гэж байхад нь манай нөхөр  ирсэн. Тэгээд нөгөө залуу ахдаа нэг шил архи авсан. Түүнийгээ 3-уулаа хувааж уусан. Тэгээд нөгөө залууг гаргаж өгчихөөд явж байхад нохой урдуур гараад буцаагаад дарах гэтэл жалга руу унасан. Тэгээд өөр мэдэх юм байхгүй. Нэг л мэдэхэд эмнэлэг дээр ирчихсэн байсан. …” гэх мэдүүлэг /1 хх 15-17 х/,

 

2.Иргэний хариуцагч З.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний эзэмшлийнх. Машиныг жолоодох эрхээр нь ах ыг давхар оруулсон байсан. Бид хоёр тавилган дээр борлуулалт хийдэг байсан. Оройдоо намайг гэрт хүргэж өгчихөөд өглөө ирээд авдаг байсан. Намайг буулгаж өгчихөөд гэртээ хариад архи уудаг байсан. Зам тээврийн осол гаргахаас өмнө зөвшөөрөлтэй жолоодож явсан...” гэх мэдүүлэг /хх 24 х/,

 

3.Шүүгдэгч Ц.ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Өдөр би 17 цагийн үед дүүгийн эхнэр эгээс машиныг нь гуйж авсан. Тэндээсээ гэртээ очсон. Тухайн үед машин аваад очиход эрүүл байсан. Эхнэр, ийн таньдаг нэг залуу бид гурав 2 шил 0,5 ерөөл архи уусан. Манай гэр машин унасан газраас холгүй ойрхон байсан. Машинаа унаж гарснаа мэдэж байгаа түүнээс цааш юу болсныг санахгүй байна. ... хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хөнгөн ял оноож өгнө үү? ... гэх мэдүүлэг /хх 124 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

4.Гэрч С.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн үед би СХД-ийн ЗЦХ-ийн ахлах х/ч Ядампүрэвээс үүрэг аваад шөнийн эргүүлийн үүрэг гүйцэтгэхээр ажилдаа гарсан. д/ч Ган-Эрдэнэ зохицуулагчийн хамт Баянхошууны хөтөл дээр хяналт шалгалт хийж байтал 102-с дуудлага ирсэн. СХД-ийн нутаг Тахилтын эцэст жалган дотор машин онхолдлоо гэсэн дуудлага ирсэн. Анх дуудлага өгсөн хүний утсаар холбогдож байршлыг нь тогтоолгон очсон. Машины гадна талд эмэгтэй, эрэгтэй хоёр согтуу хүн зогсож байсан. Машин жалган дотор дээшээ харсан байдалтай онхолдсон байсан. Эхлээд 103 дуудсан дараа нь ерөнхий эргүүлд мэдэгдэж бүрэлдэхүүн дуудсан. Түргэн ирээд тэр эмэгтэй, эрэгтэй хоёрыг аваад явсан. Бид нар тэгээд хэргийн газрыг хамгаалаад үлдсэн. ...” гэх мэдүүлэг /хх 33 х/,

 

5.Шинжээчийн 2721 дугаар дүгнэлт.

1.Г.ийн биед баруун талын 2,3,4,5,6,7,8-р хавирганы хоёрлосон хугарал, 9-р хавирганы нугалмын хажуу шугамаарх хугарал, баруун эгэм ясны далд зөрөөтэй хугарал, баруун уушгины доод дэлбэнгийн няцрал, баруун плеврийн хөндий дэх цус хуралт, баруун эгмэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

            2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

            3.Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

            4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх 40 х/,

 

           6.Тээврийн цагдаагийн албаны техникийн шинжээчийн 174 дүгээр дүгнэлт:

1.Мицибуши Лансэр маркийн улсын дугаартай автомашиныг жолоодож явсан жолооч ын  нь МУ-н Замын хөдөлгөөний дүрмийн 3.7,-д заасан “Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;” гэсэн заалтыг мөн дүрмийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзкэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2.Тээврийн хэрэгслээр зорчигч Гомбын  нь МУ-н Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн зүйл заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

3.Замын тэмдэг тэмдэглэгээ болон замын бусад байгууламжийн эвдрэл гэмтэлтэй байдал нөлөөлсөн байх үндэслэл хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд тогтоогдохгүй байна.” гэх дүгнэлт /хх 50-51 х/,

 

             7.Жолоочийн лавлагаа мэдээлэл /хх 36 х/

             8.Иргэний үнэмлхийн лавлагаа /хх 37 х/

             9.Шийтгэх тогтоолын хуулбарууд /хх 78-85 х/

             10.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 86 х/

             11.Хохирогч Г.ийн “Би шүүх хуралд суухгүй, ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх тэмдэглэл /хх 105 х/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой.

Ц. нь 2019 оны 02 дугаар сарын 22-ны шөнийн 22 цаг 30 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилт тоот хашааны зүүн талын шороон замд Мицубиши Лансэр маркийн улсын дугаартай автомашиныг согтуугаар жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.-ийн а, 12.2 дахь заалтуудыг тус тус зөрчиж, жалганд онхолдож, зорчигч Г.ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болох нь:  

- Хохирогч Г.ийн “...нохой урдуур гараад буцаагаад дарах гэтэл жалга руу унасан. Тэгээд өөр мэдэх юм байхгүй. Нэг л мэдэхэд эмнэлэг дээр ирчихсэн байсан. …” гэх мэдүүлэг /1 хх 15-17 х/,

- Шүүгдэгч Ц.ын “...Эхнэр, ийн таньдаг нэг залуу бид гурав 2 шил 0,5 ерөөл архи уусан. Манай гэр машин унасан газраас холгүй ойрхон байсан. Машинаа унаж гарснаа мэдэж байгаа түүнээс цааш юу болсныг санахгүй байна. ... гэх мэдүүлэг /хх 124 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

- Гэрч С.гийн “...Машины гадна талд эмэгтэй, эрэгтэй хоёр согтуу хүн зогсож байсан. Машин жалган дотор дээшээ харсан байдалтай онхолдсон байсан. Эхлээд 103 дуудсан дараа нь ерөнхий эргүүлд мэдэгдэж бүрэлдэхүүн дуудсан. Түргэн ирээд тэр эмэгтэй, эрэгтэй хоёрыг аваад явсан. Бид нар тэгээд хэргийн газрыг хамгаалаад үлдсэн. ...” гэх мэдүүлэг /хх 33 х/,

- Г.ийн биед баруун талын 2.3.4.5.6.7 8-р хавирганы хоёрлосон хугарал, 9-р хавирганы нугалмын хажуу шугамаарх хугарал, баруун эгэм ясны далд зөрөөтэй хугарал, баруун уушгины доод дэлбэнгийн няцрал, баруун плеврийн хөндий дэх цус хуралт, баруун эгмэнд цус хуралт бүхий хүнд гэмтэл учирсныг тогтоосон шинжээчийн 2721 дугаар дүгнэлт /хх 40 х/,

           - Тээврийн цагдаагийн албаны техникийн шинжээчийн 174 дүгээр дүгнэлт:

1.Мицибуши Лансэр маркийн улсын дугаартай автомашиныг жолоодож явсан жолооч ын  нь МУ-н Замын хөдөлгөөний дүрмийн 3.7,-д заасан “Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;” гэсэн заалтыг мөн дүрмийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзкэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2.Тээврийн хэрэгслээр зорчигч Гомбын  нь МУ-н Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн зүйл заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. ...” гэх дүгнэлт /хх 50-51 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Шүүгдэгчийн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтууд зөрчсөн үйлдэл, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан хор уршиг хоёр хоорондоо шалтгаант холбоотой болох нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон, шүүгдэгчийн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн болгоомжгүй үйлдэл, хүнийн эрүүл мэндэд учирсан хүнд хохирол, согтуурсан байсан зэрэг нь уг гэмт хэргийн обьектив талын шинжүүдийг хангаж байгаа.

 

Ц. нь “согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, замын нөхцөлд хурдаа зөв тохируулж яваагүй өөрийн үйлдлийн хууль бус болохыг ухамсарласан, түүний дээрх үйлдлийн улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн боловч өөртөө найдан машин жолоодож явахдаа аюул тулгарсан үед зогсоох арга хэмжээ авч чадалгүй хор уршигт хүргэсэн тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн.

 

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Ц.ын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д заасан гэмт хэргийн шинжүүдийг бүрэн хангасан, улсын яллагчийн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх санал үндэслэлтэй.

           

Хохирогч Г. хохирол төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй болох нь хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх 106 х/-ээр тогтоогдсон тул шүүгдэгчийн бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзсэн.

 

Улсын яллагч: шүүгдэгч Ц.од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасч, 02 жил 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулах. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих ангид эдлүүлэх санал гаргасан.

 

            Шүүгдэгч: Гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, хөнгөн ял оноож өгнө үү? гэх саналыг гаргасан.

 

            Шүүгдэгч Ц.ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй, бусдад төлөх төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, түүний үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх шаардлагуудыг хангаж байна гэж шүүх үзсэн тул түүнд хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг 03 жилээр оногдуулж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд согтуугаар үйлдсэн тул түүнд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэх нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдалд тохирсон гэж шүүх үзсэн.

 

Ц. нь 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүртэл 34 хоног урьдчилан цагдан хоригдсон болохыг тогтоолд дурьдаж өгөх нь зүйтэй.

 

Шүүгдэгчид тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах шийтгэл оногдуулсан тул түүний 253843  дугаарын жолооны үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт шилжүүлэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Боржигон овогт ийн ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д заасан Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д зааснаар Ц.ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилээр хасч, хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар Ц.од согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 01 жилийн хугацаанд шүүхээс хэрэглэсэн хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг Ц.од мэдэгдсүгэй.

            5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ц.од тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолсугай.

6.Ц.ын иргэний болон тээврийн хэрэгслийн гэрчилгээ шүүхэд шилжиж ирээгүй, 34 хоног урьдчилан цагдан хоригдсон, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохирогч нэхэмжлэх хохирол, төлбөргүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.

 

7.Ц.ын 253843 дугаарын жолооны үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт шилжүүлсүгэй.

 

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ц.од урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, иргэний хариуцагч,  улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ДАШДОНДОВ