Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 895

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

  Хэргийн индекс 135/2016/00602/и

 

            Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ******-р хороо, ******* гудамж, ******* ББСБ-ын нэхэмжлэлтэй,

 

            Хариуцагч: Дархан-Уул аймаг, Орхон сум, ******-р баг,*******, Тосгон, ****** тоотод оршин суух *******ын ******* /РД: *******/, ******* ******* /РД: *******/ нарт холбогдох

 

            “нийт 8,381,075 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах” тухай  иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч Б.*******, Ж.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ББСБ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... зээлдэгч нар сар бүр зээлийн эргэн төлөлтийг хийх ёстой байсан ч 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн зээлийн графикийг зөрчин сар бүр давуулж хийж явсаар 2015 оны 11 сарын 14-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл нэг ч удаа зээлийн төлөлт хийгээгүй байна. Бид удаа дараа шаардсан боловч үүргээ биелүүлээгүй өнөөдрийг хүрлээ. Иймд хариуцагч нараас нийт 8,381,075 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

 

            Хариуцагч Б.*******, Ж.******* нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлага 8,381,075 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Төлж барагдуулаагүй тохиолдолд барьцааны  үл хөдлөх хөрөнгө болох Дархан-Уул аймаг, Орхон сум, 1-р баг,*******, Тосгон, тоотод байрлах 1260,0 м.кв талбайтай, Г- улсын бүртгэлийн дугаартай газар болон 45,0 м.кв талбайтай байшинг албадан дуудлага худалдаанд оруулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагыг мөн хүлээн зөвшөөрч байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

******* ББСБ нь хариуцагч Б.*******, Ж.******* нарт холбогдуулан нийт 8,381,075 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Тус хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад хариуцагч Б.*******, Ж.******* нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч тайлбар гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар ******* ББСБ-ын нэхэмжлэлтэй, Б.*******, Ж.******* нарт холбогдох нийт 8,381,075 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нарын нэхэмжлэлийн шаардлага 8,381,075 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна, төлж барагдуулаагүй тохиолдолд барьцааны үл хөдлөх хөрөнгө болох Дархан-Уул аймаг, Орхон сум, 1-р баг,*******, Тосгон, тоотод байрлах 1260,0 м.кв талбайтай, Г- улсын бүртгэлийн дугаартай газар болон 45,0 м.кв талбайтай байшинг албадан дуудлага худалдаанд оруулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагыг мөн хүлээн зөвшөөрч байна гэсэн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   

                                                                                      

     2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 149,050 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******, Ж.******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 149,050 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ББСБ-д олгосугай.

 

     3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны  шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                М.ОЮУНЦЭЦЭГ