| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 135/2016/00905/и |
| Дугаар | 906 |
| Огноо | 2016-06-15 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 906
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2016/00905/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: ******* хот, ******* дүүрэг, ****** хороо, ******* ****** тоотод оршин суух ******* овогт *******гийн ******* /РД: *******/-ийн хүсэлттэй,
“Улсад ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дашдаваа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие 1982 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс Дархан хотын нэхий эдлэлийн үйлдвэрийн харьяа ******* ын жижиг эдлэлийн цехэд эсгүүрчин, оёдолчноор 1985 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл ажилласан. Тэтгэвэрт гарах гэтэл бичиг баримтууд байхгүй болсон тул шүүхэд хандаж байна. Иймд миний ажиллаж байсан байдлыг минь сэргээн тогтоож өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Д.******* нь улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.
Д.******* нь Дархан хотын нэхий эдлэлийн үйлдвэрийн харьяа ******* ын жижиг эдлэлийн цехэд 1982 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1985 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд эсгүүрчин, оёдолчноор ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан ******* хот, ******* дүүрэг, 22-р хорооны Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 1471 дугаартай тодорхойлолт, Дархан-Уул аймгийн Архивын тасгийн 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 354 дугаартай тодорхойлолт, 1982 онд ажлын байрандаа авахуулсан гэрэл зураг, Нэхий эдлэлийн үйлдвэрээс 1983 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр олгосон баярын бичиг, гэрч ийн “... Би 1976-1990 онд Дархан хотын Нэхий эдлэлийн үйлдвэрийн харьяа ******* сумын жижиг эдлэлийн цехэд оёдолчноор ажиллаж байсан. Д.******* нь тус байгууллагад 1982-1985 онд оёдолчин, эсгүүрнээр ажиллаж байсан ...” гэсэн мэдүүлэг, гэрч ийн “... Д.******* нь тус цехэд илгээлтээр ирээд эсгүүрнээр ажилд орж, дараа нь оёдолчноор ажиллаж байсан ...” гэсэн мэдүүлэг болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.
Иймд Д.*******ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт *******гийн ******* /РД: *******/-ийн Дархан хотын нэхий эдлэлийн үйлдвэрийн харьяа ******* ын жижиг эдлэлийн цехэд 1982 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1985 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд эсгүүрчин, оёдолчноор ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ