Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 203/МА2025/00027

 

Ж.*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Дэлгэрмаа даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Л.Угтахбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 313/ШШ2025/00114 дугаар шийдвэртэй, Ж.*******ийн нэхэмжлэлтэй ажилласан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.*******, нарийн бичгийн дарга А.Ариунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: 

Миний бие 1980 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг дуустал Өмнөговь аймгийн *******-******* сумын Хөдөлмөр нэгдлийн Баянхошуу бригадад ямаачнаар ажиллаж байсан. 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн хооронд цэргийн алба хаасан. Цэргийн алба хааж ирээд 1986 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1988 оны 02 дугаар сарын 09-ний өдрийг дуустал Өмнөговь аймгийн *******-******* сумын 8-н жилийн дунд сургуульд аж ахуйн эрхлэгч, сургуулийн үндсэн хөрөнгийн нярваар, 1988 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал Өмнөговь аймгийн *******-******* сумын Хөдөлмөр нэгдэлд ажилчнаар буюу тэжээлийн фондын ачигчаар, 1990 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Өмнөговь аймгийн *******-******* сумын ******* хоршоонд савангийн цехэд ажилчнаар тус тус ажиллаж байсан.

Одоо өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэтэл миний 1980-1983 онд Өмнөговь аймгийн *******-******* сумын Хөдөлмөр нэгдлийн Баянхошуу бригадад ямаачнаар ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтэр дээрх бичилтийн баталгаажуулалтын тамга хүчингүй, цалингийн цэсэд нэр гараагүйн улмаас тус онуудад ажилласан хугацаа маань ажилласан жилд тооцогдохооргүй болсон. Мөн 1988-1992 онуудын тушаал болон цалингийн цэсэд нэр гараагүй, Өмнөговь аймгийн *******-******* сумын Хөдөлмөр нэгдлийн хоршооны байр галд өртөж ажилчдын хөдөлмөрийн дэвтэр, тушаал шийдвэртэй холбоотой баримт бичгүүд устаж үгүй болсны улмаас улсад ажилласан хугацаа маань ажилласан жилд тооцогдож чадахгүй хохироход хүрээд байна.

Иймд Ж.*******ийг 1980 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг дуустал Өмнөговь аймгийн *******-******* сумын Хөдөлмөр нэгдлийн Баянхошуу бригадад ямаачнаар,

1986 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1988 оны 02 дугаар сарын 09-ний өдрийг дуустал Өмнөговь аймгийн *******-******* сумын 8-н жилийн дунд сургуульд аж ахуйн эрхлэгч, сургуулийн үндсэн хөрөнгийн нярваар,

1988 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал Өмнөговь аймгийн *******-******* сумын Хөдөлмөр нэгдэлд ажилчнаар буюу тэжээлийн фондын ачигчаар,

1990 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дуустал Өмнөговь аймгийн *******-******* сумын ******* хоршоонд савангийн цехэд ажилчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ. 

 

2. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Ж.*******ийг 1980 оны 10 дугаар сарын 2-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг дуустал Өмнөговь аймгийн *******- ******* сумын Хөдөлмөр нэгдлийн Баянхошуу бригадад малчнаар; 1986 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1988 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийг дуустал Өмнөговь аймгийн *******- ******* сумын 8 жилийн дунд сургуульд аж ахуйн эрхлэгч, нярваар, 1988 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал Өмнөговь аймгийн *******- ******* сумын Хөдөлмөр нэгдэлд ажилчнаар; 1990 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Өмнөговь аймгийн *******-******* сумын ******* хэрэглээний хоршоонд ажилчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

3. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:

Миний бие шүүхэд Өмнөговь аймгийн *******-******* сумын ******* хэрэглээний хоршоонд 1990 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилчнаар ажиллаж байснаа тогтоолгуулахаар нэхэмжлэл гаргасан байсан гэтэл анхан шатны шүүх шийдвэрлэхдээ ******* хэрэглээний хоршоог ******* хэрэглээний хоршоо гэж тогтоосныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь энэ хугацаанд Ж.******* намайг ******* хэрэглээний хоршоонд ажиллаж байсныг тухайн үед хамт ажиллаж байсан Б.*******, Ш.******* нар гэрчилж мэдүүлсэн. ******* хэрэглээний хоршоо бус ******* хэрэглээний хоршоо гэсэн нэртэй байсан гэдгийг эдгээр гэрчүүд гэрчилж мэдүүлсээр байхад анхан шатны шүүхээс миний ажилласан байдлыг тогтоохдоо 1990 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ******* хэрэглээний хоршоонд ажиллаж байсан гэж шийдвэрлэснээс шалтгаалж миний бие өндөр насны тэтгэврээ тогтоолгоход ажиллаж байсан газрын нэрийг буруу тогтоосон үндэслэлээр 1990 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ******* хэрэглээний хоршоонд ажилласан хугацаа маань нийгмийн даатгал төлж ажилласан хугацаанд орж тоологдохгүй хохироход хүрээд байна.

Анхан шатны шүүх дээрх хугацаанд ******* хэрэглээний хоршоонд ажилласан байдлыг тогтоохдоо хуулийн дагуу мэдүүлэг өгсөн гэрчүүдийн мэдүүлгийг үнэлж шийдвэрлэсэнгүй.

Иймд Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 313/ШШ2025/00114 дугаартай шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 1-д Ж.******* нь 1990 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Өмнөговь аймгийн *******-******* сумын ******* хэрэглээний хоршоонд гэснийг ******* хэрэглээний хоршоонд ажилчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай гэсэн өөрчлөлтийг оруулж өгнө үү гэжээ.

 ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

 Нэхэмжлэгч Ж.******* нь 1980 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг дуустал Өмнөговь аймгийн *******-******* сумын Хөдөлмөр нэгдлийн Баянхошуу бригадад ямаачнаар,

1986 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1988 оны 02 дугаар сарын 09-ний өдрийг дуустал Өмнөговь аймгийн *******-******* сумын 8-н жилийн дунд сургуульд аж ахуйн эрхлэгч, сургуулийн үндсэн хөрөнгийн нярваар,

1988 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал Өмнөговь аймгийн *******-******* сумын Хөдөлмөр нэгдэлд ажилчнаар буюу тэжээлийн фондын ачигчаар,

1990 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Өмнөговь аймгийн *******-******* сумын ******* хоршоонд савангийн цехэд ажилчнаар тус тус ажиллаж байснаа тогтоолгохоор анхан шатны шүүхэд хандан нэхэмжлэл гаргажээ.

 Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн боловч нэхэмжлэгч нь ..., 1990 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Өмнөговь аймгийн *******-******* сумын ******* хэрэглээний хоршоонд ажилчнаар ажиллаж байсан болохыг г тус тус тогтоосугай. гэж хоршооны нэрийг буруу тогтоосон гэж үзэж, ******* гэх нэрийг ******* гэж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах агуулгаар давж заалдах гомдлыг гаргажээ.

 Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, нэхэмжлэгч Ж.*******ийн ажиллаж байсан байдлыг нотлон тогтоосон байна.

 Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа ..., 1990 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Өмнөговь аймгийн *******-******* сумын ******* хэрэглээний хоршоонд ажиллаж байсныг тогтоолгохоор гаргасан байтал анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагад дурдаагүй ******* хэрэглээний хоршоо гэж тогтоосныг зөвтгөн засах үндэслэлтэй байна.

Учир нь гэрч Б.*******гийн Ж.******* нь 1990 оны 10 сараас 1992 он дуустал Өмнөговь аймгийн *******-******* сумын ******* хоршооны савангийн цехэд туслах ажилчнаар ажиллаж байсан. ******* хоршоог өмнө нь Худалдаа бэлтгэл анги гэдэг байж байгаад 1990 онд хувьчлагдаад ******* хоршоо болсон. гэх мэдүүлэг,

гэрч Ш.******* Миний мэдэхээр Ж.******* нь 1990 оны 10 сараас 1992 он дуустал Өмнөговь аймгийн *******-******* сумын ******* хоршооны савангийн цехэд туслах ажилчнаар ажиллаж байсан. ******* хоршоог анх Худалдаа бэлтгэл анги гэдэг байж байгаад ******* хоршоо болсон. гэх мэдүүлэг нь нэхэмжлэгчийн тайлбартай тохирч байх тул нэхэмжлэгчтэй тухайн цаг үед хамт ажиллаж байсан гэх гэрч нарын мэдүүлгийг болон тэдний хөдөлмөрийн дэвтрийн хуулбаруудыг шүүх нотлох баримтаар үнэлсэн болно.

 Иймд нэхэмжэгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 Нэхэмжлэчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн тул түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 313/ШШ2025/00114 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын сүүлийн мөрөнд ******* хэрэглээний хоршоонд ажилчнаар гэснийг ******* хэрэглээний хоршоонд ажилчнаар гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэг, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.*******ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА

ШҮҮГЧИД Л.УГТАХБАЯР

 Х.ГЭРЭЛМАА