| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 135/2016/00908/и |
| Дугаар | 907 |
| Огноо | 2016-06-15 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 907
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 135/2016/00908/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ****** аймгийн ****** сумын ****** баг, ****** тоотод оршин суух Амари овогт Бадарчийн Баттогтох /РД: ТГ82012665/-ын хүсэлттэй,
“А.Мөнхтөрийг эрэн сурвалжлуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Баттогтох, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Баттогтох шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие нөхөр А.Мөнхтөртэй 2006 онд танилцаж 2009 онд гэр бүл болсон. Бидний дундаас 2009 оны 09 сарын 02-ны өдөр ихэр охид болох Үүрийнцолмон, Үүрийнтуяа нар төрсөн. А.Мөнхтөр нь 1 жил 6 сарын хугацаанд хоригдож гарч ирээд хүүхдүүдээ эргэж тойрч ирээгүй ба түүнээс хойш сураг тасарсан. Миний бие гэрлэлт цуцлуулах нэхэмжлэл шүүхэд гаргасан боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан. А.Мөнхтөр нь ****** аймаг, ****** сум, ****** баг, Баяндаваагийн ****** тоотод эгч нартайгаа хамт амьдардаг байсан. Иймд энэ хүнийг эрэн сурвалжилж, хаягийг тогтоож өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Баттогтох нь А.Мөнхтөрийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргажээ.
А.Мөнхтөр нь ****** аймаг, ****** сум,****** баг, Баяндаваагийн ****** тоотод оршин сууж байсан бөгөөд одоо уг хаягтаа байхгүй, хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д: “Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно”, мөн
хуулийн 155 дугаар зүйлийн 155.2-т: “Энэ хуулийн 155.1-д заасан хүсэлтийг хүсэлт гаргагч өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана” гэж тус тус заасны дагуу Б.Баттогтох нь тус шүүхэд А.Мөнхтөрийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан ****** аймаг, ****** сум, ****** баг, Баяндаваагийн ****** тоотод оршин сууж байсан гэх Хавхчин овогт Адъяагийн Мөнхтөр /РД: ТА83111794/-ийг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар А.Мөнхтөрийг эрэн сурвалжлах, оршин суугаа газрыг тогтоохыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газар, 9 дүгээр тойргийн Тахарын албанд тус тус даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагч Б.Баттогтохоос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. А.Мөнхтөрийн хаана байгааг тодруулсны эцэст нэхэмжлэгч Б.Баттогтох /утас: 99394816/-д мэдэгдэхийг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газар, 9 дүгээр тойргийн Тахарын албанд даалгасугай.
5. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ