| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 135/2016/00912/и |
| Дугаар | 908 |
| Огноо | 2016-06-15 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 908
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2016/00912/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймгийн Хонгор сум, ****** дүгээр баг, ****** шарын хөдөө хэсэгт оршин суух, Харнууд овогт Манлын Ганпүрэв /РД: ДН56012918/-ын хүсэлттэй,
“Улсад ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч М.Ганпүрэв, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч М.Ганпүрэв шүүхэд гаргасан хүсэлт болон ш үүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 1974 оны 06 сарын 01-ний өдрөөс 1981 оны 07 сарын 01-ний өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Цээл сумын Октябрь нэгдэлд адуучин, барилгачин, 1981 оны 10 сарын 30-ны өдрөөс 1982 оны 04 сарын 30-ны өдрийг хүртэл Улсын банкны Говь-Алтай аймаг дахь конторын Цээл сумын тооцооны кассын няраваар, 1982 оны 07 сарын 20-ны өдрөөс 1983 оны 07 сарын 20-ны өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Тайшир сумын Сүхбаатарын зам нэгдэлд агротехникчээр, 1983 оны 06 сарын 13-ны өдрөөс 1986 оны 06 сарын 15-ны өдөр хүртэл Ардын армийн 120 дугаар ангид хугацаат цэргийн алба хаасан, 1986 оны 09 сарын 01-ний өдрөөс 1987 оны 09 сарын 01-ний өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Цээл сумын 8 жилийн сургуулийн дотуур байрны багшаар, 1987 оны 09 сарын 01-ний өдрөөс 1989 оны 09 сарын 30-ны өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Цээл сумын Октябрь нэгдэлд үхэрчнээр тус тус ажиллаж байсан. Миний ажиллаж байсан үеийн баримт бичиг дутуу байгаагаас болоод миний бие тэтгэвэрт гарч чадахгүй байна. Архивын баримтуудаас зарим сарын бичилт дутуу байгаагаас миний эрх ашиг зөрчигдөөд байна. Цэргийн алба хаасан лавлагаан дээр эцгийн нэрийн сүүлийн үсэг зөрүүтэй байна гээд миний цэргийн алба хаасан хугацааг мөн тооцохгүй байна. Иймд дээрх хугацаануудын ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнөү” гэв.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч М.Ганпүрэв нь улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.
М.Ганпүрэв нь 1974 оны 06 сарын 01-ний өдрөөс 1981 оны 07 сарын 01-ний өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Цээл сумын Октябрь нэгдэлд адуучин, барилгачин, 1981 оны 10 сарын 30-ны өдрөөс 1982 оны 04 сарын 30-ны өдрийг хүртэл Улсын банкны Говь-Алтай аймаг дахь конторын Цээл сумын тооцооны кассын няраваар, 1982 оны 07 сарын 20-ны өдрөөс 1983 оны 07 сарын 20-ны өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Тайшир сумын Сүхбаатарын зам нэгдэлд агротехникчээр, 1983 оны 06 сарын 13-ны өдрөөс 1986 оны 06 сарын 15-ны өдөр хүртэл Ардын армийн 120 дугаар ангид хугацаат цэргийн алба хаасан, 1986 оны 09 сарын 01-ний өдрөөс 1987 оны 09 сарын 01-ний өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Цээл сумын 8 жилийн сургуулийн дотуур байрны багшаар, 1987 оны 09 сарын 01-ний өдрөөс 1989 оны 09 сарын 30-ны өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Цээл сумын Октябрь нэгдэлд үхэрчнээр тус тус ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан Говь-Алтай аймгийн архивын тасгийн 2016 оны 03 сарын 14-ний өдрийн 99 дугаартай “тус аймгийн Цээл сумын Октябрь нэгдэлд 1977-1978 онд барилгачин, 1988-1989 онд малчин, Тайшир сумын Сүхбаатарын зам нэгдлийн захиргаа аж ахуйд агротехникчээр 1982-1983 онд ажиллаж байсан Манал овогт Ганпүрэв нь 1977 оны 3-7, 11-12 сард 382 төгрөг, 1978 оны 1-8, 11-12 сард 553 төгрөг, 1982 оны 7-12 сард 2132 төгрөг, 1983 оны 1-7 сард 3160 төгрөг, 1988 оны 1-12 сард 2555 төгрөг, 1989 оны 3-9 сард 2059 төгрөгний цалин авч байсан байна” гэсэн архивын лавлагаа, Улсын банкны Говь-Алтай аймаг дахь конторын даргын 1981 оны 11 сарын 20-ны өдрийн 35/109 дүгээр “Ажилд түр авах ба цалинтай чөлөө олгох тухай” тушаал, Батлан хамгаалахын төв архивын 2016 оны 04 сарын 04-ний өдрийн “Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа, Хөдөлмөрийн дэвтрийн нотариатаас гэрчлүүлсэн хуулбар, 1977 оны 07 сарын 23-ны өдрийн Говь-Алтай аймгийн ҮЭ-ийн зөвлөл, ХЗЭ-ийн хороо, ХААУГазраас олгосон дурсгалын хуудас, 1983 оны 02 сарын 28-ны өдөр Тайшир сумын ХЗЭ-ээс олгосон баярын бичиг, 1987 оны 02 сарын 01-ний өдрийн Цээл сумын АДХ-ын гүйцэтгэх захиргаанаас олгосон мэндчилгээ, гэрч Ш.Цэдэнбалын “... би 1984-1992 онд Говь-Алтай аймгийн Цээл сумын Октябрь нэгдэлд түүхий эдийн эрхлэгч, жолоочоор ажиллаж байсан. М.Ганпүрэв нь цэргээс ирээд 1986-1988 онд сургуулийн байрны багш, дараа нь тус нэгдэлд мал маллаж байсан...” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Даваасүрэнгийн “...М.Ганпүрэв нь 1974-1990 оны хооронд адуучин, мужаан, үхэрчнээр ажиллаж байсан. Мөн банкинд ажиллаж байсан ...” гэсэн мэдүүлэг болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.
Иймд М.Ганпүрэвийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Харнууд овогт Манлын Ганпүрэв /РД: ДН56012918/-ийн 1974 оны 06 сарын 01-ний өдрөөс 1981 оны 07 сарын 01-ний өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Цээл сумын Октябрь нэгдэлд адуучин, барилгачин, 1981 оны 10 сарын 30-ны өдрөөс 1982 оны 04 сарын 30-ны өдрийг хүртэл Улсын банкны Говь-Алтай аймаг дахь конторын Цээл сумын тооцооны кассын няраваар, 1982 оны 07 сарын 20-ны өдрөөс 1983 оны 07 сарын 20-ны өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Тайшир сумын Сүхбаатарын зам нэгдэлд агротехникчээр, 1983 оны 06 сарын 13-ны өдрөөс 1986 оны 06 сарын 15-ны өдөр хүртэл Ардын армийн ****** дугаар ангид хугацаат цэргийн алба хаасан, 1986 оны 09 сарын 01-ний өдрөөс 1987 оны 09 сарын 01-ний өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Цээл сумын 8 жилийн сургуулийн дотуур байрны багшаар, 1987 оны 09 сарын 01-ний өдрөөс 1989 оны 09 сарын 30-ны өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Цээл сумын Октябрь нэгдэлд үхэрчнээр тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ