Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 2019/ШЦТ/34

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Дулмаа даргалж,

Улсын яллагч: Д.Ганцэцэг,

Нарийн бичгийн дарга: Н.Ням,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Х,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Э,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: О.Х,

Хохирогчийн өмгөөлөгч: М.А,

              Хохирогч: Б.Э-,

Шүүгдэгч: Ц.Б-, М.Г-, З.Н-, Г.Т-, Т.Б-, Д.Ш-, Г.Х-, Д.С-, Б.М-, Ц.О- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3, 2.4, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ц-ын Б-,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шүүгдэгч М-н Г-,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч З-ын Н-, шүүгдэгч Г-ын Т-, шүүгдэгч Т-ийн Б-,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д-гийн Ш-,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г-гийн Х-,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д-гийн С-,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б-ийн М-,

    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зуйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зуйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ц-ын О- нарт холбогдох 201515000278 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

                                 Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Шүүгдэгч Монгол улсын иргэн, Өвөрхангай аймгийн Гучин-Ус суманд төрсөн, эрэгтэй, бага боловсролтой, ам бүл 1, Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын 1 дүгээр багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2007 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 1/55 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 200 цагийн албадан ажил хийх ялаар шийтгэгдсэн, 2008 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 1/46 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 10 хоногийн хорих ял шийтгэгдэж 2009 оны 06 дугаар сарын 16-ны едөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан, 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 1/95 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгэгдэж 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, Ц-ын Б-,

Шүүгдэгч Монгол улсын иргэн, Архангай аймгийн  Эрдэнэбулган суманд  төрсөн, эрэгтэй, бүрэн  бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эхнэр 2 хүүхэд хадам аав, ээж нарын хамт Өвөрхангай аймгийн 10 дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2005 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Архангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн шүүхийн 81 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ял шийтгэгдэж 2005 оны 07 дугаар сарын 27-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, 2006 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 15 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэгдэж 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулиар суллагдсан, 2012 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 63 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял шийтгэгдэж 2012 оны 07 дугаар сарын 23-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, хэрэг хариуцах чадвартай М-н Г-,

Шүүгдэгч Монгол улсын иргэн, Өвөрхангай аймгийн Тарагт суманд төрсөн, бүрэн бус дунд боловсролтой, ам бүл 3, ээж Д.П, хойд эцэг Ш.Б нарын хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 3 дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2008 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Өвөрхангай аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 1/51 дугаартай тогтоолоор 145 дугаар зүйлийн 145.2, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ял шийтгэгдэж 2009 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулиар суллагдсан, хэрэг хариуцах чадвартай. Д-гийн С-,

            Шүүгдэгч Монгол улсын иргэн , Өвөрхангай аймгийн Баянгол суманд төрсөн, эрэгтэй, бага боловсролтой. мэргэжилгүй, ам бүл 3, ээж, аавын хамт Өвөрхангай аймгийн Тарагт сумын нутаглаж байгаа, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Өвөрхангай аймгийн Сум дундын  1 дүгээр шүүхийн 1/96 дугаартай тогтоолоор 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт зааснаар тээврийн   хэрэгсэл   жолоодох   эрхийг  2   жилийн   хугацаагаар   хасч,   2.106.000 төгрөгийн торгуулийн ял шийтгэгдсэн, хэрэг хариуцах чадвартай, Г-ынТ-,

            Шүүгдэгч Монгол улсын иргэн, Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, ээж, аав, ахын хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, З-ын Н-,

            Шүүгдэгч Монгол улсын иргэн, Өвөрхангай аймгийн Богд суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 12 дугаартай тогтоолоор 145 дугаар зүйлийн 145.2, 203 дугаар ;зүйлийн 203.1 дэх
хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял шийтгэгдэж ялын хугацаа
дуусч суллагдсан, 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн Сум
дундын 1 дүгээр шүүхийн 1/113 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн
тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар
баривчлах ял шийтгэгдэж 2013 оны 05 дугаар сарын 19-ний өдөр ялын хугацаа
дуусч суллагдсан, 2005 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Өвөрхангай аймаг дахь
Сум дундын 1 дүгээр шүүхийн 175 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай
ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих, 2006 оны
07 дугаар сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн
1/80 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн
145.3, дахь хэсэгт зааснаар 5 жил 7 сарын хорих ял шийтгэгдэж 2006 оны 07
дугаар сарын  06-ны  өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулиар суллагдсан,  хэрэг хариуцах чадвартай, Т-ийн Б-,

            Шүүгдэгч Монгол улсын иргэн, Өвөрхангай аймгийн Баянгол суманд төрсөн, 34 настай, эрэгтэй дээд боловсролтой, мэргэжил ерөнхий цэргийн тактикийн офицер, ам бүл 1, Өвөрхангай аймгийн 5 дугаар багт оршин суух хаягтай, 2006 онд Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар энхийн төлөө медиалаар шагнуулж байсан, 2013 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 1/49 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ял шийтгэгдэж 2013 оны 08 дугаар сарын 24-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, Д-гийн Ш-,  

            Шүүгдэгч Монгол улсын иргэн, Дорнод аймгийн Дашбалбар суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3 аав, ээжийн хамт Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 1 дүгээр баг "Бурхант" гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Г-гийн Х-,

            Шүүгдэгч Монгол улсын иргэн, Өвөрхангай аймгийн   Арвайхээр   суманд   төрсөн,   50   настай   боловсролгүй,   мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа
шагналгүй, 2011 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Өвөрхангай аймаг дахь сум
дундын нэгдүгээр шүүхийн 1/62 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн
тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145. 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар
баривчлах ялаар, 2012 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Өвөрхангай аймаг дахь
сум дундын нэгдүгээр шүүхийн 1/50 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн
тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар
хорих ялаар, 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр сум дундын 17 дугаар шүүхийн
25 дугаар тогтоолоор 3 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдэж, 2015
оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум
дундын шүүхийн шүүгчийн 216 дугаар захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1,  анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай
парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай
хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар эдлээгүй үлдсэн 01 жил 11 сар, 09
хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн, 2016 оны 06 дугаар сарын 24-ны өдөр
Өвөрхангай аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 54 дугаартай шийтгэх
тогтоолоор ЭХТА-ийн 145.2-т зааснаар 02 жил 03 сарын хугацаагаар хорих ялаар
тус тус шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, Ц-ын О-,

            Шүүгдэгч Монгол улсын иргэн, Өвөрхангай аймгийн Уянга суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 3 ах, ээж нарын хамт Уянга сумын 7 дугаар багт амьдардаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б-ийн М-,

                                   Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Б- нь удаа дараагийн давтан үйлдлээр

1. 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Хужирт сумын 4 дүгээр  багийн иргэн Д.Б-гийн DAYUN маркийн мотоциклийг хулгайлж 900.000 төгрөгийн хохирол учруулсан,

2. 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 17 цагийн орчим Арвайхээр сумын 9 дүгээр баг, ______ тоот хашааны гаднаас иргэн Г.Б-ийн эзэмшлийн ____ ӨВЗ улсын дугаартай цэнхэр өнгийн “Мустанг-5” маркийн мотоциклийг хулгайлж 950.000 төгрөгний хохирол учруулсан,

3. 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 21 цагийн орчим Арвайхээр сумын 6 дугаар  баг, _____ дугаар гудамжнаас иргэн Т.Д-ын эзэмшлийн “Даюун” маркийн мотоцикль хулгайлж 700.000 төгрөгний хохирол учруулсан,

4. 2015 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Хайрхандулаан сумын 3 дугаар багийн нутаг "Адаг бүрд" гэх газар оршин суух хаягтай Ц.Г-ын гэрийн гаднаас “Мустанг-5” маркийн мотоцикль хулгайлж 750.000 төгрөгний хохирол учруулсан,

5. 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Арвайхээр сумын 7 дугаар баг, _____ тоот хашааны үүднээс иргэн С.З-ийн ____ ӨВЗ улсын дугаартай мотоцикль хулгайлж 800.000 төгрөгийн хохирол учруулсан,

6. 2014 оны 12 дугаар сарын 08-наас 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хооронд Арвайхээр сумын 11 дүгээр баг, _______ тоотод оршин суух хаягтай иргэн П.Ц-ын гэрийн цоожийг эвдэн 1 ширхэг цулгуй мөнгөн аяга, 1 ширхэг эрэгтэй хүний хурган дээл зэрэг эд зүйл хулгайлж 770.000 төгрөгийн хохирол учруулсан,

7. 2015 оны 10 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ________ тоотод оршин суух иргэн Д.М-ын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч эмэгтэй хүний мөнгөн гинж кулон, эрэгтэй хүний мөнгөн гинж, эмэгтэй хүний мөнгөн бөгж 4 ширхэг, мөнгөн кулон 2 ширхэг зэрэг эд зүйл хулгайлж 1.121.000 төгрөгийн хохирол учруулсан,

8. 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах цагаан хаалганы хажуу талын гэрэлтүүлгийн гэрлийн нарны толь, аккумлятор зэрэг эд зүйлийг хулгайлан 480.000 төгрөгийн хохирол учруулсан,

9. 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар баг, _____ тоотод оршин суух хаягтай Д.О-ийн хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч 3 ширхэг хөөрөг, 1 ширхэг мөнгөн бүс зэрэг эд зүйл хулгайлж 510.000 төгрөгийн хохирол учруулсан,

10. 2015 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг, Жаргалантын _____ тоотод оршин суух иргэн Ц.Б-ы байшингийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж 2 ширхэг мөнгөн бүс 650.000, мөнгөн хазаар 350.000 зэрэг эд зүйл хулгайлж нийт 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

11. 2015 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Арвайхээр сумын 11 дүгээр  баг, _____ тоотод оршин суух хаягтай Г.Л-ын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч гэрийн хаалганы цоожийг эвдэлж 3 ширхэг мөнгөн аяга, мөнгөн бөгж, бугуйвч, мөнгөн ээмэг, гинж зэрэг эд зүйл хулгайлж 375.000 төгрөгийн хохирол учруулсан,

12. 2015 оны 02 дугаар сарын 27-ноос 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн хооронд Арвайхээр сумын 9 дүгээр баг, ______ тоотод оршин суух хаягтай иргэн Д.Б-ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч байшингийн цонхыг нь хагалан 4 ширхэг мөнгөн аяга, мөнгөн бүс хулгайлж 558.000 төгрөгийн хохирол учруулсан,

13. 2015 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Арвайхээр сумын 11 дүгээр баг, _____ тоотод оршин суух хаягтай иргэн Ж.О-ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч гаанс, мөнгөн аяга зэрэг эд зүйл хулгайлж 450.000 төгрөгийн хохирол учруулсан,

14. 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Арвайхээр сумын 7 дугаар баг, ____ тоотод оршин суух хаягтай Т.Х-ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч байшингийн цонхыг хагалж хууль бусаар нэвтрэн Dell маркийн Notebook, мөнгөн аяга 2 ширхэг, хурган дотортой дээл, мөнгөн бүс зэрэг эд зүйл хулгайлж 2.490.000 төгрөгийн хохирол учруулсан,

15. 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 12 цагийн орчим Арвайхээр сумын 12 дугаар  баг, _____ тоотод оршин cууx хаягтай иргэн Ц.М-ын гэрийн хаалганы цоожийг эвдэлж хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтрэн орж 2 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг эмэгтэй хүний мөнгөн бүс хулгайлж 830.000 төгрөгийн хохирол учруулсан,

16. 2016 оны 08 дугаар сарын 10-ны шөнө Өвөрхангай аймгийн Хужирт сумын 4 дүгээр багт оршин суух хаягтай Ж.Б-гийн хашаанаас Ц.С-ын эзэмшлийн “Даюун” маркийн мотоцикль хулгайлж 800.000 төгрөгийн хохирол учруулсан,

17. 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Арвайхээр сумын 8 дугаар баг, ____ тоотод байрлах иргэн Г.Г-ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч 2 хос монетан ээмэг, 2 ширхэг монетан бөгж, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, 100 граммын багтаамжтай мөнгөн аяга 1 ширхэг, 1 хос сувдан шигтгээтэй алтан ээмэг зэрэг эд зүйл хулгайлж 1.600.000 төгрөгийн хохирол учруулсан,

18. 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Арвайхээр сумын 9 дүгээр ____ тоотод оршин суух хаягтай иргэн Ц.Д-гийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч монетан ээмэг, бөгж гинж зэрэг эд зүйл хулгайлж 2.108.000 төгрөгийн хохирол учруулсан,

19. Шүүгдэгч Д.С-тай бүлэглэн удаа дараагийн үйлдлээр 2013 оны 12 дугаар сарын 11-нээс 12 дугаар сарын 28-ны өдрийн хооронд Гучин-Ус сумын 1 дүгээр  баг, ____ газар оршин суух П.Г-ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч мөнгөн бүс, хурган дотортой дээл, булган малгай зэрэг эд зүйл хулгайлж нийт 1.950.000 төгрөгийн хохирол учруулсан,

20. 2013 оны 11 сард Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын 1 дүгээр баг, ______ газар оршин суух Р.Г-ын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч эрэгтэй хар өнгийн дотортой дээл, эмэгтэй хүний мөнгөн бүс, мөнгөн аяга 2 ширхэг зэргийг хулгайлж 1.180.000 төгрөгийн хохирол учруулсан,

21. 2014 оны 01 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө Арвайхээр сумын 5 дугаар  багийн ____ оршин суух хаягтай Н.Б-ын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч савхин куртик /150.000 төгрөг/, 40 инчийн LCD зурагт /800.000 төгрөг/ цонхны шил хагалж 21.000 төгрөг нийт 971.000 төгрөгийн хохирол учруулсан,

22. 2014 оны 01 дүгээр сарын 06-ны шөнө 01 цагийн орчим Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар багийн ___ тоотод оршин суух хаягтай Л.А-ын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч дээл 2 ширхэг /1.000.000 төгрөг/ эмэгтэй мөнгөн бүс 1 ширхэг /200.000 төгрөг/, шинэ үеийн мөнгөн аяга /150.000 төгрөг/, хуучны мөнгөн аяга /500.000 төгрөг/ тус тус хулгайлж нийт 1.870.000 төгрөгийн хохирол учруулсан,

23. 2016 оны 09 дүгээр сард Өвөрхангай аймгийн Б- сумын 2 дугаар багийн иргэн Т.Б-ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч эмэгтэй хүний ногоон торгон хурган дотортой дээл, эмэгтэй хүний мөнгөн тоноглолтой суран бүс, сарлагийн ширээр элдэж хийсэн сур 3 боодол, толгой монгол архи 7 литр, ДДИШ ТВ-н антены удирдлага, хүүхдийн углааш, бага гарын бор өнгийн улаан хүрэн толгойтой гуулин нуухтай хөөрөг зэрэг эд зүйл хулгайлж 1.950.000 төгрөгийн хохирол учруулсан,

24. 2016 оны 04 дүгээр сарын 11-нээс 18-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Хужирт сумын 4-р багийн нутаг ___ тоотод оршин суух хаягтай иргэн Ц.Б-ын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хромон гутал 3 хос, цахилгаан хадуур зэрэг эд зүйл хулгайлж нийт 1.550.000 төгрөгийн хохирол учруулсан,

25. Ц.О-, М.Г-, Т.Б- нартай бүлэглэн 2016 оны 04 дүгээр сарын 05-06-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар багийн ____ тоотод оршин суух А.Н-гийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч эд зүйл хулгайлж 2.490.000 төгрөгийн хохирол учруулсан,

26. Т.Б-тай бүлэглэн 2015 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Арвайхээр сумын 7 дугаар баг, ___ тоотод оршин суух хаягтай Ц.О-ы хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч мөнгөн эмээл, ташуур, архи зэрэг эд зүйл хулгайлж 3.946.000 төгрөгийн хохирол учруулсан,

27. М.Г-той бүлэглэн удаа дараагийн үйлдлээр Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Баянгол багийн Уран хорооллын ____ тоотод оршин суух иргэн Т.Б-ийд 2016 оны 08 дугаар сарын 04-ны шөнө хууль бусаар нэвтрэн орж Леново маркын Notebook 2 ширхэг, эрэгтэй мөнгөн бүс-1, мөнгөн аяга 3, мөнгөн ээмэг, мөнгөн гинж, хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр, үнэртэй ус зэрэг эд зүйл хулгайлж 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан,

28. Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Баянгол багийн ___ нутагт оршин суух хаягтай М.Б-н хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч 2016 оны 08 дугаар сарын 04-ний шөнө хууль бусаар нэвтрэн орж мөнгөн бугуйвч, монетан ээмэг, дээлийн мөнгөн товч 24 ширхэг, мөнгөн бөгжний хэлтэрхий, мөнгөн ээмэг болон гинжний хэлтэрхий зэрэг эд зүйл хулгайлж 610.000 төгрөгийн хохирол учруулсан,

29. Архангай аймгийн Өндөр Улаан сумын Баянгол багийн ____ тоотод оршин суух хаягтай Т.З-ын гэрт 2016 оны 08 дугаар сарын 04-ний шөнө хууль бусаар нэвтрэн орж 40 инчийн монел зурагт, 0.75 литрийн болор архи зэрэг эд зүйл хулгайлж 369.000 төгрөгийн хохирол учруулсан,

30. Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Баянгол багийн ___ оршин суух хаягтай Ц.Д-гийн хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч 2016 оны 08 дугаар сарын 04-ний шөнө эрэгтэй хүний мөнгөн бүс, хурган дотортой дээл зэрэг эд зүйл хулгайлж 1.128.000 төгрөгийн хохирол учруулсан,

31. Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Баянгол багийн ___ тоотод оршин суух хаягтай М.Н-ын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч 2016 оны 08 дугаар сарын 04-ний шөнө мөнгөн тоногтой битүү хазаар 1, завхай эмээлийн мөнгөн хэрэглэл 6, монгол гутал 1 хос зэргийг хулгайлж 2.550.000 төгрөгийн хохирол учруулсан,

32. Г.Ц-ын гэрээс эмэгтэй хүний мөнгөн бүс, 12 алд сур, 32 инчийн зурагт зэрэг эд зүйлсийг хулгайлан 380.000 төгрөгийн хохирол учруулсан,

33. 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Архангай аймгийн Өлзийт сумын “Хөшөөт” багийн нутаг ___ тоот хашааны гадаа байсан иргэн П.Г-ын эзэмшлийн “Мустанг-5” маркийн мотоциклийг хулгайлж 1.250.000 төгрөгийн хохирол учруулсан,

34. 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Архангай аймгийн Их тамир сумын “Бугат” багийн нутаг _____ гэх газарт оршин суух иргэн Б.Э-ын хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч эд зүйл хулгайлан 11.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

35. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4-р багийн нутаг ___ тоот оршин суух хаягтай М.Н-ийн гэрт хууль бусаар нэвтрэн орж хурган дотортой эрэгтэй эмэгтэй 2 ширхэг дээл, монетан бөгж 3 ширхэг, монетан ээмэг 4 хос, хөөрөг 1 ширхэг 50.000 төгрөг зэрэг эд зүйл хулгайлж 4.084.500 төгрөгийн хохирол учруулсан,

36. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3-р багийн нутаг ___ тоотод оршин суух хаягтай Ж.Н-гийн гэрт хууль бусаар нэвтрэн орж эмэгтэй хүний хурган дотортой дээл, ногоон өнгийн гадартай хурган дотортой дээл, Хайер брэндийн 42 инчийн зурагт, эмэгтэй хүний мөнгөн бүс, турк дунд гарын аяга, тагш, мөнгөн халбага, мөнгөн бариултай хутга зэрэг эд зүйлс хулгайлж 3.212.500 төгрөгийн хохирол учруулсан,

37. 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн нутаг ___ тоот хашааны гаднаас иргэн Н.Б-ын “Мустанг-5” маркийн мотоциклийг хулгайлж 1.650.000 төгрөгийн хохирол учруулсан,

38. Д.С-, Г.Т- нартай бүлэглэн 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Тарагт сумын ___ гэх газраас О.С-гийн 1 тооны үхрийг хулгайлж 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан,

39. 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Гучин-Ус сумын 3 дугаар баг, ___ гэх газраас иргэн Р.С-гийн 2 тооны хонийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 400.000 төгрөгийн хохирол учруулсан,

40. М.Г-той бүлэглэн Булган аймгийн Булган сумын 4 дүгээр багийн нутаг ___ оршин суух иргэн Г.С-ын гэрт 2017 оны 12 дугаар сарын 27-ний өдөр хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлан авч 1.229.000 төгрөгийн хохирол учруулсан,

41. М.Г-той бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Булган аймгийн Булган сумын 2 дугаар багийн нутаг ___ тоотод оршин суух иргэн Л.О-ийн гэрт нууцаар нэвтрэн орж эд зүйл хулгайлж 943.300 төгрөгийн хохирол учруулсан,

42. М.Г-той бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 30-нээс 2018 оны 01 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Булган аймгийн Булган сумын 6 дугаар багийн нутаг ___ тоотод оршин суух иргэн Г.И-гийн өвлийн байшингийн хаалгыг хөшиж эвдэн орж гэрт байсан гуулин аяга, эмэгтэй хүний эдлэж хэрэглэж байсан мөнгөн ээмэг бөгж, зүүлт мөнгөн эдлэл, медал зэрэг эд зүйлсийг хулгайлан 565.000 төгрөгийн хохирол учруулсан,

43. М.Г-той бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын дундуур Булган аймгийн Булган сумын 3 дугаар баг ___ тоотоос иргэн Х.Ч-ийн эзэмшлийн ногоон өнгийн Хайрхан маркийн мотоциклийг хулгайлан авч 400.000 төгрөгийн хохирол тус тус учруулан нийт 66.270.300 төгрөгийн хохирол бусдад учруулж /их хэмжээний эд хөрөнгийг/ хулгайлах гэмт хэргүүдийг үйлдсэн гэмт хэрэгт холбогдсон,

44. 2017 оны 09 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хужирт сумын 4 дүгээр баг ___ тоотод оршин суух хохирогч О.Д-гийн гэрт буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтрэн орж мөнгөн эмээлийн тоноглол, мөнгөн бүс, мөнгөн аяга 3 ширхэг зэрэг эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авч хохирогч О.Д-д 1.500.000 /нэг сая таван зуун мянган/ төгрөгийн хохирол учруулсан,

45. 2017 оны 09 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хужирт сумын 4 дүгээр багийн нутгаас хохирогч Б.Д-гийн Хуосонг маркийн мотоциклийг нууцаар, хууль бусаар авч хохирогч Б.Д-д 500.000 /таван зуун мянган/ төгрөгний хохирол тус тус учруулсан,

Шүүгдэгч М.Г- нь удаа дараагийн давтан үйлдлээр

1. 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт сумын иргэн Л.С-ийн эзэмшлийн “Мустанг-5” маркийн мотоциклийг хулгайлж 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

2. 2014 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Хүнс бараан зах”-ын баруун талд байх автобусны зогсоолоос иргэн Т.М-ийн “Мустанг-5” маркийн мотоциклийг хулгайлж 920.000 төгрөгийн хохирол учруулсан,

3. 2014 оны 08 дугаар сарын 16-ны шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр баг, ___ тоот хашаан дотор байсан иргэн Д.Э-ы эзэмшлийн __ ӨВЗ улсын дугаартай “ЛТМ” маркийн мотоциклийг хулгайлж 780.000 төгрөгийн хохирол учруулсан,

4. 2014 оны 01 дүгээр сарын 07-ны шөнө Арвайхээр сумын Их уул ягаан толгой 6 дугаар багийн нутаг ___ нэртэй хүнсний дэлгүүрийн хашаан дотор байсан иргэн Н.Ч-ын “Мустанг-5” маркийн мотоцикль хулгайлж 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

5. Д.Ш-тай бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг, ___ тоотод оршин суух хаягтай иргэн П.А-ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч цонхыг хагалан орж эд зүйл хулгайлан 945.000 төгрөгийн хохирол учруулсан,

6. Мөн уг тоотод оршин суух Ц.Д-гийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч эд зүйл хулгайлж 630.800 төгрөгийн хохирол учруулсан,

7. 2015 оны 12 дугаар сарын 06-ны шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг ___ тоотод оршин суух иргэн Б.З-ын гэрээс эмэгтэй хүний пойлоосон бүс 1 ширхэг, жимобайлын гар утас 1 ширхэг, самсунг маркийн зургийн аппарат 1ш, эрэгтэй хүний нохой гутал хуучин 1 хос, бэлэн 49.000 төгрөг зэргийг хулгайлж нийт 314.000 төгрөгийн хохирол учруулсан,

8. Ц.Б-тай бүлэглэн Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Баянгол багийн ___ тоотод оршин суух хаягтай иргэн Т.Б-ийд 2016 оны 08 дугаар сарын 04-ний шөнө хууль бусаар нэвтрэн орж Леново маркын Notebook 2 ширхэг, эрэгтэй мөнгөн бүс-1, мөнгөн аяга 3, мөнгөн ээмэг, мөнгөн гинж, хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр, үнэртэй ус зэрэг эд зүйл хулгайлж 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан,

9. Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Баянгол багийн ___т оршин суух хаягтай М.Б-н гэрт 2016 оны 08 дугаар сарын 04-ний шөнө хууль бусаар нэвтрэн орж мөнгөн бугуйвч, монетан ээмэг, дээлийн мөнгөн товч 24 ширхэг, мөнгөн бөгжний хэлтэрхий, мөнгөн ээмэг болон гинжний хэлтэрхий зэрэг эд зүйл хулгайлж 610.000 төгрөгийн хохирол учруулсан,

10. Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Баянгол багийн ___ тоотод оршин суух хаягтай Т.З-ын гэрт 2016 оны 08 дугаар сарын 04-ний шөнө хууль бусаар нэвтрэн орж 40 инчийн монел зурагт, 0.75 литрийн болор архи зэрэг эд зүйл хулгайлж 369.000 төгрөгний хохирол учруулсан,

11. Архангай аймгийн Өндөр Улаан сумын Баянгол багийн ___ оршин суух хаягтай Ц.Д-гийн гэрт 2016 оны 08 дугаар сарын 04-ний шөнө хууль бусаар нэвтрэн орж эрэгтэй хүний мөнгөн бүс, хурган дотортой дээл зэрэг эд зүйл хулгайлж 1.128.000 төгрөгийн хохирол учруулсан,

12. Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Баянгол багийн “Шинэ булаг” хорооллын 2-112 тоотод оршин суух хаягтай М.Н-ын гэрт 2016 оны 08 дугаар сарын 04-ний шөнө хууль бусаар нэвтрэн орж мөнгөн тоногтой битүү хазаар 1, завхай эмээлийн мөнгөн хэрэглэл 6, монгол гутал 1 хосыг тус хулгайлж 2.550.000 төгрөгийн хохирол учруулсан,

13. 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Архангай аймгийн Өлзийт сумын “Хөшөөт” багийн нутаг ___ тоот хашааны гадаа байсан иргэн П.Г-ын эзэмшлийн “Мустанг-5” маркын мотоциклийг хулгайлж 1.250.000 төгрөгийн хохирол учруулсан,

14. Архангай аймгийн Их тамир сумын Бугат багийн нутаг ___ гэх газар оршин суух иргэн Б.Э-ын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хууль бусаар нэвтрэн орж 11.500.000 төгрөгийн эд зүйл хулгайлсан,

15. 2016 оны 08 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө Г.Ц-ын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч эмэгтэй хүний мөнгөн бүс 1ш /80.000/, сур 12 алд /100.000/, 32 инчийн зурагт 1ш /200.000/ алдагдаж нийт 380.000 төгрөгийн хохирол учирсан,

16. 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн нутаг ____ тоот оршин суух хаягтай М.Н-ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хууль бусаар нэвтрэн орж хурган дотортой эрэгтэй эмэгтэй 2 ширхэг дээл, монетан бөгж 3 ширхэг, монетан ээмэг 4 хос, хөөрөг 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хулгайлж 4.084.500 төгрөгийн хохирол учруулсан,

17. 2016 оны 11 дүгээр сарын 03-04-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг ___ тоотод оршин суух хаягтай Ж.Н-гийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгай орж эмэгтэй хүний хурган дотортой дээл, ногоон өнгийн гадартай хурган дотортой дээл, Хайер брэндийн 42 инчийн зурагт, эмэгтэй хүний мөнгөн бүс, турк дунд гарын аяга, тагш, мөнгөн халбага, мөнгөн бариултай хутга зэрэг эд зүйлсийг хулгайлж 3.212.500 төгрөгийн хохирол учруулсан,

18. 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн нутаг ____ тоот хашааны гаднаас иргэн Н.Б-ын эзэмшлийн “Мустанг-5” маркийн мотоциклийг хулгайлж 1.650.000 төгрөгийн хохирол учруулсан,

19. Ц.О-, Т.Б-, Ц.Б- нартай бүлэглэн Арвайхээр сумын 8-р баг, ___ тоотод оршин суух иргэн А.Н-гийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч эд зүйл хулгайлж 2.490.000 төгрөгийн хохирол учруулсан,

20. З.Н-тэй бүлэглэн 2017 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутагт байрлах “Хүнс бараан зах”-ын зүүн талын хаалганы хажуугийн автомашины зогсоол дээрээс иргэн С.Б-гийн улсын дугааргүй, улбар шар өнгийн “Мустанг-5” маркийн мотоциклийг хулгайлж 800.000 төгрөгийн хохирол учруулсан,

21. З.Н-тэй бүлэглэн 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Архангай аймгийн Цахир сумын нутаг Жинст багийн төвд Ардчилсан намын байрны гаднаас иргэн Н.Б-гийн эзэмшлийн улаан саарал өнгийн “Даюун” маркийн мотоциклийг хулгайлж 1.600.000 төгрөгийн хохирол учруулсан,

22. Д.Ш-тай бүлэглэн 2015 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан-Овоо багийн ___ гэх газраас Т.С-ын эзэмшлийн “Мустанг-5” маркын мотоциклийг олж завшин 800.000 төгрөгийн хохирол учруулсан,

23. Г.Х-, З.Н- нартай бүлэглэн 2013 оны 12 дугаар сарын 13-ны шөнө Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрээс иргэн Д.Т-ын 1 тооны хээр зүсмийн гүүг хулгайлж 3.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

24. Ц.Б-тай бүлэглэн Булган аймгийн Булган сумын 4 дүгээр багийн нутаг ____ оршин суух иргэн Г.С-ын гэрт 2017 оны 12 дугаар сарын 27-ний өдөр хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлан авч 1.229.000 төгрөгийн хохирол учруулсан,

25. Ц.Б-тай бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Булган аймгийн Булган сумын 2 дугаар багийн нутаг ___ тоотод оршин суух иргэн Л.О-ийн гэрт нууцаар нэвтрэн орж эд зүйл хулгайлж 943.300 төгрөгийн хохирол учруулсан,

26. Ц.Б-тай бүлэглэн 2017 оны 12 сарын 31-нээс 2018 оны 01 сарын 01-нд шилжих шөнө Булган аймгийн Булган сумын 6 дугаар багийн нутаг ___ тоотод оршин суух иргэн И.И-гийн өвлийн байшингийн хаалгыг хөшиж эвдэн орж гэрт байсан гуулин аяга, эмэгтэй хүний эдлэж хэрэглэж байсан мөнгөн ээмэг бөгж, зүүлт мөнгөн эдлэл, медал зэрэг эд зүйлсийг хулгайлан 565.000 төгрөгийн хохирол учруулсан,

27. Ц.Б-тай бүлэглэж 2017 оны 12 сарын дундуур Булган аймгийн Булган сумын 3 дугаар баг ____ тоотоос иргэн Х.Ч-ийн эзэмшлийн ногоон өнгийн Хайрхан маркийн мотоциклийг хулгайлан авч 400.000 төгрөгийн хохирол тус тус учруулан нийт 45.951.100 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн,

Шүүгдэгч З.Н- нь удаа дараагийн үйлдлээр

  1. Арвайхээр сумын 4 дүгээр багийн нутгаас 2013 оны 10 дугаар сарын 10-ны үеэр 9 дүгээр  багийн нутгаас  хохирогч С.С-ын “Хенсим” маркын мотоцикль зэрэг эд зүйлс хулгайлсан,
  2. 2017 оны 06 дугаар сарын 02-ны шөнө Өвөрхангай аймаг Арвайхээр сумын 6 дугаар баг, ___ тоот хашаанаас иргэн Д.Б-ийн эзэмшлийн улсын дугааргүй, улбар шар өнгийн “Мустанг-5” маркийн мотоцикль хулгайлж 1.650.000 төгрөгийн хохирол учруулсан,
  3. 2015 оны 10 дугаар сарын 25-ны шөнө Арвайхээр сумын 9 дүгээр  багийн 37-426 тоот хашааны гадаа байсан иргэн Ц.М-ын 400.000 төгрөгийн үнэлгээтэй “Хенсим” маркийн мотоцикль хулгайлсан,
  4. 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрээс иргэн Н.Ө-ын эзэмшлийн улаан өнгийн 42-35 ӨВР улсын дугаартай мотоциклийг хулгайлж 400.000 төгрөгийн хохирол учруулсан,
  5. 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр баг, ____ тоот хашааны гадна тавьсан Г-ын эзэмшлийн “Мустанг-5” маркийн 1.000.000 төгрөгийн үнэ бүхий мотоциклийг хулгайлсан,
  6. 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр баг, ____ тоот хашааны гадаа байсан иргэн Ц.Ц-гийн эзэмшлийн “Мустанг-5” маркын мотоциклийг хулгайлж 900.000 төгрөгийн хохирол учруулсан,
  7. 2016 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Арвайхээр сумын 11 дүгээр баг, ___ тоотод оршин суух П.П-, С.С- нарын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч З20.000 төгрөгийн эд зүйл хулгайлсан,
  8. 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 11 дүгээр баг, ___ тоотод иргэн С.Н-ийн хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч зурагт 1 ширхэг, мөнгө аяга 2 ширхэг, 1 хос гутал зэрэг эд зүйлийг хулгайлж 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

9. 2015 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 13 цагийн орчим Арвайхээр сумын 9 дүгээр баг, ____ тоотод оршин суух хаягтай иргэн Ц.Н-гийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч 15.6 инчийн зөөврийн компьютер, дунд гарын мөнгөн аяга, хүрэн өнгийн урт түрүүтэй гутал зэрэг эд зүйл хулгайлж 2.190.500 төгрөгийн хохирол учруулсан,

10. Г.Х-тэй бүлэглэн 2014 оны 12 дугаар сарын 18-ны шөнө Арвайхээр сумын 10 дугаар баг, ___ тоотод оршин суух хаягтай иргэн Ж.Д-ын хашаан дотор байсан ___ ӨВЗ улсын дугаартай “Мустанг-5” маркийн мотоцикль хулгайлан 800.000 төгрөгийн хохирол учруулсан,

11. Т.Б- Д.Ш- нартай бүлэглэн 2015 оны 08 дугаар сарын 26-ны шөнө Арвайхээр сумын 10 дугаар баг, ___ тоот хашаанаас ___ ӨВЗ улсын дугаартай “Мустанг-5” маркийн мотоцикль хулгайлж 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

12. М.Г-той бүлэглэн 2017 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутагт байрлах “Хүнс бараан зах”-ын зүүн талын хаалганы хажуугийн автомашины зогсоол дээрээс иргэн С.Б-гийн улсын дугааргүй, улбар шар өнгийн “Мустанг-5” маркийн мотоциклийг хулгайлж 800.000 төгрөгийн хохирол учруулсан,

13. Т.Б-, Д.Ш- нартай бүлэглэн 2015 оны 05 дугаар сарын 20-ны шөнө 23 цагийн орчим Арвайхээр сумын 8-р баг, ____ тоот хашааны гаднаас иргэн Т-ийн эзэмшлийн “Мустанг-5” маркийн 800.000 төгрөгийн үнэ бүхий мотоцикль хулгайлсан,

14. М.Г-той бүлэглэн 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Архангай аймгийн Цахир сумын нутаг Жинст багийн төвд Ардчилсан намын байрны гаднаас иргэн Н.Б-гийн эзэмшлийн улаан саарал өнгийн “Даюун” маркийн мотоциклийг хулгайлж 1.600.000 төгрөгийн хохирол учруулсан,

15. М.Г-, Г.Х-, талийгаач Т.Э- нартай бүлэглэн 2013 оны 12 дугаар сарын 13-ны шөнө Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрээс иргэн Д.Т-ын 1 тооны хээр зүсмийн гүүг хулгайлж 3.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

16. 2018 оны 10 сарын 21-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар баг ___ тоотод оршин суух Л.А-гийн гэрээс Сумсунг-жи 5 маркийн гар утсыг хулгайлж 320.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн,

Шүүгдэгч Д.С- нь удаа дараагийн давтан үйлдлээр

  1. 2015 оны 02 дугаар сарын 16-ны шөнө Арвайхээр сумын 5-р багийн нутагт байрлах ____-нд хууль бусаар нэвтрэн орж 14 шил архи, шоколад, набор, бохь зэрэг эд зүйлс хулгайлж 1.025.800 төгрөгийн хохирол учруулсан,
  2. 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Арвайхээр сумын 1 дүгээр баг, ___ тоотод оршин суух хаягтай иргэн Ц.М-гийн хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч 1 ширхэг мөнгөн аяга, БНХАУ-д үйлдвэрлэсэн хөөрөг, 8 кг борц, 10 кг мах зэрэг эд зүйл хулгайлж 558.000 төгрөгийн хохирол учруулсан,
  3. 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Арвайхээр сумын 8 дугаар багийн ___ тоотод оршин суух хаягтай Н.Г-ын хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч 2 нүдний дуран, 12 кг борц зэрэг эд зүйл хулгайлж 516.000 төгрөгийн хохирол учруулсан,
  4. 2015 оны 05 дугаар сарын 10-наас 05 дугаар сарын 24-ний өдрийн хооронд Арвайхээр сумын 5 дугаар баг, Онцгой байдлын газрын баруун талын барилгын хашаанаас Л.О-ын зуурмагны машины 2 ширхэг мотор хулгайлж 850.000 төгрөгийн хохирол учруулсан,
  5. 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 17 цагийн орчим Арвайхээр сумын 1 дүгээр багийн нутагт байх "Бадар Хундага" нэртэй хүнсний дэлгүүрийн гадаа тавьсан байсан иргэн Б.Т-ы эзэмшлийн ____ ӨВЗ улсын дугаартай, улбар шар өнгийн "Мустанг-5" маркийн мотоцикль хулгайлж 600.000 төгрөгийн хохирол учруулсан,
  6. 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар багийн ____ тоотод оршин суух хаягтай иргэн Г.Ц-ын хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч мөнгөн бүс, булган малгай, хурган дотортой дээл, эмээлийн мөнгөн хяр зэрэг эд зүйл хулгайлж нийт 2.810.000 төгрөгийн хохирол учруулсан,
  7. 2015 оны 12 дугаар сарын 11-нээс 13-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар баг, ___ тоотод байх иргэн Ц.Ц-ын хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч шармал “Очирваань” бурхан хулгайлж 4.800.000 төгрөгийн хохирол учруулсан,
  8. 2015 оны 04 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Арвайхээр сумын 2 дугаар багийн ___ тоотод оршин суух хаягтай иргэн М.М-ын хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч булган малгай, хар манан хөөрөг, монетан гинж, сеп зэрэг эд зүйл хулгайлж 910.000 төгрөгийн хохирол учруулсан,
  9. 2015 оны 04 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар багийн ___ тоотод оршин суух хаягтай иргэн Ч-гийн хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч мөнгөн бүс, мөнгөн аяга, тархи манан хөөрөг, мөнгөн товч зэрэг эд зүйл хулгайлж 1.585.000 төгрөгийн хохирол учруулсан,

10. 2015 оны 02 дугаар сарын 02-ны шөнө Өвөрхангай аймгийн Тарагт сумын 2 дугаар баг ___ гэх газарт байрлах иргэн Э.С-ын хүн байнга амьдрах,үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч 3 ширхэг хурган дээл, цүнх, 15 кг ааруул, гуулин тоногтой хутга, мөнгөн хазаарын толгой, 13 кг гүзээтэй өрөм зэрэг эд зүйл хулгайлж 3.000.500 төгрөгийн хохирол учруулсан, 

11. Ц.Б-тай бүлэглэн 2014 оны 01 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө Арвайхээр сумын 5 дугаар багийн ____ тоотод оршин суух хаягтай Н.Б-ын байшингийн цонхыг хагалж хууль бусаар нэвтрэн орж савхин күртэг, 42 инчийн LCD зурагт зэрэг эд зүйл хулгайлж нийт 971.000 төгрөгийн хохирол учруулсан,

12. 2014 оны 01 дүгээр сарын 06-ны шөнө 01 цагийн орчим Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар багийн ___ тоотод оршин суух хаягтай Л.А-ын гэрийн тооноор хууль бусаар нэвтрэн орж хурган дотортой дээл 2 ширхэг, эмэгтэй мөнгөн бүс 1 ширхэг, 2 ширхэг мөнгөн аяга зэрэг эд зүйл хулгайлж нийт 1.870.000 төгрөгийн хохирол учруулсан,

13. 2013 оны 11 дүгээр сард Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын 1-р баг ___ гэх газар оршин суух Р.Г-ын гэрийн тооноор хууль бусаар нэвтэрч эрэгтэй хар өнгийн дотортой дээл, эмэгтэй хүний мөнгөн бүс, мөнгөн аяга 2 ширхэг зэргийг хулгайлж 1.180.000 төгрөгийн хохирол учруулсан,

14. 2013 оны 12 дугаар сарын 11-нээс 12 дугаар сарын 28-ны өдрийн хооронд Гучин-Ус сумын 1 дүгээр баг ____ гэх газар оршин суух П.Г-ийн хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч мөнгөн бүс, хурган дотортой дээл 2 ширхэг, булган малгай зэрэг эд зүйл хулгайлж нийт 1 950 000 төгрөгийн хохирол учруулсан,

15. Г.Т-, Ц.Б- нартай бүлэглэн 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Тарагт сумын “Халат ус” гэх газраас О.С-гийн 1 тооны үхрийг хулгайлж 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн,

16. Г.Х-тэй бүлэглэн 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 17 цагийн орчим Тарагт сумын 6-р баг баруун гуанзны баруун урд зүгт ____ гэх газар хонь хариулж явсан 15 настай Б.Ц-ийг айлган сүлдүүлж 1 тооны эр ямаа дээрэмдсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн,

Шүүгдэгч Т.Б- нь удаа дараагийн давтан үйлдлээр

  1. 2015 оны 08 дугаар сарын 01-ний шөнө Арвайхээр сумын 9 дүгээр баг ___ тоотод байрлах Ж.А-гийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч мөнгөн аяга, мөнгөн хазаар, мөнгөн бүс, алт зэрэг эд зүйл хулгайлж 4.793.000 төгрөгийн хохирол учруулсан,
  2. 2016 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр багийн ____ тоотод оршин суух С.М-ын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч 720.000 төгрөгийн хохирол учруулсан,
  3. 2015 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Арвайхээр сумын 9 дүгээр баг, ___ тоотод байрлах Т.Э-ын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч 1.947.500 төгрөгийн хохирол учруулсан,
  4. 2015 оны 08 дугаар сарын 02-ний өдөр Арвайхээр сумын 9 дүгээр баг ___ тоотод оршин суух хаягтай Л.Т-ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч мөнгөн аяга, мөнгөн хазаар, мөнгөн бүс, алт зэрэг эд зүйл хулгайлж 2.341.315 төгрөгийн хохирол учруулсан,
  5. 2016 оны 04 дүгээр сарын 09-10-нд шилжих шөнө Арвайхээр сумын ___ тоотод оршин суух иргэн Л.Т-ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч 1.203.000 төгрөгийн эд зүйл хулгайлсан,

6. 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн 6 дугаар баг, ___ тоотод иргэн Д.Э-гийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч нүдтэй хүрэн гартааман хөөрөг, монетон гинж, өрөөсөн алтан ээмэг, цэнхэр шигтгээтэй мөнгөн ээмэг бөгж хосоороо, турк мөнгөн ээмэг бөгж хосоороо, ээмэг кулон, эрэгтэй шаргал өнгийн цаг зэрэг эд зүйл алдагдаж 1.720.000 төгрөгийн хохирол учруулсан,

7. Г.Х-, талийгаач Т.Э- нартай бүлэглэн Арвайхээр сумын 9 дүгээр баг, ___ тоотод оршин суух хаягтай Д.Б-ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч 2014 оны 01 дүгээр сарын 27-ны шөнө 2 ширхэг бурхан хулгайлж 6.100.000 төгрөгийн хохирол учруулсан,

8. Д.Ш-, З.Н-, нартай бүлэглэн 2015 оны 05 дугаар сарын 20-ны шөнө 23 цагийн орчим Арвайхээр сумын 8 дугаар баг, ___ тоот хашааны гаднаас иргэн Т-ийн эзэмшлийн “Мустанг-5” маркын мотоцикль хулгайлж 800.000 төгрөгийн хохирол учруулсан,

9. Ц.Б-тай бүлэглэн 2015 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Арвайхээр сумын 7 дугаар баг ____ тоотод оршин суух хаягтай Ц.О-ы хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч мөнгөн эмээл, ташуур, архи зэрэг эд зүйл хулгайлж 3.946.000 төгрөгийн хохирол учруулсан,

10. Ц.О-, М.Г-, Ц.Б- нартай бүлэглэн 2016 оны 04 дүгээр сарын 05-06-нд шилжих шөнө Арвайхээр сумын 8 дугаар багийн ____ тоотод оршин суух А.Н-гийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч эд зүйл хулгайлан 2.490.000 төгрөгийн хохирол учруулсан,

11. Т.Б- нь Арвайхээр сумын 9-р багийн нутаг Баруун гуанзны ард талаас 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр иргэн М.Б-ын эзэмшлийн хээр даагыг хулгайлж 500.000 төгрөгийн хохирол учруулсан мал хулгайлах гэмт хэргийг үйлдэж бусдад нийт 26.560.815 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн,

Шүүгдэгч Д.Ш- нь удаа дараагийн давтан үйлдлээр

  1. М.Г-той бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг, ___ тоотод оршин суух хаягтай иргэн П.А-ийн байшингийн цонхыг хагалан орж П.А-ийн гэрээс монгол гутал 1ш, булган малгай 1ш, сур 10 алд, дунд гарын бор чулуун хөөрөг 1ш, шинэ цагийн дунд гарын чулуун хөөрөг 1ш, даалин 2ш, виски 1ш, Т- ээмэг 2ш, мөнгөн бөгж 1ш, мөнгөн кулон өлзий хээтэй 1ш, нокиа-ЭЗ маркийн гар утас зэргийг хулгайлж 945.000 төгрөгийн хохирол учруулсан,
  2. 2015 оны 12 дугаар сарын 06-ны шөнө иргэн Д-гийн гэрээс эмэгтэй хүний хурган дотортой мөнгөн товчтой хуучин дээл 1ш, мөнгөн ээмэг 1 ш, мөнгөн бөгж 1ш, эмэгтэй хүний пойлоосон бүс 1 ш, даалуу хуучин 1 ком, даавуун цүнх 1 ширхэг, цайны шаазан аяга 12 ширхэг, таваг 7 ширхэг, гүц хуучин 2 ширхэг зэргийг хулгайлж нийт 630.800 төгрөгийн хохирол учруулсан,
  3. 2015 оны 12 дугаар сарын 06-ны шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг ____ тоотод оршин суух иргэн З-ын гэрээс эмэгтэй хүний пойлоосон бүс 1 ширхэг, жи мобайлын гар утас 1 ширхэг, Самсунг маркийн зургийн аппарат 1ш, эрэгтэй хүний нохой гутал хуучин 1 хос, бэлэн 49.000 төгрөг зэргийг хулгайлж нийт 314.000 төгрөгийн хохирол урчуулсан,

4. 2015 оны 05 дугаар сарын 20-ны шөнө 23 цагийн орчимд Арвайхээр сумын 8 дугаар баг, ____ тоот хашааны гаднаас иргэн Т-ийн эзэмшлийн “Мустанг-5” маркийн мотоциклийг З.Н-, Т.Б- нарын хамт хулгайлж 800.000 төгрөгийн хохирол учруулсан,

5. М.Г-той бүлэглэн 2015 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан-Овоо багийн ___ гэх газраас Т.С-ын эзэмшлийн “Мустанг-5” маркийн мотоциклийг олж завшин 800.000 төгрөгийн хохирол учруулан бусдад 3 489 800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн,

Шүүгдэгч Б.М- нь удаа дараагийн давтан үйлдлээр

1. Г.Т-, Р.Б- нартай бүлэглэн 2015 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 23 цагийн орчим Төгрөг сумын иргэн Н.Б-ы хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч 600.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг хулгайлсан,

2. 2015 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 2015 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн хооронд Төгрөг сумын иргэн Ө.Б-гийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч 4 ширхэг мөнгөн аяга, мөнгөн хазаар, мөнгөн бүс, булган малгай, Баян Намсрай бурхан зэрэг эд зүйл хулгайлж 5.530.000 төгрөгийн хохирол учруулсан,

3. 2015 оны 07 дугаар сарын 18-ны шөнө Төгрөг сумын 1 дүгээр багийн иргэн Т.Б-гийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч эмээлийн мөнгөн баавар нэг ширхэг, Ногоон дарь эхийн дүрсэлсэн 10 см өндөртэй хүрэн модон агуйтай хуучны бурхан зэрэг эд зүйлсийг хулгайлж 900.000 төгрөгийн хохирол учруулан нийт бусдад 7.030.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг  тус тус үйлдсэн,

Шүүгдэгч Г.Т- нь удаа дараагийн давтан үйлдлээр

1. 2016 оны 01 дүгээр сарын 27-ны шөнө Өвөрхангай аймгийн Төгрөг сумын 1 дүгээр багийн нутагт байрлах С.Б-ийн хүн байнга амьдрах, зориулалттай орон байранд нэвтэрч 3.000.000 төгрөгийн үнэлгээтэй мөнгөн тоноглолтой эмээл хулгайлсан,

2. Р.Б- Б.М- нартай бүлэглэн 2015 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 23 цагийн орчим Төгрөг сумын иргэн Н.Б-ы хүн байнга амьдрах, зориулалттай орон байранд нэвтэрч 600.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг хулгайлсан,

3. 2015 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 2015 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн хооронд Төгрөг сумын иргэн Ө.Б-гийн хүн байнга амьдрах, зориулалттай орон байранд нэвтэрч 4 ширхэг мөнгөн аяга, мөнгөн хазаар, мөнгөн бүс, булган малгай, Баян Намсрай бурхан зэрэг эд зүйл хулгайлж 5.530.000 төгрөгийн хохирол учруулсан,

4. 2015 оны 07 дугаар сарын 18-ны шөнө Төгрөг сумын 1 дүгээр багийн иргэн Т.Б-гийн хүн байнга амьдрах, зориулалттай орон байранд нэвтэрч эмээлийн мөнгөн баавар нэг ширхэг, ногоон дарь эхийн дүрсэлсэн 10 см өндөртэй хүрэн модон агуйтай хуучны бурхан зэргийг хулгайлж 900.000 төгрөгийн хохирол учруулсан,

5. Д.С-, Ц.Б- нартай бүлэглэн 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Тарагт сумын ___ гэх газраас Х.С-гийн 1 тооны үхэр хулгайлж 1.100.000 төгрөгийн хохирол учруулан мал хулгайлах гэмт хэргийг тус тус үйлдэж бусдад 11.130.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн,

 Шүүгдэгч Г.Х- нь удаа дараагийн давтан үйлдлээр

1. 2013 оны 01 дүгээр сарын 05-наас 19-ний өдрийн хооронд Арвайхээр сумын 9 дүгээр баг, ___ тоотод оршин суух Ч.Б-ын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч эд зүйл хулгайлан 1.541.200 төгрөгийн хохирол учруулсан,

2. Арвайхээр сумын 9 дүгээр баг ___ тоотод оршин суух Д.Б-ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч 2014 оны 01 дүгээр сарын 27-ны шөнө 2 ширхэг бурхан, эд зүйл хулгайлан 6.100.000 төгрөгийн хохирол учруулсан,

3. 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Арвайхээр сумын 9 дүгээр баг, ___ тоотод оршин суух иргэн С.Ш-ын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч 1 ширхэг мөнгөн аяга хулгайлж 740.000 төгрөгийн хохирол учруулсан,

4. З.Н-тэй бүлэглэн 2014 оны 12 дугаар сарын 18-ны шөнө Арвайхээр сумын 10 дугаар баг, ___ тоотод оршин суух иргэн Ж.Д-ын хашаан дотор байсан ___ ӨВЗ улсын дугаартай, “Мустанг-5” маркийн 800.000 төгрөгийн үнэ бүхий мотоциклийг хулгайлсан,

5. М.Г-, З.Н-, талийгаач Т.Э- нартай бүлэглэн 2013 оны 12 дугаар сарын 13-ны шөнө Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрээс иргэн Д.Т-ын 1 тооны хээр зүсмийн гүүг хулгайлж 3.000.000 төгрөгийн хохирол учруулсан, бусдад нийт 12.181.200 төгрөгийн хохирол учруулсан,

6. Д.С-тай бүлэглэн 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 17 цагийн орчим Тарагт сумын 6-р баг баруун гуанзны баруун урд зүгт ___ гэх газар хонь хариулж явсан 15 настай Б.Ц-ийг айлган сүрдүүлж 1 тооны эр ямааг хүч хэрэглэхээр заналхийлж дээрэмдсэн,

7. 2017 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 2 дугаар багт иргэн Ч.З-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн,

Шүүгдэгч Ц.О- нь Т.Б-, М.Г-, Ц.Б- нартай бүлэглэн 2016 оны 04 дүгээр сарын 05-06-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар баг ___ тоотод оршин суух хаягтай иргэн А.Н-гийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч эд зүйл хулгайлсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... Архангай аймгийн Өндөр-Улаан сумын 2016 оны 08 дугаар сард гарсан 6 үйлдэл байгаа. Энэ 6 үйлдэл дээр Н- бид 2 бол хамт хулгай хийсэн. М.Г- гэдэг хүнийг бол Архангай аймгийн цагдаа нар л надтай хам болгоод байгаа. Түүнээс энэ хүн надтай хамт хулгай хийгээгүй. Тэр Архангай аймгийн Өндөр-Улаан сумын 6 үйлдэлийг Н- бид хоёр 2016 оны 08 дугаар сарын эхээр машинтай явж хулгай хийсэн. Тийм их юмыг мотоциль дээр авч явах ямар ч боломж байхгүй. Саарал өнгийн машинтай явсан. Тэр машин нь байгаа. Н- хүнээс эд зүйл худалдаж авсан гэж байцаагдаж байгаад салчихсан. Н- надаас юм худалдаж аваагүй надтай хамт явж хулгай хийсэн. Тэгээд Н- баригдаад гэрт нь үзлэг нэгжлэг хийгээд гэрээс нь юм гарч ирэхэд надаас худалдаж авсан гэж хэлээд байгаа болохоос тухайн үед надтай хамт явсан. Архангай аймгийн Өндөр-Улаан сумын 6 үйлдэлд надтай хамт явсан. Эдгээр асуудлуудыг шалгаж өгөхгүй байна. Хүсэлт өгөхөөр боломжгүй гэсэн хариу ирдэг. М.Г- Архангай аймгийн Өндөр-Улаан сумын 6 үйлдэлд ямар ч хамаагүй. Хохирол төлбөрийн хувьд Н- бид 2 хувааж төлөх ёстой. Гэхдээ бид 2 юм хулгайлаад би бол их юм аваагүй Н- ихэнх юмыг нь авсан. Гэрээс нь юм гарч ирэхэд хагас юмыг нь зарчихсан юм уу хагас нь байхгүй байсан. Тэр юмнуудыг надаас худалдаж аваагүй надтай хамт явж хулгай хийсэн. Гэтэл одоо ял завшаад үлдэж байна. Би Н-ийг шалгуулмаар байна. Хохирол төлбөрөө хувааж төлүүлмээр байна. Би хохирол төлбөрөө ганцаараа төлж чадахгүй. Би тэр эд зүйлээс 1 000 000 төгрөг л авсан байх. Н-ийн гэрт нь үзлэг хийгээд тэр эд зүйлүүд гарч ирэхэд надаа худалдаж авсан гэж хэлээд байгаа. Яагаад надтай хамт явж хулгай хийчихээд надаас худалдаж авсан гээд байгаа юм бол. М.Г- бол тэр Архангай аймгийн Өндөр-Улаан сумын 6 үйлдэл, Их тамир сумын 1 үйлдэлд хамаагүй. Эдгээр айлуудын хохирол төлбөрийг төлнө гэвэл надад төлөх мөнгө төгрөг байхгүй. Н-д тэр хөөрөг, гаанс нь байгаа. Тэр хүнийг шалгаж хөөрөг, гаанс, дээлээ гаргуулж авах хэрэгтэй. Одоо зарсан юм уу яасын бол би сайн мэдэхгүй байна. Архангай аймгийн Их тамир сумын 1 үйлдлийн хохирол төлбөрийг Н-оос авах хэрэгтэй. Нотлох баримтаар нэг дээл хураагаад авчихсан байна. Тэр өөр дээлний өнгийг нь хуулаад хураагаад авчихсан байна. Тэр дээл бол тэр айлаас авсан дээл биш. Өөр дээл байгаа. Гэтэл өнгийг нь хуулж аваад дотрыг нь хүлээлгээд өгчихсөн байна лээ. Мөн байсан юм бол яагаад өнгөтэй нь аваагүй юм бэ?. Яагаад дотрыг нь хуулж аваад хүлээлгэж өгсөн юм. Тэр дээл бол Архангай аймгийн Их тамир сумын айлаас авсан дээл биш. Хохирогч нь яг дээлээ таньж авсан юм уу?. Хохирол төлбөрийн хувьд би шоронгоос гарч ирээд төлнө. Ингээд бодоход тэр их хохирол төлбөрийг би ганцаараа төлж барахгүй. Өвөрхангай аймгийн 7 дугаар багийн нутаг дэвсгэрээс мотоцикль хулгайлсан гэх хэрэг байгаа. Энэ хэрэг дээр 2 гэрч гэж яриад байна. Тэр насан хүрээгүй гэрч, насанд хүрсэн гэрч 2 бол худлаа ярьж байна. Би тухайн үед нүдэндээ теньтэй яваагүй. Сорви байгаагүй. Тэр 2 хүн нүдэндээ теньтэй хүнээс мотоциль худалдаж авсан гээд яриад байгаа. Би бол мотоцикль аваагүй бас зараагүй. Өвөрхангай аймгийн 7 дугаар багийн нутаг дэвсгэрээс мотоцикль хулгайлсан гэх энэ үйлдлийг би бол хийгээгүй. Мөн Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын цагаан хаалганы толь гэж яриад байгаа. Тэр 2 гэрч нь бас худлаа ярьж байна. Намайг Өвөрхангай аймгийн Гучин-Ус суманд байхад толь байгаагүй. Би лав толь байхыг нь мэдэхгүй. Тэр толийг өдрөөр тэгээд мотоцикль дээр гарчихсан тайлаад байж байна гэж юу байхав дээ. Хэргийн материалтай танилцаад зурган дээрээс нь харахад мотоцикль дээрээ гараад ч хүрхээргүй юм байна лээ. Тийм байхад яаж намайг авсан гээд байгаа юм бэ?. Хэргийн газар үзлэг хийхэд 2 мотоциклийн мөр, 2, 3 хүний гутлын мөр байсан. Тэрийг шалгахгүй байна. Бас Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын “___” гэх газраас 2 тооны эр хонийг хулгайлсан гэх хэрэг байгаа. 2015 онд байсан байх аа тэр үеэр би Өвөрхангай аймгийн цагдаа дээр байцаагдаж байсан. Би Гучин-Ус сум ороогүй. Тэгээд 11 сард өвөл цас орчихсон байхад мотоцикльтой, өмд, цамцтай явж байна гэж байхгүй. Тэр гэрч бас худлаа ярьж байна. 2 тооны хонийг өдрөөр ганцаараа хөөж барьж авах боломжгүй. Тэр олон хонь дотроос яаж ганцаараа 2 хонь барьж авах юм. Ганцаараа тэр 2 том хонийг хаана, яаж аваачиж хийх юм бэ. Тэр гэрч бас худлаа ярьж байна. Нэг бол надтай зөрсөн гэж яриад нэг бол голын баруун талд байсан гэж ярьдаг. Худлаа ярьж байна. Хэргийн газар үзлэг нэгжлэг хийхэд хонины гэдэс, толгой олдсон байдаг юм байна лээ. Тэрэн дээр 2 мотоциклийн мөр байдаг. 2-4 хүний гутлын мөр байдаг. Гэтэл бас л тэр үйлдлүүдийг шалгахгүйгээр гэрчийн мэдүүлэгээр намайг буруутгаж байна. Улаан өнгийн мотоцикльтой зөрсөн гэж мэдүүлэг өгсөн байна лээ. Би тэр хүнтэй зөрөөгүй. 2 хонийг би ганцаараа яаж мотоцикль дээр авч явах юм бэ. Хаана барьж явах юм бэ. Гэрч нар ямар ч боломжгүй зүйлийг ярьж байна. Тэгээд гэрч нарын мэдүүлэгээр намайг яллаж байна. Урд өмнө нь хэрэгт орооцолдож байсан. Муу нэртэй болохоор хаана ямар л хэрэг гарна Ц.Б- гэдэг. Дараа нь Ц.О-, М.Г-, Т.Б- нартай хамт хулгай хийсэн гэх хэрэг байгаа. Тэр хэрэг гарах үед би гэртээ байсан. Яагаад намайг хам хэрэгтэн гээд байгааг нь би ойлгохгүй байна. Бас Б-тэй хулгай хийсэн гэдэг. Мөрдөн байцаалтын шатанд би ямарч мэдүүлэг өгөөгүй байдаг. Эд зүйл нь надаас гарч ирсэн. Би хураалгасан. Ц.Б- надтай Хужирт сумын ___ дүгээр хороонд өглөө таарсан. Цагаан өнгийн мотоцикльтой явж байсан. Тэгээд Булган аймгийн Рашаант сум орох уу гээд би хамт явсан гэж ярьсан. Энэ бол худлаа. Б- бол надтай шөнө Хужирт суманд ирээд явж байгаад эзгүй айл байхаар нь ороод мөнгөн эмээлийг нь авсан. Тэгээд цаашаа явж байгаад хашаагүй айлын гадна байсан цагаан мотоциклийг бид 2 хамт авсан. Би бол мэдүүлэг өгөөгүй байсан. Бид 2 хулгай хийгээд үүрээр Хужирт сумаас гарч яваад архи уугаад 2, 3 цаг болсон. Тэгээд цаашаа явж байтал бензин дуусаад “SANATO-6” маркын машинд Булган аймгийн Рашаант сум орох гэсэн юм гэж хэлээд суусан. Бид 2-ыг суугаад явж байхад тарны постон дээр гарч байсан цагдаа нар шалгахад бид хоёроос тэр айлаас хургайлсан юм гарч ирээд хурааж авсан. Гэтэл тэр Б- надтай тэр ___ дүгээр хороонд таарсан. Тэгээд Ц.Б- Булган аймгийн Рашаант сум руу хамт явъя гэсэн гэж ярьж байна. Бид 2 хамт хулгай хийгээд хамт явж байгаад тарны гүүрэн дээрээс цагдаад баригдсан. Тэр айлаас хөвөнтэй дээл алдагдсан гэдэг. Гэтэл тэр дээлийг нь Б- өмсчихсөн явж байсан. Тэрийг авч хэлэлцэхгүй над дээр үүрүүлээд байна. Тэр Архангай аймгийн Өндөр-Улаан сумын 6 үйлдэл, Их тамир сумын 1 үйлдэлд М.Г- бол хам биш. Хүн хийгээгүй хэргийн төлөө хохирол төлнө гэж юу байхав. 24 дүгээр хавтаст хэрэгт зарим гарын үсгийг дуурайлгаад зурчихсан юм уу, канондчихсан юм уу тийм гарын үсэг байна лээ. 2015 оны 10 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө би цагдан хоригдож байсан. Тэгэхэд нэг айлд хулгай орсон хэрэгт бас намайг хам болгосон байна лээ гэв.

Шүүгдэгч М.Г- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Намайг Ц.Б-тай 2016 оны 08 дугаар сарын 03-04 нд шилжих шөнө Архангай аймагт хулгай хийсэн гээд байгаа. Тэр үед би Өвөрхангай аймагт мөрдөн байцаагдаж байсан. Би 2016 оны 08 дугаар сарын 10-ны үеэр эхнэр, хүүхэдтэйгээ самранд явах гэж Архангай аймаг орсон. Гэтэл намайг Ц.Б-тай хамт Архангай аймгийн Өндөр-Улаан суманд хулгай хийсэн гээд байгаа. Ц.Б-ыг 2016 оны 08 дугаар сарын үеэр Архангай аймаг явсан гэх М-ын мэдүүлэг байдаг. М-ынхаар Ц.Б- нэг хүнтэй хамт дайраад гарсан гэж хэлсэн байдаг. Ц.Б- Архангай аймаг руу явахдаа манай эгчийнд 2,3 хоноод явсан. Тухайн үед нь Ц.Б- манай эгчийн утсаар яриад манай нэг найз машинтай ирж намайг авна гэж хэлсэн байсан. Тэгээд тэр хүнтэйгээ хамт явж Архангай аймгийн Өндөр-Улаан суманд хулгай хийсэн юм байна лээ. Тэр хүн нь Өвөрхангай аймгийн Хужирт сумын иргэн Н- гэдэг хүн байгаа. Тэр хүний гэрээс нь Архангай аймгийн Өндөр-Улаан сумаас алдагдсан эд зүйл нь гарч ирж байхад яагаад тэр хүнийг шалгахгүй байгаа юм бэ. Тэр хүнийг би шалгуулмаар байна. Тиймээс энэ хэргийг би дахиад мөрдөн байцаалтанд буцаамаар байна. Би 2016 оны 08 дугаар сарын 10-ны үеэр Архангай аймагт байж байгаад 2016 оны 08 дугаар сарын 20-ны үеэр самар дээр байж байгаад 10 сар гаргаад ирсэн. Би самарт явж байхдаа ах, эгч, эхнэр, хүүхдүүдтэйгээ уулын модонд байсан. Дундуур нь нэг удаа аймгийн төв орсон. Би Архангай аймгийн Цэнхэр сум руу самарт явсан. Тэгээд 09 дүгээр сарын сүүлээр цасанд боогдсон тул 10 дугаар сарын эхээр самарнаас буусан. Би 10 дугаар сарын дундуур самарнаас бууж ирчихээд Золзаяа байцаагчтай утсаар ярьсан. Намайг хүрээд ир гэсэн. Тэгэхээр нь би эхнэр, хүүхдээ аваад замын унаагаар Өвөрхангай аймагт ирсэн. Тэгээд оччихсон байж байгаад 10 дугаар сарын 20-д гаргаад Ц.Б-тай хамт самарт явсан. Самарт яваад 7 хоноод Ц.Б- Өвөрхангай аймаг явсан. Би 11 сар гаргаад Архангай аймагт байж байхад Ц.Б- над дээр ирсэн. Нэг аяга зороод өг гэсэн. Тэгээд бид 2 явж байгаад цагдаад баригдсан. Энэ хэргийг шалгаж хангалттай дуусаагүй байж эцсийн шатанд хүрч байгаад би гомдолтой байна. Би хийгээгүй хэрэг дээр гомдолтой байна. Тэр эд зүйл нь Н- гэдэг хүний гэрээс гарсан гэж Ц.Б- ярьж байна. Тэр Н- гэдэг хүнээр хохирол төлбөр төлүүлэх хэрэгтэй байна. Би хийгээгүй хэргийнхээ өмнөөс шийтгүүлэх гэж байна. Урд өмнө нь энэ хэргээ шийдүүлээд би 12 жил авч байсан. Тиймээс би нэмэлт мөрдөн байцаалтанд буцаамаар байна. Тухайн үед намайг хаана байгааг шалгаагүй байж шилжүүлсэн. Надаас байцаалт аваагүй, зам мөрийг нь шалгаагүй. Зүгээр л энэ өмнө нь Өвөрхангай аймагт Ц.Б-тай хамт хулгай хийсэн юм чинь хулгай хийсэн л байж таараа гээд хавтаст хэргийн материалд хийгээд Өвөрхангай аймаг руу өмнөх хэрэгтэй нь нэгтгэх гээд шилжүүлчихсэн. Би энэ талаар Архангай аймгийн прокурорт хүсэлт гаргахад хэрэг чинь Өвөрхангай аймаг руу шилжсэн байна гэсэн. Тэгээд би Өвөрхангай аймагт ирэнгүүт нь Д.Ганцэцэг прокурорт хүсэлт гаргасан. Тэгээд зам мөр шалгахдаа намайг авч яваагүй. Ц.Б-ыг авч явсан байдаг. Тэгээд зам мөрийг нь шалгаж ирчихээд хамаагүй юм шиг байна гээд учир битүүлэг юм ярьсанаа намайг батлан даалтанд гаргасан. Тухайн үед нь байцаалт авч байсан. Тэр байцаалт нь хавтаст хэрэгт байхгүй байна. Би хавтаст хэрэгтэй танилцсан. Би одоо Архангай аймгийн хэргийг шалгуулмаар байна. Мөн 2016 оны 04 дүгээр сарын 05-06-нд шилжих шөнө Ц.О-, Т.Б-, Ц.Б- энэ гуравтай намайг Өвөрхангай аймагт хулгай хийсэн гээд байгаа. Юань солиулсан гээд байгаа. Би 04 дүгээр сарын 08-ны үед байх Хаан банкинд 70 юань солиулсан. Тэр айлаас нь яг юу алга болсон гэдгийг би мэдэхгүй байна. Намайг зүгээр юань солиулсан хэргээр яллаад байна. Энэ хэрэгт 2 490 000 төгрөгний хохирол гарсан. Тэрийг бид 4 дээр хуваасан байсан. Би тухайн үед цагдан хорихоос гараад 1 л хонож байсан. Би нэг хоноод хулгай хийнэ гэж юу байхав дээ. Би энэ хэргийг шалгуулмаар байна. Би 2013 оны 12 дугаар сарын дундуур Г.Х-, З.Н- нартай хамт хийсэн адууны хэрэг байдаг. Тэр морь нь ямар морь гэхээрээ тийм үнэтэй байдаг юм. Энэ адууны хохирлын хэмжээг дахин гаргуулмаар байна гэв.

Шүүгдэгч З.Н- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Өвөрхангай аймгийн ___ дугаар хорооны орон байрны хэргийг би хүлээн зөвшөөрөхгүй. Энэ хэргээс бусад хэргийг бол би хүлээн зөвшөөрч байна. Тухайн хэрэг гарах үед би Булган аймгийн Рашаант суманд айлын мал маллаж байсан. 2016 оны 06 дугаар сард Золзаяа байцаагчаас чөлөө аваад 2016 оны 10 сард ирсэн. Тэгээд 2016 оны 10 дугаар сарын 10-д гаргаад Лхагвасүрэн байцаагч надаас байцаалт авсан. Нэг хүүхдээр таниулах ажиллагаа хийлгэсэн. Тэр хүүхэд миний барьж байсан 2 тоог сонгосон. Лхагвасүрэн байцаагч зам мөрийг нь шалгаж өгөөгүй. Энэ хэргийг л би хүлээн зөвшөөрөхгүй байна. Бусад хэрэг дээр нь ярих юм байхгүй гэв.

Шүүгдэгч Г.Т- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Би 2015 онд Ц.Б-, Д.С- нартай үхэр хулгайлсан нь үнэн. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна  гэв.

Шүүгдэгч Т.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...О-, Ш- нартай хулгай хийгээгүй. Би бусад хулгай хийсэн хэргээ үнэн зөвөөр нь мэдүүлсэн  гэв.

Шүүгдэгч Д.Ш- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Би 2015 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Архангай аймагт хийсэн 3 үйлдлээ хүлээн зөвшөөрдөг. Энэ 3 үйлдэл нь бол нэг шөнийн 3 үйлдэл байдаг. Нэг гэр нь нэгнийдээ хураалгаастай байсан. 2015 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн мотоцикль гээд байгаа. Энийг 12 дугаар сарын 06-ны өдөр Архангай аймгийн төвөөс уруудаад явж байтал шар өнгийн “Мустанг-5” байхаар нь би унаад наашаа явсан. Намайг хулгай хийсэн байна гэж байсан. Сүүлд нь алдуул болсон. 06 дугаар сарын 10-ны өдөр гэж оныг нь зөрүүлээд байна. Намайг ганцаараа болон бусадтай бүлэглэн гээд байна. Надад энэ 3 үйлдлээс өөр хийсэн хэрэг байхгүй. Гэтэл яллах дүгнэлтэн дээр намайг ганцаараа болон бусадтай бүлэглэн гээд байна. Тэр З- гэдэг айлынд Д- гэдэг эгчийнх нь гэр хураалгаастай байсан юм байна лээ. 2015 оны 12 дугаар сарын 05-06-нд шилжих энэ хэрэг дээр шалгагдаж байхад надад 05 дугаар сарын 20-ны өдрийн мотоцикль гэж яригдаагүй. Сая яллах дүгнэлттэй танилцахад 2017 оны 05 дугаар сарын 20-ны өдөр З.Н-, Т.Б- нартай Н.Т-ийн эзэмшлийн “Мустанг-5” маркын мотоциклийг хулгай хийсэн гээд ороод ирсэн. Тэгээд би хавтаст хэрэгтэй танилцсан. Тэгэхэд З.Н- нь би мөнгөний хэрэг болоод ганцаараа хулгай хийгээд 100 000 төгрөгөөр зарчихсан гэж өөрөө мэдүүлэг өгсөн байхад надтай хамт хулгай хийсэн гэсэн байна. Өөр надад хийсэн хэрэг байхгүй гэв.

Шүүгдэгч Г.Х- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүгдэгч Д.С- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...2015 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 2 мотор гэж яригдаад байгаа. Нэг нь 75 кг жинтэй. Тэрийг би ганцаараа аваагүй. Өлзийт сумын Б- гэдэг залуутай хамт авсан. Б- өөрөө мэдэж байгаа. Тэрийг ТИС-ын байранд Н- эгчийнд аваачиж эвдэлсэн. Н- эгч тэр үед хаанаас юу аваад ирж байгаа юм бэ та 2 гэж байсан. Бид 2 мотор аваад ирлээ гээд нэг нэгээр нь үүрээд очиж байсан. Тэр үед 4 охин нь хүртэл байсан. Тэгээд Б-г шалгаагүй. Байцаагчид хэлсэн байцаагч шалгана гэсэн байж шалгаагүй. Би бид 2 авсан гээд үнэнээ хэлсэн байхад тэр Б-аас нэг ч удаа байцаалт аваагүй байна лээ. Борц гэж яриад байгаа тэр борц авсан айл бол Б-аагийн хамаатны айл байгаа юм. Тэр борцыг Н- эгчид өгчихсөн. Тэрийг Н- эгч, 4 охин нь бүгд гэрчилнэ. Гэтэл тэд нараас нэг ч удаа мэдүүлэг аваагүй. Б-, Н- эгчид борцоо өгөөд тэднийд байсан нэг хромон гутлыг авсан. Б- гэдэг залууг шалгуулмаар байна. Мөн сейф гэж яриад байгаа, сейфийг би ганцаараа өргөж дийлэхгүй. Би шил архийг авсан нь үнэн. Гэхдээ тэр сефийг би аваагүй. Борц, моторыг авахдаа бол Б-тай хамт авсан. Н- эгч, 4 охин нь мэдэж байгаа. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Шүүгдэгч Б.М- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Өвөрхангай аймгийн Төгрөг сумын 4 үйлдэл байдаг. Би энэ үйлдлүүдийг хийгээгүй. Би Өвөрхангай аймгийн Төгрөг суманд айлын мал хариулахаар очсон байсан. Нөхөр нь сумын төв явчихсан байсан. Би эхнэр Г- гэдэг хүнтэй малыг нь хараад байж байсан. Малыг нь хараад байж байтал манай нөхөр эмнэлэгт хоол цайгүй болчихлоо хоёулаа сумын төв ороод ирье гэсэн. Тэгээд сумын төв явсан. Сумын төв ортол тоггүй бид 2-ын бензин дууссан. Тэгээд Т- гэдэг залууг таньдаг гээд тэндээс бензин авсан. Тэгээд бид 2 цагаан хаалганы тэнд явж байтал Т- гэдэг залуу араас ирээд би эхнэртэйгээ хэрэлдчихлээ. Танайд очоод хонож болох уу гээд Г-ээс асуусан. Г- манайд очоод хоночих. Чи хаашаа явах гэж байгаан гэсэн чинь би маргааш өглөө Өвөрхангай аймаг явах гэж байгаа гэсэн. Өвөрхангай аймгийн Төгрөг сумын 3 хэргийг би хийгээгүй. Өлзийжаргал байцаагч намайг 2 сарын дараа Өвөрхангай аймаг дээр ирж мэдүүлэг өгөөрэй гэсэн. Би тухайн үед нь очсон чинь одоо мэдүүлэг авах боломжгүй. Чи хэсэг хугацааны дараа ирээрэй гээд өмгөөлөгчгүй мэдүүлэг авсан. Би өөрөө бичиг үсэг мэдэхгүй. Дараа нь Оюунчимэг өмгөөлөгчийг надад томилж өгсөн. Ямар учиртай надад хэрэг тохоод байгааг би ойлгохгүй байна гэв.

Шүүгдэгч Ц.О- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Хулгай хийсэн юм байхгүй. Ямар учиртай хулгай хийсэн гээд байгаа юм бэ гэв.

           Хохирогч Б.Э- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  ...2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Архангай аймгийн Ихтамир суманд байдаг гэрээсээ би гаанс, хөөрөг, мөнгөн хазаар, хурган дотортой 3 дээл, нэг эмэгтэй, 2 эрэгтэй дээл байсан. Нэг эмэгтэй дээлийн дотроо олж авсан. Би гомдолтой байна. Хохиролоо авч чадаагүй. Одоо би 15 400 000 төгрөгөө нэхэмжилж байгаа. Би маш их гомдолтой байна гэв.

           Хохирогч Д.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2016 оны 04 дүгээр сарын 27-ны өглөө гэрээсээ гараад хартал манай хашаанд байсан. Миний эзэмшлийн ногоон өнгийн “Даюун” маркийн мотоцикль хулгайд алдагдсан байсан. Тэгээд цагдаад мэдэгдсэн. Би мотоциклио 900 000 төгрөгөөр үнэлнэ. Би гомдолтой хохиролыг минь барагдуулж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /6 дугаар хх-ийн 155 дугаар хуудас/

Хохирогч Г.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 16 цагийн үед Зүүнбаян-Улаан сумаас өөрийн эзэмшлийн ___ ӨВЗ улсын дугаартай цэнхэр өнгийн “Мустанг-5” маркийн мотоциклио хашааны гадаа ертөнцийн зүгээр баруун зүгт харуулж тавчихаад гэртээ ороод цай ууж, толгойтой үсээ угаачихаад гар утсаа оролдож суусан чинь буурай аав Б- гэрээсээ гарсанаа мотоцикль чинь байхгүй байна гэсэн. Тэгээд би гарч харчихаад цагдаагийн байгууллагад хандсан. Би мотоциклийн үнэлгээтэй санал нийлж байна...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 226-227 дугаар хуудас

Хохирогч Т.Д-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр манай хадам аав ээж болох Э-, С- нар Зүүнбаян-Улаан сумаас цагаан сарын бэлтгэлээ хийх гэж ирсэн. Тэгээд хадам ээж аав зах дээр юм цуглуулж байгаад 19 цагийн орчимд О-д байна гэхээр нь бид хоёр 20 цагийн орчим О-гийн гэрт ирсэн. Уг айлд би өөрийн эзэмшлийн улсын дугаартай улаан өнгөтэй Даюун маркийн мотоцикльтойгоо очсон. О-гийнд очиход хашааны хаалга нь онгорхой байхаар нь би мотоциклио оруулж тавиад гэрт нь орсон ба гэрт ээж С-, О- 2 жоохон хүүхэд байсан. О- эгч бидэнд бууз жигнэж өгсөн юм. Тэгээд би хоол унд идчихээд 20 цаг 30 минутын орчимд гэрээс гартал миний мотоцикль алга болчихсон байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Гомдолтой байна. Би 700 000 төгрөг нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 57 дугаар хуудас/

Хохирогч Ц.Г-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2015 оны 03 дугаар сарын 14-ний өдөр би 13 цагийн орчим эхнэртэйгээ хамт Туяа бригад руу явсан. Тэнд манай адуу байдаг юм. Адуугаа харах гэж явсан. Манай гэрт 16 настай хүүхэд хонио хараад үлдсэн. Орой 16 цаг өнгөрч байхад манай хүүхэд гэрийн гадаа байсан мотоцикль хүн унаад явчихлаа гэсэн. Тэгээд эхнэр бид 2 гэртээ ирээд цагдаа руу утсаар ярьсан. Мотоциклио нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /4 дүгээр  хх-ийн 134 дүгээр хуудас

Хохирогч С.З-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 14 цаг өнгөрч байхад Арвайхээр сумын 7 дугаар багийн 36-11 тоотод байх ах З-ын ээжийн хамт ирээд хашааных нь гадаа мотоциклио үлдээчихээд гэрт ороод 10-аад минут болсоны дараа З-ын охин А- гаднаас орж ирэхдээ таны мотоцикль чинь хаана байгаа юм. Гэхээр нь үүдэнд байгаа ш дээ гээд гараад хартал мотоцикль байхгүй байсан. А- хэлэхдээ 3-уул сундалсан хүн миний хажуугаар зөрөөд өнгөрсөн гэж байсан. Сүүлд 11 дүгээр сарын 02-нд О- гэх хүн миний мотоциклийг үл таних 2 хүнээс худалдаж авсан гэж хэлсэн би мотоциклио тэр хүний ажлын үүдэнд байхад нь таньсан...” гэсэн мэдүүлэг /6 дугаар хх-ийн 20-21 дүгээр хуудас/

Хохирогч П.Ц-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2014 оны 12 дугаар сарын 08-ны өдөр өөрийн хүү болох М-гийн хамт Улаанбаатар хот явсан. М- 2014 оны 12 дугаар сарын 22-ний өдөр Улаанбаатар хотоос гэртээ ирсэн. Би 2015 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатараас гэртээ ирсэн. 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 15 цагийн орчим авдранд байсан хурган дээлээ үзэхэд байхгүй байсан. Тэгэхээр нь баруун талын авдранд байсан мөнгөн аягаа үзэхэд байхгүй байсан. Тэгээд цагдаад мэдэгдсэн. Гомдолтой байна. Хулгайд алдсан эд зүйлээ буцааж авмаар байна...” гэсэн мэдүүлэг /6 дугаар хх-ийн 240-241 дүгээр хуудас/

Хохирогч Д.Н-гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Манай сумын иргэн М- гуайн үр хүүхдүүдээс сумын 90 жилийн ойд зориулж хүндэтгэлийн цагаан хаалганы хажууд гэрэлтүүлэг бүхий дурсгалын хүндэт самбарыг хийж байрлуулан тохижуулан тайлбай засаж тэдгээрийн 2 талд нь нарны толиор цэнэглэдэг хуурай акумулятортой 2 ширхэг гэрлийг суулгаж өгсөн юм. Тэгтэл 2014 оны 01 дүгээр сарын 01-нээс 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд энэхүү гэрлийн нарны толь болон акумулятортой нь хулгайд алдагдсан. Гомдолтой. Алагдсан эд зүйлээ гэм буруутай этгээдээс нэхэмжилж авна...” гэсэн мэдүүлэг /3 дугаар  хх-ийн 54 дүгээр хуудас/

Хохирогч Д.О-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2015 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Гучин-Ус суманд байх хөдөө гэр лүүгээ явсан. Би хөдөө явахдаа найз О-хорлоод гэрээ захиж үлдээсэн. 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Гучин-Ус сумын хэсгийн төлөөлөгч Занабазар над руу яриад танай гэрт хулгай орсон байна гэж хэлсэн. Би 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр гэртээ ирээд эд зүйлүүдээ бүртгэж үзэхэд авдранд байсан 3 ширхэг хөөрөг, 1 ширхэг эрэгтэй мөнгөн бүс байхгүй байсан. Мөн гэрийн гадна цоож, 2 авдарны 2 ширхэг цоож нийт 3 ширхэг цоожийг эвдэлсэн байсан. Гомдолтой. Хохиролыг минь барагдуулж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 153 дугаар хуудас/

Хохирогч Г.Л-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Нөхөр бид 2 хөдөө байдаг мал дээрээ очих гээд Богд сум руу 2015 оны 02 дугаар сарын 22-ны өдөр явсан юм. Тэгээд 03 дугаар сарын 15-ны өдөр манай хадам ээж болох Н- танай гэрт хулгай орчихжээ. Цагдаа нар ирчихсэн байна гэсэн. Би маргааш нь хөдөөнөөс гэртээ ирэхэд гэрийн цоож эвдэрсэн гэр онгичоод хаячихсан байсан. Гэр доторх эд зүйлээ бүртгэж үзэхэд 4 ширхэг мөнгөн аяга, нэг мөнгөн бууйвч, мөнгөн ээмэг, гинж, хос мөнгөн бөгж зэрэг эд зүйл байхгүй байсан...” гэсэн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 114-115 дугаар хуудас/

Хохирогч Д.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би эхнэр 2 хүүхэдтэйгээ Улаанбаатар хотоос битүүний урьд өдөр ирээд сар шинэлээд шинийн 4-ний өдөр Улаанбаатар хот руу эхнэр 2 хүүхдээ хүргэж өгөөд 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотоос аймагт 18 цаг өнгөрч байхад гэртээ иртэл хашааны жижиг хаалга онгорхой байсан. Хашаан дотор машинаа оруулаад байшингаа тойроод үзтэл манай гал тогооны өрөөний вакум цонхны порчик онгорхой байхаар нь гэрийнхээ үүдэнд очтол гэрийн цоож бүтэн байсан. Би гэртээ ороод эд зүйлээ үзэхэд том өрөөний ханын тавиур дээр байсан. Бага гарын мөнгөн аяга, бэлэн 500 төгрөг, Соёрхол нэртэй 0.75 литрийн архины тал хуучны дунд гарын 3 ширхэг мөнгөн аяга, эмэгтэй хүний мөнгөн бүс алга болсон байсан...” гэсэн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 138-140 дүгээр хуудас/

Хохирогч Ж.О-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2015 оны 03 дугаар сарын 15-ны үдээс хойш 17 цагийн үед манай бэр Сувд-Эрдэнэ танайд хулгай орчихсон байна гэхээр нь эхнэр бид 2 хөдөөнөөс гараад маргааш нь гэртээ ирэхэд бэр хүүхэн гэр цэвэрлэчихсэн байсан. Тэгээд алдагдсан зүйл юу байна гээд үзсэн чинь мөнгөн аяга 1 ширхэг, хаш толгойтой гаанс 1 ширхэг алга болсон байсан. Эд зүйлийн үнэлгээг зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /3 дугаар  хх-ийн 228 дугаар хуудас/

Хохирогч Т.Х-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 18 цаг өнгөрч байхад гэртээ ирэхэд манай байшингийн зүүн талын цонх буюу гал тогооны өрөөний цонхийг хагалж ороод том өрөөнд байсан авдран дотроос миний өөрийн хар өнгийн том дугуй хээтэй, шүрэн товчтой хурган дээл, 2 ширхэг дунд гарын мөнгөн аяга, эмэгтэй хүний мөнгөн бүс, Dell маркийн хар өнгөтэй нөүтбүүк хулгайд алдагдсан байсан. Би гомдолтой байна. Миний эд хөрөнгийг хулгайлсан этгээдүүдийг олж хохиролоо барагдуулж авмаар байна...” гэсэн мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 162-163 дугаар хуудас/

Хохирогч Ц.М-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2015 оны 02 дугаар сарын 13-ны 13 цагт эхнэр Бямбацэцэгийн хамт багийн хуралд суух гээд Хөгжимт драмын театр дээр ирсэн. Намайг ороод удаагүй байхад Амгаа гэх залуу утсаар залгаад ажил дээр хүрээд ир юм хийлгье гэж хэлсэн. Би ХДТеатраас гараад Арвайхээр сумын 7 хороонд байх гагнуур хийдэг ажил дээрээ ирээд Амгаагийн машинд нь ойр зуурын гагнуур хийж өгсөн. 16 цагийн орчим эхнэр Бямбацэцэг над руу залгаад гэрт хулгай орсон байна гэсэн. Манайх дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, эмэгтэй мөнгөн бүс 1 ширхэгийг алдсан. Эд зүйлээ нэхэмжилнэ..” гэсэн мэдүүлэг /4 дүгээр  хх-ийн 207 дугаар хуудас/

Хохирогч Ц.С-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би 2016 оны 08 дугаар сарын 10-ны орой амралтан дээр очиж бүжиг болж байхаар нь харж байж байгаад шөнө 01 цагийн үед цэнхэр хочтой Баяраагийнд ирж унтаад өглөө босоод хартал Баяраагийн хашааных нь урд байсан. Миний “Даюун” маркийн улбар шар өнгийн мотоцикль хулгайд алдагдсан байсан. Тэгээд гадуур явж хайгаад ололгүй цагдаагийн байгууллагад хандсан. Би гомдолтой байна. Би мотоциклио аваад удаагүй байсан...” гэсэн мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 231-232 дугаар хуудас/

Хохирогч Г.Наранцацралын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Улаан хот руу явсан. 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр манай ах Чулуун над руу утсаар яриад танай гэрт хулгай орсон байна гэж хэлсэн. Би 2015 оны 04 дүгээр сарын 09-ны орчим гэртээ ирээд гэртээ байсан эд зүйлээ бүртгэж үзэхэд 2 хос монетон ээмэг, 1 хос алтан ээмэг, 2 ширхэг монетон бөгж, 1 ширхэг жижиг мөнгөн аяга 1 ширхэг дунд гарын мөнгөн аяга, 1 ширхэг мөнгөн бугуйвч алдагдсан байсан. Гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 156 дугаар хуудас/

Хохирогч П.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2013 оны 12 дугаар сарын 28-ны өдөр би өөрийн гэр болох Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын 1 дүгээр баг “Савын хар” гэх газар байрлах өвөлжиндөө байх гэртээ очиход гэр гаднаасаа зүгээр байсан. Гэрт ороход баганы далбаа бага зэрэг хугарчихсан байсан. Тэгээд би арьсан дээлээ авах санаатай авдараа онгойлгох гэтэл авдарны таг өөдөөс унасан. Тухайн үед би гайхаад хартал авдарны цүү мултараад уначихсан. Би эд зүйлээ шалгахад хурган дотортой эрэгтэй, эмэгтэй дээл, булган малгай, мөнгөн бүс алга болсон байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 96-102 дугаар хуудас/

Хохирогч Р.Г-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Манайх 2013 оны 11 дүгээр сарын 15-ны үед том гэрээ өвөлжөөн дээрээ барьчихаад илүү гэрээ аваад отроор явсан юм. Тэгээд 2014 оны 01 дүгээр сарын 20-нд гэртээ ирээд эд зүйлээ үзтэл авдранд байсан. Миний хар торгон хурган дээл, эхнэрийн мөнгөн бүс, дундын мөнгөн аяга бас жижиг мөнгө аяга алга болсон байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр  хх-ийн 114-118 дугаар хуудас/

Хохирогч Н.Б-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2014 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр нөхөр бид 2 Улаан хотод очоод байж байтал манай баруун талын айлын И танай байшингийн цонхыг хагалаад хулгай орсон байна гэж хэлсэн. Тэгээд нөхөр бид 2 1 дүгээр сарын 11-ний өдөр ирсэн чинь 40 инчийн ЛСД самсунг маркийн телевизор, бурхан дээр байсан 7 000 төгрөг, унтлагын өрөөнд байсан шкафнаас эмэгтэй хүний богино хар өнгийн савхин куртик зэрэг алдсан....” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 105-107 дугаар хуудас/

Хохирогч Л.А-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2014 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр өөрийн ах болох Ариунбилэгийнд очиж 9 дүгээр хороонд 2 хоноод 01 сарын 07-ны өдөр гэртээ ирээд хувцасаа сольчихоод буцаад Тарагт суманд аав ээжийндээ очиж 2 хоночихоод 01 сарын 09-нд өглөөний 08-09 цагийн үед гэртээ ирсэн. Гэртээ ирчихээд малгайгаа авах гэд авдараа онгойлготол авдар дотор байсан эд зүйл алдагдсан байсан. Шууд цагдаа дуудсан. Цагдаа ирсэний дараа эд зүйлээ шалгахад хуучны дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, шинэ цагийн дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, эмэгтэй хүний 2 хурган дээл, эмэгтэй хүний мөнгөн бүс, эмэгтэй хүний мөнгөн гинж, эмэгтэй, эрэгтэй хос мөнгөн бөгж алдагдсан байсан. Гомдолтой байна....” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 110 дугаар хуудас/

Хохирогч Ц.Удвалбадамын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2016 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Өвөрхангай аймгийн Б- сумын төвд байх гэрээсээ эмэгтэй хүний ногоон торгон хурган дотортой дээл, эмэгтэй хүний мөнгөн тоноглолтой суран бүс, сарлагийн ширээр элдэж хийсэн сур 3 боодол, толгой монгол архи 7 литр, ДДИШ ТВ-н антены удирдлага, хүүхдийн углааш, бага гарын бор өнгийн улаан хүрэн толгойтой гуулин нуухтай хөөрөг зэрэг эд зүйл хулгайд алдсан. Гомдолтой. Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна ....” гэсэн мэдүүлэг /5 дугаар  хх-ийн 102-105 дугаар хуудас/

Хохирогч Ц.Б-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр би эхнэр Чингэрэлийн хамт өглөө Өвөрхангай аймгийн Хужирт сумын 4 дүгээр багт байрлах Шар булагийн 9-264 тоотод байх гэртээ байшингаа онгойлгоод ортол манай дээвэр дээрээс дотогш нурсан байдалтай байсан ба цаашаа том өрөө болон жижиг өрөө лүүгээ ороход өрөөн доторх эд зүйл замбараагүй болсон байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан. Цагдаа нарыг явсны дараа эд зүйлээ бүртгэхэд 38, 40, 41 размерийн 3 ширхэг хромон гутал, цахилгаан хадуур алга байсан. Би гомдолтой байна. Алдсан эд зүйлээ олж авмаар байна....” гэсэн мэдүүлэг /5 дугаар хх-ийн 143-144 дүгээр хуудас/

Хохирогч А.Н-гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2016 оны 04 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө манай Арвайхээр сумын 8-р баг, 15-01 тоотод байрлах гэрт хулгай орсон байсан. Учир нь би эхнэр хүүхдүүдийн хамт Арвайхээр сумын 5 дугаар багт байранд амьдардаг. Арвайхээр сумын 8 дугаар багт байрлах манай гэрт хүн амьдардаггүй. Гэхдээ гэрээ 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 15 цагийн орчимд эргэсэн. Тэгэхэд манай гэрт хулгай ороогүй байсан юм. Тэгээд 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 20 цагийн орчимд гэртээ ирэхэд байшингийн том өрөөний цонх нь онгорхой хулгай орсон байсан юм. Тэгээд л цагдаад мэдэгдсэн юм.  Алдсан эд зүйлээ олж авмаар байна....” гэсэн мэдүүлэг /15 дугаар хх-ийн 200 дугаар хуудас/

Хохирогч Т.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2016 оны 08 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө намайг Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Баянголын багийн “Шаварт булаг” гэх газар байх үед манай гэрт хулгай орсон байсан. Би 2016 оны 08 дугаар сарын 05-ны өглөөний 10 цагт гэртээ ирэхэд манай хашаан дотор байх монгол гэрийн үүдний цоожийг доош хөшиж онгойлгосон байдалтай байсан. Тэгээд би гэрийнхээ хаалгыг нээн дотогш ортол гэрийг маань эмх замбараагүй байдалтай болгосон байсан. Гэрээс Леново маркийн Notebook 2 ширхэг, эрэгтэй мөнгөн бүс-1, мөнгөн аяга 3, мөнгөн ээмэг, мөнгөн гинж, хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр, үнэртэй ус зэрэг эд зүйл алга байсан. Тэгээд цагдаа дуудсан....” гэсэн мэдүүлэг /23 дугаар хх-ийн 71-75  дугаар хуудас/

Хохирогч М.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2016 оны 08 дугаар сарын 04-ны орой 16 цагийн үед эхнэртэйгээ хамт найранд явсан. 2016 оны 08 дугаар сарын 05-нд Өндөр-Улаан сумын Баянгол багт байх гэртээ ирэхэд цоожны даруулга нугалаад хулгай орчихсон байсан. Тэгээд гэрт ороход гэрт байсан авдар сав бүхий л зүйлийг онгойлгоод эмх замбараагүй байдалтай байсан. Тэгээд цагдаа дуудсан. Эд зүйлээ бүртгэхэд эхнэрийн шүрэн шигтгээтэй мөнгөн бугуйвч, монетон ээмэг, мөнгөн гинж, гурван ширхэг дээлэнд хийх гэж авсан байсан мөнгөн товч 21 ширхэг, ууттай мөнгөний цуглуулга гэх эд зүйлс алга байсан. Гомдолтой байна. Би алдсан зүйлсээ эргэж олж авмаар байна....” гэсэн мэдүүлэг /23 дугаар  хх-ийн 85-86 дугаар хуудас/

Хохирогч Т.З-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2016 оны 08 дугаар сарын 05-ны өглөө Архангай аймгийн Өндөр-Улаан сумын төвд Дэлгэр Өндөр хорооллын 06-05 тоот хашаанд байх өөрийн гэрт хулгай орсон байна гэж манай ах УуГ- надад утсаар мэдэгдсэн. Би тухайн үед Улаан хотод багш нарын семинартай байсан. Тэгээд манай гэрээс 40 инчийн монел брендийн лед телевизор алдагдсан....” гэсэн мэдүүлэг /23 дугаар хх-ийн 89-90 дүгээр хуудас/

Хохирогч Ц.Д-гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2016 оны 08 дугаар сарын 05-ны өглөө Архангай аймгийн Өндөр-Улаан сумын төвд Баянбулаг хорооллын 2-110 тоот хашаанд байх өөрийн гэртээ Болдоотойгоо ирээд хөлдөөгчиндөө мах авч ирэн хийх гэтэл хашааны хаалга болон байшингийн цонх нь онгорхой байдалтай хулгай орчихсон байсан. Манай гэрээс 2 мөнгөн бүс эрэгтэй, эмэгтэй дөрвөлжин хээтэй монетон ээмэг, мөнгөн бөгж, хар алаг цүнхтэй байсан 30 хурганы арьс, 3 шил архи, зуны хувцастай байсан мөрөвчтэй хар өнгөтэй овор хэмжээний хувьд дунд зэргийн цүнх алга байсан.  Би гомдолтой байна....” гэсэн мэдүүлэг /23 дугаар хх-ийн 76-79 дүгээр хуудас/

Хохирогч М.Н-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2016 оны 08 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө намайг Архангай аймгийн Өндөр-Улаан сумын төвд Баянгол багийн Шинэ булаг хорооллын 2-111 тоот хашаанд байх байшинд хулгай орсон байсан. Би 2016 оны 08 дугаар сарын 05-ны өглөө Өндөр-Улаан сумын Баянбулаг гэх газар мал маллаж байхад манай ээж Д- болон ах Болдоотойгоо ирээд хөлдөөгчиндөө мах хийх гээд иртэл гэрт нь хулгай орсон байдалтай байсан. Тэгээд манай гэрийг үзэхэд бас хулгай орсон байна гэж утсаар ярьсан. Манайхаас мөнгөн тоногтой битүү хазаар 1, завхай эмээлийн мөнгөн хэрэглэл 6, монгол гутал 1 хос зэргийг хулгайлсан байсан. Би гомдолтой байна....” гэсэн мэдүүлэг /23 дугаар хх-ийн 67-69 дүгээр хуудас/

            Хохирогч Ч.Ц-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр би байшингийнхаа хөлдөөгчиндөө мах авчирч хийсэн. 2016 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 15 цагийн үед байшиндаа ирэхэд цоожийг нь хөшөөд онгойлгочихсон хулгай орсон байсан. Тэгээд яваад ороход манай телевизор байхгүй байсан. Мөн авдаран дотор байсан дээлнүүд болон шинээр элдсэн сурыг аваад явчихсан байсан. Мөн мөнгөн бүс алга байсан....” гэсэн мэдүүлэг /23 дугаар хх-ийн 80-83 дугаар хуудас/

Хохирогч П.Г-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Архангай аймгийн Өлзийт сумын Хөшөөт багийн Шинэ хорооллын 8-5 тоот хашааны үүднээс 2016 оны 11 дүгээр сарын 10-ны орой 18 цаг 30 минутаас 19 цагийн хооронд миний цэнхэр өнгийн мустанг-5 маркийн мотоцикль хулгайд алдагдсан. Би мотоциклио олбол гомдолгүй....” гэсэн мэдүүлэг /24 дүгээр хх-ийн 128-131 дүгээр хуудас/

Хохирогч Б.Э-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Манайх Их тамир сумын Бугат багт оршин суудаг юм. Би 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр аймгийн төв рүү орж ирсэн. Тэр үед манай хөдөө гэрт хүн үлдээгүй байсан. Би 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хөдөө гэртээ харих үед манай гэрт хулгай орсон байсан. Манайхаас сүйж манан хөөрөг, мөнгөн хэрэглэлтэй цагаан чулуун гаанс, бөгжтэй мөнгөн хазаар, 3 ширхэг хурган дотортой дээл хулгайд алдсан. Би гомдолтой байна....” гэсэн мэдүүлэг /24 дүгээр хх-ийн 73-74 дүгээр хуудас/

Хохирогч М.Н-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 15 цагаас 2016 оны 11 дүгээр сарын 04-ний шөнийн 01 цагийн хооронд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг Бор толгойн 53-02 тоотод байх өөрийн эзэмшлийн байшингаасаа хурган дотортой эрэгтэй эмэгтэй 2 ширхэг дээл, монетон бөгж 3 ширхэг, ээмэг 4 хос 8 ширхэг монетон ээмэг, монетон гинж 1 ширхэг, хөөрөг 1 ширхэг, түрүүвчинд байсан 50 000 төгрөг зэргийг алдсан. Би өмнө нь өгсөн тайлбартаа сандраад алдсан зүйлийнхээ тоо ширхэгийг андуурч хэлсэн байна лээ. Бм гомдолтой байна. Эзэн холбогдогч нь тогтоогдсон цагт эд зүйлээ нэхэмжилнэ....” гэсэн мэдүүлэг /23 дугаар хх-ийн 218-219 дүгээр хуудас/

Хохирогч Ж.Н-гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 10 цагийн үед Болд-Эрдэнэ манай хашаанд ороод хог хаяах этэл манай байшинд хулгай орсон байсан гэсэн. Тэгээд надад мэдэгдэж би цагдаад дуудлага өгч шалгуулсан. Манай байшингийн үүдний амбаарыг хаг татаж, эвдэж хулгайч ороод байшинд байсан цоожтой авдарыг эвдэж эмэгтэй хүний цул мөнгөн бүс, турк дунд гарын аяга, тагш, мөнгөн халбага, мөнгөн бариултай хутга зэрэг эд зүйлсийг авсан байсан. Би цагдаагийн газраас өөрийнхөө хулгайд алдсан 42 инчийн зурагт, турк мөнгөн аяга, үндсэн тагш аяга 2 ширхэг халбага, 1 ширхэг хутганы шатаасан мөнгөний хэсгийг хүлээн авлаа. Одоо би мөнгөн бүс,  2 ширхэг үстэй дээл зэрэг зүйлээ олж авмаар байна. Гомдолтой ....” гэсэн мэдүүлэг /24 дүгээр хх-ийн 21-24 дүгээр хуудас/

Хохирогч Н.Б-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 17 цагийн үед Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн Бортолгой 42-01 тоот хашааны гадна байсан. Мустанг-5 маркийн улаан хүрэн өнгийн 21-39 АРЗ дугаартай мотоцикль хашааныхаа гадна тавиад 30 минут орчим болоод гараад ирэхэд хулгайд алдсан байсан. Би гомдолтой байна. Мотоциклио олуулж авмаар байна....” гэсэн мэдүүлэг /24 дүгээр хх-ийн 162-163 дугаар хуудас/

Хохирогч О.С-гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Манайх Өвөрхангай аймгийн Тарагт сумын нутаг “Хушуу худаг” гэх газар өвөлжиж байсан. Гэтэл 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 50 гаран үхрээс 10 гаран үхэр тасарч яваад “Хадатын ус” гэх газар байж байсан. Тэр үед манай хүү Шаравсамбуу аймгийн төвөөс ирэхээр нь саарал эр үхэр алга болчихсон байна гэж түүнд хэлсэн. Тэр өдөр үхрээ олоогүй. Орой унтах гээд байж байсан чинь Бат-Оргил гэдэг цагдаа манай гэрт ирж танай хулгайд алдагдсан үхрийг аймгийн төвөөс олсон гэж хэлсэн. Хулгайд алдагдсан үхрээ олоод авчихсан....” гэсэн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 191-192 дугаар хуудас/

Хохирогч Л.С-гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2015 оны 01 сарын 12-ны өдөр гэртээ байхад хэсгийн төлөөлөгч, нутгийн танил Баяртогтох, Баярмөнх нар 1 ширхэг хонины толгой барьчихсан ирээд үзүүлсэн. Тэр хонины толгойны им буруу чих догол байсан. Манай тэр хавиар буруу чих догол имтэй айл байхгүй. Манай хүү Манал хараад зүсээр нь шууд таньсан. Манай хүү хонийхоо зүсийг нь бүгдийг гадарладаг. Би гомдолтой байна....” гэсэн мэдүүлэг /4 дүгээр  хх-ийн 07-09 дүгээр  хуудас/

Хохирогч Л.С-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2016 оны 04 сарын 26-ны орой 22 цагийн үед Хужирт сумын төвд эхнэр хүүхдүүдийн хамт соёлын төвийн гадаа очоод соёлын төв рүү орчихоод гараад иртэл миний мотоцикль асах шиг болсон. Тухайн үед манай эхнэр Пүрэвжав дүү Н-ийнхоо машинд байсан. Миний мотоцикльтой их ойрхон байсан. Тэгээд над руу чанга дуугаар сая чиний мотоциклийг хүн унаад явчихлаа гээд орилохоор нь би хартал дөрвөлжин судалтай бор эрээн цамц өмссөн саарал малгайтай, өргөн хар өмдтэй хромон гуталтай хүн миний мотоциклийг унаад замаар зүүн тийш явж байгаа нь Соёлын төвийн гэрэлд харагдсан. Би шууд гүйж очоод Н-ийн машинд сууж хамтдаа мотоциклийнхоо араас явтал соёлын төвийн зүүн хойно шороон замаас дөнгөж гараад эрэг байдаг юм. Тэр эргийг мөргөөд зогсчихсон. Тэгээд би цагдаад авчирч өгсөн. Би мотоциклио авсан гомдол саналгүй...” гэсэн мэдүүлэг /9 дүгээр хх-ийн 70-71 дүгээр  хуудас/

Хохирогч Т.М-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2014 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 13 цагийн үед Улаан хот руу хүн гаргаж өгөх зорилгоор захын баруун талд өөрийн эзэмшлийн мотоцильтой очиж зогссон. Мотоциклио автобусын буудлын урдхан байрлуулаад өөрийн найз охиныхоо хамт автобусын буудлын сандал дээр очиж суусан. Тэндээ хүнээ хот руу гаргаж өгчихөөд явах санаатай мотоцикль руугаа очтол алга болсон байсан. Үнэлгээг хүлээн зөвшөрч байна. Гомдолтой ..” гэсэн мэдүүлэг /9 дүгээр хх-ийн 247-248 дүгээр  хуудас/

Хохирогч Д.Э-ы мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2014 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 23 цагийн үед найзуудтайгаа уулзчихаад гэртээ ирээд мотоциклио хашаа руугаа оруулан гэрийнхээ зүүн талд урд хөтлөгчийг нь ертөнцийн зүгээр зүүн тийшээ харуулан тавиад гэртээ ороод унтаж амарсан. 2014 оны 08 дугаар сарын 17-ны өглөө 09 цагийн үед гэрээс гараад хартал мотоцикль алга болчихсон байсан. Тэгээд цагдаад мэдэгдсэн...” гэсэн мэдүүлэг /9 дүгээр хх-ийн 206 дугаар   хуудас/

Хохирогч Н.Ч-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 20 цагийн үед би өөрийн ажилладаг Жаст-Ойл шатахуун түгээх станцын замын эсрэг талд байрладаг Цэгээн нуур хүнсний дэлгүүрийн хашаан дотор өөрийн эзэмшлийн улсын дугааргүй Мустанг-5 маркийн улаан өнгийн мотоциклио оруулж тавиад буцаад ажил руугаа очиж түгээгчийн ажлаа хийсэн. 2014 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 08 цаг 20 митнутын үед мотоциклио авах гээд “Цэгээн нуур” хүнсний дэлгүүрт ортол миний мотоцикль алга болсон байсан. Тэгээд би цагдаад мэдэгдсэн. Эд зүйлээ алдсан болохоор гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /9 дүгээр хх-ийн 169-170 дугаар хуудас/

            Хохирогч П.А-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр эхнэр хүүхдийнхээ хамт Их тамир сумын “Нарийн өлөнт” гэх газар луу явсан. Хөдөө явахдаа Эрдэнэбулган сумын 2-р баг Арслан цохионы 17-03 тоотод байшингаа цоожлоод түлхүүрээ баздаа орхиод 07-ны өдөр очиж галлаарай гэж хэлсэн. Тэгээд байж байтал өнөө өглөө миний хөдөө байсан айлын утас руу баз Лхагвасүрэн утсаар яриад танай гэрт хулгай орсон байна гэж хэлсэн. Тэгээд эд зүйлээ бүртгэж үзэхэд Виски 1 ширхэг, монгол гутал 1 хос, эхнэрийн мөнгөн бөгж, кулон, Т- ээмэг 2 ширхэг, ягаан саарал өнгийн гар утас 1 ширхэг, 10 алд сур, булган малгай 1 ширхэг, хөөрөг 2 ширхэг, даалин 2 ширхэг зэрэг эд зүйлээ алдсан. Тэгээд би цагдаад мэдэгдсэн...” гэсэн мэдүүлэг /24 дүгээр хх-ийн 248-250 дугаар хуудас/

Хохирогч Н.Д-гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр намайг гэртээ байж байхад З- над руу утсаар яриад урд Бор толгойн байшинд хүрээд ир хулгай орсон байна гэж хэлсэн. Тэгээд би Бор толгойн 32-10 тоотод байх хашаандаа очиход манай гэрийн цоожийг эвдсэн байсан. Гэр дотроос миний хурган дотортой дээл, мөнгөн ээмэг, бөгж, пойлосон бүс, даалуу алга болсон. Цонхоор орохдоо манай сервантыг унагаад доторх аяга, таваг, гүц, стакануудыг нь хагалсан байна лээ. Дүүгийн байшинд ороод гутал, зургийн аппарат, гар утас бүс, бурхан дээр тавьсан бэлэн мөнгө алга болсон. Би өөрийн алдагдсан зүйлээ нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /25 дугаар хх-ийн 05-06 дугаар хуудас/

Хохирогч Б.З-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Манайх Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг Бор толгой хорооллын 32-10 тоот хашаанд байх байшиндаа 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хойш амьдарахгүй байгаа. Хойно Цогт-Уулынхаа гэрт байж байгаа. Урд хашаагаа байнга эргэж тойрч харж байдаг байсан. 2015 оны 12 дугаар сарын 07-ны өглөө цагдаагаас эрүүгийн төлөөлөгч Эрдэнэбат над руу утсаар яриад та ирээд уулзаадах, юм үзээдэх, энд таны зураг гарч ирээд байна гэж хэлсэн. Тэгэхээр нь цагдаа дээр ирээд түүнтэй уулзахад манай зургийн аппарат, жи мойбалын гар утас, миний пойлосон бүс, эгчийн дээлний хурган дотор, мөн бүснийх нь тоногны нэг цэцгийг үзүүлсэн. Би хараад манай эд зүйл мөн байна гэдгээ хэлсэн. Төлөөлөгч надад хэлэхдээ хүний авч явсан зүйлийг шалгахад эдгээр зүйл гарч ирлээ гэсэн. Би буруутай нөхдүүдээс алдагдсан бэлэн мөнгө болох 49 000 төгрөгөө нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /25 дугаар хх-ийн 02-03 дугаар хуудас/

Хохирогч С.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2017 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Арвайхээр сумын 5 дугаар багийн нутагт байрлах Хүнс барааны захын зүүн талын хаалганы хажуу талын зогсоол дээрээс улбар шар өнгийн мустанг-5 маркийн мотоцикль хулгайд алдсан. Тухайн үед би зах руу орчихоод гараад ирсэн чинь миний мотоцикль хулгайд алдагдсан байсан. Тухайн үед би ойр орчимын газраар хайгаад олоогүй юм. Мотоциклио хулгайд алдсан болохоор цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Би гомдолтой байна. Би хохиролоо нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /15 дугаар хх-ийн 71 дүгээр хуудас/

Хохирогч Н.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Архангай аймгийн Цахир сумын Баянгол багийн “Өвөр тээлийн баруун эх” гэдэг газраас Цахир сумынхаа төв рүү өөрийн эзэмшлийн Даюун маркийн мотоциклио унаад 16 цагийн үед сумын төвд ирсэн. Тэгээд ардчилсан намын байрны гадна мотоциклио орхиод хуралд суугаад тэндээсээ 18 цаг 20 минутанд гарч хүний машинд суугаад цайны газар руу хүмүүстэй хамт явсан. Тэгээд хоолоо идчихээд 18 цагт намынхаа байран дээр иртэл миний мотоцикль алга болсон байсан. Тэгээд би хүн нуучихсан юм болов уу гэж бодоод айлын хашаагаар явж хайтал байхгүй байсан. Би хамт явсан тамгын газрын дарга Б-тай таарч мотоциклио асуухад түрүүн надтай танихгүй 2 залуу дэлгүүрийн үүдэнд таарч маргалдсан нэг нь дэлгүүрийн үүдэнд сууж үлдээд нэг нь намын байрны булангаар тойрч явсан. Удалгүй мотоцикль асах чимээ гарч сонсогдсон гэж хэлсэн. Тэгээд би хэсгийн төлөлөгчид мэдэгдсэн. Би мотоциклио эргүүлж авсан...” гэсэн мэдүүлэг /15 дугаар хх-ийн 149-151 дүгээр хуудас/

Хохирогч Т.С-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би 2015 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Цэнхэр сумын Алтан-Овоо багийн “Халуун-Ус” гэх газар байх “Шивээт манхан” жуулчны баазын хашааны гаднаас шар өнгийн Мустанг-5 маркийн мотоциклио алдсан юм. Тэр үедээ цагдаад хандаж дуудлага өгч чадаагүй. Дараа нь сумынхаа хэсэгт алдсан талаараа тэмдэглүүлсэн. Тэгээд саяхан эзэнгүй мотоцикль олдлоо гэдгийг хүнээс дам сонсож тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаан дээр очиж үзэхэд миний алдсан мотоцикль мөн байсан...” гэсэн мэдүүлэг /25 дугаар хх-ийн 09-10 дугаар хуудас/

Хохирогч Д.Т-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Манай төрсөн дүү Хоролсүрэнгийнд манай адуу байдаг. Хоролсүрэн нь Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 3 дугаар баг “Индэрт” гэдэг газарт байдаг юм. Манай дүү Хоролсүрэн 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр утсаар яриад 2013 оны 12 дугаар сарын 15-ны өдөр байсан адуу алга болсон байна гэж хэлсэн. Тэгээд аймгийн цагдаад өөрийн биеэр ирж тэмдэглүүлсэн. Манай дүү Хоролсүрэн нь ойр хавиараа хайгаад явсан. Тэгээд Чойголсүрэн манай арын жалга дотор толгой шийр байна ирээд үзэхгүй юу гэж хэлсэн. Тэгээд аймгийн төвөөс цагдаа нартай хамт очоод үзэхэд 5 шийр нэг толгой байна гэж хэлсэн. Тэр шийр, толгой нь баттай таниагүй. Уг адууг хэзээ алдсан талаар мэдэхгүй байна. Хүрэн азаргатай 20 тоотой адуун дотроос алдсан. Гомдолтой байна. Хохиролоо барагдуулмаар байна...” гэсэн мэдүүлэг /09 дүгээр хх-ийн 108 дугаар хуудас/

Хохирогч Д.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би 2017 оны 06 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Арвайхээр сумын 6 дугаар багийн 16-06 тоот хашаанд хөдөөнөөс ирээд хашаанд нь мотоциклио оруулж гэрийн хажууд нь тавиад орж унтаад өглөө 5 цагийн орчим гарч ирээд харсан чинь миний мотоцикль алга байхаар айлынхаа хүнд орж хэлсэн. Тэгээд цагдаад мэдэгдсэн. Мотоциклио төлүүлмээр байна...” гэсэн мэдүүлэг /15 дугаар хх-ийн 107-108 дугаар хуудас/

Хохирогч Ц.М-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2015 оны 10 дугаар сарын 26-ны шөнө гэрийн гадаа байсан. Миний 16-17 ӨВЗ улсын дугаартай мотоциклийг хулгайлж аваад оронд нь хуучин улсын дугааргүй Хенсим маркийн мотоцикль үлдээгээд явсан байсан. Ямар хүн миний мотоциклийг хулгайлсан гэдгийг мэдэхгүй байсан болохоор цагдаагийн газарт дуудлага өгсөн юм. Тэгээд мотоциклио бүрэн бүтэн хүлээж авсан...” гэсэн мэдүүлэг /10 дугаар хх-ийн 239 дүгээр хуудас/

Хохирогч Н.Ө-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр мотоцикльтойгоо гадуур явж байгаад 14 цагийн орчим гэртээ очоод хашааны гадаа мотоциклио тавиад гэртээ юм. Хийж байгаад орой цэцэрлэгийн хүүхэд авах гээд гараад ирсэн чинь миний мотоцикль алга болсон байсан...” гэсэн мэдүүлэг /10 дугаар хх-ийн 141-142 дугаар хуудас/

Хохирогч Г.Г-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр талбай дээр таксинд зогсож байгаад орой 23 цагийн үед харих гэж яваад Цог гээд 9 дүгээр хороонд байдаг өвгөнтэй утсаар ярьсан чинь надад юм захисан юм. Хүүхдүүддээ дэвтэр захихаар нь би дэлгүүрээс дэвтрийг нь аваад гэрт нь аваачиж өгсөн юм. Тэднийд очиход 23 цаг болж байсан. Би Цог өвгөнийд орохдоо мотоциклио хашааных нь гадаа тавьчихаад орсон. Тэгээд 30 орчим минут болоод гэртээ харих гээд гартал мотоцикль маань байхгүй байсан. Тэгээд тэр хавиар жаал хайгаад олдохгүй болохоор нь цагдаад мэдэгдсэн юм...” гэсэн мэдүүлэг /10 дугаар хх-ийн 161-162 дугаар хуудас/

Хохирогч Г.Н-гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хөдөөнөөс манайд хүн ирээд 16 цагийн үед 500 төгрөгийн нийтийн унаанд хүн суулгаж өгчихөөд гэртээ ирээд буцаж хүүхдээ сургуулиас нь авна гээд түр хашааныхаа гадаа мотоциклио тавьчихаад гэртээ ороод ирсэн. Тэгж байтал манай хүүхэд сургуулиасаа өөрөө хүрээд ирсэн. Би хүүхдээ сүүнд яваад ир гэсэн чинь аав мотоциклиороо яв мотоцикль нь хайчихсан юм гэхээр нь хашааны гадаа байгаа ш дээ гэсэн чинь байхгүй байна гэж хэлсэн. Тэгээд манай нөхөр гараад хартал мотоцикль нь байхгүй байсан. Тухайн үед тэр хавиараа зөндөө хайгаад хамаатан садангаасаа асуугаад ер олдоогүй. Тэгээд бүр олдохгүй болохоор нь цагдаад хандсан юм...” гэсэн мэдүүлэг /10 дугаар хх-ийн 32-33 дугаар хуудас/

Хохирогч П.П-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2016 оны 08 дугаар сарын 14-ний орой 17 цагийн орчим гэртээ ирсэн. Ирэхэд гэр дотор онгичсон зүйл байгаагүй. Тэгээд 21 цаг өнгөрч байх үед танихгүй хүн хашаанд ирсэн, намайг хүн алах гээд байна ахыгаа битгий хэлээрэй гээд явчихсан гэж яриад байхаар нь авдараа уудлаад үзсэн 2 мөнгөн аяга алга болчихсон байсан. Гэрийн зүүн хойд талын хана хугалчихсан, ээжийн гэрийн ханыг хугалчихсан байсан. Манайхаас шинэ цагийн дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, шинэ цагийн жижиг гарын мөнгөн аяга 1 ширхэг, мөн гэрийн хана хугалчихсан өөр эд зүйл алдагдаагүй байсан...” гэсэн мэдүүэг /10 дугаар хх-ийн 89-90 дүгээр хуудас/

Хохирогч С.Н-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2017 оны 01 дүгээр сарын 29-ний орой хүүхдийн эцэг эхийн хуралд суух гээд гэрээсээ 18 цаг өнгөрч байхад гарсан. Гарахдаа гэрээ цоожлоод түлхүүрээ өөрөө аваад гарсан. Тэгээд орой 21 цаг өнгөрч байх үед 11 дүгээр  баг 12-03 тоот гэртээ иртэл амбаар болон гэрийн цоож байхгүй хаалганууд нь дэлгээтэй онгорхой гэрэл асаалттай байсан. Тэр оройдоо цагдаад дуудлага өгөөгүй байж байгаад маргааш нь цагдаад мэдэгдсэн. Анх гэр ороход гэрийн хойд хэсэгт байрлах телевизор байхгүй, үнэт эдлэлүүдээ үзэхэд байсан. Мөлхөө тавилгаа ухахад 2 мөнгөн аяга байхгүй байсан. Мөн шкафны ард байсан манай нөхрийн хромон гутал алга байсан. Алдагдсан эд зүйлээ нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /10 дугаар хх-ийн 53-54 дүгээр хуудас/

Хохирогч Ц.Н-гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2014 оны 12 дугаар сарын 23-ны өдөр эхнэрийн хамт Архангай аймаг руу ажлаар яваад гэрээ аав, ээж, дүүдээ захиж хэлж үлдээгээд өдөртөө очиж эргэчихээд байгаарай гэсэн. Тэгсэн 2015 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 15 цагийн орим ээж утсаар яриад гэрт чинь хулгай орсон байна нөүтбүүк чинь алга гэсэн. Би цагдаад мэдэгдсэн. 2015 оны 01 дүгээр сарын 19-ний 10 цагийн үед гэртээ ирээд эд зүйлээ шалгахад миний мөнгөн бүс, мөнгөн аяга, хүрэн бор өнгийн түрүүтэй гутал, Toshiba маркийн цагаан өнгийн нөүтбүүк, Skytel модем, хар өнгийн фаск, түүн дотор байсан бор өнгийн түрүүвч, фаскний урд байсан кулон зүүлт, хөргөгчинд байсан 10 кг орчим үхрийн цул мах, жинсэн өмд, саарал өнгийн малгайтай ноосон цамц, хутга, заазуур алга болсон байсан. Би гомдолтой байна. Хулгайд алдагдсан эд зүйлээ нэхэмжилж байна. Учирсан хохиролоо барагдуулмаар байна...” гэсэн мэдүүлэг /11 дүгээр хх-ийн 230-231 дүгээр хуудас/

Хохирогч Ж.Д-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Миний бие 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 15-16 цагийн үед Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар багт байдаг. “Шавараа” гэх хүнтэй түүний гэрт 2 шил архи хувааж уугаад би согтчихсон байсан. Тэгээд би юу ч мэдээгүй, өглөө сэрсэн чинь намайг миний мотоциклийг хулгайлсан 2 залуу гэрт хүргэж өгсөн юм байна лээ. Өглөө сэрээд гараад хартал миний мотоцикль алга болсон байсан. Тэгээд мотоциклио Шавараагаас асуусан чинь мэдэхгүй гэсэн урьд шөнө Г.Х-, З.Н- 2 хүргэж өгөхөөр таныг мотоцикльд чинь суулгаад аваад явсан. Эргэж ирээд таныг хүргээд ирсэн гээд Г.Х-, З.Н- нар манайхаас хоол идээд явсан гэж хэлсэн. Тэгээд миний мотоциклийг Г.Х-, З.Н- нар хулгайлсан юм байна гэж сэжиглээд цагдаад дуудлага өгсөн. Миний мотоциклийг Тарагт суманд нэг хүнд зарагдчихсан байсныг цагдаагаас хураагаад надад буцааж өгсөн юм. Одоо надад ямар нэгэн гомдол байхгүй...” гэсэн мэдүүлэг /11дүгээр  хх-ийн 171 дүгээр хуудас/

Хохирогч Т.Д-гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2015 оны 08 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө 01-02 цагийн үед өөрийн хашаанд байсан. 37-76 ӨВЗ улсын дугаартай улаан өнгийн “Мустанг-5” маркийн мотоциклио алдсан. Тэр даруй цагдаад мэдэгдсэн. Алдсан мотоциклио цагдаа нарын ачаар олж авсан. Усны шар саваа олчихвол гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /11 дүгээр хх-ийн 17 дугаар  хуудас/

Хохирогч Н.Т-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2015 оны 05 дугаар сарын 20-ны шөнө 22 цаг 30 минутын үед Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар баг 21-8 тоотод байх Цэрэнбат гэх айлд ороод гарч иртэл хашааны гадна тавьсан байсан мотоцикль алга болсон байсан. Тэгээд би тэр хавиар хайгаад ололгүй, цагдаад мэдэгдсэн...” гэсэн мэдүүлэг /11дүгээр хх-ийн 50 дугаар  хуудас/

Хохирогч Д.Амаржаргалын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би баараа 02 цаг 30 минутанд хаагаад гадна дотногүй цоожлоод явсан. Тухайн үед манай эхнэр байсан. Тэгээд өглөө нь 11 цаг болж байхад баараа нээх гээд ирсэн чинь манай баарны сахиул хүүхэн баарыг чинь ухчихсан байна. Хулгайч орчихсон байна гээд зогсож байсан. Тэгэхээр нь би шууд цагдаад мэдэгдсэн. Манай баарнаас лазерн гэрэлтүүлэг, 14 шил архи, 1 ширхэг набор, 5 ширхэг самар, 8 ширхэг шоколад зэрэг эд зүйл хулгайд алдагдсан байсан. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй байсан. Харин цагдаагийнхан сайн ажилласны хүчинд хулгайчыг нь дор нь илрүүлж манай баарнаас алдагдсан эд зүйлсийг бүрэн бүтэн олж өгсөн...” гэсэн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 179 дүгээр хуудас/

Хохирогч Д.Наранцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Манай нөхөр Ц.М- хилийн цэргийн 256 дугаар ангийн сантехникийн ажил хийдэг юм. Нөхөр бид 2 Арвайхээр сумын 1 дүгээр багийн 7-133 тоотод байрлах хаяг дээр амьдардаг юм. 2015 оны 04 дүгээр сарын 20-ны үеэр эмчилгээнд явахаар нь би гэртээ ганцаараа байж чадахгүй гээд Арвайхээр сумын 2 дугаар багт байх хүү Анхбаярынд хүүхдийг нь харж байсан юм. Нөхрийгөө явсанаас хойш хааяа гэрээ эргэж ирж байсан. Түүнээс хойш 2015 оны 05 дугаар сарын 03-ны өглөө 10 цагийн орчимд гэртээ ирэхэд гэрийн хаалганы цүүг татаад онгойлгосон, гэр онгорхой, даруулгаар нь даруулаад хаасан байсан. Тэгэхээр нь гэртээ ортол гэрийн зүүн хойд талд байх авдарны цоожийг цүүгээр нь татаж онгойлгоод доторх эд зүйлүүдийг гаргаад хаясан байсан. Тэгээд цагдаад мэдэгдсэн. Манайхаас шинэ цагийн мөнгөн аяга 1 ширхэг, хөөрөг, 7-8 кг борц, хонины 2 хаа алдагдсан...” гэсэн мэдүүлэг /8 дугаар хх-ийн 147 дугаар  хуудас/

Хохирогч Н.Г-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Манай гэр Арвайхээр сумын 11 дүгээр хороонд байдаг юм. Манайх хашаандаа хоол ундаа хийх амбаар байхгүй учир Арвайхээр сумын 8 дугаар багийн 10-98 тоотод байх хүргэн ах Лхагвасүрэнгийн хашаанд байдаг зуны байшинд өвлийн идэшээ хийсний дараа үхрийн махаар борц хийсэн байсан. Тэгээд 2015 оны 04 дүгээр сарын 20-ны орчимд манайх борцоо 2 шуудайнд хийгээд ахын байшинд нь хураалгаатай бараан дээр нь тавьсан байсан юм. Гэтэл 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүргэн ах хүүхэд Батмягмар утсаар залгаад манай байшинд хулгай ороод танай шуудайтай борц алга болсон байна гэж хэлсэн. Тэгээд байшинд нь очоод үзэхэд нэг шуудайтай борц алга болсон байсан. Тэгээд цагдаад хохирогчоор байцаалт өгсөн...” гэсэн мэдүүлэг /8 дугаар хх-ийн 105 дугаар  хуудас/

Хохирогч Л.О-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Онцгой байдлын газрын чанх баруун талд барилга барьж байгаа юм. 2015 оны 05 дугаар сарын 24-ний өдөр би уг барилга руу очиж грашдаа юм хийхээр очихдоо барилгын гадна талд байсан шавар зуурагч төхөөрөмжүүдээс хартал тэдгээрийн моторууд алдагдсан байсан. Тэгээд шууд цагдаад мэдэгдсэн. Үнэлгээг хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /8 дугаар хх-ийн 75-76 дугаар  хуудас/

Хохирогч Б.Т-ы мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 14 цагийн үед Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр баг “Бадар хундага” дэлгүүрийн гадна мотоциклио тавиад дэлгүүрт орж нэг хайрцаг тамхи авчихаад гарч ирээд мотоциклио асаагаад явах гэтэл мотоцикль асахгүй байхаар нь тухайн үед банк руу явах яаралтай ажил байсан. Учир тэндээсээ  такси аваад банк орчихоод эргээд 17 цаг 20 минутын үед нөгөө дэлгүүр дээр ирж мотоциклио авах гэтэл байхгүй байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг /7 дугаар хх-ийн 33-34 дүгээр хуудас/

Хохирогч Ц.Ц-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр эхнэр Жүгжинноровын хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар баг 36-12 тоотод гэрээсээ Гучин-Ус сумын “Эрүүгийн тойром” гэх газарт байх хөдөө гэр лүүгээ явсан. Тэгээд 2015 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 21 цагийн орчим Арвайхээр суманд байх гэртээ ирэхэд гэрт хулгай ороод авдаран дээр байсан Очирваань бурханаа алдсан...” гэсэн мэдүүлэг /7 дугаар хх-ийн 121-123 дугаар  хуудас/

Хохирогч М.М-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2015 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 09 цаг 30 минутанд орчим гэртээ ирэхэд гэрт хулгай орсон байсан. Манайхаас булган малгай 1 ширхэг, хар манан хөөрөг 1 ширхэг, монетон гинж 1 ширхэг, монетон бөгж 1 ширхэг, бичиг баримтууд авсан байсан. Гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /7 дугаар хх-ийн 177-178 дугаар  хуудас/

Хохирогч Х.Н-гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Нөхөр бид хоёр 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 20 цагийн орчим бага хүүгээ хадам ээжийндээ үлдээгээд Богд сум руу наймаа хийж банкуудтай нь лизингийн бараа хүргэж өгч, борлуулалт хийх гэж явсан. Тэгээд Богд суманд 6 хоноод буцаад гэртээ ирсэн. Тэр үед манайх эзэнгүй цоожтой байсан. Гэрээ хадамдаа захиад явсан. Гэтэл 2015 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр манай нөхрийн дүү Дэмбэрэлдорж утсаар залгаад танай гэрт хулгай орсон байна гэж хэлсэн. Дэмбэрэлдорж нялх хүүхэдтэй болохоор манайд хонож эргэж тойрж амжаагүй юм байна лээ. Манайхаас бурхан дээр байсан 80 000 мянган төгрөг, дээжний жижигхэн мөнгөн аяга 1 ширхэг, эрэгтэй мөнгөн бүс 1 ширхэг, 50 000 мянган төгрөг бэлнээр цүнхний хажууд байсан 20 000 төгрөг 2 дээлний 10 мөнгөн товч, хуучны дунд гарын тархи манан хөөрөг зэрэг алдагдсан. Гомдолтой байна. Алдагдсан эд зүйлээ олж авч хохиролоо барагдуулмаар байна...” гэсэн мэдүүлэг /7 дугаар хх-ийн 182-183 дугаар  хуудас/

            Хохирогч Э.С-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Манай гэр Өвөрхангай аймгийн Тарагт сумын 2 дугаар баг “Билүүт” гэх газар оршин суудаг. Манайх 2014 оны 09 дүгээр сард оторт гарсан. Тэгээд өвөлжөөн дээр байдаг гэрээ өдөр нь эргэдэг байсан. Оторт гарж байгаа газар манай өвөлжөөнөөс 2 км зайтай байдаг. 2015 оны 02 дугаар сарын 02-ны орой 17 цагийн орчим гэртээ очоод гэрээ мотоцикльтойгоо эргэхэд зүгээр байсан. Энэ үед мотоциклиосоо бууж гэрээ үзээгүй. 2015 оны 02 сарын 03-ны өглөө 10 цагийн орчим дээлийн өнгө авах гээд өвөлжөөн дээр байх гэртээ очиход цоожийг нь хөшөөд зүүсэн байсан. Тэгээд сумын төв рүү цагдаад мэдэгдсэн. Манайхаас 3 ширхэг хурган дээл, 1 ширхэг гаанс, мөнгөн хазаар, хутга, гуулин тоногтой, 1 гүзээ өрөм, 15 км ааруул,  чихэр, печин алдагдсан. Гомдолтой байна хуулийн дагуу шалгаж өгнө үү. Алдагдсан эд зүйлээ нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /7 дугаар хх-ийн 74-75 дугаар  хуудас/

Хохирогч Б.Ц-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Манай хөдөө гэр Өвөрхангай аймгийн Тарагт сумын Дайргийн гол гэх газар байдаг юм. Би өнөөдөр өөрийн дүү Өсөхбаяр, Өсөх-Ирээдүй нарын хамтаар Дайргийн гол ертөнцийн зүгээр хойд энгэр дээр хонь ямаагаа хариулаад явж байсан чинь манай хонь ямаа засмал замтай их ойрхон өвс ногоо идээд байхаар нь засмал замаас холдуулчихаад айлд очиж айраг уучихаад 2 дүүгийнхээ хамтаар буцаад хонь ямаа дээрээ 17 цагийн орчим очсон чинь танихгүй 2 залуу ирчихсэн байсан. Нэг нь мотоцикльтой хонь ямаа хураагаад нөгөөх нь хонь ямаа дундуур ямаа барих гээд хөөгөөд явж байхаар нь би тэр 2 залуутай мэндэлсэн чинь цагаан өнгийн цамц, цэнхэр өнгийн жинсэн өмдтэй залуу нь манай хонь танай хоньтой нийлчихсэн байна гэж хэлэхээр нь аль нь юм бэ гэж асуусан чинь янз янзын ямаа зүсэлж хэлээд байсан. Эхлээд ногоон өнгийн будагтай улаан ямаа гэж хэлж байсан. Сүүлдээ улаан өнгийн будагтай ямаа гэж хэлсэн. Тэгэхээр нь дандаа манай ямаанууд байна шүү дээ гэж хэлсэн чинь цагаан өнгийн цамц, цэнхэр өнгийн жинсэн өмдтэй залуу намайг чи эр хүн мөн үү биш үү гэж хэлээд над дээр хүрч ирээд хонь ямаагаа харахгүй яасан юм бэ чамайг хутгалаад алчихна шүү гэж хэлээд манай 2 дүүг хурдан хонь ямаагаа хураа гүйгээд яв гэж хэлээд манай хонь ямаан дунд байсан загал өнгийн ямааг зааж чи түүнийг барьж өг барьж өгөхгүй бол ална шүү гээд байхаар нь би 2 дүүгийн хурааж өгсөн мал дундуур орж нөгөө зааж өгсөн ямааг барьж авах гэсэн чинь чадаагүй. Тэгээд ахин манай 2 дүүгээр хонь ямаа хураалгаж байгаад дахин намайг бариад ав гэж хэлэхээр нь би хонь ямаа дундуур гүйж барьж өгсөн...” гэсэн мэдүүлэг /8 дугаар  хх-ийн 172 дугаар хуудас/

Хохирогч Ж.А-гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Манай ээж 2015 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 12 цагийн үед Улаан хот руу гэрлүүгээ явсан. Тэгээд манай гэрийг түгжээд гэрийн түлхүүрийг хадам ээж Адъяахүүгийнд аваачиж өгсөн. Тэгсэн 2015 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Наранбадам гэх дүүгээ гэр лүү явуулж зулын тос сав эд зүйл хөдөө өгч явуулаач гэж гэр лүүгээ явуулсан. Наранбадам удалгүй над руу залгаад танай гэрт хулгай орсон байна гэж хэлсэн. Тэгээд 2015 оны 08 дугаар сарын 04-ны өдөр зах дээр Түшиг худалдааны төв дотор алт мөнгөний лангуун дээр сууж байхад хар царайтай залуу ирээд хулгайд алдсан миний монетон 6 ширхэг шигтгээтэй бөгжийг зарах гээд ирэхээр нь би цагдаа дуудаж бариулсан...” гэсэн мэдүүлэг /14 дүгээр хх-ийн 236-237 дугаар хуудас/

Хохирогч С.М-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2016 оны 02 дугаар сарын 27-ны өдөр би Арвайхээр сумын 1 дүгээр баг, Согоотын 06 тоотод байх гэрээсээ Улаан хот руу явсан. Тэгээд гэрээ эзэнгүй орхиод хүргэн ах Төрболдод гэрийнхээ түлхүүрийг үлдээгээд Төрболд, Мөнхтогтох, Цолмон нарт гэр харж байгаарай гэж хэлсэн. Би Улаан хотоос 03 дугаар сарын  26-ны өдөр 21 цагийн орчим Арвайхээр суманд ирсэн ба Төрболдын гэрт очиж хоносон. Маргааш буюу 11 цагийн орчим гэртээ ирэхэд манай байшингийн гал тогооны цонх онгорхой байхаар нь цагдаад дуудлага өгсөн. 39 инчийн TCL гэсэн бичигтэй LED телевизор, DDISH-ийн хүлээн авагч, ээмэг бөгжний сав, хөнжил, мөнгөн хослол 4 хостойгоо, мөнгөн эмэгтэй бөгж 1 ширхэг oriflamme-ийн ээмэг гинж алга болсон. Гомдолтой байна. Эд зүйлээ олж авмаар байна...” гэсэн мэдүүлэг / 5 дугаар  хх-ийн 41-42 дугаар хуудас/

Хохирогч С.Мягмарын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Манай нөхөр бид 2 Өвөрхангай аймгийн 1 дүгээр баг Баруун гуанз гэх газар гуанз ажиллуулдаг юм. 2015 оны 08 дугаар сарын 01-ний өдөр үдээс хойш нөхөр Т.Э-ийг Арвайхээр суманд байх гэр лүүгээ маханд явуулсан. Тэгээд манай нөхөр удалгүй махаа аваад ирсэн. 2015 оны 08 дугаар сарын 02-ны өглөө 11 цагийн орчим манай нөхөр гэртээ харих гээд явсан. Тэгээд удалгүй хулгай орсон байна гэсэн. Манайхаас шүрэн шигтгээтэй мөнгөн ээмэг 1 хос, 2 ширхэг шүрэн шигтгээтэй мөнгөн бөгж, шүрэн шигтгээтэй кулон 1 ширхэг, унждаг мөнгөн ээмэг 1 хос, мөнгөн цагаан шигтгээтэй ээмэг, бөгж, кулон, гинж нийт 4 хос, мөнгөн цагирган ээмэг 1 хос нөхрийн 2 ширхэг мөнгөн бөгж, 2 ширхэг жижиг мөнгөн бөгж, сувдан хүзүүний зүүлт 1 ширхэг, сувдан бугуйвч 1 ширхэг, шармал өнгийн энгэрийн зүүлт 1 ширхэг жижиг мөнгөний өөдөснүүд зэрэг эд зүйл алдсан...” гэсэн мэдүүлэг /14 дүгээр хх-ийн 102 дугаар хуудас/

Хохирогч Л.Т-тогоогийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хөдөө Сант сум руу мал маллах гээд явсан. 2016 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр манай төрсөн ах Сумъяа манай гэрт хулгай орсон талаар хэлэхээр нь мэдсэн. 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Сант сумаас гэрт ирээд эд зүйлээ бүртгэж үзэхэд жижиг мөнгөн дээжний цөгц 1 ширхэг, жижиг мөнгөн цөгц 1 ширхэг, хуучны БНХАУ-д үйлдвэрлэгдсэн гуулин дөрөө 1 ширхэг усны литрийн цэнхэр өнгийн сав 1 ширхэг,  25 кг-ийн цагаан будаа 1 шуудай, 2 хонины бүтэн мах зэрэг эд зүйлс хулгайд алдсан байсан. Гомдолтой. Эд зүйлээ буцааж авмаар байна...” гэсэн мэдүүлэг /14 дүгээр хх-ийн 51 дүгээр хуудас/

Хохирогч Р.Нарантуяагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хөдөө ажил дээрээ байж байхад манай найз Мөнх танайд хулгай орчихсон юм шиг байна. Гэрийн чинь хаалга онгорхой байна гэхээр нь би нөхөр Д.Э-д гэрт хулгай орчихсон байна гэж Мөнх ярьж байна гэж хэлсэн. Мөнх савар авах гээд манай хашаанд ороход хаалга чинь онгорхой байхаар нь Энхээ ахыг ирчихсэн юм болов уу гэж бодоод над руу залгаж хэлсэн гэсэн. Тухайн үед би гэрээс юу алга болсон талаар нь мэдэхгүй юм чинь цагдаа дуудаад хэрэггүй гэж бодоод цагдаа дуудаагүй. Манай нөхрийн нүдтэй хүрэн гартааман хөөрөг, монетон гинж, өрөөсөн алтан ээмэг, мөнгөн ээмэг, бөгж хосоороо, турк мөнгөн ээмэг бөгж хосоороо, сваровски ээмэг, кулон, эрэгтэй шаргал ангийн цаг зэрэг эд зүйл алга болсон. Өөрт учирсан хохирлоо буруутай этгээдээр нөхөн төлүүлмээр байна...” гэсэн мэдүүлэг /13 дугаар хх-ийн 207 дугаар хуудас/

Хохирогч Д.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн орой 20 цагийн орчимд 10 дугаар хороо руу айлд юм угаахаар явсан. Замаараа эмнэлэгээр дайраад айлдаа очиход 22 цаг болж байсан. Шөнөжингөө юмаа угаагаад үүрийн 05 цагийн орчимд дуусаад тэндээ хоносон. Орой явахдаа гэрээ цоожлоод явсан. Өглөө айлаасаа шууд ажилдаа явсан. Тэгээд ажил дээрээ байж байтал 11 цагийн орчимд манай хүү над руу залгаад гэрийн хаалга онгорхой байна гэсэн. Гэрт орж ирэхэд гэрийн хамаг зүйл онгичоод баруун орон доогуур байсан 15 ширхэг хэвийн боов, гарын бэлэг, ууттай чихэрүүд байхгүй байсан. Мөн жаазтай бурхан алдагдсан...” гэсэн мэдүүлэг /8 дугаар хх-ийн 236  дугаар хуудас/

Хохирогч М.Б-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2016 оны 12 дугаар сарын эхээр яг хэдний өдөр байсан санахгүй байна. Манай адуу Морины шүтээн баруун гуанзын орчмоор бэлчиж байсан. Тэндээс хээр зүсмийн нэг даага алга болсон байсан. Адуугаа би өдөр болгон л эргэж тойрдог баруун гуанзны тэнд байхад нь алга болсон байсан. Хохирлоо барагдуулаад авчихвал гомдол санал алгаа алдагдсан дааганыхаа хохиролыг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /13 дугаар хх-ийн 168 дугаар хуудас/

Хохирогч Н.Б-ы мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би 2015 оны 07 дугаар сарын 13-ны өдөр эхнэр хүүхдээ аваад Төгрөг сумын 2 дугаар багт оршин суудаг аав Н-ийнд очиж байж байгаад 2015 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 12 цагийн үед гэртээ эхнэр хүүхдийнхээ хамт иртэл гэрийн цоожийг онгойлгоод зүүгээд орхичихсон байхаар нь гэртээ ороод үзтэл гэрийн хамаг эд зүйлийг онгичоод ухаад гаргаад хаячихсан байсан. Тэгээд би цагдаад мэдэгдсэн. Манай гэрээс нийт 6 ширхэг мөнгөн аяга, эмэгтэй мөнгөн бүс алдагдсан. Гомдолтой байна. Би хулгайд алдагдсан эд зүйлээ бүрэн бүтнээр нь олж авч тэр хулгайлж авсан хүнээс нь дээрх алдагдсан эд зүйлээ нэхэмжилмээр байна...” гэсэн мэдүүлэг /12 дугаар хх-ийн 96-97 дугаар хуудас/

Хохирогч Ө.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2015 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 15 цагт манай хадам ээж Ч.Сүхдолгор миний утас руу залгаад суман дээр эзэнгүй байгаа айлуудыг ухчихсан байна гэж байна. Би танайхыг очиж үзэх гээд явж байна гэж ярьсан. Төд удалгүй над руу залгаад танай гэрийн хамаг эд зүйлийг чинь ухаад тараагаад хаячихсан байна гэсэн. Тухайн үед би Өвөрхангай аймгийн төвд ажилтай явж байсан. Тэгээд цагдаад мэдэгдсэн. Манай гэрээс мөнгөн хазаар, хормойн боолт, мөнгөн бугуйвч, хуучны мөнгөн гинж, мөнгө аяга 4 ширхэг, эрэгтэй хүний булган малгай, эрэгтэй хүний мөнгөн бүс, хуучны шармал “Баян Намсрай” бурхан алга болсон. Би гомдолтой байна. Би хулгайд алдагдсан эд зүйлээ бүрэн бүтнээр нь олж авч тэр хулгайлж авсан хүнээс нь дээрх алдагдсан эд зүйлээ нэхэмжилмээр байна...” гэсэн мэдүүлэг /12 дугаар хх-ийн 57 дугаар хуудас/

Хохирогч Т.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2015 оны 07 дугаар сарын 15-ны өдөр сумын төвд байдаг гэрээ эргэчихээд оройн 20 цагийн үед хөдөө гэрлүүгээ явахдаа цоож цуургыг үзээд цоожилж орхичихоод явсан. 2015 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 12 цагийн үед гэртээ иртэл гэрийн цүүг эргүүлж мушгиад хаячихсан гэр онгорхой байхаар нь гэртээ ороод үзтэл гэрт хураасан байсан нийт 7 ширхэг авдарыг онгичоод хаясан байсан. Тэгээд эд зүйлээ бүртгэж үзэхэд эмээлийн мөнгөн баавар 1 ширхэг, хуучны шармал ногоон дарь эх бурхан алга болсон байхаар нь цагдаад мэдэгдсэн. Би гомдолтой байна. Би хулгайд алдагдсан эд зүйлээ бүрэн бүтнээр нь олж авч тэр хулгайлж авсан хүнээс нь дээрх алдагдсан эд зүйлээ нэхэмжилж байна. Мөн би үнэлгээ хийлгэсэн 60 000 төгрөгөө нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /12 дугаар хх-ийн 26-27 дугаар хуудас/

Хохирогч С.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн орой хөдөө явсан. Явахдаа гэрээ цоожлоод явсан. Гэтэл 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн өглөөний 09 цагийн орчим манай ах БатТ- утсаар манай гэрт хулгай орсон талаар хэлсэн. Тэгээд би сумын төв рүүгээ явсан. Манайхаас мөнгөн тоногтой эмээл алдагдсан. Алдагдсан эмээлээ олж авмаар байна. Олдохгүй бол хохиролоо барагдуулж авмаар байна...” гэсэн мэдүүлэг /9 дүгээр хх-ийн 50-51 дүгээр хуудас/

Хохирогч Ч.Б-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2014 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 11 цагийн үед манай хажуу хөрш айлын Отгоо манай хөдөө гэр лүү залгаад танай гэрт хулгай орсон юм шиг байна гэсэн. Манай гэрийн хаалганы цүүг мушгаад орсон байсан. Эд зүйлээ бүртгэсэн чинь мөнгөн аяга 2 ширхэг, мөнгөн ээмэг 2 ширхэг, архи 8 шил, дарс 1 ширхэг, 5 кг ууттай чихэр, соло хайрцаг, цэлцэгнүүр, рулет, набор 5 ширхэг, печень 20 ширхэг, дрож  4 ширхэг, ёотон 1 ширхэг, шинэ цагийн халтар манан хөөрөг алдагдсан. Гомдолтой байна. Хохиролоо бүрэн авмаар байна...” гэсэн мэдүүлэг /8 дугаар хх-ийн 218-220 дугаар хуудас/

Хохирогч С.Ш-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Миний бие албан ажлын шугамаар 2014 оны 05 дугаар сарын 20-ны орой өөрийн гэртээ байхад 20-21 цагийн үед Г.Х- нь Н.Б- /Жоохноо/-ын хамт орж ирсэн. Манайд Л.Одбаяр, ач Б.Эрдэнэсайхан нар байсан юм. Орж ирээд архи уух шинжтэй болохоор оройтсон байсан тул Г.Х-, Жоохноо хоёрыг хонох юм байна гэж бодоод хоол идүүлээд ор засаад өгсөн. Хүргэн Л.Одбаяр согтоод унтаад өгсөн. Эхлээд Б.Эрдэнэсайхан, Л.Одбаяр бид гурав орондоо орцгоосон. Г.Х-, Жоохоноо хоёр үлдсэн архи хувааж уугаад суугаад байснаа гэнэт л тамхи татмаар байна гэж байсан. Тэгээд л утсаар ярьж байгаад хонолгүйгээр Г.Х- миний орны толгой дээр байдаг гэрлийн унтраалгыг дарж гэрэл унтраагаад гараад явчихсан. Би өөрөө харсан. Тэгээд өглөө эрт босоод цай хийж уугаад байсан мөнгөн аяга маань алга байсан. Би хулгайд алдсан гэж бодоогүй ээ гэрээс гараад төв талбайд ирж наранд сүүн цацал өргөчихөөд өдөр гэртээ харьсан. Хариад мөнгөн аяганы цацлын сүүнээсээ амсуулах гээд мөнгөн аяга хайсан чинь олоогүй, алга болчихсон байсан. Улмаар ач Эрдэнэсайханаас эрэгнэг болон гэр дотроос хайгаад олоодох гэсэн чинь олдоогүй. Тэгээд л олдохоо байгаа ирэхээр нь манайд зөвхөн Г.Х-, Жоохноо 2 орж ирээд явсан учраас тэр хоёроос гарцаагүй гээд сэжиглэсэн. Тэгсэн чинь Г.Х-, Жоохноо аваагүй гээд байсан. Г.Х- урьд манайд огт ирж байгаагүй ба харин Жоохноо орж гардаг байсан. Манайхаас хулгай хийж байгаагүй юм. Тэгээд Г.Х-гээс гарцаагүй юм байна гээд цагдаад өгнө гэсэн чинь би хулгайлаагүй гээд байснаа сүүлдээ 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдөр манайхаас мөнгөн аяга хулгайлаад гарсанаа хүлээн зөвшөөрсөн...” гэсэн мэдүүлэг /9 дугаар хх-ийн 13 дугаар хуудас/

Хохирогч Ч.З-гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2017 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 15 цагийн үед Б- гэдэг манай саахалт айлын хүн Баянтээг багийн төв орох гэж байгаа гээд манайд мотоцикльтой хүрээд ирсэн. Би Б-тай цуг багийн төв орсон. Би нэг дэлгүүрээс мөнгө зээлэх гээд дэлгүүр лүү нь орсон. Тэгээд би гараад ирэхэд нэг шил  0.75 грамтай Ерөөл нэгийг авчихсан надад үзүүлсэн. Дэлгүүрийн гадаа Гомбосүрэн тааралдсан. Тэгсэн чинь Гомбосүрэн уучихсан чинь шартаж үхлээ гээд байхаар нь би чи өглөө ч байсан, өдөр ч байсан орой ч байсан шартаж үхлээ гэдэг хүн дээ. Хоёр цаг болоод шартдаг байх шүү  гэж тоглоом хийгээд за би чамд нэг шил архи авч өгье гэсэн. Бас Буянаа бензингүй манайд явж чадахгүй байгаад байгаа гэхээр нь бензин авч очхоосдоо гэдгээ хэлсэн. Тэгээд Гомбосүрэнг гэрлүүгээ алхаж бай бид хоёр араас чинь очьё гэсэн Би Оросоогын дэлгүүрээс "Нутгийн буян" гэдэг нэртэй, нэг шил 0,5 граммтай архи аваад бензин авахаар колонк явсан. Шатахуун түгээх станцаас Одноо гарч байхаар нь  замдаа ундааны сав олоод 2 л бензин авсан. Тэгээд Гомбосүрэнгийнд очсон. Гэрт нь  ороод архиа Гомбосүрэнд өгөөд аягалуулаад ууж суутал гаднаас Х- гэдэг залуу нэлээн ууртай байртай ороод ирсэн. Орж ирэхдээ 3-н шил "Нутгийн буян” нэртэй, 0,5 гр-тай архи гаргаж газар тавьсан. Бас "Сэрүүн" гэдэг 2,5 литртэй пиво гаргаж тавьсан. Тэгээд бид нарын архийг хувааж ууж дуусгаад, дараа нь Х- нэг шил архийг уусан. Ууж суух хугацаанд Б- нөгөө нэг шил дэлгүүрээс үлдсэн хүмүүст өгөх гэж авсан "Ерөөл" гэдэг 0,75 гр-тай архиа, нэг "Улаан шонхор”  гэдэг тамхитай гаргаж ирээд Х- гэдэг залууд өгсөн. Х- гэдэг залуу тэр архийг нь духандаа хүргээд Б-т яахын яахын ах энэ архиа өвөртөлчих би тамхийг чинь л авья гээд архийг нь буцааж өгсөн. Дуусч байсан архиа ууж дуусаад ирсэн чинь Х- гэдэг залуу Б-аас та нөгөө архиа гаргаад ир ууя гэсэн чинь Б- өгөхөд аваагүй юм чинь одоо буцааж өгөхгүй гэсэн. Тэгэхээр нь би түрүүн өгөхөд нь авахгүй гэчээд одоо буцааж авах гээд байдаг чинь ямар учиртай бэ гэсэн. Тэгсэн чинь яасан жонгиносон дуутай хүүхэн шиг түрүүнээс авахуулаад инээж бариад сонин ах вэ гэсэн. Би тэгэхээр нь хамт сууж байгаа нутаг ус нэг хүмүүст хандаж би угаасаа л ийм дуутай, инээгээд л ярьдаг яриатай хүн тэ гэж асуусан. Инээж л явдаг биз дээ гэсэн чинь тэд нар тийм ээ тийм гэсэн. Б-ын архийг уух байсныг нь би уулгаагүй болохоор уурлаад байсан. Би хүн уурлахаар ч  хэлээгүй. Инээгээд л хэлсэн. Ямар ч хүн уурлах юм тэр үед болоогүй. Би Х-тэй  хэрүүл хийгээгүй. Тэгээд надруу хараад суугаад байхаар нь чи хүний архи ууж байхаар өөрийнхөө авчирсан наад үлдсэн хоёр шил архиа уугаач миний дүү гэсэн чинь гэнэт уурлаад та намайг архиар дутаад гуйгаад байна гэж бодсон юм биз дээ. Тийм ядарсан хүүхэд би биш шүү, битгий хүн доромжлоод байгаарай гэснээ энэ муу хоёр шил архийг гаргаад шидчихье л дээ гээд хоёр шил архиа нэг гартаа хуруунуудынхаа салаагаар хийж бариад босоод ирсэн. Тэгээд гарах гэж  явснаа миний урд руу дөхөж ирээд май гээд нүүр лүү шууд цохисон. Намайг цохиж хагарсан архитай шилнүүд нь бут үсрээд явчихсан. Тэгээд миний нүүрнээс цус гараад эхэлсэн. Тэгэхээр би Х-г тэвэрч аваад орон дээр дарж байгаад  Х-гийн дээрээс цус гоожоод байхаар нь гараад явчихсан. Гадаа байж байтал Гомбосүрэн нүүр гарын алчуур барьж гарч ирхээр нь тэрүүгээр нь дараад эмнэлэг рүү  Гомбосүрэнтэй хамт алхсан. Гомбосүрэн миний найзыг яаж байгаа юм болоо гээд  уйлаад хажууд алхаад байсан. Шал согтуу байсан. Эмнэлэгт очоод сувилагч Дулмаа байхаар нь ингээд цохиулчихлаа гэж хэлсэн чинь эмчээ дуудсан. Эмч нь Алтанцацрал эмч ирээд үзэж, сувилагч Дулмаа нь цэвэрлэж тариа хийсэн. Мэдээ  алдуулах тариа гэсэн. Алтанцацрал эмч оёдол хийхгүй бол болохгүй гээд оёж өгсөн. Эхлээд нэг шингэн хийж байсан. Дараа нь цус нь гоожоод тогтохгүй болхоор сүүлд цус өтгөрүүлдэг гэсэн байхаа нэг шингэн хийсэн. Би гайгүй цус тогтоод ирэхээр нь манай дүү нэг шөлтэй хоол хийж ирснээс идчээд унтаад өгсөн. Тийм юм болсон.Миний биед зүүн нүдний доод хэсэгт хагарсан шилэнд зүсэгдсэн үү сүрхий гүнзгий зүсэгдэж арьс урагдсан, бас нүд хөхөрч хавдсан гэмтэл учирсан. Эмч үзээд их гүнзгий зүсэгдсэн шарх байна гэж байсан...” гэсэн мэдүүлэг /9 дүгээр хх-ийн 22 дугаар хуудас/

Хохирогч Б.Д-гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Манайх Хужирт сумын төвд 4 дүгээр багт хашаагүй задгай газар гэрээ барьчихсан намаржиж байсан юм. 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өглөө гэрийнхээ гадаа тавьчихсан мотоциклио босч ирээд хартал байхгүй байсан. Хужирт сумын Цагдаад мэдэгдчихээд байж байсан чинь тэр өдрийн үдээс хойш Хужирт сумын хэсгийн төлөөлөгч Н.Үл-Олдох надад хэлэхдээ танай алдагдсан мотоциклийг хулгайлсан хүмүүсийг Тарны постон дээр манай цагдаагийнхан барьчихсан байна хамт явъя гээд Үл-Олдох цагдаа Хужирт сумын иргэн О.Д- бид нар хамт Тарны пост руу явсан. Бид нар Хужирт сумаас гараад хэдэн цаг болж байсныг санахгүй байна аа бүрэнхий болчихсон байхад Тарны пост дээр очиход миний хулгайд алдагдсан цагаан өнгөтэй Хуосонг маркийн мотоцикль постон дээр байсан. Миний мотоцикль 2014 онд үйлдвэрлэсэн 1.200.000  төгрөгөөр  худалдаж авсан. Мотоциклио  бүрэн бүтэн хүлээж авсан. Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /36 дугаар хх-ийн 18-23 дугаар хуудас/

Хохирогч О.Д-гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Манай гэр Өвөрхангай аймгийн Хужирт сумын 4 дүгээр баг 10-05 тоотод байдаг юм. Би 2017 оны намар хөдөө намаржсан юм. 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өглөө 9 цагийн  орчим  Хужирт  суманд  байдаг  гэртээ  ирсэн  чинь  манай байшингийн урд талын вакум цонхны поорчиг онгойлгосон байсан. Би гэртээ ороод үзсэн чинь том өрөөнд байсан миний эмээлээс 6 ширхэг мөнгөн хэрэглэлийг нь хуулж аваад эмээлийг газар шалан дээр орхиод явсан байсан. Мөн том өрөөний стекэнд байсан 3 ширхэг мөнгөн аяга, хажуу талын стекенд байсан мөнгөн бүс зэрэг байхгүй байсан. Тэгээд Хужирт сумын Цагдаад мэдэгдээд цагдаа нар ирээд хэргийн газрын үзлэг хийсэн. Тэр өдрийн үдээс хойш нь Үл-Олдох цагдаа намайг дуудаад алдагдсан эд зүйлүүдийг хулгайлсан хүнийг Тарны постон дээр гарч байгаа манай алба хаагчид барьсан байна хамт явъя гээд Үл-Олдох цагдаа, Д- бид нар  явсан.   2017 оны  09 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө Д- мотоциклио хулгайд алдсан тэр нь бас байна гэж байсан. Тэгээд бид нар 2017 оны  09 дүгээр сарын 12-ны орой бүрэнхий болж байхад Тарны постон дээр очиход цагдаа нар 2 хүн барьчихсан энэ танай алдсан эд зүйлүүд мөн үү гээд манай гэрээс алдагдсан 6 ширхэг хэрэглэл, 2 ширхэг мөнгөн аяга, эрэгтэй хүний мөнгөн бүсийг юмаар зүсээд жижиглэчихсэн байсан эд зүйлүүд надад үзүүлсэн. Тэр зүйлүүд манай  гэрээс алдагдсан  эд зүйлүүд мөн байсан.  Манай  гэрээс алдагдсан эд зүйлүүдээс доороо ногоон 4 ширхэг шигтгээтэй 1 ширхэг мөнгөн аяга нь байхгүй байсан   бусад   эд   зүйлүүд   нь   бүрэн   байсан.   Дутуу   байсан   1   ширхэг   аягаа нэхэмжилнэ…” гэсэн мэдүүлэг /36 дугаар хх-ийн 29-35 дугаар хуудас/

Иргэний нэхэмжлэгч Б.Янжмаагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... Миний бие зах дотор байрлах “Хангамж” худалдааны төвийн 2 дугаар давхарт дээл хувцас, метрийн даавуу зэрэг эд зүйлийг зардаг юм. 2014 оны 12 сард гэж санаж байна. Би ажил дээрээ байж байсан чинь танихгүй залуу над дээр хүрч ирээд манай эхнэр хүүхэд эмнэлэгт хэвтчихсэн байгаа. Эмнэлэгийн хоол цай өгөх гэсэн чинь мөнгө байхгүй байна. Надад туслаач миний ээж нас барсан. Манай ээжийн дээл байгаа юм гээд хар өнгийн торгон гадартай хурган дотортой дээл барьчихсан байсан ба үүнийг хямдхан худалдаж аваач гээд байхаар нь 50 000 төгрөгөөр худалдаж авсан. Гэхдээ тэр мөнгийг 2 хувааж тэр залууд өгсөн. Эхний ээлжинд тэр өдрөө 25 000 төгрөг дараагийн өдөр нь 25 000 төгрөг өгсөн. Би тэр залуугаас тухайн дээлийг худалдаж авчихаад 5 ширхэг товчийг нь салгаж аваад хими цэвэрлэгээнд өгсөн байсан. Гэтэл 2015 оны 04 дүгээр сард цагдаагийн газраас хүн ирээд нөгөө дээлийг хулгайн эд зүйл байна гээд хурааж авсан юм. Нэхэмжилнэ. Тэр залуу надад худлаа ярьж хулгайн эд зүйл зарсан болохоор гомдож байна....” гэсэн мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 173 дугаар хуудас/

Иргэний нэхэмжлэгч У.Мягмардаваагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... Миний бие 2014 оны 12 дугаар сарын 20-ны шөнө 21-22 цагийн орчимд хагас сайн өдөр З.Н- гэх залуу манайд мотоцикльтой ирээд хоносон. Ирэхдээ саахалтын Дэлдэнтэй хамт эрүүл ирсэн, архи уугаагүй байсан. Надад мотциклио зарчихмаар байна гээд байсан. Би авахгүй мөнгө байхгүй гэсэн. Тэгсэнээ удалгүй Дэлдэн гэртээ харьсан Н- манайд хоносон 2014 оны 12 дугаар сарын 21-ний бүтэн сайны өглөө 09 цаг өнгөрөөд дахин Дэлдэн манайд морьтой ирсэн. Надад мотоцикль худалдаж авах мөнгө олдохгүй байсан болохоор малыг нь малладаг эзэн П.Н- ах руу утас руу залгаад би мотоцикль авахаар боллоо та З.Н- гэдэг залууд бэлэн 200 000 төгрөг өгчихөөрэй тэгээд миний цалингаас хасчихаарай гэсэн. Тэгээд Н-г аймаг явах төв зам руу хүргэж өгөөд мотоциклио би аваад үлдсэн. 200 000 төгрөгийн Н- аймгийн төвөөс Н- ахаас очиж авсан. Улаан өнгийн Мустанг-5 маркийн шинэхэндүү улсын дугааргүй кундокторыг утсыг салгаж тасдан, түлхүүргүй мотоцикль худалдаж авсан. Н-гээс ямар учиртай мотоцикль юм бэ гэхэд миний өөрийн мотоцикль гэж байсан. Дараа нь уг мотоциклийг би цагдаад хураалгасан. 200 000 төгрөгөө нэхэмлэх болно. Гомдолтой....” гэсэн мэдүүлэг /11 дүгээр хх-ийн 172-173 дугаар хуудас/

Иргэний нэхэмжлэгч Д.Үүрцайхын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10-17-13 тоотод манай гэрт Н- 2013 оны 12 дугаар сарын сүүлээр орж ирж юм ярьж байгаад хоносон. Тэгээд маргааш нь намайг усанд явсан хойгуур гараад явсан байсан. Гэтэл манай гэрийн баруун орон дээр байсан эмэгтэй хүний мөнгөн бүс алга болсон байсан. Уг бүсийг би тухайн үед орон дээрээ тавьсан байсан юм. Н- үзээд суугаад байсан. Манайд өөр хүн орж ирээгүй юм. Эмэгтэй хүний мөнгөн бүс 5 ширхэг мөнгөн тоногтой, мөн мөнгөн аралтай хуучин бүс байгаа юм. Миний бүс 150 000-160 000 төгрөг орчим үнэтэй бүс байгаа юм....” гэсэн мэдүүлэг /11 дүгээр хх-ийн 116 дугаар хуудас/

Иргэний нэхэмжлэгч Ц.Давгапүрэвийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... Би Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар баг дайргын голын хажууд түр оршин суугчаар байгаа. Зун болохоор ногоо тарьдаг Би гэртээ хүү Пүрэвдоржийн хамт амьдардаг. Манай хүү сургуульд сурч ажил хийдэггүй. 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр ажил дээрээ гарч байгаад 2014 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр өглөө ажилаасаа буугаад харьсан чинь манай хүүхэд Гуулин ирээд дээл цамц бүс аваад явчихлаа гэсэн. Гуулин гэж бид нар дууддаг юм. Нэр нь Н- гэдэг юм байна лээ. Би сайн танихгүй манайхаас цэнхэр өнгийн даавуугаар хийсэн дээл, ногоон өнгийн цацагтай бүс, тэмээний ноосон цамц, хүрэн өнгийн гутал, хар өнгийн дотуур ноосон өмд зэрэг эд зүйл алга болсон байсан. Цамцыг өмсөж байсан харин бусад хувцас шинэ хувцас байсан. Тэгээд аав ээжээс нь асуусан чинь гэртээ ирээгүй гэж байсан. Уг хувцаснуудыг нэхэмжилнэ....” гэсэн мэдүүлэг /11 дүгээр хх-ийн 104 дүгээр хуудас/

Иргэний нэхэмжлэгч  Б.Эрдэнэсайханы мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... Манайх Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9-36-413 тоотод оршин сууж байгаа юм. Н- 2013 оны 11 дүгээр сард манайд орж ирж юм ярьж тоглож хоносон юм. Тэгээд маргааш нь явахдаа миний гар утсыг аваад явчихсан байсан. Тэрнээс хойш утсаа нэхэнэ гэж бодоод таарахгүй яваад байгаа юм. Н-гээс өөр хүн орж ирээгүй. Нокио 6080 маркийн хар өнгийн гар утас байгаа юи. Бариад нилээн хэдэн жил болж байгаа юм. 60 000 төгрөгийн орчим үнэтэй утас байгаа юм. Гомдол санал байхгүй. Н- хохиролоо барагдуулсан байгаа....” гэсэн мэдүүлэг /11 дүгээр хх-ийн 118 дугаар хуудас/

Иргэний нэхэмжлэгч Ц.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... Манай гэр хөдөө байдаг юм. Нэг гэр маань Арвайхээр сумын 8 дугаар хороонд байдаг юм. Тэгээд төвийн гэр эзэнгүй цоожтой байсан юм. Манай 2 хүүхэд манай базынд байдаг юм. Би Өлзийт суманд эхнэртэйгээ мал дээрээ байсан. Төвийн гэр 8-10-98 тоотод байдаг. Манай хашаанд Лхагвасүрэн ахын хүүхдүүд нэг гэртээ байдаг юм. Гэтэл 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдөр ахын хүүхдүүд утсаар залгаад танай гэрийн цоож эвдэрсэн байна. Хулгай орсон байх гэсэн. Тэгэхээр нь цагдаад мэдэгдсэн. Тэгээд гэртээ орой нь ирээд эд зүйлээ бүртгэж үзэхэд 2 нүдний дуран алга байсан. Өөр зүйл байгаагүй. Алдсан зүйлээ олчихвол гомдолгүй....” гэсэн мэдүүлэг /8 дугаар хх-ийн 107 дугаар хуудас/

Иргэний нэхэмжлэгч Ш.Сумъяагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... Би эхнэр Цэцэгээ, ач хүү Өсөхбаяр нарын хамт амьдардаг. 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хичээл эхэлснээс хойш хүү Өсөхбаярыг хараад сумын төв дээр ирж очин байгаа юм. Манай ач хүү Өсөхбаяр 10 настай, 2015 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 18 цагийн орчимд гэртээ ирсэн. Манайх гэрийнхээ үүдэнд үүдний тамбартай юм. Тамбарынхаа хаалгыг уяагаар уячихдаг байсан. Тэгээд гэртээ орохоор хартал үүдний тамбарын хаалга уяатай байсан боловч өөрөөр уясан байсан. Миний уясан уяа биш байсан. Тэгээд гэртээ ортол хамаг эд зүйл онгичоод авдар саван дотор байсан эд зүйлүүдийг гаргаад овоолоод хаясан байсан. Баруун талын авдаранд дотор байсан манай эхнэрийн мөнгөн бүс алдагдсан байсан. Тэгээд цагдаад мэдэгдсэн. Алдагдсан эд зүйлээ олж авмаар байна....” гэсэн мэдүүлэг /12 дугаар хх-ийн 100 дугаар хуудас/

Иргэний нэхэмжлэгч Д.Мөнхчулууны мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... Манайх Өвөрхангай аймгийн Төгрөг сум 1 дүгээр баг “Данхад” гэх газар зусч байсан. Би 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 14 цагийн үед төрсөн хүү Давгасүмбэрэлийн хамт мотоцикльтой сумын төв орж төвийн гэрээс хоолны мах авах зорилготой гэрт ирж махаа авчихаад орой хөдөө гэр лүүгээ буцаад явсан. Явахдаа сумын төвийн гэрийнхээ цоож цуургыг үзээд цоожилж орхичихоод явсан. Тэгээд би ахиж төвд ирээгүй байж байгаад 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдөр манай эгч  Дэнжин над руу гар утсаар танай гэрийг ухчихсан байна ирж үз гэсэн. Тэгээд эд зүйлээ үзэхэд халуун тогоо, хүүхдийн хувцас хунар алга болсон байсан.Хөргөгчин дотор байсан махнаас алга болсон байсан....” гэсэн мэдүүлэг /12 дугаар хх-ийн 102 дугаар хуудас/

Иргэний нэхэмжлэгч Г.Буянцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... 2015 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн үдээс хойш нөхрийн хамт хөдөө гэр лүүгээ явсан. Төв дээр ирэлгүй байж байгаад 07 дугаар сарын 20-ны өдрийн 12 цагийн орчимд гэртээ ирэхэд гэр цоожтой байсан. Тэгээд гэртээ ороход гэрт дотор хамаг юм онгичоод хаясан байсан. Манайхаас дунд гарын шинэ цагийн мөнгөн аяга, дунд гарын зэс аяга алдагдсан. Хохиролоо барагдуулбал гомдол санал байхгүй....” гэсэн мэдүүлэг /12 дугаар хх-ийн 104 дүгээр хуудас/

Иргэний нэхэмжлэгч Ц.Гончигдоржийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдөр манай эгч Дэлгэрнасан сумын төвөөс утсаар ярихдаа танай гэрт хулгай орсон байна хурдан ир гэсэн. Тэгээд би тэр өдөртөө гэртээ ирэхэд манай гэрийн хаалганы цоожийг онгойлгоод орхисон байсан. Тухайн үед эмэгтэй хүний мөнгөн бүс байхгүй байсан. Хохиролоо барагдуулж авмаар байна....” гэсэн мэдүүлэг /12 дугаар хх-ийн 108 дугаар хуудас/

Гэрч Г.Хандсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2014 оны 11 дүгээр сараас эхлээд Б- нь намайг уулзъя гээд байдаг байсан. Тухайн үед би Б-ыг танигдагүй байсан ба утсаар л над руу яриад байдаг байсан. 2014 оны 11дүгээр сарын сүүлээр Б- над руу залгаад манай эгч энд байдаг юм 2 уулзаад би чамд эгчийгээ танилцуулъя гэсэн. Тэгээд Б- бид 2 зах дээр уулзаад 2 дугаар хороонд байх Б-ын эгч Бөндөөгийнд очсон. Тэгсэн Баттлуга намайг эгч Бөндөөдөө миний найз охин байгаа юм гэж танилцуулсан. Б-тай уулзахаас өмнө Б- над руу мессеж бичдэг байсан. Тэгсэн Б-ын эгч Бөндөө надад хэлэхдээ Б- мессеж бичиж чадахгүй надаар бичүүлдэг байсан гэж надад хэлж байсан. Тэгээд Б- нь надтай утсаар яриад 9 дүгээр хороонд байна аль эсвэл танай хойно байна заримдаа буудалд байна гэж ярьдаг байсан. Би 11 дүгээр сараас хойш 4 дүгээр сар хүртэл Б-тай Мөнхсүндэрт 2-3 удаа уулзсан. Тэгээд Б- надтай хамт хоночихоод хаашаа юм мэдэхгүй яваад өгдөг байсан. Өөрийнх нь ярьж байгаагаар нь Өмнөговь аймаг, Сант сум, Хархорин сум, Архангай аймаг зэрэг газруудад айлд юм уу найзындаа байна гэж ярьдаг байсан. Над руу их олон янзын утсаар залгадаг байсан дугааруудыг нь сайн санахгүй байна. Тэгээд хамгийн сүүлд 2015 оны 03 дугаар сарын сүүлээр байх 4 дүгээр сарын эхээр сар өдрийг сайн санахгүй байна Б- намайг уулзъя гэхээр би Н- рүү утсаар яриад Б- надтай уулзъя гээд байна орой болчихлоо 2 уулаа хамт очоотохъё гэхэд Н- тэгье гээд Н- бид 2 талбай дээр 21 цагийн орчим уулзсан. Тэгээд 4  дүгээр хорооны цагаан худаг дээр очиход Б- намайг шар өнгийн хятад мотоцикльтой ирээд авсан. Тэгсэн Н- надад хэлэхдээ аль айлд очих нь нуу чи гудамжыг сайн хараад аваарай би араас чинь очъё гэсэн. Тэгээд Б- намайг сундалаад Арвайхээр сумын хамгийн зүүн талын ардаа хаалгатай айлд очсон. Тэгээд би тэр айлд ороход Бямба гэдэг өвгөн Улаанаа гэдэг 2 хүн байсан. Би Б-д Н-тээ хамт явж байгаа гэхэд Б- Улаанаа гэх хүнийг та яваад хамт явсан эмэгтэйг нь аваад ир гэж хэлсэн. Тэгээд Б- надаас архины мөнгө 12000 төгрөг аваад Бямба, Улаанаа хоёрыг дэлгүүр явуулсан. Тэр хоёрыг явсан хойгуур Н-,  Б- бид 3 нэг ширхэг 2.5 литрийн пиво уусан. Удалгүй архинд явсан.  Удалгүй архинд явсан Улаанаа Бямба нар 2 шил архи авч ирсэн. Тэр архинаас Н- бид 2 уугаагүй. Тэгсэн Н- нь Улаанаа Б- Бямба бид 3-т машин ирчихлээ гээд Улаанаа нь нөгөө цагаан худаг дээр хүргэж өгөх гээд явсан. Улаанаа нь буцаж ирэхдээ Н-г машинтай хүн ирээд авсан гэж надад хэлсэн. Улаанаа нь жолоочийг таньдаг юм байна гэж ярьж байсан ба нэрийг нь хэлээгүй. Бямба, Б-, Улаанаа 3 архи ууж байхад Бямба нь Улаанаа Баттлуга хоёрт уурлаад гэрийн үүдэнд шээлээ гээд байхаар Улаанаа, Б- бид 3 Бямбын гэрээс гарч ирээд байж байхад Баттлуга, Н- рүү залгаад хаана байгааг нь асуугаад айлаасаа гарчихлаа гээд хэлсэн. Би Н- рүү залгахад Н- хэлэхдээ 1дүгээр хорооны “Арвай буудал” дээр очоод байж бай би очлоо гэж хэлсэн. Тэгээд Улаанаа, Б- бид 3 шууд “Арвай буудалд” очиход Н- удалгүй араас ирсэн. Н- нь Б- бид хоёрыг буудалд ингээд орчих гээд би Улаанаа гэдэг хүнийг чинь явуулчихъя гэхээр Б- бид 2 буудалд орсон. Б- буудалд 2 шил архи ганцаараа уусан. Тэгээд Б- бид 2 буудалд хоносон. Маргааш нь Н- рүү Б- залгаад хоол авч ирээд өг гэхэд 17 цагийн орчим Н- хоол авч ирж өгсөн. Өглөөнөөс хойш Баттлуга бид 2 буудалаас гараагүй байсан. Н-гийн авч ирсэн хоолийг идчихээд Б- Н- бид 3 буудлаас гараад 09-р хороонд очсон. Тэр айлыг Н- зааж өгсөн. Н-гийн хамаатаны хүнийх гэсэн. Тэр айлдаа 18 цагийн орчим очсон ба тэр айлаас Н- Б- бид 3 гараагүй. 09-р хорооны эзэнгүй айлдаа хоноод маргааш нь Н-гийн 36 айлд байх гэрт нь Б- бид 3 очсон. Тэр өдөр Б- Н-гийн гэрт үлдээд би гэрлүүгээ явсан. Намайг гэртээ очиж хонодог өдөр 04 дүгээр сарын 01-ний өдөр байсан санагдаж байна. Энэ өдөр Б- манайд ирж хоносон. Ирж хонохдоо куртканых нь халааснаас ээмэг, гинж унасан би энэ ээмэгээ ав гэхэд наадахаа хаяа гээд манай гэрт үлдээсэн. 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өглөө 08 цагт такси ирээд манайхаас Б- явсан. Өдөр нь гэртээ байхад Б- 2 над руу залгаад хурдан хүрээд ир ирэхдээ бичиг баримтаа аваад ирээрээрэй гэхээр нь би Б-д миний бичиг баримтаар яах гэж байгаа юм гэхэд дугуй паспортоо аваад ир гэж хэлсэн. Би тэр өдөр 14 цагийн орчим Н-гийн гэрт очиход Н- Б- 2 надад хэлэхдээ цүнхтэй юм өгөөд ломбарданд тавиад мөнгөөр нь нөхрөө эргэчих гэж хэлсэн. Б- цүнх онгойлгоод энэ бүс, хөөрөг байгаа юм гэж хэлсэн. Би Б-ас юун бүс юм бэ гэхэд минийх байгаа юм чи дуугүй аваачиж тавиадах гэсэн. Би харин Б-ас хөөргийг юун учиртай юм гэж асуугаагүй. Би Н-гийн гэрээс гарахаас өмнө Н-д хэлэхдээ чи өөрөө тавихгүй яасан юм гэхэд би чамаас өмнө гараад ломбордаар яваад үнийг нь мэдчихээд ирлээ гэж хэлж байсан. Намайг гарахад Н- надад хэлэхдээ юмаа тавьчихаад манайд ирэхэдээ пиво авч ирээрэй би шартаж үхэх гээд байна гэж хэлсэн. Тэгээд би Н-гийн хар цүнхтэй хөө бүсийг аваад зах дээр ломборданд юмаа тавих гэж байгаад Бямбасүрэ* цагдаад баригдсан. Би цагдаа ирээд би Бямбасүрэн цагдаад би 2 хүүхдээ дээрээ очмоор байна хоёулханаа байгаа гэхэд Бямбасүрэн цагдаа утсаар дуудна гэж хэлсэн. Тэгээд би гэртээ очоод 2 хүүхдээ өвөөгийнд нь хүргэж өгөөл гэртээ байхдаа би Б-д би цагдаад баригдчихлаа энэ бүс хөөрөг чинь юун учиртай юм бэ гэхэд Батулга хэлэхдээ гэрийнхээ цаана байдаг дэлгүүрийнхээ тэнд хүлээгээд байж бай Н- бид 2 одоо очлоо гэж хэлсэн. Тэгээд удаад байхаар нь Н-гийн гэрт очиход Н- Б- 2 яасан юу болсон талаар асуухаар нь цагдаад баригдчихлаа гэж хэлсэн. Тэгсэн Б- Н-г зээлээд хаанаас ч хамаагүй 2 шил архи аваад ир гэж хэлсэн. Н- гараад 2 шил Харзтай архи авч ирээд Б- ганцаараа уусан. Би архинаас 2-3 хундаг уусан. Тэгээд Б- Н-г чи такси олоод ир би гарчихаад ирье гээд байсан. Н- гараад мотоцикльтой такси авч ирсэн. Б- гараад 20-30 мин болоод ирсэн. Ирэхдээ Н- бид 2-т Б- хэлэхдээ би айлд очоод цонхыг нь түлхээд ийм юм аваад ирлээ гэж хэлсэн. Тэгээд 1 ширхэг жижиг 100 граммын мөнгөн аяга, 1 ширхэг дунд гарын мөнгөн аяга, 2 хос ээмэг, 1 ширхэг монетон бөгж, 1 ширхэг бугуйвч байсан. Тэгээд дээрхи эд зүйлийг Н- Б- 2 үзээд байсан. Тэгээд Баттуга Н-г эд зүйл боох алчуур байна уу гэхэд Н- алчуур өгч байсан. Б- нь Мөнхсүндэр юм уу Баруун гуянз явъя та нэг такси аваад ир гэхэд Н- таксин дээр оччихоод ирлээ дугаарыг нь авчихлаа гэж ярьж байсан. Тэгээд таксигаа дуудаад Н- үлдэх гэхэд Баттуга Н-г хамт явчихъя буцаад таксигаараа хүргүүлчих гэж хэлээд гэрээс нь авч гарсан. Таксиндаа бид 3 суугаад Мөнхсүндэр буудалын гадаа очоод цагдаа нарт баригдсан... гэсэн мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 156-158  дугаар хуудас/

Гэрч М.Н-гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ЭХ-н 148 дугаар зүйлийн 148.2-оор 2 жил 5 саг хорих ял аваад цагдан хорих байранд орсон. Намайг цагдан хорих байр байхад Хандсүрэн гээд эмэгтэй 16 жилийн ялтай гээд цагдан хориход манай  өрөөнд орж ирсэн. Хандсүрэн бид цагдан хорих байранд нэг өрөөнд 3 сар гаран хамт байсан. Тэр хугацаанд би Хандсүрэнтэй найзууд болсон. Би 2014 оны 03 дугаар сарын 06-ны өдөр би цагдан хорихоос гарсан. 2015 оны 04 дүгээр сард Хандсүрэн цагдан  хорих байрнаас батлан даалтанд гарсан. Тэгээд Хандсүрэн бид 2 гад таарахдаа мэндэлж хааяа утсаар ярьж нэг нэгнийдээ очиж дотно харилцаа болсон. 2014 оны 11 дүгээр  сарын үед би Хандсүрэнгийн гэрт очоод аарц худалдаж  авах гээд очиход Баттлуга байсан. Тэгээд Б- Хандсүрэн 2 зах руу явсан.  Дараа нь Хандсүрэн надад хэлэхдээ таныг таньдаг хүн та бид 2-г нэг г жоохон хамт сууя гээд байна гэхээр нь хэн бэ гэхэд Хандсүрэн надад хэлэхдээ тэр залуу цагдаа дээр асуугдаж байгаа гээд заахаар нь би наад залуу ч намайг таних ёсгүй наад залуу чинь урд намайг Өлзийт зочид буудалд нэг удаа хүний ээлжинд гарч байхад утас тавьж хоноё гээд байсан залуу мөн байна хэлсэн. Энэ үед би Хандсүрэнг Б-тай хамт явалддаг байж магадгүй бодсон. Тэгээд би Хандсүрэнд утсаар болон өөрөө Б- чинь чамд хань  болохгүй шүү гэж хэлэхэд Хандсүрэн нь надад хэлэхдээ миний хэнтэй нөхөрлөх  таньд ямар хамаатай юм бэ гэж намайг аашилж байсан. 2014 оны 12 дугаар сарын сүүлээр Б- нь над руу залгаад мөн манайд ирээд Хандсүрэн нь хаана байна утас нь болохгүй байна гээд асуугаад байсан. Тухайн үед манай төрсөн  охин Хоролсүрэн Б-ыг аашлаад явуулж байсан. Тэгээд 2015 оны 03 дугаар би Хандсүрэн рүү залгаад яагаад чимээгүй болчивоо хэрэг чинь юу болж байна  нөгөө Б-тайгаа нийлж байгаа юу гэж асуухад үгүй ээ үгүй би сур дээр байна гээд ойр зуурын юм яриад утсаа тавьсан. 2015 оны 03 дугаар сүүлээр Хандсүрэн залгаад 2 уулаа манай найз дээр очоод жоохон юм яриад суугаатахъя гэхээр нь талбай дээр уулзаад Арвайхээр сумын зүүн хойд очсон. Тэгсэн Хандсүрэнг нэг мотоцикльтой хүн ирээд аваад явсан. Тухайн би Хандсүрэнг орхиод явж байгаа юм байх гэж бодоод Хандсүрэн рүү залгахад  утсаа авахгүй байж байгаад над руу залгаад би тань руу мотоцикльтой хүн явуулчихъя та наана байж байгаарай гэж хэлсэн. Тэгсэн Удалгүй Б- явуулсан гээд хятад мотоцикльтой хүн ирээд намайг нэг айлд аваачсан. Тэр айл нь Арвайхээр сумын хамгийн зүүн хойд захад байсан. Тэгээд гэрт нь орход Баттлуга, Хандсүрэн хоёр 50 гаран насны эрэгтэй хүнтэй 3 уулаа байсан. Намайг 30 гаран насны хүн ирж мотоцикльтой ирж авсан. Тэгээд би 5 нэг ширхэг 2,5 литрийн пиво уусан. 3 эрэгтэй нь 2 ширхэг ерөөл нэртэй 0,5 литрийн архи хувааж уусан. Тэгээд би Хандсүрэн явах уу гэхэд Б- хэлэхдээ Хандсүрэн явахгүй гэж хэлсэн. Тэгээд намайг жоохон дөхүүлээд өгчихөөч гэхэд намайг очиж явсан хүн намайг анх авсан газар луу хүргэж өгсөн. Би гэрлүүгээ алхаж байхад Хандсүрэн залгаад Баттуга бид 2 хөөгдөөд байна та хаана явж байна гэхээр нь манайд очиж болохгүй хүүхдүүд байгаа гэхэд Хандсүрэн 1дүгээр хорооны Арвай буудал оръё гэхээр би Арвай дээр буудал дээр ирэхэд Хандсүрэн, Б- 2 ирсэн байсан. Хандсүрэн Б- хоёр  “Арвай буудалд” 2 шил архи уусан. Би 01 цагийн орчимд буудалаас гараад гэртээ ирсэн. Өглөө нь Хандсүрэн залгаад хүрээд ир гэхээр нь орой 17 цагийн орчим очиход Б-, Хандсүрэн 2 өлсөөд байна гэхээр нь манай очиж хоол ид би хоол хийгээд өгье гэж хэлээд манай гэрт ирсэн. Б-, Хандсүрэн 2 манайд 2 хоносон. Манайд 2 хонохдоо бид 3 дэмий юм яриаад ганц 2 шил архи уусан. Маргааш нь Хандсүрэнг манайд байхгүй байхад Б- намайг такси дуудад ир гэхээр нь талбай дээрээс цагаан өнгийн Тоёота ист шиг хэлбэртэй өндөр такси аваад гэртээ ирсэн. Тэгээд Б- гараад явсан. 20-30 минутын  дараа Б- над руу залгаад нөгөө таксины жолооч руу залгаад намайг анх буулгасан газрынхаа хойд талд хүрээд ир гээд хэлчих гэж надад хэлсэн. Би таксины жолооч руу залгаад саяны буулгасан хүнээ анх буулгасан газрынх нь хойд талаас очоод аваатах гэж хэлсэн. Тэгээд Удалгүй Б- манай гэрт орж ирээд суугаад байхаар нь одоо унт гэхэд Б- куртканыхаа дотор талаас эрэгтэй мөнгөн бүс гаргаж ирсэн мөн толгой толгойгүй 3 ширхэг хөөрөг 1 ширхэг мөнгөн ээмэг гинж гаргаж байсан. Тэгээд Б- надад Хандсүрэн руу залгаад өг гэхээр нь залгаж өгөхөд явахаар болсон. Б- намайг нөгөө таксигаа дуудаадах гэхээр нь тэр таксийг дуудаж өгсөн. Б- явсан. Өглөө нь Б- ирээд өнөөдөр Улаан явна гээд Хандсүрэнтэй утсаар ярьсаныхаа дараа надад нэг мөнгөн бүс 1 ширхэг хөөрөг өгөөд энийг ломборданд тавиад 80.000-100.000 төгрөг зээлээд ир гэхээр нь би авч гараад энэ хулгайн юм байж магадгүй гэж бодоод гэрийнхээ гадаа зогсож байгаад буцаж гэртээ ирээд ломбард хаалттай байна гэх хэлсэн. Удалүй Б- Хандсүрэн рүү залгаад чи ирээд хөөрөг ламборданд тавиад мөнгө ав гэж ярьж байсан. Тухайн үед Хандсүрэн ирэлгүй байж байгаад 16 цагт ирээд бүсийг нь аваад явсан. Тэгээд Хандсүрэн танихгүй утаснаас над руу залгаад би цагдаад баригдсан Баттугыг нуугаарай гэж хэлээд  утсаа салгасан. Тэгээд Б- бид 2 Хандсүрэн рүү залгахад утсаа авахгүй  байсан. Байж байгаад Хандсүрэн Батулга руу залгаад би цагдаа дээр байгаад гэртээ сая ирлээ гэртээ байна гэж хэлсэн. Дахиж жоохон байж байгаад  Хандсүрэн Б- руу залгаад би гэртээ сууж чадахгүй байна. Манай гэрт цагдаа ирэхээс би айгаад байна гэрийнхээ цаад талын дэлгүүрт байна хурдан такси явуул гэж хэлсэн. Тэгээд байж байгаад Хандсүрэн манай гэрт ирсэн. Манайд Хандсүрэн Б- 2 хоёр шил харзтай архи уусан. Би ажилтай байсан болохоор гэрээс гарж оронгуут байсан. Орой нь Б- намайг такси аваад ир би гарчихаад ирье гэхээр нь би талбай дээрээс мотоцикльтой такси авч ирсэн. Тэгээд Б- яваад өгсөн. Удалгүй манайд ирэхдээ 2 ширхэг том жижиг мөнгөн аяга, 2 хос монетан ээмэг, 1 ширхэг монетан бөгж, 1 ширхэг мөнгөн бугуйвч авч ирсэн. Тэгээд Хандсүрэн Б- 2 манайхаас явахаар болоод намайг гэртээ үлдэх гэхэд Хандсүрэн, Б- 2 баруун гуанз юм уу Мөнхсүндэр буудал хүргэж өгчихөөд буцаад гэртээ таксигаараа хүргүүлчих гэж хэлсэн. Манай гэрээс Б-, Хандсүрэн бид 3 гараад Мөнхсүрдэр буудлын гадаа цагдаа нарт баригдсан... гэсэн мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 159-161 дүгээр хуудас/

            Гэрч Б.Баасанжавын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... 2014 оны 11 дүгээр сарын эхээр байх би бөхийн тэмцээнд орох гээд бэлтгэл хийж байсан. Нэг өдөр ангийнхаа найз болох Жамцтай хамт гүйх гээд сумын төвөөс гараад хүндэтгэлийн цагаан хаалганы хажуугаар гүйж байтал нэг хүн цагаан хаалганы тэнд байсан. Тэр хүн мотоцикльтой явж байсан. Тухайн үед ямар хувцастай байсныг санахгүй байна. Бид хоёрыг хажуугаар гарангуут “үхсэнээ харсан юм бэ хүнд хэлэх юм бол ална шүү” гэж хэлэхээр нь бид 2 айгаад яваад өгсөн. Гүйчихээд буцаад нөгөө замаар явтал нөгөө хүн байхгүй. Цагаан хаалганы нэг шон уначихсан байсан....” гэсэн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 98 дугаар хуудас/

Гэрч Б.Жамцын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... 2014 оны 11 дүгээр сард би бөхийн бэлтгэлд гарна гээд ангийн найз Баасанжавтай хамт өглөө эрт сумын төвөөс гараад хүндэтгэлийн цагаан хаалганы зүгт гүйгээд явж байтал Цагаан хаалганы хажууд улаан өнгийн мотоцикльтой хүн явж байсан. Тэр хүн манай сумын 1 дүгээр багийн Савын хар гэх газарт нутагладаг Б- гэх залуу байсан. Манай сумын 1-р баг Батулгыг Соотон гэж дууддаг. Тэгээд бид 2 хажуугаар нь гүйхэд Б- үхсэнээ харсан юм бэ хүнд хэлэх юм бол ална шүү гэж хэлсэн. Цаашаа бид 2 бэлтгэлээ хийсэн. Эргээд ирэхэд цагаан хаалганы нэг шон унасан байсан. Бид 2 хэсгийн төлөөлөгчид хэлэх гэхээр Б-ас айгаад байсан болохоор хэлж чадаагүй. Дараа нь он гарах гэж байхад сумын Засаг дарга Соотонг сэжиглэж байгаа гэхээр нь мэдчихсэн юм байна гэж бодсон....” гэсэн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 99-110 дугаар хуудас/

Гэрч Д.М-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... 2016 оны 06 дугаар сарын эхээр манайхыг Хотонт сумын Өндөрсант багийн Өвөр улаан булаг гэх газарт нутаглаж байхад Нямбуу хочтой Н- нь Б- гэдэг залуутай цэнхэр өнгийн хятад мотоцикльтэй ирээд хойд зүгт буюу Архангай аймгийн нутаг руу явсан. 2016 оны 07 дугаар сарын 10-ны үеэр Б- нь Г- гэдэг залуутай хамт Архангай аймгийн нутгаас манай гэрт ирсэн. Тухайн үед нь би шинэ төрсөн хүүхдийнхээ угаалгыг хийгээд удаагүй байсан бөгөөд Б-, Г- нарт архи айраг өгч дайлсан. Г-той би ярилцаж байгаад унаж явсан цэнхэр өнгийн мустанг-5 маркийн мотоциклийг худалдаж аваад өөрийнхөө унаж байсан хуучин хөх өнгийн мустанг-5 маркийн мотоциклио өгөөд нэмж 300 000 төгрөг өгсөн. Тэгээд Б-, Г- нар манай гэрээс миний хуучин мотоциклийг унаад Өврхангай аймгийн чиглэлд явсан. Тэгээд 2016 оны 07 дугаар сарын сүүл 08 сарын эхээр харанхуй болж байхад Б- хөх өнгийн мустанг-5 маркийн мотоцикльтой нэг танихгүй намхан биетэй туранхай халзан толгойтой залуу дагуулсан Өвөрхангай аймгаас Архангай аймаг руу явж байна гээд манай гэрээр ороод гарсан. Б- цагаан давуунд боосон эмээлийн мөнгөн баавар хэрэглэл үзүүлээд зарна гэж хэлж байсан. 2 ширхэг цэцэг хэлбэртэй баавар, нэг ширхэг эмээлийн мөнгөн хяр 1 ширхэг, том мөнгөн баавар 2 ширхэг жижиг хэмжээтэй баавар зэрэг хэрэглэлүүд байсан. Би тэр эмээлийн мөнгөн хэрэглэлийг худалдаж аваагүй. 2016 оны 09 сард би Хотонт сумын төвд явж байтал Б- нь хөх өнгийн хятад мотоцикль уначихсан ганцаараа 2 ширхэг шар өнгийн сав ганзагласан явж байгаад тааралдсан. Б- тэр 2 савыг хаях гэж байгаа юм чи авах уу гэсэн. Би юу ч бодолгүй авсан. Тэгээд 2016 оны 11 дүгээр сард манайх өвөлжөөндөө буусны дараахан Г-, Б- 2 Архангай аймгаас Өвөрхангай аймаг руу явж байна гээд улаан өнгийн мотоцикль уначихсан жижиг гар цүнхэнд дунд гарын үндсэн шаргал өнгийн аяга 1 ширхэг, Т- аяга 1 ширхэг, 2 ширхэг цагаан мөнгөн мэт амны халбага, цагаан иштэй мөнгөн гэмээр хутга 1 ширхэг зүйлс хийчихсэн 200 000 төгрөгөөр зарна гээд явж байсан....” гэсэн мэдүүлэг /23 дугаар хх-ийн 163-165 дугаар хуудас/

Гэрч О.Э-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би сүүлийн 3 жилийн турш нутгийн дүү М-ынхтай нэг дор нутаглаж амьдарч байгаа юм. 2016 оны хавраас хойш Б-, Г- гэх нэртэй Өвөрхангай  аймгийн Есөнзүйл сумын гаралтай гэж өөрийгөө нэг танилцуулж байсан хүмүүс нийт 3 удаа М-ын гэрт ирээд хоноод явж байсан. Сүүлд 2016 оны 11 дүгээр сарын эхээр М-ыг гэртээ байхгүй байхад Б-, Г- гэх 2 залуу улаан өнгийн Даюун маркийн хуучин мотоцикльтой манай гэрт ирээд хоносон. Б-, Г- 2 манайд хонохдоо 1 ширхэг мөнгөн аяга, 2 мөнгөн жижиг халбага, мөнгөн иштэй хутга, хурган дээл зэргийг зарна гээд байсан. Би хурган дээл бусдыг нь үзэж сонирхсон. Тэр 2 200 000 төгрөгөөр зарна гэсэн. Маргааш нь М-тай уулзаад явсан. 2016 оны 07 дугаар сард Г-, Б- цэнхэр өнгийн Мустанг-5 маркийн мотоцикль унаж ирээд М-тай наймаа хийгээд явсан. Бас нэг удаа ирэхдээ эмээлийн хэрэглэл зарна гэж ярьж байхыг сонссон...” гэсэн мэдүүлэг /23 дугаар хх-ийн 161-162 дугаар хуудас/

Гэрч М.Дашнамжилын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... 2015 оны 01 дүгээр сарын эхээр Яг хэдэн сарын хэдэн байсныг сайн санахгүй байна. Ямар ч байсан он гараад нилээд хэд хоночихсон байсан. Бас амралтын өдөр байсан. Би хөдөө гэрээс сумын төв орж түлш авчихаад хойшоо Довдонгийнд очих санаатай явж байсан. Явж байхад сумын төвөөс 20 орчим км-ийн зайд улаан өнгийн мотоцикльтой хүн зөрсөн. Дараа нь манай сумын малчин С-гийн хонийг хулгайлсан гэж сонсоод хэсгийн төлөөлөгчид энэ тухай хэлсэн...” гэсэн мэдүүлэг /4дүгээр хх-ийн 41 дүгээр хуудас/

Гэрч М.Батхишигийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...М.Г- миний төрсөн дүү байгаа юм. Д.Ш-ыг сайн танихгүй Ш- нь Г-тай хамт манайд 12 дугаар сарын 02-ны өдөр ирсэн. Д.Ш- нь Г-ын найз нь гэж байсан. 2015 оны 12 дугаар сарын 06-ны 20 цагийн үед хоол идчихээд Г-, Ш- 2 манайхаас гараад явсан. Тэгээд манайхыг унтаж байхад буцаад хоёулаа согтуу орж ирсэн. Орж ирчихээд Ш- нь дээлийнхээ өврөөс бор өнгийн даалинтай хөөрөг, ягаан өнгийн нокиа маркийн гар утас гаргаж ирээд энэ хоёрыг танайд орхино гэж хэлээд гараад явсан. Гарч явахдаа эргэж орж ирээд унтана ор засаарай гэж хэлсэн. Манай дүү Г- манайхаас гарч явахдаа манай нөхрийн нохой гуталтай гарч явсан. Буцаж шөнө орж ирэхдээ шар өнгийн нохой гутал өмссөн орж ирсэн...” гэсэн мэдүүлэг /25 дугаар хх-ийн15-16 дугаар хуудас/

Насанд хүрээгүй гэрч Б.Өсөхбаярын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2015 оны 08 дугаар сарын 04-ний өдөр үдээс хойш 17 цагийн орчим ах Ц-, Өсөх-Ирээдүй нарын хамт хониноосоо ямаагаа ялгах гээд очсон. Тэгээд малаа засмалаас холдуулчихаад айлд очиж айраг уучихаад гараад ирсэн чинь манай хонин дунд мотоцикльтой 2 хүн ирчихсэн хонь хураагаад барих гээд байгаа бололтой хөөгөөд байхаар нь агаа бид 3 яваад очсон. Тэр 2 хүн цагаан футволктой хүн манай ахыг дуудаад хүзүүгээр нь гараа давуулчихаад айлгаад байгаа бололтой харагдсан. Өсөх-Ирээдүй бид 2 зайтай зогсож байсан юм. Тэр цагаан футволктой  хүн нь манай ах Ц-ийг муухай хараад байна уу хамт аймаг орох уу ай, алчихна шүү гээд айлгаад хутгалчихна шүү гэж хэлсэн. Өсөх-Ирээдүй бид хоёрыг мал хураа  ална шүү гэж загнаад хонь хураалгаад Ц- ахаар ямаа бариулж аваад дундаа ямаагаа хийгээд явсан...” гэсэн мэдүүлэг /8 дугаар хх-ийн 181 дүгээр дугаар хуудас/

Гэрч Ц.Б-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Тэр хашааны баруун талын гэрт манай эхнэр болох гэж байгаа Хоньчинсүрэн байдаг юм. Тэднийд дөнгөж ирчихээд байж байтал цагдаа нар ирсэн би юу болсныг мэдээгүй. Би тэр ямаа байсныг мэдээгүй, цагдаа нар ирсэнээс хойш зүүн гэрийн хаяанд нэг загал зүсмийн ямаа нядалсан байсныг харсан өмнө нь мэдээгүй би ирээд 10 гаран минут л болж байсан юм...” гэсэн мэдүүлэг /8 дугаар хх-ийн 178 дугаар хуудас/

Гэрч С.М-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Тухайн өдөр нөхөр бид хоёр аймгийн төвд ажилтай явж байсан чинь манай хүү Ц- 17 цаг 23 минутанд өөрийнхөө утсаар залгаад хонин дээр мотоцикльтой 2 хүн байхаар нь яваад очсон чинь хутга түрийлчихсэн намайг хутгалчихна шүү, нүднэ шүү, аваад аймаг руу явна шүү гэж айлгаад 2 дүү гээр хонь хураалгаад надаар нэг ямаа бариулаад аймаг руу аваад явчихлаа гэж хэлэхээр нь цагдаад би дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг /8 дугаар хх-ийн 179 дүгээр хуудас/

Гэрч А.Б-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2015 оны 08 дугаар сарын 04-ний өдөр үдээс хойш 17 цагийн орчим ах Өсөх-Ирээдүй нарын хамт хониноосоо ямаагаа ялгах гээд очсон. Тэгээд малаа засмалаас холдуулчихаад айлд очиж айраг уучихаад гараад ирсэн чинь манай хонин дунд мотоцикльтой 2 хүн ирчихсэн хонь хураагаад барих гээд байгаа бололтой хөөгөөд байхаар нь агаа бид 3 яваад очсон. Тэр 2 хүн цагаан футволктой хүн манай ахыг дуудаад хүзүүгээр нь гараа давуулчихаад айлгаад байгаа бололтой харагдсан. Өсөх-Ирээдүй бид 2 зайтай зогсож байсан юм. Тэр цагаан футволктой хүн нь манай ах Ц-ийг муухай хараад байна уу, хамт аймаг орох уу ай, алчихна шүү гээд айлгаад хутгалчихна шүү гэж хэлсэн. Өсөх-Ирээдүй бид хоёр хол болохоор өөр юм сайн сонсоогүй. Тэр 2 хүн эхлээд малаа харж байхад яадаг юм. Манай мал танай малтай нийлчихсэн байна нэг ямаа нийлчихсэн байна гэж байснаа тэр цагаан цамцтай хүн сүүлдээ улаан будагтай ямаа танай малд нийлчихсэн гээд байсан. Тэгээд Өсөх-Ирээдүй бид хоёрыг мал хураа ална шүү гэж загнаад хонь хураалгаад тэр шар дээлтэй хүн нь мал дайрах гээд мотоциклио хаазлаад өнхөрч унаад байсан. Тэгээд ах Ц-ийг хөөш чацагаа гүйгээч тэр ямааг барь гээд тэр цагаан цамцтай хүн зааж өгөөд дундаа дүүрээд явсанаа замдаа унаад ахиж ахаар загал зүсмийн ямааг бариулсан...” гэсэн мэдүүлэг /8 дугаар хх-ийн 181 дүгээр хуудас/

 

            Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд: 1 дүгээр хх-ийн 25-46 дугаар хуудас, 2 дугаар хх-ийн 178-181 дүгээр хуудас, 2 дугаар хх-ийн 201-202 дугаар хуудас, 3 дугаар хх-ийн 42-46 дугаар хуудас, 3 дугаар хх-ийн 107-109 дүгээр хуудас, 3 дугаар хх-ийн 223-226 дугаар хуудас, 3 дугаар хх-ийн 218-222 дугаар хуудас, 3 дугаар хх-ийн 248-250 дугаар хуудас,  4 дүгээр хх-ийн 48-49 дүгээр хуудас, 4 дүгээр хх-ийн 90-92 дугаар хуудас, 4 дүгээр хх-ийн 123-125 дугаар хуудас, 4 дүгээр хх-ийн 153-156 дугаар хуудас, 4 дүгээр хх-ийн 200-203 дугаар хуудас, 5 дугаар хх-ийн 5-26 дугаар хуудас, 5 дугаар хх-ийн 32-35 дугаар хуудас, 5 дугаар хх-ийн 127-133 дугаар хуудас, 5 дугаар хх-ийн 225-228 дугаар хуудас, 6 дугаар хх-ийн 10-11 дүгээр хуудас, 6 дугаар хх-ийн 56-58 дугаар хуудас, 6 дугаар хх-ийн 101-103 дугаар хуудас, 6 дугаар хх-ийн 152-153 дугаар хуудас, 6 дугаар хх-ийн 174-177 дугаар хуудас, 6 дугаар хх-ийн 233-235 дугаар хуудас, 7 дугаар хх-ийн 16-18 дугаар хуудас, 7 дугаар хх-ийн 66-69 дүгээр хуудас, 7 дугаар хх-ийн 112-116 дугаар хуудас, 7 дугаар хх-ийн 158-170 дугаар хуудас, 7 дугаар хх-ийн 229-231 дүгээр хуудас, 8 дугаар хх-ийн 64-65 дугаар хуудас, 8 дугаар хх-ийн 99-100 дугаар хуудас, 8 дугаар хх-ийн 138-140 дүгээр хуудас, 8 дугаар хх-ийн 200-202 дугаар хуудас, 8 дугаар хх-ийн 231-233 дугаар хуудас, 9 дүгээр хх-ийн 38-43 дугаар хуудас, 9 дүгээр хх-ийн 86-89 дүгээр хуудас, 9 дүгээр хх-ийн 141-143 дугаар хуудас, 9 дүгээр хх-ийн 195-197 дугаар хуудас, 10 дугаар хх-ийн 47-50 дугаар хуудас, 10 дугаар хх-ийн 80-82 дугаар хуудас, 10 дугаар хх-ийн 126-128 дугаар хуудас, 10 дугаар хх-ийн 154 дүгээр хуудас, 10 дугаар хх-ийн 231-232 дугаар хуудас, 11 дүгээр хх-ийн 206-208 дугаар хуудас, 13 дугаар хх-ийн 194-198 дугаар хуудас, 13 дугаар хх-ийн 42-45 дугаар хуудас, 14 дүгээр хх-ийн 93-96 дугаар хуудас, 14 дүгээр хх-ийн 116-119 дүгээр хуудас, 14 дүгээр хх-ийн 222-225 дугаар хуудас, 15 дугаар хх-ийн 186-190 дүгээр хуудас/, 23 дугаар хх-ийн 24-50 дугаар хуудас, 23 дугаар хх-ийн 208-211 дүгээр хуудас, 24 дүгээр хх-ийн 1-6 дугаар хуудас, 24 дүгээр хх-ийн 62-64 дүгээр хуудас, 24 дүгээр хх-ийн 96-155-156 дугаар хуудас, 24 дүгээр хх-ийн 227-235 дугаар хуудас,

            Орон байранд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд: 11 дүгээр хх-ийн 213-218 дугаар хуудас,

            Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол: 8 дугаар хх-ийн 166 дугаар хуудас, 9 дүгээр хх-ийн 6 дугаар хуудас, 33 дугаар хх-ийн 1-2 дугаар хуудас, 33 дугаар хх-ийн 19-21 дүгээр хуудас,  34 дүгээр хх-ийн 1 дүгээр хуудас,

            Гэрэл зургийн аргаар таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл: 6 дугаар хх-ийн 41-42 дугаар хуудас, 10 дугаар хх-ийн 119 дүгээр хуудас, 33 дугаар хх-ийн 48-52 дугаар хуудас, 34 дүгээр хх-ийн 18-21 дүгээр хуудас, 34 дүгээр хх-ийн 191 дүгээр хуудас,

            Алдагдсан эд зүйлст үнэлгээ гаргуулсантай холбоотой, шинжээч томилсон тогтоолууд, эд зүйлийн үнэлгээ, эд зүйлийн үнэлгээ танилцуулсан тэмдэглэлүүд: 1 дүгээр хх-ийн 25-46 дугаар хуудас,

            Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл: 4 дүгээр хх-ийн 2 дугаар хуудас, 33 дугаар хх-ийн 35-36 дугаар хуудас,

            Эд зүйл хураан авч үзлэг хийж хүлээлгэж өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд: 3 дугаар хх-ийн 50 дугаар хуудас, 3 дугаар хх-ийн 170-172 дугаар хуудас, 4 дүгээр хх-ийн 126-127 дугаар хуудас, 4 дүгээр хх-ийн 159-160 дугаар хуудас, 6 дугаар хх-ийн 43 дугаар хуудас, 6 дугаар хх-ийн 71 дүгээр хуудас, 6 дугаар хх-ийн 183-184 дүгээр хуудас, 7 дугаар хх-ийн 23-27 дугаар хуудас, 7 дугаар хх-ийн 83 дугаар хуудас, 8 дугаар хх-ийн 166 дугаар хуудас, 9 дүгээр хх-ийн 8-10 дугаар хуудас, 9 дүгээр хх-ийн 201-204 дүгээр хуудас, 9 дүгээр хх-ийн 250 дугаар хуудас, 10 дугаар хх-ийн 156-157 дугаар хуудас, 10 дугаар хх-ийн 234-236 дугаар хуудас, 14 дүгээр хх-ийн 231-234 дүгээр хуудас, 23 дугаар хх-ийн 147-152, 159-160 дугаар хуудас, 23 дугаар хх-ийн 214-216 дугаар хуудас, 24 дүгээр хх-ийн 70 дугаар хуудас, 24 дүгээр хх-ийн 239-247 дугаар хуудас,

            Хураан авсан тэмдэглэл /монгол гутал-1, хөөрөг-1, даалингийн хамт сур-1ш/ 24 дүгээр хх-ийн 236-238 дугаар хуудас,

            2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн №15 дугаартай “хэргийн газраас илрүүлж авсан гутлын мөр нь сэжигтэн Д.С-гын гутлын мөр”-тэй тохирсон талаарх криминалистикийн шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хх-ийн 144-145 дугаар хуудас/,

            2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 21 дугаартай криминалистикийн шинжээчийн дүгнэлт,

            2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 091 дугаартай “Хэргийн газрын үзлэгээр илрүүлж бэхжүүлж авсан 1ш гутлын мөр нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд тэнцсэн гутлын мөр нь өдөр тутам өмсөхөд зориулагдсан гутлын мөр байж болно. Гутлын мөр нь эрэгтэй хүний гутал бөгөөд 168-173 см өндөртэй, 66-71 орчим кг жинтэй хүн өмсөж явсан байж болно” гэсэн криминалистикийн шинжээчийн дүгнэлт /5 дугаар хх-ийн 59 дүгээр хуудас/,

            2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 108 дугаартай криминалистикийн шинжээчийн дүгнэлт /14 дүгээр хх-ийн 70-71 дүгээр хуудас/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн №46 дугаартай шинжээчийн дүгнэлт /15 дугаар хх-ийн 2-4 дүгээр хуудас/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн №4916 дугаартай шинжээчийн дүгнэлт /23 дугаар хх-ийн 94-129 дүгээр хуудас/,

            Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн №170 дугаартай шинжээчийн дүгнэлт /15 дугаар хх-ийн 41 дүгээр хуудас/,

            Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн №109 дугаартай шинжээчийн дүгнэлт /15 дугаар хх-ийн 216-221 дүгээр хуудас/,

            Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн №209 дугаартай шинжээчийн дүгнэлт /15 дугаар хх-ийн 229-240 дүгээр хуудас/,

            Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээч С.Чулуунпүрэвийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн №055 дугаартай шинжээчийн дүгнэлт /23 дугаар хх-ийн 225-226 дугаар хуудас/,

            Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээч С.Чулуунпүрэвийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн №057 дугаартай шинжээчийн дүгнэлт /24 дүгээр хх-ийн 39-42 дугаар хуудас/,

            Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээч С.Чулуунпүрэвийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн №047 дугаартай шинжээчийн дүгнэлт /24 дүгээр хх-ийн 88-91 дүгээр хуудас/,

            2014 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 7/2014 тоот сэтгэцийн шинжээч эмчийн дүгнэлт /1 дүгээр хх-ийн 189 дүгээр хуудас/,

            Эд зүйлийн үнэлгээ: 5 дугаар хх-ийн 96 дугаар хуудас, 5 дугаар хх-ийн 150 дугаар хуудас, 5 дугаар хх-ийн 236 дугаар хуудас, 6 дугаар хх-ийн 29 дүгээр хуудас, 6 дугаар хх-ийн 134 дүгээр хуудас, 6 дугаар хх-ийн 163 дугаар хуудас, 6 дугаар хх-ийн 193 дугаар хуудас, 6 дугаар хх-ийн 248 дугаар хуудас, 7 дугаар хх-ийн 47 дугаар хуудас, 7 дугаар хх-ийн 137-140 дүгээр хуудас, 7 дугаар хх-ийн 202, 206 дугаар хуудас, 8 дугаар хх-ийн 1 дүгээр хуудас, 8 дугаар хх-ийн 81 дүгээр хуудас, 8 дугаар хх-ийн 121 дүгээр хуудас, 8 дугаар хх-ийн 155-156 дугаар хуудас, 8 дугаар хх-ийн 186 дугаар хуудас, 8 дугаар хх-ийн 210-211 дүгээр хуудас, 8 дугаар хх-ийн 243-244 дүгээр хуудас, 9 дүгээр хх-ийн 22 дугаар хуудас, 9 дүгээр хх-ийн 55-56 дугаар хуудас, 9 дүгээр хх-ийн 76 дугаар хуудас, 9 дүгээр хх-ийн 96 дугаар хуудас, 9 дүгээр хх-ийн 150 дугаар хуудас, 9 дүгээр хх-ийн 212 дугаар хуудас,

            Хохиролын үнэлгээний тайлан: 2 дугаар хх-ийн 189 дүгээр хуудас, 3 дугаар хх-ийн 19 дүгээр хуудас, 3 дугаар хх-ийн 119 дүгээр хуудас, 32 дугаар хх-ийн 188-189 дүгээр хуудас,

            Лэндс ХХК-ийн үнэлгээний тайлан: 3 дугаар хх-ийн 63 дугаар хуудас, 3 дугаар хх-ийн 143 дугаар хуудас, 4 дүгээр хх-ийн 15 дугаар хуудас, 4 дүгээр хх-ийн 69 дүгээр хуудас, 4 дүгээр хх-ийн 111 дүгээр хуудас,

            Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээний тайлан: 3 дугаар хх-ийн 184 дүгээр хуудас, 3 дугаар хх-ийн 198 дугаар хуудас, 3 дугаар хх-ийн 235 дугаар хуудас, 4 дүгээр хх-ийн 146 дугаар хуудас, 4 дүгээр хх-ийн 176 дугаар хуудас, 4 дүгээр хх-ийн 214 дүгээр хуудас, 5 дугаар хх-ийн 45 дугаар хуудас, 14 дүгээр хх-ийн 247 дугаар хуудас,

            Үнэлгээчин А.Бямбажавын хөрөнгийн үнэлгээний дүгнэлт: 23 дугаар хх-ийн 168-169 дүгээр хуудас, 23 дугаар хх-ийн 233 дугаар хуудас, 24 дүгээр хх-ийн 47 дугаар хуудас, 24 дүгээр хх-ийн 96-97 дугаар хуудас, 24 дүгээр хх-ийн 136 дугаар хуудас, 24 дүгээр хх-ийн 175 дугаар хуудас, 25 дугаар хх-ийн 27 дугаар хуудас, 25 дугаар хх-ийн 32-34 дүгээр хуудас,

Орон нутгийн үнэлгээний комиссын 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн дүгнэлт /15 дугаар хх-ийн 159 дүгээр хуудас/,

            Орон нутгийн үнэлгээний комиссын дүгнэлт: 23 дугаар хх-ийн 135-141 дүгээр хуудас, 24 дүгээр хх-ийн 124 дүгээр хуудас, 24 дүгээр хх-ийн 172 дугаар хуудас, 25 дугаар хх-ийн 26 дугаар хуудас, 25 дугаар хх-ийн 31 дүгээр хуудас, 25 дугаар хх-ийн 35 дугаар хуудас,

            Бан Хас ХХК-ийн гаргасан Хөрөнгө даатгалын хохиролын үнэлгээ: 34 дүгээр хх-ийн 169-171 дүгээр хуудас,

            Хөрөнгийн үнэлгээний ЛЭНДС ХХК-ийн шинжээчийн дүгнэлт:  10 дугаар хх-ийн 1-2 дугаар хуудас, 10 дугаар хх-ийн 35-39 дүгээр хуудас, 10 дугаар хх-ийн 62-35 дугаар хуудас, 10 дугаар хх-ийн 97-101 дүгээр хуудас, 10 дугаар хх-ийн 134-138 дугаар хуудас, 10 дугаар хх-ийн 166-171 дүгээр хуудас,  10 дугаар хх-ийн 243-246 дугаар хуудас,  11 дүгээр хх-ийн 22-25 дугаар хуудас, 11 дүгээр хх-ийн 59-64 дүгээр хуудас, 11 дүгээр хх-ийн 126-129 дүгээр хуудас, 11 дүгээр хх-ийн 142-145 дугаар хуудас, 11 дүгээр хх-ийн 150-153 дугаар хуудас, 11 дүгээр хх-ийн 188-189 дүгээр хуудас, 13 дугаар хх-ийн 159-161 дүгээр хуудас,  13 дугаар хх-ийн 178-179 дүгээр хуудас, 13 дугаар хх-ийн 217-218 дугаар хуудас, 14 дүгээр хх-ийн 62-64 дүгээр хуудас, 14 дүгээр хх-ийн 134-136 дугаар хуудас, 15 дугаар хх-ийн 75-78 дугаар хуудас, 15 дугаар хх-ийн 112-116 дугаар хуудас,

            Хөрөнгийн үнэлгээний АШИД БИЛГҮҮН ХХК-ийн шинжээчийн дүгнэлт: 11 дүгээр хх-ийн 250 дугаар хуудас, 12 дугаар хх-ийн 6 дугаар хуудас, 14 дүгээр хх-ийн 106 дугаар хуудас,15 дугаар хх-ийн 203-206 дугаар хуудас,

            Эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл: 33 дугаар хх-ийн 52-55 дугаар хуудас, 33 дугаар хх-ийн 43-44 дүгээр хуудас,

            Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол:  6 дугаар хх-ийн 17 дугаар хуудас, 13 дугаар хх-ийн 146 дугаар хуудас, 13 дугаар хх-ийн 157 дугаар хуудас, 13 дугаар хх-ийн 204 дүгээр хуудас, 14 дүгээр хх-ийн 124 дүгээр хуудас

            Даюун маркийн мотоциклийг хураан авсан тогтоол, тэмдэглэл /4 дүгээр хх-ийн 54-55 дугаар хуудас/,

            Мотоцикль түр хураан авч үзлэг хийж хүлээлгэж өгсөн тэмдэглэлүүд: /10 дугаар хх-ийн 21-23 дугаар хуудас, 11 дүгээр хх-ийн 14 дүгээр хуудас, 24 дүгээр хх-ийн 157-158 дугаар хуудас/,

            Д.Эрдэнэдалайгаас Ж.Н-гийн байшингаас хулгайд алдагдсан гадрыг нь салгасан хурган дээл, мөнгөн аяга гэх цагаан детал аяга, шатаасан мөнгө гэх харласан хэсгийг хураан авсан тэмдэглэл, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  / 24  дүгээр хх-ийн 10-13 дугаар хуудас/,

            Иргэн Т.Энэбишийн эзэмшилд байх Ц.Б-ас худалдаж авсан гэх Ж.Н-гийн гэрээс хулгайд алдсан тагш, М.Н-ийн байшингаас хулгайд алдсан хар өнгийн эрэгтэй хурган дотортой дээл зэргийг эд зүйлд үзлэг хийж хураан авсан тухай тэмдэглэл /24  дүгээр хх-ийн 14-18 дугаар хуудас/,

Хохирогч Ж.Н-д зурагт, тагш аяга, цулгуй битүү мөнгөн аяга, 2 ширхэг мөнгөн халбага, 1ш мөнгөн хутганы хайлуулж шатаасан хэлбэр дүрс алдагдсан Т- мөнгө холилдсон зүйлсийг хохирогч Ж.Н-д хүлээлгэж өгсөн тэмдэглэл  /24  дүгээр хх-ийн 19-20 дугаар хуудас  зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдолтой, шүүгдэгч нарыг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх журмыг зөрчөөгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай нотлох баримт бүрдсэн гэж шүүгдэгч нарт холбогдох хэргийг шийдвэрлэсэн.

Хэргийг хянан шийдэрлэхдээ шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцсэн.

Шүүгдэгч Ц.Б- шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бусдын өмчлөх эрхэд халдаж, эд хөрөнгүүдийг нь нууц аргаар, хууль бусаар, гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахай сэдэлтээр, хүний байнга амьдрах орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж дангаар болон бүлэглэж 45 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэргийг байнга үйлдсэн нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч нарын мэдүүлэг, хохиролын үнэлгээний тайлан, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зарим эд зүйлийг Ц.Б-ас хураан авч, хохирогчид  буцаан өгсөн тэмдэглэл, гэрч нарын мэдүүлгээр нотлогдож байна .

Шүүгдэгч Ц.Б-, М.Г- нараас эд хөрөнгийг хураан авч хохирогч Д.Б-гийн 900000 төгрөгийн үнэлгээтэй мотоциклийг, хохирогч Ц.Г-ын 700000 төгрөгийн үнэлгээтэй мотоциклийг, хохирогч С.З-ийн 800000 төгрөгийн үнэлгээтэй мотоциклийг, хохирогч Д.О-т 3 ширхэг хөөрөг, 1 ширхэг эрэгтэй бүсийг /510000 төгрөгийн үнэлгээтэй эд зүйлс/, хохирогч Т.Х-эд dell маркын зөөврийн компьютер, мөнгөн бүсийг, хохирогч П.Г-д хохиролд 980000 төгрөг, хохирогч Р.Г-д хохиролд 950000 төгрөг, хохирогч Л.А-т хохиролд 930000 төгрөг, хохирогч Н.Б-ад 600000 төгрөг, хохирогч Ц.О-д 3 сая төгрөгийн үнэтэй эмээлийг, хохирогч П.Ц-ад 100000 үнэлгээтэй 12 алд сурыг, хохирогч Б.Э-т 600000 төгрөгийн үнэлгээтэй хурган дотортой дээл нэг ширхэг, хохирогч Ж.Н-д 42 инчийн зурагт, хуучин бор өнгийн тагш аяга, цулгуй битүү мөнгөн дунд гарын аяга, 2 ширхэг мөнгөн халбага, нэг ширхэг хутганы хайлуулж шатааж хэлбэр дүрс нь алдагдсан мөнгө, Т- холилдсон зүйлсийг, хохирогч Н.Б-д мустанг 5 маркын 1650000 төгрөгийн үнэлгээтэй мотциклийг, хохирогч С-д  1 тооны үхрийг, хохирогч Г.С-од 150000 төгрөгийн үнэлгээтэй хөөргийг, хохирогч С.Г-т 565000 төгрөгийн үнэлгээтэй их гарын гуулин аяга, мөнгөн ээмэгний хослол, эмэгтэй мөнгөн бөгж, хүрэл медаль, мөнгөн медаль зэргийг, хохирогч Х.Ч-эд 400000 төгрөгийн үнэлгээтэй мотоциклийг, хохирогч Б.Даминсүрэнд 500000 төгрөгийн үнэлгээтэй мотоциклийг, хохирогч О.Д-д нийт мөнгөн эр бүс, 2 ширхэг мөнгөн аяга, эмээлийн хэрэглэлийг тус тус буцаан өгсөн байна.

Шүүгдэгч М.Г- шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бусдын өмчлөх эрхэд халдаж, эд хөрөнгүүдийг нь нууц аргаар, хууль бусаар, гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахай сэдэлтээр, хүний байнга амьдрах орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж, дангаар болон бүлэглэж 27 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэргийг байнга үйлдсэн, гээгдэл буюу санамсаргүй олдсон эд хөрөнгийг завших гэмт хэргийг үйлдсэн  нь шүүгдэгчийн мэдүүлэг, хохирогч нарын мэдүүлэг, хохиролын үнэлгээний тайлан, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зарим эд зүйлийг хураан авч, хохирогчид  буцаан өгсөн тэмдэглэл, гэрч нарын мэдүүлгээр нотлогдож байна .

Шүүгдэгч М.Г-оос хулгайлсан дараах эд хөрөнгийг хураан авч хохирогч Л.С-ид мустанг 5 маркын 1000000 төгрөгийн үнэлгээтэй мотоциклийг, хохирогч Т.М-ид мустанг 5 маркын 920000 төгрөгийн үнэлгээтэй мотоциклийг, хохирогч Т.С-т 800000 төгрөгийн үнэлгээтэй, мустанг 5 маркийн мотоциклийг, хохирогч Д.Э-д 780000 төгрөгийн үнэлгээтэй мотоциклийг, хохирогч Г.С-од 150000 төгөгийн үнэлгээтэй хөөргийг хүлээлгэн өгсөн.

Шүүгдэгч М.Г- нь Архангай аймгийн Их тамир сум, Өндөр-Улаан суманд гарсан хулгайн хэргийг үйлдээгүй гэж мэдүүлдэг боловч шүүгдэгч Ц.Б-ын мөрдөн байцаалтанд сэжигтнээр өгсөн ...би энэ хэргийг М.Г-той хамт хийсэн. 2016 оны 8 сарын эхээр би М.Г-той хамт М.Г-ын цэнхэр өнгийн мустанг 5 маркын мотоциклиор Архангай аймгийн төвөөс Өндөр улаан сумын төвөөр явж хэдэн айлаас хулгай хийсэн гэх мэдүүлэг /23 дугаар хх-ийн 180-181 хуудас/, гэрч Д.М-ын ...2016 оны 7 дугаар сарын 10-дын үеэр Ц.Б-, М.Г-ын хамт Архангайн нутгаас манайд ирсэн. Дараа нь 8 сард ирэхдээ цагаан даавуунд боосон эмээлийн мөнгөн дараас баавар, хэрэглэл үзүүлээд зарна гэж байсан. Ц.Б-, М.Г- нар 11 сард ирэхдээ үстэй дээл, ээтгэр гутал өмссөн их л ганган явж байсан гэх мэдүүлэг /23 дугаар хх-ийн 164-165 хуудас/, гэрч О.Э- ...Ц.Б-, М.Г- хоёр 2016 оны хавраас хойш 3 удаа манай хажуугийн М-ын ирээд явсан. 2016 оны 11 сард ирээд манайд хоносон. Тэгэхдээ нэг ширхэг мөнгөн аяга, 2 ш мөнгөн жижиг халбага, нэг ширхэг мөнгөн иштэй хутга, нэг ширхэг хурган дээл зэрэг зарна гээд байсан. Тэрнээс өмнө 7 сард ирэхдээ М.Г-, Ц.Б- хоёр цэнхэр өнгийн мустанг 5 маркын мотоцикль унаж ирээд М-тай наймаа хийгээд явсан. Бас нэг удаа ирэхдээ эмээлийн мөнгөн хэрэглэл зарна гэж яригдаж байсан гэх мэдүүлэг /23 дугаар хх-ийн 108-181 хуудас/ дээрх мэдүүлгүүдээр няцаагдаж байх ба О.Н-ийг энэ хулгайн үйлдэлд холбогдуулан шалгуулмаар байна гэх ба хэрэгт О.Н-ийг шалгаж сэжигтнээр татаж байсан, түүнд холбогдох хэргийг нотлогдохгүй байна гэсэн үндэслэлээр прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгосон байна.

Шүүгдэгч З.Н- нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бусдын өмчлөх эрхэд халдаж, эд хөрөнгүүдийг нь нууц аргаар, хууль бусаар, гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахай сэдэлтээр, хүний байнга амьдрах орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж, дангаар болон бүлэглэж 16 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэргийг байнга үйлдсэн нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч нарын мэдүүлэг, хохиролын үнэлгээний тайлан, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зарим эд зүйлийг хураан авч, хохирогчид  буцаан өгсөн тэмдэглэл, гэрч нарын мэдүүлгээр нотлогдож байна .

Шүүгдэгч З.Н-гээс дараах эд зүйлсийг хураан авч хохирогч Ц.М-т 400000 төгрөгийн үнэлгээтэй мотоциклийг /10 дугаар хх-ийн 236 хуудас/, хохирогч Г.Г-т 1000000 төгрөгийн үнэлгээтэй мотоциклийг /10 дугаар хх-ийн 157 хуудас/, хохирогч Ц.Ц-д 900000 төгрөгийн үнэлгээтэй мотоциклийг /10 дугаар хх-ийн 23 хуудас/, хохирогч Ц.Н-д 1690000 төгрөгийн эд зүйлс болох зөөврийн компьютер, түлээний мод, гутал, өмд, мөнгөн бүс, мөнгөн аяга зэргийг /11 дүгээр хх-ийн 221-223, 225, 227 хуудас/, хохирогч Ж.Д-т мустанг 5 маркийн 800000 төгрөгийн үнэлгээтэй мотоциклийг /11 дүгээр хх-ийн 186 хуудас/ тус тус буцаан өгсөн байна.

Шүүгдэгч Д.С- нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бусдын өмчлөх эрхэд халдаж, эд хөрөнгүүдийг нь нууц аргаар, хууль бусаар, гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахай сэдэлтээр, хүний байнга амьдрах орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж , дангаар болон бүлэглэж 16 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэргийг байнга үйлдсэн нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч нарын мэдүүлэг, хохиролын үнэлгээний тайлан, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зарим эд зүйлийг хураан авч, хохирогчид  буцаан өгсөн тэмдэглэл, гэрч нарын мэдүүлгээр нотлогдож байна .

Шүүгдэгч Д.С-гаас хулгайд алдсан эд зүйлийг хураан авч хохирогч Д.Амаржаргалд Онги баарнаас авсан 1025800 төгрөгийн эд зүйлийг, хохирогч Б.Т-д мустанг 5 маркийн 600000 төгрөгийн үнэлгээтэй мотоциклийг, хохирогч О.С-гийн 1 тооны үхрийг, хохирогч Б.Цэгмидэд 1 тооны эр ямааг буцаан өгсөн.

Шүүгдэгч Т.Б- нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бусдын өмчлөх эрхэд халдаж, эд хөрөнгүүдийг нь нууц аргаар, хууль бусаар, гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахай сэдэлтээр, хүний байнга амьдрах орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж, дангаар болон бүлэглэж 10 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэргийг байнга үйлдсэн нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч нарын мэдүүлэг, хохиролын үнэлгээний тайлан, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зарим эд зүйлийг хураан авч, хохирогчид  буцаан өгсөн тэмдэглэл, гэрч нарын мэдүүлгээр нотлогдож байна .

Шүүгдэгч Т.Б-аас хураан авч хохирогч Ц.О-д 3 сая төгрөгийн үнэтэй эмээлийг хүлээлгэн өгсөн байна.

Шүүгдэгч Т.Б- нь Д.Ш-, З.Н- нартай бүлэглэн 2015 оны 5 дугаар сарын 20-ны шөнө Арвайхээр сумын 8 баг 21-08 тоот хашааны гаднаас мустанг 5 маркийн мотоцикль хулгайлсан нь хэрэгт авагдсан нолох баримтуудаар нотлогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

            Шүүгдэгч Д.Ш- нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бусдын өмчлөх эрхэд халдаж, эд хөрөнгүүдийг нь нууц аргаар, хууль бусаар, гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахай сэдэлтээр, хүний байнга амьдрах орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж, бүлэглэж 4 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэргийг байнга үйлдсэн нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч нарын мэдүүлэг, хохиролын үнэлгээний тайлан, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл,  гэрч нарын мэдүүлгээр нотлогдож байна .

            Шүүгдэгч Д.Ш- нь 2015 оны 05 дугаар сарын 20-ны шөнө 23 цагийн орчим Арвайхээр сумын 8 дугаар багийн 21-08 тоот хашааны гаднаас н.Т-ийн мустанг 5 маркийн мотоциклийг хулгайлсан нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй, шүүгдэгч З.Н- нь би ганцаараа уг мотоциклийг хулгайлсан гэж мэдүүлсэн байх Д.Ш-, Т.Б- нарт холбогдох энэ үйлдлийг хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            Шүүгдэгч Д.Ш- нь хохирогч Т.С-т мотоциклийг нь буцааж өгсөн, хохирогч П.А-д 690000 төгрөгийн үнэлгээ бүхий эд зүйлийг буцаан өгч, 127500 төгрөг төлсөн,  хохирогч Б.З-т 265000 төгрөгийн үнэлгээ бүхий эд зүйлийг буцаан  өгч, 24500 төгрөг төлсөн,  хохирогч Н.Д-д 390400 төгрөгийн эд зүйлийг буцаан өгч 120200 төгрөг төлсөн  /38 дугаар хх-ийн 134-136 хуудас/ нь тогтоогдож байх тул бусдад төлөх төлбөргүй байна.   

            Шүүгдэгч Б.М- нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бусдын өмчлөх эрхэд халдаж, эд хөрөнгүүдийг нь нууц аргаар, хууль бусаар, гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахай сэдэлтээр, хүний байнга амьдрах орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж, бүлэглэж, 3 удаагийн үйлдлээр  хулгайлах гэмт хэргийг үйлдсэн нь шүүгдэгч нарын  мэдүүлэг, хохирогч нарын мэдүүлэг, хохиролын үнэлгээний тайлан, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч нарын мэдүүлгээр нотлогдож байна .

             Шүүгдэгч Г.Т- нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бусдын өмчлөх эрхэд халдаж, эд хөрөнгүүдийг нь нууц аргаар, хууль бусаар, гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахай сэдэлтээр, хүний байнга амьдрах орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж, дангаар болон бүлэглэж 5 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэргийг байнга үйлдсэн нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч нарын мэдүүлэг, хохиролын үнэлгээний тайлан, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч нарын мэдүүлгээр нотлогдож байна .

            Р.Б-д холбогдох хэргийг прокурорын тогтоолоор 201515000278 дугаартай хэргээс тусгаарласан байна.

Шүүгдэгч Г.Х- нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бусдын өмчлөх эрхэд халдаж, эд хөрөнгүүдийг нь нууц аргаар, хууль бусаар, гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахай сэдэлтээр, хүний байнга амьдрах орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж, дангаар болон бүлэглэж 6 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэргийг байнга үйлдсэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч нарын мэдүүлэг, хохиролын үнэлгээний тайлан, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч нарын мэдүүлгээр нотлогдож байна

Шүүгдэгч Ц.О- нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бусдын өмчлөх эрхэд халдаж, эд хөрөнгүүдийг нь нууц аргаар, хууль бусаар, гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахай сэдэлтээр, хүний байнга амьдрах орон байранд нэвтэрч, бүлэглэж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн нь хохирогч А.Н-гийн мэдүүлэг, хохиролын үнэлгээний тайлан, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч нарын мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүгдэгч Ц.О- нь хулгайлах гэмт хэргийг үйлдээгүй гэж мэдүүлэх боловч Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн ...Санд 2016-029-ӨВХ гэсэн дугаараар орсон 6 ширхэг мөрнөөс №1 дугаартай 1 ширхэг гарын өндгөн хэсгийн мөр нь Ц- овогтой О-ын гараар, №3, 4, 6 дугаартай 3 ширхэг гарын өндгөн хэсгийн мөрүүд Адъяа овогтой Н-гийн гараар №5 дугаартай 1 ширхэг гарын өндгөн хэсгийн мөр нь Жамъянжав овогтой Наранцэцэгийн гараар дарагдсан байна гэсэн 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 208 дугаартай дүгнэлтээр  /15 дугаар хх-ийн 230 дугаар хуудас/, хохирогч А.Н-гийн ...байшингийн том өрөөний цонх онгорхой хулгай орсон байсан. Манайхаас хурган дээл, зурагт, үндсэн тагш, үхрийн мах алдагдсан байсан гэх мэдүүлэг /15 дугаар хх-ийн 200 дугаар хуудас/, сэжигтнээр Ц.О-ын ...М.Г- бид хоёр айлын хашаа руу давж ороод М.Г- айлын цонхыг онгойлгоод байшинд ороод тавиур дээр байсан зурагтыг аваад надад цонхоор өгсөн /16 дугаар хх-ийн 1-2дугаар хуудас/ гэх мэдүүлгээр нотлогдож байна.

            Шүүгдэгч Г.Х-, Д.С- нар бүлэглэн 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 17 цагийн орчим Тарагт сумын баруун гуанзны урд зүгт  Дайрганы энгэр гэх газар хонь хариулж явсан 15 настай Б.Цэгмидийг айлган сүрдүүлж 1 тооны эр ямааг нь хүч  хэрэглэхээр заналхийлж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар зүйлчилж ирүүлснийг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар зүйлчлэлийг өөрчлөх нь хуульд нийцэж байна. 

             Учир нь насанд хүрээгүй хохирогч Б.Ц-ийн ...би эхлээд мал дээрээ очиход манай хонь ямааг мотоциклтой хураагаад байсан. Харин нөгөө нь ямаа барьж авах гээд хөөгөөд байсан. Намайг цохиж зодсон асуудал байхгүй. Ямаа барьж өгөхгүй бол ална шүү гээд айлгаад байсан. Надаар нэг ямаа бариулж аваад явсан гэх /8 дугаар хх-ийн 173-174 дүгээр хуудас/, насанд хүрээгүй гэрч Б.Өсөхбаярын ...тэр хүн хурдан малаа хураа гээд айлгаад байсан. Бид нарыг зодож цохиогүй, амаар айлгаад байсан... гэх мэдүүлгээр шүүгдэгч нар нь ямааг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан байна гэж шүүх дүгнэлээ.

            Шүүгдэгч Г.Х-, Д.С- нар хохирогчид нэг ямааг буцаан өгч, 120000 төгрөг нэмж өгсөн гэж мэдүүлсэн, хохирогч ямаагаа буцаан авсан байна.

            Шүүгдэгч Ц.Б- нь 2013 оноос 2018 оныг хүртэл хугацаанд байнгын үргэлжилсэн үйлдлээр дангаар болон бусадтай бүлэглэн бусдын өмчлөх эрхэд халдаж, эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар, гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахай сэдэлтээр, хүний байнга амьдрах орон байранд нэвтэрч, их хэмжээний эд хөрөнгийг, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэргүүдийг үйлдсэн байна.

            Шүүгдэгч М.Г- 2013 оноос 2018 оныг хүртэл хугацаанд дангаар болон бүлэглэж ,байнгын, үргэлжилсэн үйлдлээр бусдын өмчлөх эрхэд халдаж, эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар, гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахай сэдэлтээр, хүний байнга амьдрах орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэргийг, гээгдэл буюу санамсаргүй олдсон эд хөрөнгийг завших гэмт хэргийг үйлдсэн байна.

            Шүүгдэгч З.Н- нь 2013 оноос 2018 оны 10 дугаар сарын 21-ны хооронд  байнгын үргэлжилсэн үйлдлээр бусдын өмчлөх эрхэд халдаж, эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар, гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахай сэдэлтээр, хүний байнга амьдрах орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн байна.

            Шүүгдэгч Ц.Б-, М.Г- , З.Н-, Г.Т-, Т.Б-, Г.Х- нарыг  2017 оны 07 дугаар сарын 01-ны өдрөөс өмнөх мал хулгайлсан үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Ц.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж ирүүлсэн байх ба 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон хуулийг буцаан хэрэглэхгүй, бие даасан эхлэл төгсгөлтэй өөр цаг хугацаануудад үйлдэгдсэн нэг төрлийн үйлдлүүдийг тус тусад нь зүйлчилж ирүүлснийг тухайн зүйлийн хүндрүүлэх бүрэлдэхүүнээр нэгтгэн зүйлчлэх нь шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлнэ гэж зүйлчлэлийг дараах байдлаар өөрчлөв.  Үүнд:

            Шүүгдэгч Ц.Б-ыг Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3, 2.4, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж ирүүлсэнийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3,.2.4 дэх хэсэг болгож,

Шүүгдэгч М.Г-ыг Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 17.12 дугаар зүйлийн 1,Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсгээр, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэг болгож,

Шүүгдэгч З.Н-д Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэг болгож,

Шүүгдэгч Д.С-г Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр зүйлчилж ирүүлсэнийг 2015 оны Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгож,

Шүүгдэгч Т.Б-ыг Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэг болгож,

Шүүгдэгч Д.Ш-ыг Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэг болгож,

Шүүгдэгч Г.Т-ийг Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг болгож,

Шүүгдэгч Б.М-ыг Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсгээр зүйлчилж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг болгож,

Шүүгдэгч Г.Х-г Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж ирүүлсэнийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 17.2 дугаар зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгож,

            Шүүгдэгч Ц.О- нь  бүлэглэн 2016 оны 04 дүгээр сарын 5-6-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар баг 15-01 тоотод оршин суух А.Н-гийн хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч 2490000 төгрөгийн хохирол учруулсан байх тул 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн дагуу шийдвэрлэхээр байх тул 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 болгож зүйлчлэлийг өөрчлөв. 

            Шүүгдэгч Ц.Б-, М.Г-, З.Н- нар 2013 оноос 2018 оны хооронд, шүүгдэгч Г.Х-  2013 оноос 2015 оны 8 дугаар сарын хооронд , шүүгдэгч Д.Ш- 2015 оны 5 сараас 2015 оны 12 сарын хооронд, шүүгдэгч Т.Б- 2014 оноос 2017 оны хооронд эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг төрлийн гэмт хэргүүдийг үйлдсэн тул хөөн хэлэлцэх хугацаа тасрах бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, үргэлжилсэн үйлдлээр нэг төрлийн гэмт хэргүүдийг байнга үйлдсэн тул 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс өмнөх үйлдлүүд нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж өршөөгдөх боломжгүй байна.

                Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т зааснаар шүүгдэгч Ц.Б-, М.Г-, З.Н-, Т.Б-, Г.Х-, Д.С-, Ц.О-, Г.Т-, Б.М-, Д.Ш- нар Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн, гэмт хэргийг бүлэглэж үйлдэж байгаа нь эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болж байх ба шүүгдэгч Д.Ш- хохирлоо төлсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

            Шүүгдэгч Ц.Б-, М.Г-, З.Н-, Т.Б-, Г.Х-, Д.С-, Ц.О-, Г.Т-, Б.М-, Д.Ш- нарт хуульд заасан эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүгдэгч нарын хувийн байдал учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан хорих ялыг ялгамжтай оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгуулагад эдлүүлэхээр шийдвэрлэв.   

Хохирол төлбөрийн хувьд:

            Шүүгдэгч Ц.Б-ас гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 33,999,250 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Б-д 900,000 төгрөг, хохирогч Г.Б-ид 950,000 төгрөг, хохирогч Т.Д-д 700,000 төгрөг, хохирогч П.Ц-ад 770,000 төгрөг, хохирогч Д.М-д 1,121,000 төгрөг, хохирогч Г.Н- /Гучин Ус сум ЗДТГ/-д 480,000 төгрөг, хохирогч Ц.Б-д 1,000,000 төгрөг, хохирогч Г.Л-д 375,000 төгрөг, хохирогч Д.БатЗ- 558,000 төгрөг, хохирогч Ж.О-эд 450,000 төгрөг, хохирогч Т.Х-эд 1,090,000 төгрөг, хохирогч Ц.М-д 830,000 төгрөг, хохирогч Ц.С-т 800,000 төгрөг, хохирогч Г.Г-эд 1,600,000 төгрөг, хохирогч А.Бибишид 2,108,000 төгрөг, хохирогч Ц.Удвалбадамд 1,950,000 төгрөг, хохирогч Ц.Б-т 1,550,000 төгрөг, хохирогч А.Н-д 622,500 төгрөг, хохирогч Ц.О-д 473,000 төгрөг, хохирогч Т.Б-эд 900,000 төгрөг, хохирогч М.Б-д 305,000 төгрөг, хохирогч Т.З-т 184,500 төгрөг, хохирогч Д.Д-д 564,000 төгрөг, хохирогч М.Н-од 1,275,000 төгрөг, хохирогч Г.Цэрэннамидад 140,000 төгрөг, П.Г-ад 625,000 төгрөг, хохирогч Б.Э-т 7,700,000 төгрөг, хохирогч М.Н-т 2,042,250 төгрөг, хохирогч Ж.Н-д 800,000 төгрөг, хохирогч Р.С-д 100,000 төгрөг, хохирогч Г.С-од 364,500 төгрөг, хохирогч Л.О-т 471,500 төгрөг, хохирогч О.Д-д 200,000 төгрөгийг,

иргэний нэхэмжлэгч Ч.Цэрэнбатад 150,000 төгрөгийг, Б.Янжмаад 50,000 төгрөгийг,

Шүүгдэгч М.Г-оос гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 19,466,450 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Ч-ад 1,000,000 төгрөг, хохирогч П.А-д 127,500 төгрөг, хохирогч Ц.Д-д 120,200 төгрөг, Б.З-т 24,500 төгрөг, хохирогч Т.Б-эд 900,000 төгрөг, хохирогч М.Б-д 305,000 төгрөг, хохирогч Т.З-т 184,500 төгрөг, хохирогч Д.Д-д 564,000 төгрөг, хохирогч М.Н-од 1,275,000 төгрөг, хохирогч П.Г-ад 625,000 төгрөг, хохирогч Б.Э-т 7,700,000 төгрөг, хохирогч Г.Ц-ад 140,000 төгрөг, хохирогч М.Н-т 2,042,250 төгрөг, хохирогч Ж.Н-д 800,000 төгрөг, хохирогч А.Н-д 622,500 төгрөг, хохирогч С.Б-д 400,000 төгрөг, хохирогч Н.Б-д 800,000 төгрөг, хохирогч Д.Т-д 1,000,000 төгрөг, хохирогч Г.С-од 364,500 төгрөг, хохирогч Л.О-т 471,500 төгрөгийг,

Шүүгдэгч З.Н-гээс гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 7,430,000 төгрөгийг гаргуулж хохирогч С.С-од 310,000 төгрөг, хохирогч Д.Б-ид 1,650,000 төгрөг, хохирогч И.Ө-ад 400,000 төгрөг, хохирогч П.П-д 320,000 төгрөг, хохирогч С.Н-т 1,200,000 төгрөг, хохирогч Ц.Н-д 230,000 төгрөг, хохирогч С.Б-д 400,000 төгрөг, хохирогч Г.Т-т 800,000 төгрөг, хохирогч И.Б-д 800,000 төгрөг, хохирогч Д.Т-д 1,000,000 төгрөг, хохирогч Л.А-д 320,000 төгрөгийг,иргэний нэхэмжлэгч И.Дагвапүрэвт 185,000 төгрөг, Д.Үүрцайхт 50,000 төгрөг, Б.Эрдэнэсайханд 50,000 төгрөг, Ж.Мягмардаваад 100,000 төгрөгийг,

Шүүгдэгч Д.С-гаас гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 17,540,500 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.М-д 558,000 төгрөг, хохирогч Ц.Г-од 516,000 төгрөг, хохирогч Л.О-од 850,000 төгрөг, хохирогч Г.Ц-ад 2,810,000 төгрөг, хохирогч Ц.Ц-од 4,800,000 төгрөг, хохирогч М.М-т 910,000 төгрөг, хохирогч Х.Н-д 1,585,000 төгрөг, хохирогч Э.С-д 3,000,500 төгрөг, хохирогч Н.Б-ад 371,000 төгрөг, хохирогч Л.А-т 940,000 төгрөг, хохирогч Р.Г-д 230,000 төгрөг, хохирогч П.Г-д 970,000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Ц.Б-д 180000 төгрөгийг олгож,

Шүүгдэгч Т.Б-аас гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 17,305,315 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.А-д 4,668,000 төгрөг,  хохирогч С.М-д 720,000 төгрөг, хохирогч С.Мягмарт 1,947,500 төгрөг, хохирогч Л.Т-т 2,341,315 төгрөг, хохирогч Л.Т-тогоод 1,243,000 төгрөг, хохирогч Д.Э-д 1,740,000 төгрөг, хохирогч Д.Б-д 3,050,000 төгрөг, хохирогч Ц.О-д 473,000 төгрөг, хохирогч А.Н-д 622,500 төгрөг, хохирогч М.Б-т 500,000 төгрөгийг,

Шүүгдэгч Г.Т-ээс гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 5,343,333 төгрөгийг гаргуулж хохирогч С.Б-т 3,000,000 төгрөг, хохирогч Н.Б-д 200,000 төгрөг, хохирогч Ө.Б-д 1,843,333 төгрөг, хохирогч Т.Б-д 300,000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Ш.Сумъяад 26,700 төгрөг, Д.Мөнхчулуунд 21,170 төгрөг, Г.Буянцэцэгт 50,000 төгрөг, Ц.Гончигдоржид 26,700 төгрөгийг,

Шүүгдэгч Б.М-аас гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 2,343,333 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Б-д 200,000 төгрөг, хохирогч Ө.Б-д 1,843,333 төгрөг, хохирогч Т.Б-д 300,000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Ш.Сумъяад 26,700 төгрөг, Д.Мөнхчулуунд 21,170 төгрөг, Г.Буянцэцэгт 50,000 төгрөг, Ц.Гончигдоржид 26,700 төгрөгийг, шүүгдэгч Г.Х-гээс гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 8,641,200 төгрөгийг гаргуулж хохирогч Ч.Б-т 1,541,000 төгрөг, Д.Б-д 6,100,000 төгрөг, хохирогч Д.Т-д 1,000,000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Мягмардаваад 100000 төгрөгийг олгож, шүүгдэгч Ц.О-аас хохиролд 622,500 төгрөгийг гаргуулж хохирогч А.Н-д тус тус олгож шийдвэрлэв.

              Шүүгдэгч Ц.Б-ын 1273 хоног, М.Г-ын 1004 хоног, З.Н-гийн 648 хоног, Т.Б-ын 618 хоног, Г.Х-гийн 502 хоног, Д.С-гийн 451 хоног, Ц.О-ын 373 хоног, Г.Т-ийн 463 хоног, Б.М-ын 281 хоног, Д.Ш-ын 396 хоног цагдан хоригдсон хугацааг тус тус эдлэх ялд оруулан тооцов.  

              Хохирогч Б.Э- хулгайд алдсан эд зүйлийг нь алтан нуухтай чулуун толгойтой хуучин цагийн их гарын сүүж манан хөөрөг 5000000 төгрөг, мөнгөн сэтгүүр гинж, соёо, хавчаартай, тамхины ууттай 15см урт цагаан чулуун соруултай гаанс 3500000 төгрөг, савхин бүрээстэй хуучны мөнгөн бөгжтэй хазаар 500000 төгрөг, эрэгтэй хүний 7ш мөнгөн товчтой хурган дотортой дээл 1100000 төгрөг, эрэгтэй хүний өмсөж эдэлж байсан хурган дотортой дээл 600000 төгрөг, эмэгтэй хүний хурган дотортой шинэ дээл 800000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн үнэлгээнээс алтан нуухтай чулуун толгойтой хуучин цагийн их гарын сүүж манан хөөрөг 5000000 төгрөг, мөнгөн сэтгүүр гинж, соёо, хавчаартай, тамхины ууттай 15см урт цагаан чулуун соруултай гаанс 3500000 төгрөгөөр үнэлснийг эс зөвшөөрч дахин үнэлгээ гаргуулсан байна.

              2018 оны 11 дүгээр сарын 01-ны өдрийн 10/55 дугаартай Лэндс ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд гаанс 4000000 төгрөг, хөөрөг 9000000 төгрөгөөр үнэлсэн байна.

              Иймд хохирогч Б.Э-ыг 16000000 төгрөгийн эд зүйлсээ хулгайд алдсан гэж үзэж 600000 төгрөгийн үнэлгээтэй хурган дотортой дээлийг буцаан авсан байх тул шүүгдэгч М.Г-, Ц.Б- нараас 15400000 төгрөгийг хувь тэнцүүлж гаргуулан хохирогч Б.Э-т  олгох нь зүйтэй.  

              Шүүгдэгч нар хохирогч Д.Т-ын 1 тооны хээлтэй гүүг 3000000 төгрөгөөр үнэлснийг зөвшөөрөхгүй гэж мэдүүлэх ба хохирогч Д.Т- ...Улаан хээр зүсмийн үржих тамгатай, байдсан гүү, залуу гүү байсан. Уг байдас хурдны удамтай. Эцэг нь Дорнодын удамтай, эх нь Дорноговь аймгийн хурдны угшилтай, хурдан удмын адууны төл 3000000 төгрөгөөр үнэлж байна гэх мэдүүлэг /9 дүгээр хх-ийн 111 дүгээр хуудас/, гэрч Д.Хоролсүрэнгийн ...зүүн зүгээс авчирсан хурдан удмын гүү байсан гэх мэдүүлэг /9 дүгээр хх-ийн 116 дугаар хуудас/ өгсөн байх тул Лэндс ХХК-ний зах зээлийн жишиг үнийн аргаар, үнэлгээний олон улсын стандартад хүлээн зөвшөөрсөн аргачлалаар тооцоолж 1 тооны 3 настай шүдлэн гүүг үнэлсэн үнэлгээг үндэслэлтай байна гэж үзлээ.

            Хэрэгт эд мөрийн хураагдаж ирсэн ЕХТRА рlus QUANZIWEI гэсэн нэртэй цоож 1 ширхэг, ЕХТRА SANTIO TOP SECURITY гэсэн бичигтэй цоож 1 ширхэг,  Т- гадас 1 ширхэг, цэнхэр өнгөтэй автирк 1 ширхэг,  улаан иштэй автирк 1 ширхэг, хар иштэй хутга 1 ширхэг зэргийг устгаж, 1 хос гуталыг шүүгдэгч Д.С-д, шүүгдэгч Д.Ш-аас хураан авсан 500 төгрөгийг Д.Ш-ад буцаан олгож, Мэдээлэл, шуурхай удирдлагын төвөөс ирүүлсэн камерын бичлэг 1 ширхэг, О.Н-ийн гэрт нэгжлэг хийсэн камерын бичлэг 2 ширхэг, “Бөмбөлөг” хүнсний дэлгүүрээс хурааж авсан СD 1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж үлдээж, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Д.С-гийн эзэмшлийн хенсим маркийн хар мотоцикль, Ц.Б-ын эзэмшлийн хенсим маркийн улаан өнгийн мотоцикль, Г.Т-ийн эзэмшлийн улаан өнгийн мотоцикль, Т.Б-ын эзэмшлийн мотоцикль нийт 4 ширхэг мотоциклийг, иргэн Ш-ын гэрээс хулгайлсан гэх мөнгөн аяга 1 ширхэг шүүгдэгч Г.Х-гийн бусдад төлөх хохиролд, Булган аймгийн Цагдаагийн газарт хадгалагдаж буй  хохирогч Х.Чимидийн мотоцикль буцаан олгож,

            Хэрэгт битүүмжлэгдэж ирсэн шүүгдэгч Д.С-гийн эзэмшлийн газар, Ц.Б-ас АМ9554505 серийн дугаартай 500 төгрөг, М.Г-оос АР4122623 серийн дугаартай 500 төгрөг, З.Н-гээс АМ8049156 серийн дугаартай 500 төгрөг, Г.Х-гээс АО8048923 серийн дугаартай 500 төгрөг, Г.Т-ээс АР0053213 серийн дугаартай 500 төгрөг, Т.Б-аас АО2661430 серийн дугаартай 500 төгрөг, Б.М-ын АР8845728 серийн дугаартай 500 төгрөгийг бусдад учруулсан хохиролд нөхөн төлүүлэхээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгав.

            Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б-, М.Г-, Д.С-, З.Н-, Т.Б-, Ц.О- нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Д.Ш-ад авсан хувийн баталгаа гаргах туслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Т-, Б.М-, Г.Х- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих нь зүйтэй.

            Шүүгдэгч Д.Ш- хохиролоо төлж барагдуулсан, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4,  36.3 дугаар зүйлийн 1, 36.5 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.12 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                  ТОГТООХ нь:

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ш-, Т.Б- нарын бүлэглэн 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар баг 21-08 тоот хашааны гаднаас Н.Т-ийн эзэмшлийн мустанг-5 маркийн мотоциклийг завшсан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Шүүгдэгч Ц.Б-ыг Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3, 2.4, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3, 2.4 дэх хэсэг болгож,

Шүүгдэгч М.Г-ыг Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 17.12 дугаар зүйлийн 1,Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсгээр, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэг болгож,

Шүүгдэгч З.Н-г Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж ирүүлсэнийг 2015 оны Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэг болгож,

Шүүгдэгч Д.С-г Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр зүйлчилж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгож,

Шүүгдэгч Т.Б-ыг Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэг болгож,

Шүүгдэгч Д.Ш-ыг Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 11 дүгээр зүйлийн 11. 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэг болгож,

Шүүгдэгч Г.Т-ийг Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг болгож,

Шүүгдэгч Б.М-ыг Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсгээр зүйлчилж ирүүлсэнийг 2002 оны Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг болгож,

Шүүгдэгч Г.Х-г Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 17.2 дугаар зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгож,

Шүүгдэгч Ц.О-ыг Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсгээр зүйлчилж ирүүлсэнийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг болгон тус тус зүйлчлэлийг өөрчилсүгэй.

  1. Шүүгдэгч Ц.Б-ыг дангаар болон бүлэглэн, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, их хэмжээний эд хөрөнгийг хулгайлж, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч М.Г-ыг дангаар болон бүлэглэн, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн, гээгдэл буюу санамсаргүй олдсон эд хөрөнгийг завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч З.Н-г дангаар болон бүлэглэн, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Д.С-г дангаар болон бүлэглэн, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр илээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Т.Б-ыг дангаар болон бүлэглэн, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл, машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Д.Ш-ыг бүлэглэн, орон байр, агуулах саванд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг, гээгдэл буюу санамсаргүй олдсон эд хөрөнгийг завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Г.Т-ийг бүлэглэж, орон байр, агуулах саванд нэвтэрч, машин механизм ашиглажбусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Б.М-ыг бүлэглэж, орон байр, агуулах саванд нэвтэрч, машин механизм ашиглажбусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Г.Х-г бүлэглэн, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн, бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Ц.О-ыг бүлэглэж, орон байр, агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

  1. 2002 оны Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар шүүгдэгч Д.Ш-, М.Г- нарт холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1-д заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар шүүгдэгч Г.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж ирүүлснийг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  3. Шүүгдэгч Х овогт Ц-ын Б-ыг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3, 2.4 дэх хэсэгт зааснаар 6 /зургаан/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Шүүгдэгч Б овогт М-н Г-ыг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар 5 /таван/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Шүүгдэгч Б овогт З-ын Н-г Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар 4 /дөрвөн/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Шүүгдэгч Б овогт Д-гийн С-г Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 3 / гурван/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-т зааснаар 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар,

Шүүгдэгч Д овогт Т-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар 3 /гурван/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Шүүгдэгч Б овогт Д-гийн Ш-ыг 2002 оны Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 11 дүгээр зүйлийн 11. 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар,

Шүүгдэгч Б овогт Г-ын Т-ийг 2002 оны Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар,

Шүүгдэгч З овогт Б-ийн М-ыг 2002 оны Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар,

Шүүгдэгч Ч овогт Г-гийн Х-г Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар,

Шүүгдэгч Ш овогт Ц-ын О-ыг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 /хоёр/ жил 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

  1. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С-д оногдуулсан Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 /дөрвөн/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож,

Шүүгдэгч Г.Х-д оногдуулсан Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаан/ сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 /хоёр/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоож,

2002 оны Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О-т оногдуулсан 2 жил 10 хоногийн хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 сар 7 хоногийн хорих ялаас 1 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 /хоёр/ жил 1 /нэг/ сар 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус тогтоосугай.

  1. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-, М.Г-, З.Н-, Д.С-, Д.Ш-, Ц.О-, Г.Т-, Г.Х-, Т.Б-, Б.М- нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-ын 1273 хоног, шүүгдэгч М.Г-ын 1004 хоног, шүүгдэгч З.Н-гийн 648 хоног, шүүгдэгч Т.Б-ын 618 хоног, шүүгдэгч Г.Х-гийн 502 хоног, шүүгдэгч Д.С-гийн 451 хоног, шүүгдэгч Ц.О-ын 373 хоног, шүүгдэгч Г.Т-ийн 463 хоног, шүүгдэгч Б.М-ын 281 хоног, шүүгдэгч Д.Ш-ын 396 хоног цагдан хоригдсон хугацааг тус тус эдлэх ялд оруулан тооцсугай.
  3.  2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч Д.Ш-ад оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.
  4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-ас гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 33,999,250 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Б-д 900,000 төгрөг, хохирогч Г.Б-ид 950,000 төгрөг, хохирогч Т.Д-д 700,000 төгрөг, хохирогч П.Ц-ад 770,000 төгрөг, хохирогч Д.М-д 1,121,000 төгрөг, хохирогч Г.Н- /Гучин Ус сум ЗДТГ/-д 480,000 төгрөг, хохирогч Ц.Б-д 1,000,000 төгрөг, хохирогч Г.Л-д 375,000 төгрөг, хохирогч Д.БатЗ- 558,000 төгрөг, хохирогч Ж.О-эд 450,000 төгрөг, хохирогч Т.Х-эд 1,090,000 төгрөг, хохирогч Ц.М-д 830,000 төгрөг, хохирогч Ц.С-т 800,000 төгрөг, хохирогч Г.Г-эд 1,600,000 төгрөг, хохирогч А.Бибишид 2,108,000 төгрөг, хохирогч Ц.Удвалбадамд 1,950,000 төгрөг, хохирогч Ц.Б-т 1,550,000 төгрөг, хохирогч А.Н-д 622,500 төгрөг, хохирогч Ц.О-д 473,000 төгрөг, хохирогч Т.Б-эд 900,000 төгрөг, хохирогч М.Б-д 305,000 төгрөг, хохирогч Т.З-т 184,500 төгрөг, хохирогч Д.Д-д 564,000 төгрөг, хохирогч М.Н-од 1,275,000 төгрөг, хохирогч Г.Цэрэннамидад 140,000 төгрөг, П.Г-ад 625,000 төгрөг, хохирогч Б.Э-т 7,700,000 төгрөг, хохирогч М.Н-т 2,042,250 төгрөг, хохирогч Ж.Н-д 800,000 төгрөг, хохирогч Р.С-д 100,000 төгрөг, хохирогч Г.С-од 364,500 төгрөг, хохирогч Л.О-т 471,500 төгрөг, хохирогч О.Д-д 200,000 төгрөгийг,

иргэний нэхэмжлэгч Ч.Цэрэнбатад 150,000 төгрөгийг, Б.Янжмаад 50,000 төгрөгийг,

Шүүгдэгч М.Г-оос гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 19,466,450 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Ч-ад 1,000,000 төгрөг, хохирогч П.А-д 127,500 төгрөг, хохирогч Ц.Д-д 120,200 төгрөг, Б.З-т 24,500 төгрөг, хохирогч Т.Б-эд 900,000 төгрөг, хохирогч М.Б-д 305,000 төгрөг, хохирогч Т.З-т 184,500 төгрөг, хохирогч Д.Д-д 564,000 төгрөг, хохирогч М.Н-од 1,275,000 төгрөг, хохирогч П.Г-ад 625,000 төгрөг, хохирогч Б.Э-т 7,700,000 төгрөг, хохирогч Г.Ц-ад 140,000 төгрөг, хохирогч М.Н-т 2,042,250 төгрөг, хохирогч Ж.Н-д 800,000 төгрөг, хохирогч А.Н-д 622,500 төгрөг, хохирогч С.Б-д 400,000 төгрөг, хохирогч Н.Б-д 800,000 төгрөг, хохирогч Д.Т-д 1,000,000 төгрөг, хохирогч Г.С-од 364,500 төгрөг, хохирогч Л.О-т 471,500 төгрөгийг,

Шүүгдэгч З.Н-гээс гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 7,430,000 төгрөгийг гаргуулж хохирогч С.С-од 310,000 төгрөг, хохирогч Д.Б-ид 1,650,000 төгрөг, хохирогч И.Ө-ад 400,000 төгрөг, хохирогч П.П-д 320,000 төгрөг, хохирогч С.Н-т 1,200,000 төгрөг, хохирогч Ц.Н-д 230,000 төгрөг, хохирогч С.Б-д 400,000 төгрөг, хохирогч Г.Т-т 800,000 төгрөг, хохирогч И.Б-д 800,000 төгрөг, хохирогч Д.Т-д 1,000,000 төгрөг, хохирогч Л.А-д 320,000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч И.Дагвапүрэвт 185,000 төгрөг, Д.Үүрцайхт 50,000 төгрөг, Б.Эрдэнэсайханд 50,000 төгрөг, Ж.Мягмардаваад 100,000 төгрөгийг,

Шүүгдэгч Д.С-гаас гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 17,540,500 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.М-д 558,000 төгрөг, хохирогч Ц.Г-од 516,000 төгрөг, хохирогч Л.О-од 850,000 төгрөг, хохирогч Г.Ц-ад 2,810,000 төгрөг, хохирогч Ц.Ц-од 4,800,000 төгрөг, хохирогч М.М-т 910,000 төгрөг, хохирогч Х.Н-д 1,585,000 төгрөг, хохирогч Э.С-д 3,000,500 төгрөг, хохирогч Н.Б-ад 371,000 төгрөг, хохирогч Л.А-т 940,000 төгрөг, хохирогч Р.Г-д 230,000 төгрөг, хохирогч П.Г-д 970,000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Ц.Б-д 180000 төгрөгийг олгож,

Шүүгдэгч Т.Б-аас гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 17,305,315 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.А-д 4,668,000 төгрөг, хохирогч С.М-д 720,000 төгрөг, хохирогч С.Мягмарт 1,947,500 төгрөг, хохирогч Л.Т-т 2,341,315 төгрөг, хохирогч Л.Т-тогоод 1,243,000 төгрөг, хохирогч Д.Э-д 1,740,000 төгрөг, хохирогч Д.Б-д 3,050,000 төгрөг, хохирогч Ц.О-д 473,000 төгрөг, хохирогч А.Н-д 622,500 төгрөг, хохирогч М.Б-т 500,000 төгрөгийг,

Шүүгдэгч Г.Т-ээс гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 5,343,333 төгрөгийг гаргуулж хохирогч С.Б-т 3,000,000 төгрөг, хохирогч Н.Б-д 200,000 төгрөг, хохирогч Ө.Б-д 1,843,333 төгрөг, хохирогч Т.Б-д 300,000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Ш.Сумъяад 26,700 төгрөг, Д.Мөнхчулуунд 21,170 төгрөг, Г.Буянцэцэгт 50,000 төгрөг, Ц.Гончигдоржид 26,700 төгрөгийг,

Шүүгдэгч Б.М-аас гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 2,343,333 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Б-д 200,000 төгрөг, хохирогч Ө.Б-д 1,843,333 төгрөг, хохирогч Т.Б-д 300,000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Ш.Сумъяад 26,700 төгрөг, Д.Мөнхчулуунд 21,170 төгрөг, Г.Буянцэцэгт 50,000 төгрөг, Ц.Гончигдоржид 26,700 төгрөгийг,

Шүүгдэгч Г.Х-гээс гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 8,641,200 төгрөгийг гаргуулж хохирогч Ч.Б-т 1,541,000 төгрөг, Д.Б-д 6,100,000 төгрөг, хохирогч Д.Т-д 1,000,000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Мягмардаваад 100000 төгрөгийг олгож,

Шүүгдэгч Ц.О-аас хохиролд 622,500 төгрөгийг гаргуулж хохирогч А.Н-д тус тус олгосугай.

  1. Шүүгдэгч Д.Ш- бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, бичиг баримт хураагдаж ирээгүй, бусад эрхийг хязгаарлаагүй, Р.Б-д холбогдох хэргийг тусгаарласан болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Д.Ш-аас хураан авсан 500 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1, 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн хураагдаж ирсэн ЕХТRА рlus QUANZIWEI гэсэн нэртэй цоож 1 ширхэг, ЕХТRА SANTIO TOP SECURITY гэсэн бичигтэй цоож 1 ширхэг,  Т- гадас 1 ширхэг, цэнхэр өнгөтэй автирк 1 ширхэг,  улаан иштэй автирк 1 ширхэг, хар иштэй хутга 1 ширхэг зэргийг устгаж, 1 хос гуталыг шүүгдэгч Д.С-д буцаан олгож, Мэдээлэл, шуурхай удирдлагын төвөөс ирүүлсэн камерын бичлэг 1 ширхэг, О.Н-ийн гэрт нэгжлэг хийсэн камерын бичлэг 2 ширхэг, “Бөмбөлөг” хүнсний дэлгүүрээс хурааж авсан СD 1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж үлдээсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Д.С-гийн эзэмшлийн 100000 төгрөгийн үнэлгээтэй, хенсим маркийн хар мотоцикль, Ц.Б-ын эзэмшлийн 100000 төгрөгийн үнэлгээтэй, хенсим маркийн улаан өнгийн мотоцикль, Г.Т-ийн эзэмшлийн 100000 төгрөгийн үнэлгээтэй, улаан өнгийн мотоцикль, Т.Б-ын эзэмшлийн 100000 төгрөгийн үнэлгээтэй мотоцикль нэг ширхэгийг нийт 4 ширхэг мотоциклийг хурааж бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, хохирогч Х.Ч-ийн хайрхан маркийн мотоциклийг Булган аймгийн Цагдаагийн газраас хохирогч Х.Ч-эд буцаан олгож, иргэн Ш-ын гэрээс хулгайлсан гэх мөнгөн аяга 1 ширхэг шүүгдэгч Г.Х-гийн бусдад төлөх хохиролд,  хэрэгт битүүмжлэгдэж ирсэн шүүгдэгч Д.С-гийн эзэмшлийн газар, Ц.Б-ас АМ9554505 серийн дугаартай 500 төгрөг, М.Г-оос АР4122623 серийн дугаартай 500 төгрөг, З.Н-гээс АМ8049156 серийн дугаартай 500 төгрөг, Г.Х-гээс АО8048923 серийн дугаартай 500 төгрөг, Г.Т-ээс АР0053213 серийн дугаартай 500 төгрөг, Т.Б-аас АО2661430 серийн дугаартай 500 төгрөг, Б.М-ын АР8845728 серийн дугаартай 500 төгрөгийг бусдад учруулсан хохиролд нөхөн төлүүлэхээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
  4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б-, М.Г-, Д.С-, З.Н-, Т.Б-, Ц.О- нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Д.Ш-ад авсан хувийн баталгаа гаргах туслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Т-, Б.М-, Г.Х- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурьдаж, шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
  6.  Шийтгэх тогтоолд гомдол гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Ц.Б-, М.Г-, З.Н-, Т.Б-, Г.Х-, Д.С-, Ц.О-, Г.Т-, Б.М- нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Д.Ш-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

   ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Э.ДУЛМАА