| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвээндоржийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 181/2024/05970/И |
| Дугаар | 210/МА2025/00886 |
| Огноо | 2025-05-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 210/МА2025/00886
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч М.Баясгалан, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 197/ШШ2025/02849 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй
Хариуцагч *******д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 9,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е.Нуршаш нар оролцов.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
1.1. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ *******д 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 9,000,000 төгрөгийг зээлдүүлсэн тул уг мөнгийг гаргуулна гэжээ.
1.2. Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ *******ын шилжүүлсэн 9,000,000 төгрөгийг 2-3 минутын зайтай ******* данс руу *******гийн мөнгийг *******д шилжүүлэв гэх утгаар шилжүүлсэн. ******* нь *******д мөнгө зээлдүүлж, зээлийг хэнд зориулж хэн авч байгааг мэдэж байсан бөгөөд өөрөө ч нэмж *******д 3,500,000 төгрөг шилжүүлсэн байдаг. *******ос ******* руу шилжүүлсэн дансны хуулга дотор *******ын мөнгийг шилжүүлэв, зээл хаав гэх мэт утга бүхий шилжүүлэг байхгүй. Нэхэмжлэгч нь *******ос мөнгөө авч чадахгүй болохоороо *******г хариуцагчаар татсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.
1.3. Гуравдагч этгээд ******* талаас ******* ******* нарын хооронд 3,500,000 төгрөгийн зээлийн харилцаа үүсч хүүд 1,500,000 төгрөг төлсөн. Түүнээс 3,500,000 төгрөгийг 9,000,000 төгрөгийн хүү гэж шилжүүлээгүй. Хэрэгт баримтаар өгсөн дансны хуулгаар 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр *******гаас ******* руу 9,000,000 төгрөг шилжүүлснээс хойш ******* түүнээс 45,545,000 төгрөг шилжүүлэн авч, үүнээс гэрчээр оролцсон *******ийн 20,000,000 төгрөгийг хасаж тооцоод зөрүү 25,545,000 төгрөгт, нэхэмжлэгчийн маргаан бүхий 9,000,000 төгрөг орсон гэжээ.
2. ******* нь 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Хаан банкны тоот данснаас хариуцагч *******гийн Хаан банкны тоот данс руу 9,000,000 төгрөгийг сараар 20 % хүүтэй өгөв гэх утгаар шилжүүлжээ. /хх8/
3. Талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт нийцсэн байна.
4. Хариуцагч нь 9,000,000 төгрөгийн зээлийг аваагүй, нэхэмжлэгчээс авсан 9,000,000 төгрөгийг гуравдагч этгээд ******* зээлдэж авсан гэх татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь нэхэмжлэгчээс авсан 9,000,000 төгрөгийг гуравдагч этгээд *******д зээлдүүлсэн байх ба, уг мөнгийг гуравдагч этгээд *******ос хариуцагч *******д буцаан төлсөн гэх тайлбар, Хаан банкны дансны хуулгыг эсэргүүцэж, няцаасан баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
4.1. Түүнчлэн, шүүхээс 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хариуцагч *******гийн эзэмшлийн гэх фэйсбүүк хаягнаас нэхэмжлэгч *******ын эзэмшлийн ******* гуравдагч этгээд ******* эзэмшлийн гэх хаягт үзлэг хийсэн тэмдэглэл авагдсан байна. /хх123/ Уг үзлэгийн тэмдэглэл нь маргаан бүхий 9 сая төгрөгийн зээлдэгч болон зээлдүүлэгч нь хэн болохыг эргэлзээгүй байдлаар нотлох баримт болохгүй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй байсан гэж үзэхээр байна.
5. Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Энэ талаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй.
6. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүх тойргийн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний тогтоол гэх хэвлэмэл хуудсан дээр 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 197/ТМ2025/00613 дугаартай анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлийг хэвлэсэн байх ба уг хэвлэмэл хуудсан дээр шүүх хуралдааны тэмдэглэлийг хэвлэсэн байдал нь шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл болохгүйг тэмдэглэж байна. Гэхдээ техникийн шинжтэй уг алдааг давтан гаргахгүй байхыг анхан шатны шүүхэд анхааруулах нь зүйтэй гэж үзэв.
7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 197/ШШ2025/02849 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 158,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир зохигч хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ
ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН
Ц.АЛТАНЦЭЦЭГ