| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтох Гандиймаа |
| Хэргийн индекс | 102/2021/03512/И |
| Дугаар | 210/МА2025/00706 |
| Огноо | 2025-04-30 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 210/МА2025/00706
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 192/ШШ2025/00713 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
3 гэж дугаарласныг 1 гэж дугаарлан, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.6 дахь хэсэгт заасныг баримтлан 2009 оны 3 дугаар сарын 15-ны өдөр төрсөн хүү *******, 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдөр төрсөн хүү ******* нарыг эцэг *******ын асрамжид үлдээж, хариуцагч *******т холбогдох хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох тухай *******гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,
1 гэж дугаарласныг 2 гэж дугаарлан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* нь *******, ******* улсын дугаартай тээврийн хэрэгслүүд, *******, ******* байр ******* хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгөөс ногдох хэсэг гаргуулах, дундын өмчөөс *******тэд ногдох хэсэг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ тус тус татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,
4 гэж дугаарласныг 3 гэж дугаарлан, Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******аас 291,699,473 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлээс үлдэх , хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, 312 м.кв талбай бүхий аялал, жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс ногдох хэсэг гаргуулах болон дундын өмчөөс хүүхдүүдэд ногдох хэсэг гаргуулах хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж,
5 гэж дугаарласныг 4 гэж дугаарлан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж хариуцагчид олгож, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 1,616,447 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж, шинжээчийн зардалд нэхэмжлэгч *******гоос 1,037,500 төгрөг, хариуцагч *******аас 1,037,500 төгрөг тус тус гаргуулан ,т 560,000 төгрөг, ,,т 1,115,000 төгрөг, -д 400,000 төгрөг тус тус олгосугай. гэж тус тус өөрчлөн найруулж,6, 7 гэж дугаарласныг 5, 6 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3,145,145 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД
ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА
Т.ГАНДИЙМАА