| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Мөнхтулга |
| Хэргийн индекс | 180/2019/0155/Э |
| Дугаар | 140 |
| Огноо | 2019-06-21 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Т.Баярмаа |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 140
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2019/0155/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд хаалттай хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн даргаар Г.Отгонзаяа
Улсын яллагч Т.Баярмаа,
Хохирогч Ө.Ж,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганхуяг
Шүүгдэгч В.Б нарыг оролцуулан
Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Баярмаааас Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн В.Б-т холбогдох эрүүгийн 1939 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1981 оны 3 дугаар сарын 03-ны Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, эхнэр хүүхдүүдийн хамт, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Булгийн 26-01 тоотод оршин суух хаягтай, В.Б
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч В.Б нь 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр, 2018 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр, 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр, 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Булгийн 26-01 тоотод оршин суух өөрийн гэртээ, мөн 2019 оны 05 дугаар сарын 14-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Булгийн 2 дугаар гудамжинд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Ө.Ж-ыг гараараа цохих, үсдэж өшиглөх зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн байнга зодсон гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч В.Б нь 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр, 2018 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр, 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр, 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Булгийн 26-01 тоотод оршин суух өөрийн гэртээ, мөн 2019 оны 05 дугаар сарын 14-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Булгийн 2 дугаар гудамжинд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Ө.Ж-г гараараа цохих, үсдэж өшиглөх зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн байнга зодсон болох нь:
Хохирогч Ө.Ж-н мөрдөн байцаалтанд өгсөн:.....2019 оны 05 дугаар сарын 14-ны өдөр 13 цагийн үед 2 хүүхдээ өөрийн ах болох Баасандоржийн гэрт хүргэж өгөх гээд явж байсан юм.....манай нөхөр Батбилэг Булгийн 25-07 тоотод байдаг Баатараа гэдэг айлынхаас тэдний эхнэр Оршихоотой хэрэлдээд хашаанаас гараад ирж байгаа харагдаж байсан....Тэгсэн чинь Батбилэг над руу Оршихоо чамайг Хуягаатай явалддаг гэж байна. Чи наад Оршихоотойгоо уулз гэж хэлсэн....Тэгээд би Батбилэгт хоёр хүүхдээ Баасан ахынх руу хүргэх гэж байна. Битгий архи уулдаа гэж хэлсэн чинь Батбилэг миний өөдөөс чамайг Хуягаатай явалддаг гээд хүмүүс яриад байна гээд уурлаад намайг үсдээд зулгаагаад байсан. Тэгэхээр нь би орилоод болиоч гээд Батбилэгийг үснээсээ тавиулсан....гэх мэдүүлэг...../ХХ-ийн 97 дугаар тал/
Насанд хүрээгүй гэрч У.Анужингийн мөрдөн байцаалтанд өгсөн:.....2019 оны 05 дугаар сарын 14-ны өдрийн 13 цагийн орчим би хичээлээсээ тараад гэр рүү гээ ирж явтал манай хашааны баруун талд байдаг ногоон өнгийн хаалгатай хашааны урд талд эхнэр, нөхөр бололтой хүмүүс хоорондоо хэрэлдээд байсан....Тэнд байсан нөгөө ахтай хэрэлдэж байгаад хашаа руугаа ороод яваад өгсөн. Харин нөгөө ах чинь өөрийнхөө эхнэр бололтой нэг намхан дуу биетэй бор царайтай эгчийг үснээс нь зулгаа цаашаа чирээд баруун тийшээ явсаар байгаад Хийдийн 25-11б тоот гэж явдаг гадна талаараа хашаагүй 1 давхар шавар байшин руу орж яваа харагдсан. ....Тэр ах эхнэрээ үснээс нь зулгааж цаашаа чирээд явж байхад жаахан гурван хүүхэд хажууд нь байсан. Өөрсдийнх нь хүүхдүүд юм шиг байна лээ....Тэр эхнэр гээд байгаа эмэгтэй нь газар явган суучихсан нөгөө ахад чи яагаад ингээд байдаг юм бэ гээд уйлаад хэлээд байгаа сонсогдсон. Тэгсэн чинь нөгөө ах тэр эгчийг сууж байхад хөлөөрөө өшиглөөд авч байгаа харагдсан. Тэгээд бас хараал хэлээд чанга чанга орилоод нөгөө эгч рүү дайраад байгаа харагдсан....Тэр эгчийн үснээс зулгааж чирээд манай баруун талд байдаг хашааны үүднээс баруун урагшаа чигтэй яваад нэг хашаа өнгөрөөд тэрний цаад талд байдаг байшин руу орж байсан. Ойролцоогоор бараг 70-80 метр зайтай байх...гэх мэдүүлэг....../ХХ-ийн 106-107 дугаар тал/
Гэрч Б.Ганчимэгийн мөрдөн байцаалтанд өгсөн:...... 2019 оны 05 дугаар сарын 14-ны өдрийн 13 цагийн үед намайг гэртээ байж байсан чинь гадаа орилж хашгирах чимээ гараад Батбилэг Жаргалыг үснээс нь зулгаагаад орилуулаад ороод ирсэн. Тэгэхээр нь би Батбилэгийг болиочээ чи яагаад, юу болоод байгаа юм гэж хэлсэн....Тухайн үед Батбилэг архи уучихсан согтуу байсан. Тэгсэнээ Батбилэг Жаргалыг “чи муу өндөр Хуягаатай явалдаж намайг доромжилж байна. Тэгэж болохгүй биз дээ ” гээд чанга чанга орилоод байсан. Тэгэхэд Жаргал уйлчихсан би тэгээгүй гэж хэлээд зогсоод байсан....Жаргал хүүхдийн үсэглэлийн баяр болж байгаа би явах гээд байна гээд гарах гэсэн чинь Батбилэг Жаргалын гар руу нь цохиод байж бай чи гээд байсан. Тэгэхэд Жаргал бүр Батбилэгээс айгаад хөдлөхгүй болиоч гээд л уйлаад зогсоод байсан. Тэгсэн Батбилэг тамхи татаад сууснаа шүдэнцээ барьж байгаад Жаргал руу үсийг чинь шатаачихна шүү гэж хэлээд хачин авир гаргаад байсан. Тэгээд бас Жаргалыг пизда нохой гээд л хараагаад чанга чанга юм хашгираад байсан....тэгээд 00 орчихоод буцаад ирсэн чинь Жаргал манай охин Үүрийнцолмонгийн араар нь орчихсон. Харин манай охин Үүрийнцолмон Батбилэгтэй хэрэлдээд байж байсан....удалгүй ашгүй цагдаа нар ирсэн....гэх мэдүүлэг...../109-110 дугаар тал/,
Гэрч Б. Үүрийнцолмонгийн мөрдөн байцаалтанд өгсөн:....... 2019 оны 05 дугаар сарын 14-ны өдөр 13 цагийн үед гэртээ байж байхад манай гэрээс зүүн тийшээ хүмүүс хэрэлдэж байгаа юм шиг орилж хашгирах чимээ гараад байсан. Манайх гаднаа хашаагүй болохоор би байшингаасаа гараад юу болж байгаа юм бол гээд харсан чинь Батбилэг ах манай гэрээс зүүн тийш байдаг ногоон хаалгатай хашааны урд талд Жаргал эгчийг загнаад байгаа бололтой чанга чанга хашгираад зогсож байгаа харагдсан. Тэгсэнээ Жаргал эгчийн үснээс чирээд манайх руу ирсэн. Бүр үснээс нь зулгааж чирсээр байгаад манайхыг хүртэл ирсэн. Тэгээд шууд манайх руу ороод чи өөр хүнтэй явалдаад намайг доромжилоод байгаа юм уу пизда минь гээд хэлээд байсан. Тэгсэн Жаргал эгч бүр уйлчихсан би тэгээгүй ш дээ гэж хэлээд зогсоод байсан........Манай зүүн талын гудамжны наад талын үзүүрээс манай гэр хүртэл тасралтгүй чирсэн. Бараг 50-60 метр газар байгаа байх. Жаргал эгчийн үс нь сэгсийчихсэн өмд гутал нь бөөн шороо тоос болчихсон байсан....гэх мэдүүлэг...../ХХ-ийн 113-114 дүгээр тал/
Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн 2018/ЗШ/69 дугаартай.....В.Б нь 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр өөрийн гэртээ эхнэр Ө.Жтай хэрүүл маргаан үүсгэн биед нь халдан зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн......Ванчиграгчаагийн Батбилэгт Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар 10 цагийн албадан сургалтанд хамруулж 30 хоног баривчлах шийтгэл ногдуулсугай....гэх шийтгэвэр...../ХХ-ийн 12 дугаар тал/
Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 14-ны өдрийн 2018/ЗШ/248 дугаартай.....В.Б нь 2018 оны 04 дүгээр сарын 21-ны өдөр эхнэр Ө.Жыг хэл амаар доромжилж зодсон........Ванчиграгчаагийн Батбилэгт Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар 15 цагийн албадан сургалтанд хамруулж 10 хоног баривчлах шийтгэл ногдуулсугай....гэх шийтгэвэр......./ХХ-ийн 14 дүгээр тал/
Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 134 дугаартай.....В.Б нь 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Ө.Жыг зодсон, хүсэл зоригийнх нь эсрэг аливаа үйлдэл хийх, хийхгүй байхыг албадсан зөрчил гаргасан........Ванчиграгчаагийн Батбилэгт Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4.1, 4.2 дахь дэх хэсэгт зааснаар 30 цагийн албадан сургалтанд хамруулж 30 хоног баривчлах шийтгэл оногдуулсугай....гэх шийтгэвэр...../ХХ-ийн 16 дугаар тал/
Хохирогч Ө.Ж-н мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн......2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр би Хэнтий аймаг Хэрлэн сумын 3 дугаар баг Булгийн 26-01 тоотод гэртээ хүүхдүүдийнхээ хамт байж байтал манай нөхөр Батбилэг нь шөнө 23 цагийн үед гаднаас согтуу орж ирээд намайг гичий, нохой, янхан гэж хэл амаар доромжлон гараараа цээж рүү 5-6 удаа цохьсон бөгөөд галын дэгээ төмрөөр 2 удаа нуруу руу цохиж авсан. Тэгэхээр нь би айгаад цагдаад дуудлага, мэдээлэл өгсөн.....
Миний нөхөр намайг 5 удаагийн үйлдлээр зодсон минь үнэн. Манйа нөхөр сард 2-3 удаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг....гэх мэдүүлэг..... /хх-ийн 25-26 дугаар тал/
Гэр бүлийн хүчирхийлэлийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 28-32 тал/
Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 33-34 тал/,
В.Бгийн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээр өгсөн: “...эхнэр Ө.Жыг зодсон гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм зүйл хийхгүй, хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Хойшид ажил хийж, үр хүүхдээ зовоохгүй сайхан амьдарна..” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч В.Б-н дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч В.Бт холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч В.Б-ийг Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Хохирогч Ө.Ж-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Миний бие гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлгээр шүүгдэгч В.Бийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч В.Бт холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгчид 1 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хаалттай байгууллагад эдлүүлэх санал гаргасан бөгөөд шүүгдэгчид ял оногдуулахдаа хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгч нь үйлдсэн хэрэгтээ гэмшсэн байдал зэргийг харгалзан ялын саналын хүрээнд шийдвэрлэх зүйтэй гэж шүүх үзэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч В.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Монгол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч В.Б-г гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон буюу Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч В.Б-ийг 1 /нэг/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Бт оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй
4. Шүүгдэгч В.Б-ийг цагдан хорьсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай хоблоотой баримт хэрэгт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай
7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч В.Б-т авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Ц.МӨНХТУЛГА