Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 440

 

 

 

 

 

 

 

 

 

  2016 оны 8 сарын 03 өдөр

Дугаар 101/ШЗ2016/0440

                  Улаанбаатар хот

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Солонго би,

 

Нэхэмжлэгч: “Скайтел” ХХК-ийн /СБД-ийн 1 дүгээр хороо,Чингисийн өргөн чөлөө,Скайтел плаза / нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг 20 дугаар хороо Цолмон гудамж 1-5 тоотод оршин суух  овогт Батхүрэлийн Амармөнх-д /РД:УХ88122898/ холбогдох,

 

889.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад   

 

                                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Скайтел” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ- Б.Амармөнх нь 2012 оны 06 сарын 19 өдөр манай “Үйлчилгээний нөхцөл”-ийг хүлээн зөвшөөрч Сэлэнгэ Аймгийн Зэвсэгт хүчний 0243 дугаар анги, Скайтел ХХК-ийн хооронд байгуулсан гэрээнд хамрагдан 889.000 төгрөгийн үнэ бүхий Samsung Galaxy Mega 9200 гар утас 1 ширхэгийг авч төлбөрийг 6 сар хуваан төлөхөөр тохирч зээлээр авсан.

Б.Амармөнх нь хүлээсэн үүргээ үл биелүүлэн төлбөрийн үлдэгдэл 889.000 төгрөгийг одоо болтол төлөөгүй байна.

Иймд Б.Амармөнх гар утасны төлбөр 889000 төгрөг, нотариатын зардал 7000 төгрөг нийт 896.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа-Батхүрэл овогтой Амармөнх миний бие “Скайтел” ХХК нэхэмжилсэн 896.000 төгрөг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна.Энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                                                                      ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “Скайтел” ХХК, Б.Амармөнхөд холбогдуулан 896.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байна.

Хилийн цэргийн 0243 дугаар анги, Скайтел ХХК-ийн хооронд 2013.08.29 өдөр худалдах, худалдан авах гурван талт гэрээ байгуулжээ. / х.х. 5 тал/

Хариуцагч Б.Амармөнх нийт 896.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох  нь зүйтэй гэж үзэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

                                                                                                                 ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1.Хариуцагч Б.Амармөнх 896.000 төгрөгийг нэхэмжлэгч “Скайтел” ХХК-д төлөхөөр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр  зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 26.054 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Амармөнхөөс 13.027 төгрөг, Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн данснаас 13.027 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Скайтел” ХХК-д олгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                           Д.СОЛОНГО