| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Солонго |
| Хэргийн индекс | 181/2016/00125/и |
| Дугаар | 443 |
| Огноо | 2016-08-03 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 08 сарын 03 өдөр
Дугаар 443
| 2016 оны 8 сарын 03 өдөр | Дугаар 101/ШЗ2016/0443 | Улаанбаатар хот |
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэнийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Солонго би,
Нэхэмжлэгч: “Жи-Мобайл” ХХК /Чингэлтэй дүүрэг 1 дүгээр хороо Бага тойруу 3/9 тоотод байрлах/ нэхэмжлэлтэй ,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг 19 дүгээр хороо, Гоодой гудамж 01-1-56 тоотод оршин суух Цэрэндавгийн Болдбаатарт /РД:ЙС75051811/ холбогдох,
270.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Жи-Мобайл” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ- Ц.Болдбаатар нь 2015 оны 03 дугаар сарын 19 өдөр манай компанитай “Төхөөрөмж зээлээр худалдах худалдан авах гэрээ” байгуулан 240.000 төгрөгийн үнэтэй NP10 төхөөрөмжийг 12 сарын хугацаатай, урьдчилгаа 20.000 төгрөгийг төлж, үлдэгдэл мөнгийг сар бүр хуваарийн дагуу 20.000 төгрөгөөр төлж дуусгах нөхцөлтэйгээр худалдан авсан.Ц.Болдбаатар нь одоогийн байдлаар манай компанид NP10 төхөөрөмжийн 180.000 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байгаа болно.
Иймд Ц.Болдбаатараас “Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ” –ний дагуу төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 180.000 төгрөг, гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-т заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувийн алданги 90.000 төгрөг буюу нийт 270.000 төгрөгийг гаргуулан өгч, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхсувд шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ- Хариуцагч Ц.Болдбаатар нь улсын тэмдэгтийн хураамж 4.375 төгрөг, алдангийн 50 хувь болох 45.000 төгрөг нийт 239.375 төгрөг төлсөн байх тул үлдэх алдангийн 50 хувь буюу 45.000 төгрөгөөөс татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Жи-Мобайл” ХХК хариуцагч Ц.Болдбаатарт холбогдуулан 270.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байна.
Хариуцагч Ц.Болдбаатар нэхэмжлэлийн шаардлагаас 235.000 төгрөг болон улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 4.375 төгрөгийг төлж барагдуулсан гэжээ.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн нь нэхэмжлэгчийн хүсэлтээр тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь
1. Хариуцагч Ц.Болдбаатар, нэхэмжлэлийн шаардлага болох 235.375 төгрөгийг нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-д төлсөн, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын 45.000 төгрөгөөс татгалзсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 8.750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн холбогдох данснаас 4.375 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Жи-Мобайл” ХХК олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.СОЛОНГО