| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Мөнхтулга |
| Хэргийн индекс | 180/2019/0159/Э |
| Дугаар | 148 |
| Огноо | 2019-07-01 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Б.Бямбасүрэн |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 148
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2019/0159/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Д.Ганзориг, шүүгч Э.Одхүү нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Г.Отгонзаяа
Улсын яллагч Б.Бямбасүрэн
Иргэдийн төлөөлөгч С.Доржханд
Шүүгдэгч С.З нарыг оролцуулан
Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Бямбасүрэнгээс Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Зд холбогдох 1939...дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1974 оны 06 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, дүү нарын хамт Хэнтий аймгийн Хэрлэн 5 дугаар баг Өндөрхаан, М-164 байр 11 тоотод хаягт бүртгэлтэй боловч Хэрлэн сумын 5 дугаар баг Дулааны 7 дугаар гудамжны 7 тоотод оршин суудаг, Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 113 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, С.З
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч С.З нь 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Дулааны 7 дугаар гудамжны 7 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Д.Хишигдаштай маргалдаж цээж рүү нь өшиглөж, улмаар заазуурыг зэвсгийн чанартайгаар хэрэглэж түүний нуруу хэсэгт зүсэх зэсгээр зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүгдэгч С.З нь мэдүүлэг өгөхдөө: “Хишигдашийн биед би гэмтэл учруулаагүй, хэн учруулсныг мэдэхгүй” гэжээ
Мөрдөн байцаалтын үед:
Хохирогч Д.Х-н өгсөн:...би 2019 оны 02 дугаар сарын 02-ны өглөө Хийдийн сууринд байдаг Эрдэнэ ахынд очтол тэднийд Эрдэнээ ах, Отгондарь, бас нэг танихгүй залуу гурав архи ууж байсан. Би тэр архинаас нь ганц нэг татсан. Тэгээд Оюундарь бид хоёр тэндийхээс гараад Отгондарийн гэр рүү явсан. тэдний гэр Сангийн аж ахуйд Дулааны 7 дугаар гудамжинд хашаагүй задгай гэрт байдаг юм...тэгсэн чинь тэдний гэрт Отгондарь, Наранмижид, Пүүз гурав 0.5 литрийн архи уугаад байж байсан...тэгээд бид дөрөв нөгөө шилтэй архиа хувааж уусан, тэднийд Наранмижидийн нөхөр нь гээд бас нэг залуу байсан харин тэр залуу бол архи уухгүй байсан...тэгээд бид дөрөв нөгөө шилтэй архиа уугаад байж байтал Жадаа гээд тэр Наранмижид, Отгондарь, Пүүз нарын хамгийн том ах нь орж ирсэн...Жадаа Жаргалтхаан сумаас ирж байна гэж байсан. Тэгээд Жадаа ирчихээд дахиад нэг шил архи авсан. тэгээд бид нар хувааж уусан...би бас нилээн согтсон байсан...Тэгээд гэр лүүгээ явъя гээд би Жадаагаас таксины мөнгө өгчих гэж гуйсан. Тэгээд байж байтал юунаас болсныг нь мэдээгүй Жадаа нь Наранмижидийн нөхөр гээд байсан залуутай гэнэтхэн муудалцаад байсан. Тэгсэнээ Жадаа уурлаад хүргэн рүүгээ хар иштэй заазуур шидэж байгаа харагдсан гэхдээ оноогүй...Ингээд байж байгаад би ахиад Жадаагаас таксины мөнгө өгчих би харилаа гэж хэлтэл Жадаа гэнэтхэн уурласанаа миний цээж рүү хөлөөрөө өшиглөж унагасан. Тэгэхэд миний цээж эвгүй болоод амьсгалж чадахгүй хэцүү болоод ирсэн...Тэгээд би явлаа гээд босоод байж байтал Жадаа нь хүргэн рүүгээ гэрийн урд хэсгээс заазуур аваад дайрсан. Тэгэхээр нь би голоор нь орсон чинь Жадаа нь барьж байсан заазуурынхаа ирээр намайг заазуурдчихсан. Тэгээд намайг орон дээр дарж унагаасан, тэгээд л би босож чадахгүй хэсэг ёолж байгаад тэр чигтээ хэсэг ухаан балартсан тэгсэн чинь нөгөө хүргэн гээд байгаа залуу нь над руу ирж миний шархыг үзээд та хүн хутгалчихлаа гээд Жадаа руу хэлээд байх шг байсан. Тэгээд би тэр чигтээ гутал хувцастайгаа нөгөө орон дээр унтсан. Маргааш өглөө нь сэрсэн чинь миний цамцны ар хэсэг цустайгаа холилдчихсон нойтон болсон байсан тэгээд амьсгалахад хэцүү цээж нил хөндүүр болсон байсан тэгсэн чинь л өглөө намайг сэрсэн цагаас эхлээд нь ахиад архи дарс авч өгөөд жигтэйхэн байсан. Тэгээд би би тэр өдөр бие хөндүүрлээд босож чадахгүй унтах ч биш байх ч биш хоёрын хооронд хэвтээд байсан тэгэж байхад л надад архи хийж өгөөд өвчин чинь гайгүй болно гээд байсан тэгээд би хийж өгсөн архийг нь уугаад унтаад тэднийд өнжсөн тэгээд тэр өдөр ахиад босож чадахгүй байсаар байгаад тэднийд хоносон... Жадаа тухайн үед нэлээн согтчихсон тэгээд нөгөө хүргэн гээд байга залуу бас дүү Пүүзтэйгээ хэрэглдэж муудалцаж байгаад уурласан уурандаа намайг өшиглөж унагаад заазуурдсан...гомдолтой байна эмчилгээнийхээ төлбөр зардалыг гаргуулж авмаар байна...надад одоо баримт гээд байх юм алга аа ямар ч байсан эмнэлэгийн ор хоногийн мөнгө болох 312.000 төгрөг гарсан дараа нь эм тариа наашаа цаашаа явах зардал гээд ямар ч байсан 500.000 төгрөг элбэг өөрөөс маань гарсан...гэх мэдүүлэг /хх-ийн 16, 20 хуу/
Гэрч С.Наранмижидийн өгсөн:... тэгээд архи арай дуусаагүй байх үед би нилээн согтоод тасраад унтаад өгсөн.Тэгээд бүр шөнө Жадаа ах намайг сэрээгээд ахдаа 20.000 төгрөг өгчих гээд мөнгө аваад яваад өгсөн...маргааш өглөө нь цаг эрт байхад Жадаа ах гэрт ирсэн тэгээд надаас ахиад мөнгө байна уу гээд байсан тэгэхээр нь би мөнгө байхгүй гэж хэлээд явуулсан.Тухайн үед Хишигдаш эгч цээж нил хөндүүр байна гэж хэлж байсан. Хишгээ эгч өөр ямар нэгэн гэмтэл шархтай байгаа нь би анзаараагүй. Тэгээд Хишигдаш эгч бие муу байна гээд байсан болохоор дэлгүүрээс 0.75 ллитрийн архи авчраад Отгондарь эгч, Пүрэвдорж Хишигдаш эгч бид дөрөв хувааж уусан...Би тэр 02 сарын 02-ны шөнө өөрөө согтоод тасарчихсан байсан болохоор Хишигдаш эгчийг хэн яагаад зодож цохьсон талаар юу ч мэдээгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 23 хуудас/
Гэрч С.Пүрэвдоржийн өгсөн:...манай хамгийн том төрсөн ах Золзаяа гаднаас ороод ирсэн бид нар Золзаяа ахыг Жадаа гэж дууддаг юм...Жадаа ах дэлгүүрээс ахиад нэг шил 0.75 литрийн архи авчирсан тэгээд тэр архийг ууж байгаад би согтоод тасраад унтсан, юу болсныг ч мэдээгүй...миний хажуугаар Хишигдаш эгч унтаж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 25 хуудас/
Гэрч Т.Идэрмөнхийн өгсөн:...Тэгээд тэр архийг Жадаа ах, Хишгээ гэх эмэгтэй, Отгоо, Пүүз, Наранмижид тэр хэд хувааж уусан. Удалгүй Наранмижид тасраад унтаад өгсөн. Отгоо эгч бас гэрийн хойд талын орон дээр унтаад өгсөн. Тэгээд Хишгээ гэх эгч нилээн согтчихсон. Жадаа ахын урд газар суучихсан мөнгө өгчихөөч ганц юм авч ууя гээд нэхээд байсан. тэгсэн чинь л Жадаа ах нэг юм хэлээд Хишигээ эгчийн цээж рүү өшиглөөд унагачихсан...Тэгээд байж байсан чинь Пүүз хилээн согтчихсон нөгөө Хишгээ гэх эгч рүү Отгоо та 2 хаагуур янхандаж хэнтэй шаалцаж яваад ирж байгаа юм гээд янз бүрийн юм яриад байсан тэгэхээр нь би санаа зовоод Пүүзийг чи бид хоёроос эгч хүн байна чи болиоч гэж хэлсэн тэгсэн чинь Жадаа ах намайг чи миний дүүг юу гээд байгаа юм бэ гээд над руу хэлсэн тэгсэн чинь Пүүз согтчихсон байсан болохоор Жадаа ахыг чамайг ална шүү гэж хэлсэн тэгсэн чинь Жадаа ах Пүүзийг 2 цохиод унагаасан, тэгэхээр нь би Жадаа ахад т одоо боль л доо гэж хэлсэн чинь Жадаа ах гэрийн зүүн урд байсан түмбүүчикнээс заазуур аваад над руу шидээд зайлаарай муу пизда минь гэж хэлсэн...шидсэн заазуур нь намайг оноогүй өнгөрсөн болохоор би заазуурыг аваад гэрийн зүүн орны доод талын хөндий рүү шидчихсэн юм. Тэгээд байж байсан чинь Хишгээ гэх эмэгтэй босож ирээд Жадаа ахад чи надад 20.000 төгрөг өгчихөөч дээ гээд ахиад хэлсэн. Тэгсэн чинь Жадаа ах аймар уурлаад би ямар чамд өртэй юм уу пиздаа минь гээд Хишгээг орон дээр дарж унагаагаад орны хөлний тэндээс нөгөө заазуурыг аваад яахын зуургүй заазуурдчихсан. Би хойд талын орон дээрээс шууд босож очоод Жадаа ахаас нөгөө заазуурыг нь арай хийж салгаж авсан. Тэгсэн чинь Хишгээ гэх эмэгтэйгийн зүүн бөөрний тэр хавьд зүсэгдчихсэн цус нилээн гарч байсан тэгэхээр нь би түргэхэн нөгөө шархыг нь хоёр талаас нь нийлүүлээд базаж дарсан тэгээд Жадаа ахад та хүн хутгалчихлаа шүү дээ яаж байгаа юм бэ гэж хэлсэн чинь Жадаа ах манай эхнэр Наранмижидийг босгож сэрээгээд мөнгө аваад гараад яваад өгсөн...тухайн өдөр бол архи уугаагүй харин сүүлийн авчирсан нэг шил архинаас 2 удаа аяганы ёроолын хэмжээтэй уусан ер нь ганц эрүүл хүн нь би л байсан юм. Маргааш нь буюу 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр үүрээр шахуу Жадаа ах ахиж гэрт ирээд Наранмижидаас мөнгө гуйгаад байсан тэгээд Наранмижид өгөөгүй болохоор Жадаа ах яваад өгсөн, тэрний дараахан гэрийнхэн бүгд сэрсэний дараа Хишигээ гэх эмэгтэйд Наранмижид, Отгоо эгч 2 архи авчирч өгөөд тэр хэд архидаад Хишигээ гэх эмэгтэй согтуу тасарч унтаж байгаад тэр өдрөө шархтай чигээрээ ахиад манайд унтчихсан...гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 хуу/
Гэрч Г.Мөнхсаруулын өгсөн:...Тэгээд би ээжийн бие нь муу байсан болохоор ээжийг өөрийнхөө гэр лүү оруулаад орон дээр хэвтүүлэх гээд хувцасыг нь тайлтал ээжийн зүүн талын ташаан толгойны дээд хэсэг бараг хавирганы тэнд нь хутгаар зүсүүлсэн байж болох урт шарх байсан... Тэгээд би ээжээс асуухад миний архи уусан айлын хүмүүс ингэсэн юм гээд өөр надад нэг их юм хэлэхгүй байсан...Тэгээд шөнө 03 цагийн үед ээжийн бие муудад...эмнэлэгт хэвтүүлсэн хавирганууд нь хугарсан байна гэж байсан...ээж эхэндээ хэлэхгүй байснаа сүүлд надад хэлэхдээ намайг тэр архи уугаад хоносон айлын Чадаа бил үү Жадаа гэдэг хүн ингэсэн гээд байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 30 хуу/
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 83 дугаартай 1. Д.Хбиед цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, зүүн 3, 4, 5-р хавирганы хавсарсан хугарал, уушгинд цус, хий хурамтлал, цээжний хэнхэрцэгийн зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь мохоо болон ир үзүүртэй зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Дээрхи гэмтэл нь амь насанд аюултай тул Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөтөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна...гэх дүгнэлт/хх-ийн 40 хуудас/
С.Згийн яллагдагчаар өгсөн:...2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр би Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумаас аймгийн төвд байх дүү нар дээрээ ирсэн намайг тэр өдөр ирэхэд Отгондарь, Наранмижид, Идэрмөнх, Пүрэвдорж, Хишигдаш тэр хэд архи ууж байсан тэгээд би ирэхдээ нэг шил архи авчирсан байсан тэгээд би авчирсан архинаасаа дээрээс нь 3 татсан...тэгээд сууж байхад манай дүү Пүрэвдорж нилээн согтсон орилж хашгираад байсан Пүрэвдорж бид 2 угаасаа хэзээний таардаггүй юм угаасаа аягүй олон үгтэй тэгээд би Пүрэвдоржийг агсараад байхаар нь найзынх руугаа очихоор өөртөө үлдээсэн байсан мөнгөө аваад гэрээс нь гарсан...намайг гарснаас хойш юу болсныг мэдэхгүй...Хишигдашийн биед би гэмтэл учруулаагүй угаасаа намайг гарахад Хишигдаш нилээн согтсон байгаа болов уу гэмээр харагдсан манай дүү нар ч гэсэн бүгд тасраад унтчихсан байсан, Пүрэвдорж над руу агсараад далчигнаад байсан...гэх мэдүүлэг /49-50 хуу/
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааны явцад бэхжүүлж авсан гэрэл зургууд / хх-ийн 8-10 хуу/
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 11 хуу/
С.З-н иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 52 хуу/
С.З-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 54 хуу/ зэрэг нотлох баримтууд болно.
Дээрх нотлох баримтуудын нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүгдэгч С.З-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч С.З нь 2019 оны 02 дугаар сарын 02-ны шөнийн 23 цагийн орчим Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Дулааны 7 дугаар гудамжны 7 тоотод согтуугаар хохирогч Д.Х-тай маргалдаж цээж рүү нь өшиглөж, нуруун тус газар нь заазуурдаж цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, зүүн 3, 4, 5-р хавирганы хавсарсан хугарал, уушгинд цус, хий хурамтлал, цээжний хэнхэрцэгийн зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч С.З нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн үед гэмт хэрэг үйлдээгүй, хохирогч Д.Хбиед гэмтэл учруулаагүй гэж мэдүүлэг өгсөн бөгөөд түүний энэ мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч Д.Х-ийн өгсөн:...Ингээд байж байгаад би ахиад Жадаагаас таксины мөнгө өгчих би харилаа гэж хэлтэл Жадаа гэнэтхэн уурласанаа миний цээж рүү хөлөөрөө өшиглөж унагасан. Тэгэхэд миний цээж эвгүй болоод амьсгалж чадахгүй хэцүү болоод ирсэн...Тэгээд би явлаа гээд босоод байж байтал Жадаа нь хүргэн рүүгээ гэрийн урд хэсгээс заазуур аваад дайрсан. Тэгэхээр нь би голоор нь орсон чинь Жадаа нь барьж байсан заазуурынхаа ирээр намайг заазуурдчихсан...гэх мэдүүлэг, гэрч Т.Идэрмөнхийн өгсөн:... Тэгээд Хишгээ гэх эгч нилээн согтчихсон. Жадаа ахын урд газар суучихсан мөнгө өгчихөөч ганц юм авч ууя гээд нэхээд байсан. тэгсэн чинь л Жадаа ах нэг юм хэлээд Хишигээ эгчийн цээж рүү өшиглөөд унагачихсан... Тэгээд байж байсан чинь Хишгээ гэх эмэгтэй босож ирээд Жадаа ахад чи надад 20.000 төгрөг өгчихөөч дээ гээд ахиад хэлсэн. Тэгсэн чинь Жадаа ах аймар уурлаад би ямар чамд өртэй юм уу пиздаа минь гээд Хишгээг орон дээр дарж унагаагаад орны хөлний тэндээс нөгөө заазуурыг аваад яахын зуургүй заазуурдчихсан...гэх мэдүүлэг, гэрч Г.Мөнхсаруулын өгсөн:...ээж эхэндээ хэлэхгүй байснаа сүүлд надад хэлэхдээ намайг тэр архи уугаад хоносон айлын Чадаа бил үү Жадаа гэдэг хүн ингэсэн гээд байсан...гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар няцаагдаж байх бөгөөд хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд нь хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдсон, хохирогч Д.Хбиед шүүгдэгч С.З нь гэмтэл учруулсан нөхцөл байдлыг хангалттай тогтоосон, хоорондоо зөрүүгүй байна.
Шүүгдэгч С.З нь хохирогч Д.Х-г цээж рүү нь өшиглөсөн, заазуурдсан үйлдлийн улмаас хохирогчийн биед үүссэн гэмтэл нь хүнд зэргийн гэмтэлд хамаарах талаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн тайлбарт: “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно. гэж заасан байх бөгөөд С.З нь хохирогчийн биед гэмтэл учруулахдаа заазуур ашигласаныг нь зэвсэг хэрэглэсэн гэж үзлээ.
Аймгийн Прокурорын газраас С.Згийн үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч С.З-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч С.З нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хагарч эвдэрсэн хар өнгийн хуванцар бариултай, заазуур нэг ширхэгийг устгахаар шийдвэрлэв.
Хохирогч Д.Хишигдаш нь эмчилгээний зардалд тооцож 500.000 төгрөг нэхэмжилсэн боловч үүнтэй холбоотойгоор ямар нэгэн нотлох баримт гаргаж өгөөгүй тул нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч С.З-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч С.З нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хагарч эвдэрсэн хар өнгийн хуванцар бариултай, заазуур нэг ширхэгийг устгасугай.
5. Шүүгдэгч С.З-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялын хугацааг 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс тоолсугай.
6. Хохирогчийн нэхэмжилсэн 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.З-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА
ШҮҮГЧИД Д.ГАНЗОРИГ
Э.ОДХҮҮ