| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Мөнхтулга |
| Хэргийн индекс | 180/2019/0164/Э |
| Дугаар | 155 |
| Огноо | 2019-07-05 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Б.Бямбасүрэн |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 155
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2019/0164/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Г.Отгонзаяа,
Улсын яллагч Б.Бямбасүрэн,
Шүүгдэгч А.Т нарыг оролцуулан
Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Бямбасүрэнгээс Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Т-т холбогдох эрүүгийн 1939... дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1972 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 47 настай, эмэгтэй, дээд боловсролтой, цахилгаан инженер мэргэжилтэй, Цахилгаан дамжуулах сүлжээ, УБ салбарт инженер ажилтай, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 14 дүгэрэ хороо Бурхантын 2-2 дугаар гудамжны 210 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй гэх А.Т /РД: /
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч А.Т нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т заасан харанхуй үед болно үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээнд дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна, мөн 12.3-т жолооч хөдөлгөөнд аюул саад тулгархыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг тус тус зөрчсний улмаас 2019 оны 04 дүгээр сарын 24-ний шөнө 04 цагийн үед Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын “Согоот” багийн нутагт зам тээврийн осол гаргаж, онхолдож зорчигч Ч.С-н биед хүнд, С.А-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч А.Т нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т заасан харанхуй үед болно үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээнд дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна, мөн 12.3-т жолооч хөдөлгөөнд аюул саад тулгархыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг тус тус зөрчсний улмаас 2019 оны 04 дүгээр сарын 24-ний шөнө 04 цагийн үед Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын “Согоот” багийн нутагт зам тээврийн осол гаргаж, зорчигч Ч.С-н биед хүнд, С.А-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан болох нь:
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-6 тал/,
Зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 7-8 тал/
Хохирогч С.А-ын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би Сүхбаатар аймгаас гараад Чингис хот өнгөрөөд Мөрөн арай ороогүй байх үед би унтчихсан, энэ үед цаг 00 болж байсан байх гэж бодож байна. Тэгээд гэнэт л хүмүүс бахиралдаад ирэхээр нь сэртэл манай машин замын баруун тал руу замаас гарч байсан тэгээд л нүд харанхуйлаад явчихсан. Сэртэл машин 4 дугуйн дээрээ тогтсон байсан, ямар байсан онхолдсон...мэдсэн. Тэгээд хөдлөх гэсэн болохгүй байсан, тэгээд намайг машинаас гаргасан, харин дүү Соронзонболд замын машинаас тусламж гуйх гэсэн боловч зогсохгүй байсан, гэтэл 30 минутын дараа машин зогсож эмнэлэг рүү тусламж дуудаж өгсөн.. энэ ослын улмаас миний нурууны яс хугарсан, 1 шүд унасан, нуруу бага зэрэг дарагдсан, баруун хөлийн шилбэнд оёдол тавиулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-16 тал/,
Хохирогч Ч.С-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Талийгаач нөхрийнхөө 49 хоногийн Дорнод аймгийн Чойбалсан хотод өнгөрөөчихөөд талийгаач нөхрийнхөө дүү Түмэнцэцэгтэй хамт машинаар хүү Ариунболд, дүү Соронзонболд, Түмэнчимэг нарын хамт Дорнод аймгаас Сүхбаатар аймаг орчихоод 20 цагийн үед хот руу гарсан. Тэгээд Хэнтий аймаг руу ортол би унтаагүй, тэгсэн Хэнтий аймаг өнгөрөөд нэг зогсож бие засцгаасан юм. Тэгээд машиндаа ороод унтсан, тэгээд нэг мэдсэн хүү маань ээжээ буу гээд байн байн дуудаж байсан гэдгийг мэдэж байна, өөр зүйл огт санахгүй байна....гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 тал/,
Гэрчээр А.Тийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Сүхбаатар аймгийн 20 цагийн үед Улаанбаатар хот руу хөдөлсөн юм. Тэгээд өглөөний 4 цагийн үед Цэнхэрмандал сум өнгөрөөд явж байхад / урьд нь би хэд хоногийн өмнө яг тэр газраас машинтай үүрээр явж байгаад нэг сонин юм харсан гүйдэл ч гэх юм уу эвгүй юм харсан/ Тэгээд цуг явсан хэддээ Цэнхэрмандал сум өнгөрөөд та нар надад хань болно шүү би их эвгүй юм харсан гээд ярьж байсан. тэгээд явж байхад миний нүдний үзүүрт зүүн талд замын хажууд нээх сэгсийсэн нохой ч юм шиг хар эвгүй юм үзэгдсэн юм. Тэгээд нэг машин зөрж өнгөрөхөд өнгөрсөн машины араар гараад ирэхээр нь би машинаа баруун тийш нь дарахад л хамт явж байсан хүмүүс орилолдоод нэг мэдсэн онхолдсон байсан. Тэгээд байж байхад хажуугаар явж байсан машин түргэн дуудаж өгсөн... гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21 тал/
Гэрч Б.Соронзонболдын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би унтаж яваад нэг мэдэхэд хүмүүс бахиралдаад Түмэнчимэг эгч намайг цохиж сэрээсэн харахад урд машины дэр гарчихсан ээжийг харсан чинь хөдлөхгүй байхаар нь би түрүүлж машинаас буугаад харахад надаас цус гарсан бие өвдөж байгаа зүйл байхгүй болохоор нь Сарангэрэл эгч хөдлөж чадахгүй байна гэхээр нь би машинаас түрүүлж буулгасан тэгэхэд Түмэнчимэг эгч өөрөө машинаас буусан Ариунболд ах эмнэлэг очтол машинаас буугаагүй хүзүү эвгүй болчихсон байна гэж байсан тэгээд би ээж дээр очиход ээж бүүр шоконд орчихсон хөдлөхгүй байхаар нь тайвшруулж байгаад машинаас буулгасан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 тал/,
Гэрч А.Түмэнчимэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Тэгээд замдаа буюу Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумаас нилээн өнгөрөөд Хэрлэнгийн гүүр орох гэж явж байхад гэнэт хүн бахирах шиг чимээ гараад сэртэл машин маань онхолдчихсон төв замын хажуу руу орсон байсан. Тэгээд машинаас бүгд гараад Соронзонболд эмнэлэг цагдаа дуудсан. Осол болох үед 52-42 УНҮ улсын дугааттэй тоёота приус-11 маркийн машиныг манай төрсөн эгч Түмэнцэцэг жолоодож явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 тал/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 186 дугаартай: “...Ч.Саранчимэгийн биед, цээж, хэвлийн битүү гэмтэл, цээжний хөндийд /зүүн/ цус, хий, хуралдалт, баруун, зүүн уушигны ар гадаргуу хэсгийн уушигны эдийн няцрал, цээжний зүүн талын 10-р хавирга яснуудын далд хугарал, сээрний Th 12-р нугаламын их биеийн хугарал сээрний Th12, L1-р нугаламуудын баруун талын хөндлөн сэртэнгийн хугарал бүхий гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо хүчин зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх цээжний хөндийд /зүүн/ цус, хий хуралдалт, баруун зүүн уушигны ар гадаргуу хэсгийн уушгины эдийн няцрал, цээжний зүүн талын 3, 4, 7, 8, 9, 10, 11, 12-р хавирга яснууд хугарал бүхий гэмтлүүд нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, бусад гэмтлүүд нь хүндэвтэр зэргийн гэмтэлд хамаарна. 4.Цаашид дээрх гэмтлүүд нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдангид нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна... ” гэх дүгнэлт /хх-ийн 36-37 тал/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 222 дугаартай: “...1.С.Ариунболдын хүзүүний С2-р нугаламын их биеийн хугарал, сээрний 1-р нугаламын их биеийн шахагдсан хугарал бүхий гэмтлүүд тогтоогдлоо. 2 дээрх гэмтлүүд нь хатуу мохоо хүчин зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3 дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.1.3-д зааснаар эрүүл мэндийн удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид дээрх гэмтэл нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдантанд нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 51 тал/,
А.Тийн яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээр өгсөн: “... Би хийсэн хэрэгтээ хариуцлага хүлээхэд бэлэн. Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч нарт 1.300.000 төгрөгийг эмчилгээний зардалд өгсөн. Хохирол нэхэмжлэхгүй гэсэн...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн заалтыг тус тус зөрчсний улмаас 2019 оны 04 дүгээр сарын 24-ний шөнө 04 цагийн үед Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын “Согоот” багийн нутагт зам тээврийн осол гаргаж, онхолдож зорчигч Ч.Саранчимэгийн биед хүнд, С.Ариунболдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан
Шүүгдэгч А.Тийн дээрх үйлдэл нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-д заасан 12.2-т заасан харанхуй үед болно үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээнд дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна, мөн 12.3-т жолооч хөдөлгөөнд аюул саад тулгархыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч А.Тт холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.
Хохирогч Ч.Саранчимэг нь “...Миний бие нуруу сээр, хавирга хугаралттай байна. А.Тт ямар ч гомдолгүй...” /хх-ийн 84 тал/ гэсэн хүсэлт гаргасан;
Хохирогч С.Ариунболд нь “...Миний бие С.Ариунболд нь эгч Түмэнцэцэгийн гаргасан машины осолд ямар ч гомдол, саналгүй байна...” /хх-ийн 85 тал/ гэсэн хүсэлт гаргасан байх тул шүүгдэгч А.Тийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч А.Тт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагар хугацаагаар хорих ял оногдуулж, уг оногдуулах ялыг нээлттэй хорих байгууллагад ял эдлүүлэх санал гаргасан бөгөөд шүүгдэгч А.Т нь гэм буруугийн хувьд маргаагүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдал, үйлдсэн хэргийн шинж зэргийг харгалзан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч А.Т нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгчийн жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх нь зүйтэй байна
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч А.Т-г Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Т-т Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолооох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч А.Т-т тэнсэгдсэн 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Т нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус мэдэгдсүгэй.
5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй болохыг дурдсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч А.Т-ийн №347004 дугаартай жолоочийн эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч А.Т-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Ц.МӨНХТУЛГА