Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2025/00751

 

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 191/ШШ2025/02255 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******, *******, *******т холбогдох

2023 оны 8 дугаар сарын 29-ний өдөр *******, ******* нарын хооронд байгуулагдсан худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, уг гэрээний дагуу *******,*******,*******лол /13321/,*******,******* хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн дугаар бүртгэгдсэн, 70 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг *******гийн өмчлөлд бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгож, орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. *******той 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулсны үндсэн дээр маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлсэн. Уг орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлсэн шалтгаан нь хадам эх нь ******* гэгчээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд тооцож, тус орон сууцыг авсан. ******* үүнийг хүлээн зөвшөөрсний үндсэн дээр 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулж, орон сууцны өмчлөлийг *******т шилжүүлсэн.

1.2. Гэтэл *******, ******* нар 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдөр мэдэгдэлгүйгээр орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулж, *******гийн өмчлөлд маргаан бүхий орон сууцыг шилжүүлсэн байсан. Энэ гэрээг байгуулахдаа *******ээс *******д 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдөр орон сууц худалдан борлуулах итгэмжлэлийг Бүгд найрамдах Австри улсаас явуулсан мэтээр үйлдэж, уг итгэмжлэлийн үндсэн дээр 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээг байгуулж орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлсэн болохыг 2024 оны 8 дугаар сард олж мэдсэн.

1.3. Миний бие *******д итгэмжлэл олгоогүй учир Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д тус тус заасныг үндэслэн *******, ******* нарын хооронд байгуулагдсан 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 1460 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, уг хэлцлийн дагуу орон сууцыг *******гийн өмчлөлд бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгож, *******,*******,*******лол /13321/,*******,******* хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн дугаар бүртгэгдсэн, 70 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг даалгаж өгнө үү.

2. Хариуцагч ******* тайлбар, татгалзлын агуулга:

2.1. *******,*******,*******лол /13321/,*******,******* хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн дугаар бүртгэгдсэн, 70 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг худалдах худалдан авах гэрээний дагуу шилжүүлэн бүртгүүлэхээр иргэн ******* 2024 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 328 дугаартай нотариатчийн гэрчилсэн худалдах худалдан авах гэрээ, Бүгд найрамдах Австри улсын нотариатын үүрэг гүйцэтгэгчийн үйлдсэн, Нийслэлийн тойргийн 80 дугаартай нотариатчийн үнэн зөвийг баталж гэрчилсэн итгэмжлэл, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ бусад нотлох баримтыг хавсарган мэдүүлэг гаргасны дагуу 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдөр өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгэж, дугаартай гэрчилгээ олгосон байна.

2.2. Дээрх улсын бүртгэлийг Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль-ийн 13 дугаар зүйлд заасныг баримтлан бүртгэсэн байх тул бүртгэлийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

3. Хариуцагч *******гийн тайлбар, татгалзлын агуулга:

3.1. *******тай найз нөхдийн харилцаатай. ******* нь хүнээс хүүтэй мөнгө зээлэх гэтэл барьцаа хэрэгтэй байна гэсний дагуу би өөрийн өмчлөлийн орон сууцаа барьцаалж, түүний танил *******ээс 50,000,000 төгрөг зээлэхээр болсон.

3.2. ******* нь их хэмжээний мөнгө зээлж байгаа учраас нотариатаар батлуулна гэж хэлээд нотариат орсон. Зээлийн барьцаа болгож үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хийх ёстой, мөнгөө төлөөд байраа буцаагаад нэр дээрээ аваарай гэсний дагуу гэрээ байгуулсан.

3.3. *******ээс зээл болох 50,000,000 төгрөг миний данс руу орж ирснийг *******ын данс руу шилжүүлсэн. *******аас надад 50,000,000 төгрөг шилжүүлснийг *******ийн данс руу шилжүүлсэн. Ингээд зээлийг буцаан төлсөн байхад байрны өмчлөлийг буцаан шилжүүлэхгүй байсан, *******ийг Австри явсан байна, ирээд шилжүүлж өгнө гэж ******* хэлсэн. Дараа нь *******ээс Австри улсаас *******д итгэмжлэл олгосон гэсний дагуу 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдөр орон сууцаа буцаан шилжүүлж авсан.

*******ийн *******д олгосон итгэмжлэлийг хууль бус эсэхийг мэдэхгүй, мэдэх боломжгүй. Би зөвхөн өөрийн байраа өмчлөлдөө хуулийн дагуу шилжүүлэн авсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

4. Хариуцагч *******ын тайлбар, татгалзлын агуулга:

4.1. *******ийн хадам ээж гаас 50,000,000 төгрөг зээлэх хүсэлт гаргахад үл хөдлөх хөрөнгө барьцаалсан нөхцөлд мөнгө зээлэх боломжтой гэсний дагуу *******гийн өмчлөлийн орон сууцыг барьцаалж, *******тэй 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г байгуулж, орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөл рүү шилжүүлсэн.

4.2. Зээлсэн мөнгийг бүрэн төлсний дагуу 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г байгуулж орон сууцны өмчлөх эрхийг ******* руу шилжүүлсэн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 56.5-т заасан үндэслэлгүй байх тул хариуцагч *******, *******, *******т холбогдох 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдөр *******, ******* нарын хооронд байгуулагдсан худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, уг гэрээний дагуу *******,*******,*******лол /13321/,*******,******* хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн дугаар бүртгэгдсэн, 70 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг *******ы өмчлөлд бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгож, орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 798,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

6. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

6.1. ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2025 оны 3 дугаар сарын 19-ний өдөр төлөөлөгч т олгосон итгэмжлэлээс татгалзаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцох, мөн хэргийн материалтай танилцах, өөрийн сонгон авсан өмгөөлөгч тай шүүх хуралдаанд оролцох тухай хүсэлтээ бичгээр илэрхийлж, сонгосон өмгөөлөгч нь Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүх хуралдаан давхцсан тул хүндэтгэн үзэх шалтгааны улмаас оролцох боломжгүй талаарх баримтыг шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтэд хавсаргасан өгсөн хэдий ч 2025 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 12538 дугаартай захирамжаар хүлээн авахаас татгалзаж, шүүх хуралдааныг үргэлжлүүлэн хэргийг шийдвэрлэсэн.

Анхан шатны шүүх шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан үндэслэлээ тайлбарлахдаа ...Гэвч өөр шүүх хуралдаан давхардсан гэх хүсэлтэд хавсаргасан баримт нь бичмэл нотлох баримтад тавигдах хуульд заасан шаардлага хангахгүй тул нэхэмжлэгчийн хүсэлт баримтаар нотлогдоогүй гэж үзнэ. Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргаагүй. Иймд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний өмгөөлөгчийг хуралдаанд оролцох эрхээр хангаж, хуралдааныг хойшлуулах үндэслэлгүй гэх үндэслэл муутай дүгнэлт хийж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулжээ.

Анхан шатны шүүхийн дээрх дүгнэлт нь нэхэмжлэгч *******ийн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан хууль зүйн туслалцаа авах эрхэд халдахаас гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугар зүйлийн 25.1, 25.1.1, 25.1.2-т заасан эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл болжээ.

Иймд анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.

7. Давж заалдах гомдолд хариуцагч нар тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, *******, *******т холбогдуулан 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдөр *******, ******* нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, уг гэрээний дагуу *******,*******,*******лол /13321/,************** хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн дугаар бүртгэлтэй, 70 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг *******гийн өмчлөлд бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгож, орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

3.1. Нэхэмжлэгч нь 2025 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанд т олгосон итгэмжлэлээс татгалзаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцох, хэргийн материалтай танилцах, өмгөөлөгчтэй оролцох, сонгон авсан өмгөөлөгч ын шүүх хуралдаан давхацсан үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт /хх-ийн 89/ гаргасныг шүүх хангахаас татгалзаж шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх дээрх хүсэлтийг шийдвэрлэхдээ ...нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байсан, өөр шүүх хуралдаан давхацсан гэх хүсэлтэд хавсаргасан баримт нь бичмэл нотлох баримтад тавигдах хуульд заасан шаардлага хангаагүй, нэхэмжлэгчийн хүсэлт баримтаар нотлогдоогүй, мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт гаргаагүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний өмгөөлөгчийг шүүх хуралдаанд оролцох эрхээр хангаж, шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэлгүй гэж дүгнэсэн нь шүүх нэхэмжлэгчийн хэргийн материалтай танилцах, өмгөөлөгчтэй оролцох хүсэлтийг шийдвэрлээгүй орхигдуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчжээ. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгч талын гомдол хангагдана.

4. Давж заалдах шатны шүүхээс  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дээрх алдааг залруулах боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 191/ШШ2025/02255 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 799,500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Т.ГАНДИЙМАА