| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Мөнхтулга |
| Хэргийн индекс | 180/2019/0181/Э |
| Дугаар | 162 |
| Огноо | 2019-07-09 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Т.Баярмаа |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 162
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2019/0181/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга М.Долгоржав,
Улсын яллагч Т.Баярмаа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Амаржаргал,
Шүүгдэгч Д.П нарыг оролцуулан
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.П-д холбогдох 1939.. дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1982 оны 11 сарын 01-ний өдөр Архангай аймгийн Ихтамир суманд төрсөн, 37 настай, эмэгтэй, дээд боловсролтой, санхүүгийн удирдлага мэргэжилтэй, ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 7-р баг Гурванбаян баг 50-08 тоотод оршин суух хаягтай, Д.П-д /РД: /
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Д.П нь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 7 дугаар баг Гурванбаян тосгоны Захирагчийн ажлын албаны төрийн сангийн төлөөлөгчөөр ажиллаж байхдаа хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 7 дугаар баг Гурванбаян тосгоны Захирагчийн ажлын албаны нягтлан бодогч Б.Анхтуяагийн эрхийг ашиглан, төрийн сангийн программд нэвтрэн 2017 оны Орон нутгийн ерөнхий орлогын 100181800910 дугаартай данснаас 1.500.000 төгрөгийг Гурванбаян тосгоны ургамал ашигласны төлбөрийн 100181800942 дугаартай дансанд шилжүүлж, мөн өдрөө иргэн Г.Энхтунгалагийн Хаан банкны 5943006651 дугаартай дансанд шилжүүлэн нэр данс зөрүүтэй орлого гэж өөрийн Хаан банкны 5943014175 дугаартай дансанд шилжүүлүүлэн хулгайлж авсан.
Мөн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 7 дугаар баг Гурванбаян тосгоны Захирагчийн ажлын албаны нягтлан бодогч Б.Анхтуяагийн эрхийг ашиглан, төрийн сангийн программд нэвтрэн 2017 оны Орон нутгийн ерөнхий орлогын 100181800910 дугаартай данснаас 1.500.000 төгрөгийг Гурванбаян тосгоны ургамал ашигласны төлбөрийн 100181800942 дугаартай дансанд шилжүүлж, мөн өдрөө иргэн Г.Энхтунгалагийн Хаан банкны 5943006651 дугаартай дансанд шилжүүлэн нэр данс зөрүүтэй орлого гэж өөрийн Хаан банкны 5943014175 дугаартай дансанд шилжүүлүүлэн хулгайлж авсан.
Мөн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар Сум хөгжүүлэх сангийн мөнгөнөөс өөрийн төрсөн эгч Д.Насандуламын 5954162392 тоот дансанд тоног төхөөрөмж авах гэсэн утгаар 2.000.000 төгрөг шилжүүлж, эргүүлээд эгч Д.Насандуламын 5954162392 тоот дансаас буцааж өөрийн Д.Насандуламын 5954162392 тоот дансанд шилжүүлэн хулгайлж авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.П нь 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 7 дугаар баг Гурванбаян тосгоны Захирагчийн ажлын албаны төрийн сангийн төлөөлөгчөөр ажиллаж байхдаа хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 7 дугаар баг Гурванбаян тосгоны Захирагчийн ажлын албаны нягтлан бодогч Б.Анхтуяагийн эрхийг ашиглан, төрийн сангийн программд нэвтрэн 2017 оны Орон нутгийн ерөнхий орлогын 100181800910 дугаартай данснаас 1.500.000 төгрөгийг Гурванбаян тосгоны ургамал ашигласны төлбөрийн 100181800942 дугаартай дансанд шилжүүлж, мөн өдрөө иргэн Г.Энхтунгалагийн Хаан банкны 5943006651 дугаартай дансанд шилжүүлэн нэр данс зөрүүтэй орлого гэж өөрийн Хаан банкны 5943014175 дугаартай дансанд шилжүүлүүлэн хулгайлж авсан.
Мөн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 7 дугаар баг Гурванбаян тосгоны Захирагчийн ажлын албаны нягтлан бодогч Б.Анхтуяагийн эрхийг ашиглан, төрийн сангийн программд нэвтрэн 2017 оны Орон нутгийн ерөнхий орлогын 100181800910 дугаартай данснаас 1.500.000 төгрөгийг Гурванбаян тосгоны ургамал ашигласны төлбөрийн 100181800942 дугаартай дансанд шилжүүлж, мөн өдрөө иргэн Г.Энхтунгалагийн Хаан банкны 5943006651 дугаартай дансанд шилжүүлэн нэр данс зөрүүтэй орлого гэж өөрийн Хаан банкны 5943014175 дугаартай дансанд шилжүүлүүлэн хулгайлж авсан.
Мөн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар Сум хөгжүүлэх сангийн мөнгөнөөс өөрийн төрсөн эгч Д.Насандуламын 5954162392 тоот дансанд тоног төхөөрөмж авах гэсэн утгаар 2.000.000 төгрөг шилжүүлж, эргүүлээд эгч Д.Насандуламын 5954162392 тоот дансаас буцааж өөрийн Д.Насандуламын 5954162392 тоот дансанд шилжүүлэн хулгайлж авсан болох нь:
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Анхтуяагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Манай Гурванбаян тосгоны төрийн сангийн төлөөлөгчөөр ажиллаж байсан Пагамдулам нь 2018 онд Гурванбаян тосгоны орон нутгийн хөгжлийн сангаас 3 удаагийн үйлдлээр 5 сая төгрөгийн хохирол учирсан. Пагамдулам нь учруулсан хохирлоо төлж барагдуулсан одоо санал хүсэлт нэхэмжлэх зүйл байхгүй”... гэсэн мэдүүлэг /хх-ийн 40-42 тал/
Гэрч Ц.Хатанболдын мөрдөн байцаалтанд өгсөн: “... Монгол Улсын Ерөнхий аудиторын 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн А/156 тоот тушаалаар батлахдаа Гурванбаян тосгоны орон нутгийн хөгжлийн сангийн 2018 оны санхүүгийн тайлан төсвийн гүйцэтгэлд хийх санхүүгийн тайлангийн аудитыг түүвэрт хамруулах буюу аудитын үе шатны ажлыг хэсэгчлэн хийхээр баталсан юм. Ингээд Төсвийн тухай хуулийн 8.9.1-д заасны дагуу төсвийн байгууллагын ирүүлсэн санхүүгийн тайланг төрийн аудитын газрын бүрэн эрхийн хүрээнд Хэнтий аймгийн Гурванбаян тосгоны орон нутгийн хөгжлийн сангийн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр миний бие аудит хийж ажилласан юм. Аудитаар орон нутгийн хөгжлийн сангийн гүйцэтгэлийг 14.777.246 төгрөгөөр тайлагнасан боловч анхан шатны баримтаар 13.727.246 төгрөг буюу 1.050.000 төгрөгийн гүйцэтгэл илүү тайлагнасан байсныг шалгаж үзэхэд 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр *Л/-3351595 дугаартай дотоод гүйлгээгээр орон нутгийн ерөнхий орлогын данс болох 100181800910 тоот данснаас 1.500.000 төгрөгийг орон нутгийн хөгжлийн сангаас гарсан байдлаар программд оруулж ,Л/-3351789 дугаартай дотоод гүйлгээгээр орон нутгийн ерөнхий орлогын данс болох 100181800910 тоот данснаас 1.500.000 төгрөгийг орон нутгийн хөгжлийн сангаас гарсан байдлаар тус тус залруулсан байна. Яагаад орон нутгийн хөгжлийн санд дээрх залруулгыг хийсэн эсэхийг шалгаж үзэхэд орон нутгийн ерөнхий орлогын данс болох 100181800910 тоот данснаас 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 1.500.000 төгрөгийг ургамал ашигласны төлбөрийн данс болох 100181800942 тоот дансанд шилжүүлж мөн өдрөө Г.Энхтунгалаг гэдэг хүний Хаан банкны 5943006651 тоот дансанд шилжүүлсэн байсан. Энэ асуудал нь төрийн сангийн дансны хуулгуудаар тодорхой нотлогдож байсан нь гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй үндэслэлтэй тул “Төрийн аудитын байгууллагаас санхүүгийн тайланд аудит хийх журам”-ын 12.11.4-дэх заалтыг үндэслэн хууль хяналтийн байгууллагад шилжүүлэх санал гаргаж цагдаагийн байгууллагад шилжүүлсэн”... гэсэн мэдүүлэг /хх-ийн 42-43 тал/
Гэрч М.Мөнхжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Манай Гурванбаян тосгоны Орон нутгийн хөгжлийн сангийн 2018 оны санхүүгийн тайлан төсвийн гүйцэтгэлд Төрийн аудитын газрын аудитор хяналт шалгалт хийж зөрчилтэй гэсэн хариуг өгсөн. Энэ нь ямар зөрчил байна гэхээр манай захирагчийн ажлын албаны төрийн сангийн төлөөлөгч Д.П нь 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр дотоод гүйлгээгээр орон нутгийн ерөнхий орлогын данс болох 100181800910 тоот данснаас 1.500.000 төгрөгийг орон нутгийн хөгжлийн сангаас гаргаж 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 1.500.000 төгрөгийг ургамал ашигласны төлбөрийн данс болох 100181800942 тоот дансанд шилжүүлж мөн өдрөө Г.Энхтунгалаг гэх хүний Хаан банкны 5943006651 тоот дансанд шилжүүлсэн байсан. Тэгээд яагаад Энхтунгалаг гэх хүний данс руу 1.500.000 төгрөг хийсэн эсэхийг өөрөөс нь асуухад Энхтунгалаг руу 1.500.000 төгрөг шилжүүлчихээд Энхтунгалаг руу залгаж гүйлгээ андуураад хийчихсэн байна эргүүлээд миний данс руу хийчих гэж хэлээд авсан гэж байсан. Тэгээд яагаад ийм хэрэг хийсэн талаар асуухад тухайн үед бага хүүхэд нь өнгөрөөд ажил явдал болоод мөнгө хэрэг болсон гэж байсан”.... гэсэн мэдүүлэг /хх-ийн 44-45 тал/
Гэрч Г.Энхтунгалагын мөрдөн байцаалтанд өгсөн: “....2018 оны 04 дүгээр сарын эхээр байх Пагамдулам надаас 10.000 төгрөг зээлээч гэж хэлээд авсан юм. 2018.04.10-ны үед байх Пагамдулам надруу утсаар үалгаад дансаа өгчих авсан мөнгөө хийнэ гэж хэлэхээр нь би өөрийн Хаан банкны 5943006651 гэсэн дансаа өгсөн тэгээд хэд хоногийн дараа 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр миний утсанд Хаан банкны мэдээлэл мессэжээр ирсэн. Тэр мессэж ургамал ашигласны төлбөр гэж 1.500.000 төгрөг миний дансанд орж ирсэн байсан. Тэгэхээр нь би Пагамдуламтай ажил дээр нь очиж уулзахад нэр данс андуурагдсан байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би одоо яах вэ шууд буцаагаад татчихдаг юмуу гэж хэлсэн чинь тэгнэ гэж хэлсэн. Тэгээд мөнгөө татахгүй болохоор нь дахин асуухад миний данс руу шилжүүлчих гээд би Пагамдуламтай хамт яваад Хаан банкин дээрээс 1.500.000 төгрөгийг нь буцаагаад Пагамдуламын өөрийн харилцах дансанд шилжүүлсэн”...
... Миний утсан дээр 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр мессэж ирээд харсан чинь ургамал ашигласны төлбөр гэж 1.500.000 төгрөг миний дансанд орж ирсэн байсан. Тэгэхээр нь би Пагамдуламын ажил дээр нь очиж уулзахад нэр данс андуурагдсан байна гэж хэлсэн. Тэгээд би мөн Пагамдуламын хамт Хаан банкан дээрээс 1.500.000 төгрөгийг нь буцаагаад Пагамдуламын өөрийн харилцах дансанд шилжүүлсэн. Тэгээд яагаад миний дансанд мөнгө орж ирээд байгаа юм бэ гэсэн чинь төрийн сангийн алдаа байгаа юм өөрт чинь хамаагүй буцаагаад мөнгийг нь над руу шилжүүлчих гээд авдаг байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 46-47, 58-59 тал/
Гэрчээр Б.Анхтуяагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Манай Гурванбаян тосгоны орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагаанд 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Төрийн аудитын газраас шалгалт орсон. Шалгалтаар сум хөгжүүлэх сангийн хөрөнгөнөөс 1.500.000 төгрөгийн ашиглалт гарсан гэж байсан. Тэгсэн манай төрийн сангийн төлөөлөгч Д.П нь орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөнөөс 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 1.500.000 төгрөгийг манай тосгоны эрүүл мэндийн төвийн бага эмч Г.Энхтунгалаг гэх хүний дансаар оруулж гаргаж авсан байсан. Төрийн сангийн гүйлгээний программ дээр харахаар бол мэдэгдэхгүй байсан. Орон нутгийн хөгжлийн сан, сум хөгжүүлэх сангийн хөрөнгийн зарцуулалт, тайлагнах ажлыг Д.П хариуцаж тайланг гаргадаг болохоор би мэдэх боломж байхгүй. Энэ орон нутгийн хөгжлийн сангаас гарсан гүйлгээг хийхдээ миний эрхээр төрийн сангийн программд нэвтэрч хийсэн байсан. Д.П нь сум хөгжүүлэх сангаас авсан 1.500.000 төгрөгөө төлж барагдуулсан байгаа гэсэн мэдүүлэг,
... Хэнтий аймгийн төрийн аудитын газар шалгуулж байх хоорондоо 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 2.000.000 төгрөгийг Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөнөөс өөрийн төрсөн эгч Д.Насандулам гэх хүний дансаар гаргаж авсан байсан. Тэгээд би Д.Паас яагаад чи ингээд дахин дахин ийм асуудал гаргаад байгаа юм гэхээр дуугарахгүй би өөрөө төлнө гэж байсан. Тэгээд би чи хаана энэ гүйлгээг хийсэн юм гэж хэлэхээр аймгийн Санхүү, Төрийн сангийн хэлтсийн өрөөнд хийсэн, мөн энэ гүйлгээг миний төрийн сангийн программд нэвтрэх нууц кодыг ашиглаж хийсэн байсан гэсэн мэдүүлэг, /хх-ийн 48-49, 68-69 тал/
Гэрч Д.Насандуламын мөрдөн байцаалтанд өгсөн: “... Намайг 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр ажил дээрээ байхад манай төрсөн дүү Пагамдулам над руу утсаар залгаад эгчээ таны виза карт байна уу, би таны данс руу 2.000.000 төгрөг шилжүүлэх гэсэн юм. Багаж хэрэгслийн мөнгө байгаа юм гэж надад хэлсэн. Тэгээд миний Хаан банкан дахь 5954162392 тоот дансанд 2.000.000 төгрөг орж ирсэн талаар Хаан банкнаас мессэж ирсэн юм. Тэгтэл Пагамдулам дахиж над руу залгаад мөнгө хийчихсэн байгаа та энэ мөнгийг 5943014175 данс руу шилжүүлчих гэж хэлээд данс өгсөн. Би тэр даруйд нь “Хан бүргэд”-ийн бэлэн мөнгөний АТМ-р нөгөө өгсөн данс руу 980.000 төгрөгөөр, мөн 990,000 төгрөгөөр хоёр хувааж шилжүүлсэн юм. Энэ мөнгийг надад багаж хэрэгсэл авах мөнгө гэж хэлсэн болохоор нь би тухайн үед юм бодоогүй. Багаж хэрэгсэл худалдаж авч байгаа юм байх л гэж бодсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 72-73 тал/
Гэрч Г.Нацагдоржийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Манай Гурванбаян тосгоны сум хөгжүүлэх сангийн үйл ажиллагаанд 2019.03.10-нд Төрийн аудитын газраас шалгалт орсон юм. Шалгалтаар орон нутгийн хөгжлийн сангаас 1.500.000 төгрөгийн ашиглал гарсан гэжТөрийн аудитын газрын аудитор Ц.Хатанболд надад мэдэгдсэн. Манай төрийн сангийн төлөөлөгч Д.П нь орон нутгийн хөгжлийн сангаас 2018.06.29- ний өдөр орон нутгийн орлогын данс болох 100181800910 тоот данснаас ургамал ашигласны төлбөрийн данс болох 100181800942 тоот дансанд 1.500.000 төгрөгийг хийгээд 2018.07.16-ны өдөр 1.500.000 төгрөгийг манай тосгоны эрүүл мэндийн төвийн бага эмч Г.Энхтунгалаг гэх хүний 5943006651 тоот даснаар оруулж гаргаж авсан байсан. Д.П нь Г.Энхтунгалагт андуурсан гүйлгээ гэж хэлээд буцаагаад өөрийнхөө данс руу хийлгэж авсан байсан Пагамдулам одоо ашигласан мөнгөө бүгдийг нь төлсөн байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 70-71 тал/
Г.Энхтунгалаг, Д.П, Д.Насандулам нарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга. /хх-ийн 90-133, 144-188 тал/
Д.Пын яллагдагчаар өгсөн: “...Би яах ч аргагүй, алдаа хийсэн. Би төрд учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан. Гэмт хэрэг үйлдсэндээ харамсаж байна... ” гэх мэдүүлэг /хх-ийн 81-87 тал/,
Шүүгдэгч Д.Пын шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...би хийсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна. Энэ үйлдэлдээ маш их харамсаж байна. Дахин гэмт хэрэг хийхгүй...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.П-ын бусдын эд хөрөнгийг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг мөн бөгөөд шүүгдэгч Д.Пыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Д.Пд холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй болно.
Хавтаст хэргийн 240, 241 дугаар талд авагдсан төлбөрийн баримт, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Анхтуяагийн мэдүүлэг /хх-ийн 40-41 тал/ зэрэг нотлох баримтуудаар Гурванбаян тосгоны орон нутгийн хөгжлийн сангийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан нь тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Пыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч Д.П-ын хувьд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, үйлдсэн хэрэгтээ гэмшиж буй байдал зэргийг харгалзан ял оногдуулахыг 2 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4 дэх заалтад зааснаар санхүүгийн удирдлагын мэргэжлээр үйл ажиллагаа явуулах эрхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авч, авах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Д.П нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.П-ыг бусдын эд хөрөнгө хулгайлах буюу Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.П-д хорих ял оногдуулахгүйгээр 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Пыг тэнссэн 02 /хоёр/ жилийн хугацаанд санхүү, удирдлагын мэргэжлээр үйл ажиллагаа явуулах эрхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг авсугай.
4. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн албадлагын арга хэмжээг зөрсөн бол шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.П нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч Д.П нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Пд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Ц.МӨНХТУЛГА