| Шүүх | Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбаатарын Уртнасан |
| Хэргийн индекс | 138/2023/00265/И |
| Дугаар | 201/МА2025/00021 |
| Огноо | 2025-05-16 |
| Маргааны төрөл | Өвлөх, |
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 201/МА2025/00021
*******, *******, *******, ******* нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Ганчимэг даргалж, шүүгч Ц.Эрдэнэзуу, Г.Уртнасан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 309/ШШ2025/00076 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******д холбогдох
Талийгаач аав Б.ийн хууль ёсны өв залгамжлагч мөн болохыг тогтоолгох, хариуцагч *******аас нийт 125 610 000 төгрөгийн үнэ бүхий мал, хөрөнгө гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
*******ийг *******ийн хууль ёсны өв залгамжлагч мөн болохыг тогтоолгох, 331 толгой мал, 80 761 800 төгрөг, вагончиг буюу чингэлэг гаргуулах тухай гуравдагч этгээдийн бие даасан шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч Б.Дамба нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Г.Уртнасангийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч Б.Дамба, хариуцагч *******, түүний өмгөөлөгч М., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: *******, *******, *******, ******* бидний аавыг ******* овогтой , ээжийг овогтой гэдэг. Аав маань мал маллан амьдарч байгаад 2014 онд өвчний улмаас нас барсан. Аавыг нас барсны дараа ээж, ах, эгч, дүү нар бид ярилцаад аавын үлдсэн мал хөрөнгийг дүү ийн нэр дээр тоолуулан, хамтдаа маллаж байсан. Миний дүү ******* нь 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр зуурдаар нас барсан. 2021 оны намар ааваас үлдсэн мал хөрөнгийн тоо толгой өсөж 1372 хүрсэн бөгөөд хуульд заасны дагуу түүний хууль ёсны өвлөгчид бид уг мал хөрөнгийг өв тэгш хуваан авах байтал өвийн талаар хариуцагч *******тай зарим зүйлд ойлголцолгүй, маргаан үүссэнтэй холбоотойгоор шаардлагыг гаргаж байна.
Тодруулбал 2021 оны намар ээж бид бүгд ярилцаад харилцан тохиролцсоны үндсэнд бод, бог нийлсэн 1370 мал хөрөнгөөс 680 тоо толгой мал хөрөнгө буюу ээж 106, эгч 120 толгой, дүү ******* 150 тоо толгой, дүү ******* 304 толгой мал хөрөнгийг тус тус өвлөн авч өмчлөлдөө тоолуулсан. Нэхэмжлэгч бид дөрөв энэ талаар маргах зүйлгүйгээр хүлээн зөвшөөрч байна. Том ах нь өвөөс үлдсэн 692 тоо толгой мал хөрөнгө бүхий өв хүлээн авахаас сайн дураараа татгалзаж, харин нэхэмжлэгч бид дөрөв болон дүү бид зургаа дээрх 692 тоо толгой мал хөрөнгийг өв тэгш өвлөж авахаар тохиролцсон боловч гагцхүү хариуцагч дүү *******аас шалтгаалан одоог хүртэл бид мал хөрөнгө өвлөж аваагүй, 2021 оноос 2020 оны малын тооллогод өгч өвлөх мал хөрөнгөө хамруулж тоолуулж чадаагүй өдийг хүрч байна.
Нэхэмжлэгч бид дөрөв авах мал хөрөнгөө одоо хэр нь өмчлөлдөө аваагүй нэр дээрээ ч тоолуулаагүй байгаагаас гадна өвлөх мал хөрөнгөө өөрийн үзэмжээр эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй байгаа бөгөөд дүү *******ы үг аяыг дагаж, түүнээс эмээж явна. Өнгөрсөн хугацаанд нэхэмжлэгч бид дөрөв хоол хүнс, хувийн хэрэгцээндээ зориулж нэг ч мал хөрөнгө түүнээс авч байгаагүй. Дэлгүүрээс мах хүнсээ худалдан авч явсаар өдийг хүрсэн ба өвлөх мал хөрөнгөө авах гэхээр дүү ******* нь загнах, доромжлох зэрэг үйлдэл гаргаж, түүнээс болж дүү *******г удаа дараа зодож гэмтээсэн тохиолдол байгаа.
Бидний хувьд уг шаардлагыг гаргах болсон өөр нэг үндэслэл нь дүү ******* нь өвөөр хүлээж авсан ээж, дүү нарын болон бидний мал хөрөнгөөс зөвшөөрөлгүйгээр дур мэдэн зарж борлуулах, бусдад бэлэглэх, бусдын нэр дээр тоолуулах зэргээр дураар авирлан захиран зарцуулж байгаа бөгөөд мал сүргийг бүхэлд нь өөрийн мэдэл, хяналтдаа байлгаж бусад өвлөгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн хэвээр байна.
Нэхэмжлэгч бид дөрөв болон дүү Ө. бид зургаагийн өвлөх нийт малын тоо 692 бөгөөд түүн дээр 2020 онд гарсан төл малыг нэмэн түүнээс дүү Ө.ы өвлөх мал хөрөнгийг хасаж, энэхүү нэхэмжлэлийн шаардлагад хамрах мал хөрөнгийг тооцоход нэхэмжлэгч бид дөрөв 119 тоо толгой мал хөрөнгөөс адил хэмжээгээр буюу харилцан тохиролцсоны дагуу дараах байдлаар өв хүлээн авахаар болсон юм. Анх гаргасан нэхэмжлэлээсээ 25 470 000 төгрөгийг хасаж, 101 004 000 төгрөгийг *******аас нэхэмжилж байна. гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Бид эцэг, эхээс арван нэгүүлээ бөгөөд аав маань 2014 он, ах маань 2021 онд нас барсан. Ахыг нас бардаг жил малын хөлийн татвар их гарах учраас малаа задалж тоолуулъя гэж намайг луйвардсан асуудал гарсан. Би хар бага байхаасаа эхлэн насаараа мал малласан. ******* нь огт үндэслэлгүй зүйл ярьж, намайг гүтгэж байна. Ах, дүү нар маань эдгээр мал хөрөнгийг надаас шаардаж байгаа учрыг би сайн ойлгохгүй байна. Эдгээр хүмүүс надаар малаа маллуулсан гэж би бодохгүй байна. Надад мал маллуулахаар өгч байсан зүйл байхгүй. Нэхэмжилсэн малын тоо толгой худлаа ба манайх 1000 гаруй малтай байгаагүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэжээ.
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлагын агуулга: 2014 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр миний охин нь хүү *******ийг төрүүлж, хүүгээ 2 сартай байхад нь надад орхиж явсан юм. Тухайн үед би Дорнод аймаг, Хэрлэн сум, 8-р баг, гэх газар өөрийн төрсөн дүү *******той хамт нэг дор амьдарч байсан. ... 2014 оноос хойш буюу аавыг нас барснаас хойш дүү аавын авч явсан амьдрал ахуй, гэр орон, тэр дотор ээж Н.ыг дэргэдээ авч, түүнийг асран хамтдаа амьдарч байсан ба мал ахуй гээд бүхий л ажил, амьдралыг зохицуулж, чиглүүлж явсан. маань хань ижил, үр хүүхэдгүй байсан учир өөрийн голомтыг залгах үр хүүхэдтэй болно гэж 2019 онд миний зээ хүү *******ийг үрчилж авсан юм. 2023 оны 11-р сард Дорнод аймаг, Хэрлэн сумын Засаг даргын 2023.11.23-ны өдрийн А/380 дугаартай захирамжийн дагуу би өсвөр насны *******ийн асран хамгаалагчаар тогтоогдсон. Үүнээс өмнө буюу 2021 онд дүү *******ийг нас барсны дараа хариуцагч ******* нь өөрийгөө *******ийн асран хамгаалагчаар тогтоолгосон байдаг. Өсвөр насны ******* нь одоо 10 настай, Дорнод аймаг, Хэрлэн сумын ЕБ-ын 2-р сургуулийн 3-р ангид сурдаг. 2020 оны 05-р сард ослын улмаас гэмтэж, зуун хөлийн гуя хэсгээр тайруулсан, одоо группт байгаа, 2 суга таягтай явдаг, байнгын асаргаанд байдаг тэрээр талийгаач дүү ийн үрчилж авсан хүү нь юм.
би өсвөр насны *******ийг талийгаач дуу *******ийн хууль ёсны өв залгамжлагч мөн болохыг тогтоолгох, өв нээгдсэнээс хойш 3 сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа холбогдох байгууллага, этгээдэд мэдэгдээгүй тул уг үндэслэлээр ******* нь өөрийн аав *******ийн үлдээсэн 690 тоо толгой мал-хөрөнгө, чингэлэгийг өвийн журмаар хүлээн авсанд тооцуулах шаардлага гаргаж байна. гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 528 дугаар зүйлийн 528.3-т зааснаар нэхэмжлэгч *******, *******, *******, ******* нар нь Б.ийн хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгох шаардлагыг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх өвлөгдөх эд хөрөнгийн үнэ 100 140 000 төгрөгийг хариуцагч *******аас гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 520.4-т зааснаар ийн ийг *******ийн хууль ёсны өвлөгч болохыг тогтоож, хариуцагч *******аас 17 тооны адуу, 21 тооны үхэр, 71 тооны хонь, 56 тооны ямаа, нийт 165 тооны мал, вагончигийг гаргуулж бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 80 761 800 төгрөг гаргуулах, 166 тооны мал гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56.1, 57.1-д зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 856 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 210 600 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт 70 200 төгрөгийг, үлдэх 140 400 төгрөгийг Хэрлэн сумын төсвийн орлогод тус тус оруулж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч Б.Дамба нар давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч байна.
Анхан шатны шүүх мал хөрөнгийг тэнцүү хэмжээгээр өмчлөх эрхтэй гэх 7 гишүүний овог, нэрийг шүүхийн шийдвэрт тусгаагүй, тэд хэн болох нь тодорхой биш байгаа ба хэргийг хянан шийдвэрлэсэн шийдвэрээ тайлбарлах үедээ дээрх 7 гишүүдэд миний ээж Н., ах *******, хариуцагч *******, түүний эхнэр , түүний хүү , эгч , ******* нарыг дурдаж эдгээр хүнд мал хөрөнгийг тэнцүү хэмжээгээр хувааж шийдвэрлэсэн.
Хариуцагч *******, ах Ө.ын шүүхэд ирүүлсэн тайлбараар эгчийн хүү , эгчийн хүү ******* нар нь дээр дурдсан 7 гишүүдтэй олон жил хамт амьдарч байсан одоо ч хамт амьдарч байгаа болох нь нотлогддог.
Э. нь // өвөг эцэг Б.ийг амьд сэрүүн байхад түүнтэй хамт амьдарч байсан, өвөг эцгээ нас барсны дараа нагац ах *******ийнд, түүнийг нас барснаас хойш нагац ах *******ы гэрт тэдэнтэй амьдарч байсан одоо ч хамт амьдарч байгаа болох нь нотлогдож байхад анхан шатны шүүхээс дээр нэр дурдсан нэр бүхий 7 гишүүд мал хөрөнгийг өмчлөх эрхтэй гэж үзээд Э.ийг орхигдуулсан нь нэг талаар шүүхийн шийдвэрийг үндэслэл бүхий гэж үзэх боломжгүй, нөгөө талаар анхан шатны шүүхийн шийдвэр Э.ийн өмчлөх эрхийг хөндсөн шийдвэр гаргалаа гэж үзэж байна. Нэг гэрт 7 гишүүнтэй амьдарч байсан гэсэн нь үндэслэлгүй бөгөөд ийг нэмж 8 гишүүнтэй амьдарч байсан болох нь хэргийн баримтаар нотлогддог. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү. гэжээ.
5. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Давж заалдах гомдлоо дэмжиж байна. нь талийгаач ийг нас барснаас хойш мал хөрөнгө дээр ирсэн хүн. Малаа маллаж хариуцаж явж байсан хүн. Гэтэл энэ өмч хөрөнгө хуваах дээр талийгаач ийн өмч хөрөнгөнд ы гэр бүлийн хоёр гишүүн нэмж орсон нь сонирхолтой байдаг. Эдгээр хоёр хүн болох эхнэр , гийн хүү нар нь талийгаач гэдэг хүнтэй амьдарч байгаагүй. Гэтэл талийгаач ийн өмч хөрөнгийг хуваахдаа энэ хоёр хүнийг оруулсан нь сонирхол татаж байна. ... гийн , ын ******* нар нь төрсөн цагаасаа эхлээд манай аав, ээж, ах, дүү нартай минь өдийг хүртэл хамт амьдарсан хүн. Гэтэл шүүхийн шийдвэр дээр энэ хоёр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг өмч хуваалтаас орхигдуулсан нь гомдох үндэслэл болсон. ... гэв.
6. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Дамба шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нарын төлөөлөгчийн гаргасан гомдлыг дэмжиж байна. Шүүхээс хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь орхигдуулахгүйгээр хянаж үзээгүй гэж харж байна. Баримтуудад бодитоор үнэлэлт дүгнэлт өгөөгүй. Орхигдуулсан баримтууд нь шүүхээс гарсан шийдвэрт гомдол гаргах үндэслэл болоод байна. Эргэлзээтэй нөхцөл байдлууд олон байна. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нь хоёр шаардлага гаргасан байдаг. Өөрийн аав талийгаач ийн хууль ёсны өвлөгч мөн болохыг тогтоолгох, хариуцагч аас өвөөр авах мал эд хөрөнгийг гаргуулах шаардлага гаргасан. Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдэд ноогдох хэсэг хэдий хэмжээнд байхыг хэргийн баримтаас дүгнэж үзээд үнэлэхдээ 7 гишүүнд хөрөнгийг хуваасан. 768 толгой мал тоолуулсан баримтыг үндэслээд 7 гишүүнд малыг хуваасан. ... , ******* нарыг оролцуулж 9 тэнцүү хэсэгт хуваах шаардлагатай гэж харж байна. Ингэж байж хөрөнгийг үндэслэлтэй шийдэж гэж бодохоор байна. Энэ хоёр хүн яагаад орох ёстой вэ? Маллын тооллого дээр хүн амын бүртгэл бүрэн бичдэггүй. ... Хүн амын өрхийн бүртгэлийн дэвтэр дээр энэ хоёр хүний нэрс дурдагдсан байгаа. ... *******, гэх хоёр хүн анх төрснөөс хойш өвөө, эмээ дээрээ амьдарч байсан. Өвөө нь нас барсных нь дараа ийн асрамжинд шилжсэн. Ингээд ийг 2021 онд нас барах үед эмээ дээрээ очиж амьдарсан байгаа. *******, нар ямар нэгэн байдлаар тасралтгүй хамтран амьдарч байгаа талаар гэрч нар хэлсэн. .... тэд хэдийгээр хөгжлийн бэрхшээлтэй хэдий ч өмч эзэмших бүрэн эрхтэй байгаа. Гэтэл энэ хоёр хүнийг орхиж 7 хүнд хөрөнгийг хувааж шийдвэрлэсэн нь нэг талаас хууль ёсны бус. Тиймээс шүүхийн шийдвэр үндэслэлтэй бус байна. ... гэв.
7. Хариуцагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч байгаа. ...*******, нар нь манай эгчийн хүүхдүүд бөгөөд бидэнтэй хамт амьдардаг боловч гэр бүлийн гишүүний тоонд орохгүй, *******д шийдвэрээр өгөх ёстой мал хөрөнгийг өгөхийг хүлээн зөвшөөрнө. ... гэв.
8. Хариуцагчийн өмгөөлөгч М. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд асуудлыг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлага нь өөрөө анхнаасаа нэр бүхий 5, 6 хүний өв мөн болохыг тогтоож өгнө үү гэсэн байсан. Өвлөгч мөн учраас ногдох хэсгийг хувааж авмаар байна гэж дурдсан байсан. Гэтэл давж заалдах гомдлын агуулга нь нэхэмжлэлийн шаардлагаас зөрүүтэй байгаа нь харагдаж байна. Гомдолд ерөнхийдөө , нь гэр бүлийн гишүүн байсан учраас 8 хүнд хувааж өгөөч гэж гомдол гаргасан байсан. Гэтэл одоо 9 тэнцүү хувааж өгөөч гэж яриад байх юм. Ер нь бол шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд л хэргийг шийдвэрлэсэн байгаа. ... Хууль ёсны өвлөгчөөс гадна, гадна талын улсуудыг өв хүлээж авах ёстой гэж ярьж байгаа нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс гажиж байгааг хэлэх нь зүйтэй байна. , *******ад ногдох хэсгийг хувааж өгөх ёстой, ам бүлд байсан гэж ярьж байна. Байсан гэдгийг үгүйсгэхгүй гэхдээ өвлөгч биш гэж тайлбарлаж байна. Ийм нөхцөл байдлыг буруугаар тайлбарлаад, буруу мушгиж ярьж байгаа нь харамсалтай байна. ... Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж оролцож байна. Гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ... гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч *******, *******, *******, ******* нарын нэхэмжлэлтэй, хариуцагч *******д холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* болон түүний өмгөөлөгч Б.Дамба нарын гаргасан давж заалдах гомдлын дагуу хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзлээ.
2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.
3. Нэхэмжлэгч нар нь хариуцагч *******д холбогдуулан талийгаач аав Б.ийн хууль ёсны өв залгамжлагч мөн болохыг тогтоолгож, хариуцагч *******аас өвлөгдөх хөрөнгөөс нийт 125 610 000 төгрөгийн үнэ бүхий мал, хөрөнгө гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
4. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нэхэмжлэлийн үндэслэлээ: *******, *******, *******, ******* бид эцэг эхээс 11-үүлээ. ... бидний аав ******* овогтой ... мал маллан амьдарч байгаад 2014 онд өвчний улмаас нас барсан. Аавыг нас барсны дараа ээж, ах, эгч, дүү нар бид ярилцаад аавын үлдсэн мал хөрөнгийг дүү *******ийн нэр дээр тоолуулан, хамтдаа маллаж байсан. ... ******* нь 2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр зуурдаар нас барсан. 2021 оны намар ааваас үлдсэн мал хөрөнгийн тоо толгой өсөж 1372 хүрсэн бөгөөд хуульд заасны дагуу түүний хууль ёсны өвлөгчид бид уг мал хөрөнгийг өв тэгш хуваан авах байсан. ... дүү *******аас шалтгаалан одоог хүртэл бид өвөлж авах ёстой мал хөрөнгө өвлөж аваагүй, өвлөх мал хөрөнгөө өөрийн үзэмжээр эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй байна. тэрээр мал сүргийг бүхэлд нь өөрийн мэдэл, хяналтдаа байлгаж бусад өвлөгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байгаа тул нэхэмжлэгч бид дөрөв ... нийт малын тоо 692 дээр 2020 онд гарсан төл малыг нэмэн түүнээс ... 119 тоо толгой мал хөрөнгөөс адил хэмжээгээр өвлөх эрхтэй. ... биднийг аав Б.ийн хууль ёсны өвлөгч болохыг тогтоож, өвлөгдөх хөрөнгөнөөс 101 004 000 төгрөгийн үнэ бүхий мал хөрөнгийг *******аас нэхэмжилж байна. ... гэж,
хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч татгалзсан ба татгалзлын үндэслэлээ: ... Бид эцэг, эхээс арван нэгүүлээ бөгөөд аав маань 2014 он, ах маань 2021 онд нас барсан. Ахыг нас бардаг жил малын хөлийн татвар их гарах учраас малаа задалж тоолуулъя гэж намайг луйвардсан асуудал гарсан. Би хар бага байхаасаа эхлэн насаараа мал малласан. ******* нь огт үндэслэлгүй зүйл ярьж, намайг гүтгэж байна. Ах, дүү нар маань эдгээр мал хөрөнгийг надаас шаардаж байгаа учрыг би сайн ойлгохгүй байна. ... манайх 1000 гаруй малтай байгаагүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй ... гэж тус тус тодорхойлжээ.
5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд гуравдагч этгээд *******ийн хууль ёсны төлөөлөгч бие даасан шаардлага гаргасан ба шаардлагын үндэслэлээ: ... ******* нь 2014 онд миний охин гээс төрсөн бөгөөд талийгаач дүү ******* маань хань ижил, үр хүүхэдгүй байсан учир өөрийн голомтыг залгах үр хүүхэдтэй болно гэж 2019 онд миний зээ хүү *******ийг үрчилж авсан юм. Дүү *******ийг нас барсны дараа 2021 онд ******* нь өөрийгөө *******ийн асран хамгаалагчаар тогтоолгосон байсан. 2023 оны 11-р сард Дорнод аймаг, Хэрлэн сумын Засаг даргын 2023.11.23-ны өдрийн А/380 дугаартай захирамжийн дагуу миний бие өсвөр насны *******ийн асран хамгаалагчаар тогтоогдсон. Өсвөр насны ******* нь одоо 10 настай, ... ослын улмаас гэмтэж, зуун хөлийн гуя хэсгээр тайруулсан, 2 суга таягтай явдаг, ба байнгын асаргаанд, группт байдаг. Иймд би өсвөр насны *******ийг талийгаач дүү *******ийн хууль ёсны өв залгамжлагч мөн болохыг тогтоолгож, аав *******ийн үлдээсэн 690 толгой мал хөрөнгийн өвийг хүлээн авсанд тооцож, дээрх 690 толгой малаас *******ы зарж борлуулсан 359 толгой малын үнэ 80 761 800 төгрөг, өвөөр хүлээн авах 331 толгой мал болон тус тус *******аас гаргуулахаар шаардлага гаргасан. гэж тодорхойлсныг хариуцагч ******* нь *******ийг ах *******ийн хууль ёсны өвлөгч мөн болохыг тогтоолгох, 3х6 хэмжээ бүхий өвөл зуны сууцны зориулалттай вагончиг болон *******д ногдох өв хөрөнгөд тодорхой тооны мал өгөхийг тус тус хүлээн зөвшөөрч, 80 761 800 төгрөг гаргуулах тухай шаардлагыг эс зөвшөөрсөн тайлбарыг гаргажээ.
6. Хэргийн материалаас үзэхэд, нэхэмжлэгч нар нь Б.ийн төрсөн хүүхдүүд байх ба тэдний эцэг Б. 2014 онд нас барсан, Б.ийг нас барснаас хойш түүний мал хөрөнгө хүү *******ийн нэр дээр бүртгэгдэж, тэрээр төрсөн эх Н., дүү *******, 2019 онд үрчилж авсан хүү ******* нарын хамт амьдарч байсан, ******* нь мөн 2021 оны 01 сарын 17-ны өдөр нас барсан үйл баримтууд тус тус тогтоогдож байна.
7. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-т зааснаар нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг эх нь нэгдүгээр ээлжийн хууль ёсны өвлөгч болох ба нэхэмжлэгч нар нь нас барагч Б.ийн хууль ёсны өвлөгчид мөн бөгөөд энэ талаар зохигч талуудын хэн алин нь маргаагүй.
Харин нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл, тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын шүүхэд гаргасан тайлбар, хариуцагчийн хариу тайлбар болон гуравдагч этгээдийн гаргасан шаардлага, хэрэгт цугларсан бичгийн баримтуудаас үзвэл зохигч талуудын дунд үүссэн маргааны зүйл нь өв залгамжлагчдын буюу хууль ёсны өвлөгчийн асуудлаар бус харин өвлөгдөх эд хөрөнгийн маргаан байх ба хууль ёсны өвлөгчид өвийг хүлээн авсан, эсхүл өвлөхөөс татгалзсан эсэх, мөн өвлөгдөх эд хөрөнгийг хуваах асууудал нь тэдний дунд үүссэн маргааны үндэслэл болжээ.
8. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1, 528.2, 528.3-т зааснаар өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын Засаг даргад мэдэгдээгүй бол өвийг хүлээн авсан гэж үздэг бол бусад өвлөгчид нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсанд тооцно. Харин дээрх хугацаанд өвлөгч өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах тухай хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаагүй бол түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үзэх үндэслэл болдог байна.
Анхан шатны шүүх Иргэний хуулийн дээрх зохицуулалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, өвлүүлэгч буюу нэхэмжлэгч нарын эцэг Б. 2014 оны 6 сарын 16-нд нас барснаар түүний өв нээгдсэн, түүний үлдээсэн эд хөрөнгө болох маргаж буй мал хөрөнгийг түүнийг нас барах үед хамт амьдарч байсан эхнэр Н., хүү *******, ******* нар нь хүлээн авч *******ийн нэр дээр мал, эд хөрөнгийн А данс үүсгэн тоолуулж байсан, нэхэмжлэгч нар нь өвлүүлэгчийг нас барах үед түүнтэй хамт амьдарч байсан болох нь тогтоогдоогүй, мөн тэд өв нээгдсэн өдрөөс хойш нэг жилийн хугацаанд өв хөрөнгө болох маргаж буй малыг эзэмдэн авах, эрхлэн удирдах үйлдэл гаргаагүй, 2014 оноос хойш одоог хүртэл өв хүлээн авах талаар хүсэлтээ зохих этгээд буюу нотариат эсхүл баг, сумын Засаг даргад гаргаагүй зэрэг үйл баримтуудын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгч нарыг эцгийн өвлөгдөх эд хөрөнгийг өвлөхөөс татгалзсан гэж дүгнэн тэдний гаргасан өвлөгдөх эд хөрөнгөнөөс өөрсдөд ногдох хэсгээ шаардсан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
9. Харин анхан шатны шүүх бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн хууль ёсны төлөөлөгч ын шаардлагын зарим хэсгийг буюу өвлүүлэгч *******ийн өвлөгдөх хөрөнгийн хэмжээг тогтоох, өвийг түүний хууль ёсны өвлөгчид хуваах тухай маргааныг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн хэрэглэвэл зохих зохицуулалтыг хэрэглээгүйгээс шүүхийн зарим дүгнэлт хуульд нийцээгүй байгааг залруулах нь зүйтэй гэж үзлээ.
Тухайлбал, хэрэгт цугларсан баримтаар ******* нь хүү *******ийг 2019 оны 4 сарын 19-ний өдөр үрчилж авсан бөгөөд тэрээр 2021 оны 01 сарын 17-ны өдөр нас барсан, Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын 2021 оны 02 сарын 19-ний өдрийн №А/77 дугаар захирамжаар *******ийн төрсөн дүү ******* нь хүү *******ийн асран хамгаалагчаар тогтоогдсон, мөн тус сумын Засаг даргын 2023 оны 11 сарын 23-ны өдрийн №А/380 дугаар захирамжаар дээрх 2021 оны №А/77 дугаар захирамжийг хүчингүй болгон, *******ийн асран хамгаалагчаар тогтоогдсон үйл баримтууд тус тус тогтоогдсон байна.
Түүнчлэн *******ийг нас барах үед төрсөн эх Н., хүү ******* нар түүнтэй хамт амьдарч байсан ба тэд Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-т зааснаар өвлүүлэгч *******ийн өвлөгдөх эд хөрөнгийг адил тэнцүү хэмжээгээр өвлөх эрхтэй бөгөөд энэ талаар шүүх зөв дүгнэсэн боловч *******д ногдох өв хөрөнгийн хэмжээг тогтоохдоо Иргэний хуулийн 487 дугаар зүйлийн 487.1, 125 дугаар зүйлийн 125.1, 126 дугаар зүйлийн 126.1.1-т тус тус заасныг буруу тайлбарлан хэрэглэж, нас барагч *******ийн нэр дээр бүртгэгдсэн мал хөрөнгийг түүний ам бүл 4, *******ы ам бүл 3 буюу нийт гэр бүлийн 7 гишүүнд хуваасан дүгнэлт хийсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Хэрэгт цугларсан баримтаар өвлүүлэгч Б.ийн өв хөрөнгийг түүнийг нас барах үед хамт амьдарч байсан хууль ёсны өвлөгч нар болох эхнэр Н., хүү *******, ******* нар нь хүлээн авч 2014 оноос эхлэн *******ийн нэр дээр мал хөрөнгөө тоолуулан, малаа маллан хамт амьдарч байсан талаар талууд маргаагүй бөгөөд тэднийг эцэг Б.ийн өв хөрөнгийг хүлээн авсан гэж үзэх нь Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-т заасантай нийцнэ.
*******ийг нас барахын өмнө түүний нэр дээр 2020 оны Мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн тооллогоор тоологдсон 768 толгой малыг Н., *******, ******* нарт хуваахад /768:3/ *******ид 256 толгой мал ногдох бөгөөд Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-т зааснаар өвлүүлэгч *******ийг нас барах үед хамт амьдарч байсан хууль ёсны өвлөгч нар болох төрсөн эх Н., хүү ******* нар түүний өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн авсан гэж үзэх үндэслэлтэй.
Иймд тэд *******ийн өвлөгдөх эд хөрөнгийг адил тэнцүү хэмжээгээр өвлөх эрхтэй тул хүү *******д /256:2/ ногдох хөрөнгийн хэмжээг 128 толгой малаар тооцох нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 532 дугаар зүйлийн 532.1-т заасныг зөрчихгүй юм.
Гэвч хариуцагч ******* нь давж заалдах шатны шүүх хуралдааны явцад хариуцагчаас 165 толгой мал болон 3*6 хэмжээтэй өвөл зуны сууцны зориулалт бүхий вагончигийг тус тус гаргуулан *******д олгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч, малын нас хүйс болон үнэ, мөн вагончигийн үнийн талаар тус тус маргаагүй, *******д өгөх ёстой хөрөнгийг өгнө гэх тайлбарыг гаргасан тул анхан шатны шүүхийн шийдвэрийн энэ хэсгийг хөндөлгүйгээр хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.
10. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нар нь давж заалдах журмаар ... шүүх *******ийн өв хөрөнгийг хуваахдаа гэр бүлийн 7 гишүүнд хуваасан ба ийнхүү хуваахдаа түүнтэй хамт амьдарч байсан хөгжлийн бэрхшээлтэй *******, нарыг орхигдуулсан нь буруу тул дээрх хоёр хүнийг оролцуулан ногдох хөрөнгийн хэмжээг зөв тогтоож өгнө үү. ... гэх агуулга бүхий гомдол гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна.
Тухайлбал, тэд давж заалдах шатны шүүх хуралдаанд ... шүүх *******ийн өвлөгдөх эд хөрөнгийг түүний болон ******* нарын ам бүлийн гишүүд болох 7 гишүүнд хуваасантай холбоотойгоор гомдол гаргасан. ... гэж шүүхийн шийдвэрт гомдол гаргах болсон үндэслэлээ тайлбарладаг боловч дээрх гомдлын үндэслэл нь нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай хамааралтай эсэх, ******* нь *******, нарын хууль ёсны асран хамгаалагч мөн эсэх, улмаар тэднийг төлөөлөх бүрэн эрхтэй эсэх нь тус тус тодорхойгүй байгааг дурдах нь зүйтэй.
Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.3-т зааснаар хууль ёсны өвлөгчөөс гадна өвлүүлэгч нас барахаас өмнө нэгээс доошгүй жилийн хугацаанд түүний асрамжинд байсан хөдөлмөрийн чадваргүй иргэн хууль ёсны өвлөгчид тооцогдоно.
Гэвч давж заалдах гомдолд дурдсан *******, нар нь хөдөлмөрийн чадваргүй хөгжлийн бэрхшээлтэй эсэх, уг шалтгааны улмаас тэдний хууль ёсны асран хамгаалагчаар өвлүүлэгч ******* тогтоогдсон эсэх, улмаар түүнийг нас барахаас өмнө нэгээс доошгүй жилийн хугацаанд тэжээн тэтгэн асран халамжилж байсан эсэх нь хэрэгт цугларсан бичгийн баримтаар тус тус тогтоогдоогүй байх тул тэднийг Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.3-т зааснаар өвлүүлэгч *******ийн өвлөгчөөр тооцох үндэслэлгүй.
11. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* болон түүний өмгөөлөгч Б.Дамба нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.
12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан тул нэхэмжлэгч нарын төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 283 150 төгрөгийг төсвийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, өмгөөлөгч Б.Дамба нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 309/ШШ2025/00076 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын ... 520.4 ... гэснийг ... 532 дугаар зүйлийн 532.1 ... гэж, 3 дахь заалтын ... 56.1 ... гэснийг ... 56.2 ... гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 283 150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 167.4, 167.5 дахь хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ШҮҮГЧИД Ц.ЭРДЭНЭЗУУ
Г.УРТНАСАН