Улсын дээд шүүхийн Тогтоол

-0001 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 81

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 212 дугаар шийтгэх тогтоол, Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 14 дүгээр магадлалын тогтоох хэсэгт “...Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэг, мөн хуулийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсгийг тус тус журамлан шүүгдэгч Г.Г-т Эрүүгийн хуулийн 126.2.4, 126.2.6 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хорих ялаар шийтгэсүгэй...” гэсэн өөрчлөлтийг оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалт хэсгийг хэвээр үлдээж, өмгөөлөгч С.Ванчигийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.БАТЦЭРЭН

 

ШҮҮГЧ                                                         Ч.ХОСБАЯР