Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 172

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2019/0185/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                       Г.Отгонзаяа,

Улсын яллагч                                                       Б.Бямбасүрэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                     Д.Ганхуяг,

Шүүгдэгч                                                               Ц.Б нарыг оролцуулан

    

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын ерөнхий прокурор Б.Ичинхоролоос Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Цэеннамбарын Батбаярт холбогдох эрүүгийн 1940... дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1979 оны 04 дүгээр сарын 49-ний өдөр Хэнтий аймгийн Батноров суманд төрсөн, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Ц.Б /РД:/

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ц.Б нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар баг 47 дугаар байрны 7 дүгээр подвальд 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 03 цагийн орчимд М.Г-гийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч Ц.Б нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар баг 47 дугаар байрны 7 дүгээр подвальд 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 03 цагийн орчимд М.Г-гийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хүчээр бэлгийн харьцаанд орсон болох нь:

 

Хохирогч М.Г-ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “.... 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр гэрчээр болон хохирогчоор 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр өгсөн “....2019  оны 03 дугаар сарын 18-ны өдөр ажил дээрээ байж байгаад орой ажил тарсны дараа Айраг сум дахь гаалийн салбарын байцаагч Золжаргал, гаалийн мэдүүлэгч Дэлгэрцэцэг нартай ярилцаж байгаад Хэнтий аймгийн Бор-Өндөр сум руу явахаар болсон. Тэгээд гаалийн улсын байцаагч Золжаргал, мэдүүлэгч Дэлгэрцэцэг бид 3 Дэлгэрцэцэгийн машинтай орой 20 цаг болж байхад Хэнтий аймгийн Бор-Өндөр сум руу гарсан. Бид нарыг Бор-Өндөр суманд ирэхэд Бор-Өндөр сумын гаалийн салбарын эрхлэгч Анхбаатар, байцаагч Мөнхгэрэл нар Цээл рестораны гадаа тосч авсан. Тэгээд Цээл ресторан руу ороод хоол идэцгээсэн. Хоол идэж байхдаа нэг шил виски авч хувааж уусан. Тэгээд орой 23 цаг өнгөрч гараад Жинчин зочид буудал руу явцгаасан. Тэгэхдээ машинаа Цээлийн гадаа үлдээгээд алхаад явсан. Жинчин буудалд очоод амрахаасаа өмнө нэг шил виски задлаад юм яриад уугаад сууцгаасан. Бид нарыг виски уугаад сууж байхад Дэлгэрцэцэг 00 руу ороод утсаар яриад байсан. Тэгж байгаад нэг орж ирэхдээ бид нарт хандаад манай нөхөр ирж намайг авах гэж байна гэж хэлсэн. Тэгээд утсаар ярьж байгаад нэг мэдсэн гараад явчихсан байсан. Дэлгэрцэцэг буудлаас гарахдаа надад хэлээгүй. Тэгэхээр нь би Дэлгэрцэцэгийг араас нь харах санаатай буудлын өрөөнөөс гараад гадаа гартал нэг залуу явж байсан. Тэгэхээр нь тэр залуу руу очоод ахаа манай найз хаашаа явсан бэ гээд асуусан чинь тийшээ явсан гээд гараараа заагаад Жинчин буудлаас урагшаа чигтээ заасан. Тэгэхээр нь би Булгансорын гэр лүү явсан юм байна гэж ойлгосон. Тэгээд урагшаа Булгансорын гэр лүү чиглээд явсан. Тэгэхэд тэр залуу надтай хамт явж байсан, ямар учраас цуг явж байгааг тухайн үед ойлгоогүй. Би тухайн үед өндөр өсгийтэй гуталтай явж байсан болохоор далий гишгэх гээд байсан болохоор тэр залуугийн тохой орчмоос нь бариад явж байсан. Яг хаагуур хаагуур явсныгаа санахгүй байна. Ямар ч байсан 47 дугаар байрны гадаа Булгансорын орцны үүдэнд ирсэн байсныгаа санаж байна. Тэгээд би Булгансорын гэр лүү орох гэтэл тэр залуу намайг хажууд байсан подваль руу түлхэж унагаасан. Би тэр подвалийн шатнаас доошоо унасан. Тэгээд намайг тэр подваль чирээд оруулсан. Подвальд оруулж байгаад намайг занаад байсан. Тухайн үед манай ажлын хүн над руу залгаад байсан. Утсаа авах гэтэл тэр залуу намайг утсаа авах юм бол ална шүү гэж хэлсэн. Намайг гартаа утсаа барьсан байхад утсыг маань алдуулсан байсан. Тэгээд харанхуй подвальд байсан болохоор алуулахаасаа айгаад тэр залуугийн хий гэснийг хийсэн. Тэр залуу эхлээд бэлэг эрхтэнээ гаргаад миний ам руу хийсэн. Миний аманд бэлэг эрхтэнээ хийж байгаад нааш, цаашаа хөдлөөд байсан. Миний ам руу бэлэг эрхтэнээ хийж байхдаа хоолойд тултал хийсэн, тэгээд хоолойд тулаад бөөлжиж байсанаа санаж байна. Тэгтэл тэр залуу намайг өмдөө тайл гэж хэлж байх шиг байсан. Миний өмдийг доош нь өвдөг хүртэл тайлчихсан байсан. Тэгээд миний араас миний бэлэг эрхтэн рүү өөрийнхөө бэлэг эрхтэнийг хийгээд бэлгийн ажил хийж байсан. Мөн намайг газар унагаад дээш нь харуулаад дээр гараад бэлгийн ажил хийж байсан санагдаж байна. Тухайн үед би уусан архиндаа нилээн согтсон байсан болохоор болсон асуудлыг бүдэг бадаг санаж байна. Тэгтэл миний нэг гутал тайлагдсан байсан, өөрөө тайлсан уу, тэр залуу тайлсан уу гэдгийг сайн мэдэхгүй байна. Тэгэхээр нь би хөлдөө байсан нөгөө гутлаа тайлах гээд тонгойход тэр залуу намайг арагш нь эргүүлж байгаад миний араас бэлгийн ажил хийсэн. Тэгээд тэр залууг надаас үл ялиг холдохоор нь би 2 гутлаа бариад подвальнаас зугатаад гүйгээд гарсан. Тэгээд Булгансорын орц руу ороод гэрийнх нь хаалгыг тогшсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 110-111-тал/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-12-р тал/

Эд мөрийн баримт хураан авах санал, хураан авсан тэмдэглэл, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 13-27-р тал/

Гэрч Х.Булгансорын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Айраг суманд ажилладаг Гэрэлмаа байна гэхээр нь хаалгаа онгойлгоод оруултал хөл нүцгэн, өмдний өвдөг хэсгээрээ урагдсан, үс нь сэгсийсэн байдалтай, гутлаа бариад ороод ирсэн. Тэгээд орж ирээд учиргүй уйлж,.. сая намайг нэг үл таних залуу, 47 дугаар байрны подвальд хүчиндэх гэж оролдоод би зугтаагаад ирлээ, цагдаа дууд гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29-р тал/

Гэрч Г.Анхбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 02 цаг өнгөрч байхад Дорноговь аймгийн Айраг сумын гаалын салбарын ажилтан Дээгий  гэдэг хүүхэн манай нөхөр ирж авна гээд тэгээд айраг явна гэж ярьж байгаад гараад явсан. Тэгтэл удалгүй араас нь Гэрэлмаа гараад явсан... Тэгээд орж ирэхгүй удахаар нь яачихваа гээд Золжаргал бид хоёр гартал буудлын ресепшин танай хүмүүс машинд суугаад явчихсан гэсэн... Золжаргал буудлаас гараад 45 дугаар байрны булан хүртэл хайж, нэрээр нь дуудаж байгаад ирсэн... 2019 оны 03 дугаар сарын 19-ний өглөө надтай хамт хоносон Мөнхгэрэлийн утас руу манай ажлын Булгансор залгаад цагдаа дээр ирээд гарч байна. Тэгээд бид хоёр буудлаас гараад ирэхэд Булгансор, Гэрэлмаа хоёр хамт явж байсан. Тэгээд бүгдээрээ 47 дугаар байранд байх Булгансорын гэрт очиж юу болсон талаар асуухад Гэрэлмаа уйлж байгаад ярьсан. Дээгийг гарсны дараа жинчин буудлаас гарч хартал нэг хүн таараад танай найз чинь ийшээ явсан гэж заагаад дагуулаад явсан. Тэгээд нэг байрны подваль руу түлхэж унагаад, подвальд оруулж байгаад хүчирхийлэх үйлдэл гаргахаар нь тэр залуугаас зугтаад Булгансорын гэрт ирсэн гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33-р тал/

        Шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 33 дугаартай: “....1. М.Г-ийн биед зүүн гарын сарвууны ар дээд хэсэг, зүүн гуяны гадна дээд хэсэг, баруун өвдөгний доод хэсгүүдийн зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. ” гэсэн дүгнэлт /хх-ийн 41-р тал/

Шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 2331 дугаартай: “1. Биологийн шинжээчийн №2311 дугаартай дүгнэлтээр М.Г-гийн үтрээнээс авсан гэх арчдаст үрийн шингэн, эрх бэлгийн эс илэрсэн байна. 2. Илэрсэн үрийн шингэн, эр бэлгийн эс нь Ц.Бын гэх 2093 дугаартай цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна...гэсэн дүгнэлт /хх-ийн 59-р тал/

Шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 2019001 дугаартай: “...2. Шинжилгээнд ирүүлсэн №11 дугаартай гутлын мөр нь иргэн Ц.Баас хураан авсан гутлын баруун хөлийн гутлаар үүсгэгдсэн мөр байна..” гэсэн дүгнэлт /хх-ийн 75-76-р тал / зэрэг хуульд заасан арга замаар цуглуулж бэхжүүлсэн хэрэгт ач холбогдолтой хамаарал бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Ц.Бын  дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Шүүгдэгч Ц.Бт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Ц.Б-т эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Ц.Б-т Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй дэглэмд эдлүүлэх санал гаргасан бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгч нь  эрүүгийн хариуцлагын талаар ямар нэг санал хэлээгүй болно.

 

Шүүгдэгч Ц.Б-т ял оногдуулахад Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан шүүгдэгч Ц.Б-т оногдуулах хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ц.Б-ын цагдан хоригдсон 60 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэв.

 Хохирогч М.Г нь хавтаст хэрэгт энэ талаарх нотлох баримт бүрдүүлж өгөөгүй байна. Иймд шүүгдэгч Ц.Б-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хохирогч М.Г нь нотлох баримтаа бүрдүүлж хохирол, иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудлаа иргэний журмаар хохирлоо жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Ц.Б-ын жинсэн хүрэм, хар саарал өнгийн өмд, хар өнгийн өвлийн ботинкин гутал, хохирогч М.Г-гийн хар өнгийн өмд, юүдэнтэй цамц, шаргал өнгийн дотоож зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц утгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч Б.Ууганбаатар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Ц.Б-ыг хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж хүчиндэх буюу Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-ыг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бт оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бын цагдан хоригдсон 60 /жар/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

5. Шүүгдэгч Ц.Б-т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

6. Хохирогч М.Г- нь хохирол, иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар хангуулах эрхтэйг дурдсугай.

 

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хувцаснуудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,  шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй  болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба эс зөвшөөрвөл хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ                                                Ц.МӨНХТУЛГА