Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2025/00916

 

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Б.Мандалбаяр, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 197/ШШ2025/04536 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *******

Хариуцагч: *******

Нэхэмжлэлийн шаардлага: Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан, 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 25/2-10 дугаар хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2019/01384 дугаар шийдвэрээр *******-аас 1,373,471,880 төгрөг гаргуулан *******-д олгож, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахыг *******т даалгаж шийдвэрлэжээ. /хх 35-49/

3.1 Дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 19280888 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. /хх 52/

4. Шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 19280888/05 дугаар тогтоолоор *******, *******, *******, *******, ******* хаягт байршилтай, 47 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг битүүмжлэн, /хх 54-59/ 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 11280888/18 дугаар тогтоолоор дээрх үл хөдлөх хөрөнгийг хураан авсан, /хх 79-81/ шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд энэ ажиллагаанд гомдол гаргаагүй.

4.1 Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01/03 дугаар анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолоор дээрх орон сууцыг талуудын харилцан тохиролцсон үнэ 99,461,900 төгрөгийн 70 хувь болох 69,623,330 төгрөгөөр дуудлага худалдааны дуудах үнийг тогтоож, худалдан борлуулахаар шийдвэрлэсэн байна. /хх 91-92/

5. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2020/00621 дугаар шийдвэрээр *******,,нд холбогдуулан гаргасан төлбөрт хураагдсан эд хөрөнгүүдийн анхны албадан дуудлага худалдаанд санал болгохоор тогтоосон үнэлгээг хүчингүй болгуулах тухай *******, нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. /хх 111-118/ Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 1113 дугаар шийдвэрээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэсэн. /хх 120-123/

5.1 Улмаар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2020/01952 дугаар шийдвэрээр *******,,нд холбогдуулан гаргасан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч *******, нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2188 дугаар магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. /хх 124-131/ Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 001/ХТ2021/00966 дугаар тогтоолоор шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхижээ. /хх 132-136/

5.2 Шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 11/7-8 дугаар анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолоор дээрх орон сууцыг талуудын харилцан тохиролцсон үнэ 99,461,900 төгрөгийн 70 хувь болох 69,623,330 төгрөгөөр дуудлага худалдааны дуудах үнийг тогтоож, худалдан борлуулахаар шийдвэрлэсэн байна. /хх 149-150/

6. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2022/00475 дугаар шийдвэрээр *******,нд холбогдуулан гаргасан анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай ы нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг /хх 175-182/ Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 210/МА2022/00984 дугаар магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. /хх 183-186/

6.1 Мөн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2023/03875 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын *******ны өр барагдуулах газарт холбогдох хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 05/01 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, дахин үнэлгээ тогтоохыг хариуцагчид даалгах тухай ы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. /хх 187-196/ Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 210/МА2024/00430 дугаар магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. /хх 197-202/ Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 001/ШХТ2024/00879 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзжээ. /хх 203/

7. Шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 11/7-8 дугаар анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолоор дуудлага худалдаанд оруулах үнийн санал ирээгүй, хөрөнгө борлогдоогүй байх тул Шийдвэр гүйцэтгэгчийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 25/2-10 дугаар хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолоор дээрх орон сууцны үнэлгээ болох 99,461,900 төгрөгийн 50 хувь буюу 49,730,950 төгрөгөөр дуудлага худалдааны үнийг тогтоож, худалдан борлуулахаар болсон. /хх 18/

7.1 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.3 дахь хэсэгт Шийдвэр гүйцэтгэгч дуудлага худалдаа явуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг улсын бүртгэлийн байгууллагад болон төлбөр төлөгчид хүргүүлнэ гэж заасан. Дээрх хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 3-3/435, 3-3/436 дугаар мэдэгдлээр төлбөр төлөгч *******-д 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр гардуулсан. /хх 221-223/

8. Шийдвэр гүйцэтгэгчийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 25/2-10 дугаар хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгох үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Анхан шатны шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62, 63 дугаар зүйлд зааснаар албадан дуудлага худалдаа явуулахаар шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Иймд энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 197/ШШ2025/04536 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч талаас төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх тул талууд гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР

 

М.БАЯСГАЛАН