Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 142

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2019/0146/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Д.Ганзориг, С.Насанбуян нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хаалттай хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                       Г.Отгонзаяа,

Улсын яллагч                                                       Я.Сансар,

Иргэдийн төлөөлөгч                                           Ш.Мөнхзул,

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                     Д.Гангантөгс,

Шүүгдэгч                                                               Э.О нарыг оролцуулан

    

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Сансараас Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсгүүдэд заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.О д холбогдох 1939... дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1977 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 1, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 5 дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай гэх Э.О  

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч Э.О нь 2018 оны 04 дүгээр сард архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын төвд байх өөрийн гэртээ бага насны хүүхэд болох Н.М г хүчиндэж, хохирогчид бэлгийн замын халдварт өвчин халдаасан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 8 тал/,

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-10 тал/,

Насанд хүрээгүй хохирогч Н.М гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 24-26 тал/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Нийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 30-33 тал/,

Гэрч Ц.А-н мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 34-36 тал/,

 

Насанд  хүрээгүй хохирогчийн насыг тоолсон тэмдэглэл. /Хх-ийн 20 хуудас/ 

Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 2019.009, 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 2019.010 дугаартай дүгнэлтүүд. /хх-ийн 50, 65 хуудас/

Шүүх сэтгэц, эмгэг  судлалын дүгнэлт. /Хх-ийн 75-76 хуудас/

Шүүгдэгч Э.О шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Улсын яллагчаас зүйлчилж ирүүлсэн зүйлчлэлд маргаан байхгүй байна. Хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна. Оногдуулах ялыг нээлттэй хорих ангид эдлүүлж өгнө үү гэж хүсэж байна гэв.

Өмгөөлөгч: Миний үйлчлүүлэгч Э.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, зүйлчлэлийн хувьд маргаан байхгүй оролцож байна. Мөн хохирогч талын зүгээс гомдол саналгүй гэсэн.  Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцоход татгалзах зүйл байхгүй байна.

Өмгөөлөгч: Миний үйлчлүүлэгч Э.О хүний санаанд багтахгүй гэмт хэргийг үйлдсэн. Шүүгдэгч нь бага боловсролтой дээр нь хуулийн талаар ямар ч мэдлэггүй, өөрийн хэнэггүй зангаасаа болж уг гэмт хэрэгт холбогдсон. Шүүгдэгч нь өөрийн гэм буруугаа хүлээж, гэмшиж байгаагаа хэлсэн. Мөн шүүгдэгчийн хувийн байдлын хувьд анх удаагаа гэмт хэрэгт холбогдсон. Ганцаараа амьдарлын төлөө зүтгэж, давхар ажил хөдөлмөр хийж эгчийгээ асарч амьдардаг. Эрүүл мэндийн байдлын хувьд багаасаа төрөлхийн толгойны өвчтэй юм байна. Одоо Улаанбаатар хотын “Шар хадны” эмнэлэг болон Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлгийн сэтгэцийн эмчийн хяналтад байдаг.  Иймд эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүгдэгчийн эдлэх ялыг нээлттэй хорих ангид ял эдлүүлж өгнө үү гэж хүсэж байна...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Э.О нь 2018 оны 04 дүгээр сард архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын төвд байх өөрийн гэртээ бага насны хүүхэд болох Н.М г хүчиндэж, хохирогчид бэлгийн замын халдварт өвчин халдаасан болох нь:

 

- Насанд хүрээгүй хохирогч Н.М-ийн: ... Би 2018 оны 04 дүгээр сард яг хэдний өдөр байсныг сайн санахгүй байна, хавар мал төллөж байх үеэр, би Өмнөдэлгэр сумын төв дээр аавынхаа ах болох Э.О ахын гэрт өөрийнхөө хоёр дүү Маралжин, Мөнхжин нарын хамт сургуульдаа явдаг байсан. Манай аав, ээж 2 хөдөө мал дээрээ байдаг учраас бид 3 сумын төв дээр аавын ах Оюун-Эрдэнийд байдаг байсан юм. Э.О ах мөн сумын төвийн гэртээ ирэн очин байдаг байсан. Тухайн үед 4 дүгээр сарын дунд үе шиг санаж байна. Би 2 дүүгийнхээ хамт унтаж байхад гэрийн хаалга чангаар нүдээд байсан, очоод тайлахад Э.О ах согтуу орж ирсэн. Тэгээд би ор руугаа очоод унтаад өгсөн. Удалгүй сэрэхэд Э.О ах орон дээр манай 2 дүүгийн голоор ороод, миний хажуугаар хэвтчихсэн байсан. Тэгээд шууд миний турсикийг тайлаад гараараа миний бэлэг эрхтэн рүү гарынхаа хурууг хийсэн. Би тухайн үед сэрээд айсандаа юм дуугарч чадаагүй. Тэгээд Э.О ах өөрийнхөө турсикийг өвдөг хүртлээ тайлж, миний араас бэлэг эрхтэнээ хийж, бүсэлхий хэсгээрээ хөдлөхөд миний бэлэг эрхтэн өвдөөд байсан. Тухайн үед Э.О ах намайг гараараа барьчихсан хөдөлгөхгүй байсан. Тэгээд бараг 5-10 минут орчим тэгэж хөдөлж байгаад босоод яваад өгсөн, дараа нь миний бэлэг эрхтнээс нойтон шингэн юм гараад байсан. Тухайн үед би хэнд ч хэлээгүй, тэгтэл 2019 оны 01 дүгээр сарын үед миний бэлэг эрхтэн дээр цэврүүтэй идээтэй тууралт гараад байсан. Тэгээд би ээждээ тухайн үеийн болсон явдлыг хэлсэн. Тэгээд ээж намайг дагуулаад хот руу явж шинжилгээ өгүүлсэн чинь тэмбүү гэдэг өвчин туссан байна гэж байсан гэсэн мэдүүлэг,

- Хууль ёсны төлөөлөгч Ч.Н-н: “... Манайх Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 5 дугаар багт хөдөө мал маллаж амьдардаг юм. Манай 3 хүүхэд гурвуулаа сургуульд сурдаг учир Өмнөдэлгэр сумын төв дээр аавынхаа ахынд байдаг юм. 2019 оны 03 дугаар сард манай том охин Монголжингоо нь надад хэлэхдээ, миний бэлэг эрхтэн дээр юм туураад гараад байна гэсэн. Тэгэхээр нь би сумын төвийн эмнэлэг дагуулж очин үзүүлэхэд, энд шинжилгээ хийх боломжгүй хот руу очиж шинжилгээ өг гэж хэлсэн. Тэгээд 2019 оны 03 дугаар сарын 27-28-ны үед охиноо дагуулаад Улаанбаатар хотод халдвартын эмнэлэг дээр очиж, шинжилгээ өгүүлсэн. Тэгтэл манай охин Монголжингоог тэмбүү гэдэг өвчин туссан байна гэж хэлээд, картан дээр оношийг нь бичиж өгсөн. Тэгэхээр нь би гайхаад яагаад ийм өвчин тусдаг байна гэж охиноосоо асуусан. Манай охин 2018 оны 04 дүгээр сард манай нөхрийн төрсөн ах болох Э.О манай охиныг орон дээр унтаж байхад нь дарж байгаад бэлгийн харилцаанд орсон  гэж надад хэлсэн. Тэгээд би энэ явдлыг сонсоод Улаанбаатар хотод байсан болохоороо шууд хотод байдаг цагдаагийн газарт мэдэгдсэн...” гэх мэдүүлэг,

Гэрч Ц.Ариунтунгалагийн: “... Би сумын эрүүл мэндийн төвийн их эмч ажилтай хүн байна. Э.Огэдэг хүн нь манай сумын иргэн байгаа юм. 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Э.Онь  биеийн бөгсөн хэсгээр тууралт гараад загатнаад байна гэсэн зовиуртай ирэхэд түүний биед нь үзлэг хийсэн. Тэгэхэд хошногоны сүвний хэсгийг тойроод үргэлжилсэн арьснаас зааглагдсан, цайвар өнгийн нэлэнхүй үргэлжилсэн тууралт гарсан байсан. Тэгэхээр нь Э.Оюун-Эрдэнийг нарийн мэргэжлийн шинжилгээнд хамрагдах хэрэгтэй гэж хэлээд явуулсан. Тэрний дараа 2018 оны 08 дугаар сарын 20-ны үеэр аймгийн нэгдсэн эмнэлэгийн Улаан туузаас надруу утсаар яриад танай сумын Э.Огэдэг хүн шинжилгээгээр тэмбүүтэй гарсан. Эмчилгээний тунг нь эхлүүлээрэй, дахисан тэмбүү байна гэж хэлсэн. Тухайн үед Э.Онь аймгийн төвд очиж улаан туузад шинжилгээ өгсөн байсан. Дахисан тэмбүү гэдэг нь урьд нь тэмбүү өвчинтэй байж байгаад дахиад тэмбүү өвчин туссан гэсэн үг юм. Э.Оюун-Эрдэний хувьд бол архаг тэмбүүгийн хэлбэр байгаа юм, тэгэхээр Э.Онь над руу анх ирж үзүүлэхээсээ өмнө буюу 2018 оны 09 дүгээр сараас өмнө тэмбүү өвчинтэй байсан гэсэн үг юм...” гэсэн мэдүүлэг,

Шинжээчийн 2019.5.16-ны №009 дугаартай: “Н.М гийн охин хальс хуучин урагдалтай байна. Хугацааг тогтоох боломжгүй, Н.М  нь бэлгийн замын халдварт өвчин болох тэмбүү өвчтэй байна...” гэх дүгнэлт,

Шинжээчийн 2019.5.16-ны №010 дугаартай: “Э.Онь бэлгийн замын халдварт өвчин болох тэмбүү өвчтэй байна. Э.Онь урьд нь тэмбүү өвчтэй байсан эсэхийг тогтоох боломжгүй байна...” гэх мэдүүлэг,

Насанд  хүрээгүй хохирогчийн насыг тоолсон тэмдэглэл зэрэг хуульд заасан арга замаар цуглуулж бэхжүүлсэн хэрэгт ач холбогдолтой хамаарал бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Э.О-н  дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Шүүгдэгч Э.О-д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Э.О-д эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Э.О-д Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 20 жилийн хорих ялыг хаалттай дэглэмд эдлүүлэх санал гаргасан бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаар ямар нэг санал хэлээгүй болно.

Шүүгдэгч Э.О-д ял оногдуулахад Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан шүүгдэгч Э.О-д оногдуулах хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Э.О-н цагдан хоригдсон 65 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэв.

 

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Н нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй /хх-ийн  33 тал / гэсэн байх тул шүүгдэгч Э.О-г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Э.О-г бага насны хүүхдийг хүчиндэж бэлгийн замын халдварт өвчин халдаах буюу Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.О-г 20 /хорь/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э.Од оногдуулсан 20 /хорь/ жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.О цагдан хоригдсон 65 /жаран тав/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

5. Шүүгдэгч Э.О-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдсугай.

 

7. Хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар нь хохирол, иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар хангуулах эрхтэйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба эс зөвшөөрвөл хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ                                                Ц.МӨНХТУЛГА

 

ШҮҮГЧ                                                Д.ГАНЗОРИГ

 

ШҮҮГЧ                                                С.НАСАНБУЯН