Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2015 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 103

 

 

 

 

 

 

 

 

 

  2016 оны 6 сарын 17 өдөр

Дугаар 101/ШЗ2016/0103

                  Улаанбаатар хот

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Солонго би,

 

Нэхэмжлэгч: “Жи мобайл” ХХК-ийн /Чингэлтэй дүүрэг 1 дүгээр хороо Бага тойруу-3/9 өөрийн байранд байрлах, улсын бүртгэлийн 9011041082 дугаартай, РД:5055873/ нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг 12 дугаар хороо Хангайн 3-339 тоотод оршин суух Тайж овогт Тогмидын Отгонд /РД:ШУ95041817/ холбогдох,

 

210.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад   

 

                                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ- Хариуцагч Т.Отгон нь манай байгууллагатай 2015 оны 02 дугаар сарын 01 өдөр “Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах” гэрээ байгуулж 98472374 үйлчилгээний дугаар бүхий 240.000 төгрөгийн үнэтэй төхөөрөмжийг худалдан авч сар бүр 20.000 төгрөг төлж байхаар тохирсон боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй 140.000 төгрөгийн хохирол учруулаад байна.

Иймд хариуцагчаас төхөөрөмжийн үнэ 140.000 төгрөг, алданги 70.000 төгрөг нийт 210.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа- Би “Жи мобайл” ХХК-д 210.00 төгрөгийг төлж барагдуулахаа  зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                                                                      ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК Т.Отгонд холбогдуулан 210.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байна.

Хариуцагч Т.Отгон нийт 210.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох  нь зүйтэй гэж үзэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

                                                                                                                 ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1.Хариуцагч Т.Отгон 210.000 төгрөгийг нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-д төлөхөөр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр  зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 6.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Отгоноос 3.475 төгрөг, Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн данснаас 3.475 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-д олгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                           Д.СОЛОНГО