Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2025/01004

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Т.Бадрах, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 197/ШШ2025/04492 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *******

Хариуцагч: *******

Нэхэмжлэлийн шаардлага: Эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2024/02682 дугаар шийдвэрээр хариуцагч *******, *******, ******* нараас зээлийн гэрээний үүрэгт 359,310,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 171,690,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, *******, *******, ******* нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл, хариуцагч *******ын өмчлөлийн *******, *******, *******, гудамж, , зоорийн давхарын од байрлах, 36 м.кв талбайтай автозогсоол, *******, , *******, гудамж, , од байрлах, 324 м.кв талбайтай 5 өрөө орон сууц зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг *******т даалгаж шийдвэрлэсэн. /хх 40-45/ Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 210/МА2024/01678 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт үнийн дүн болон хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэжээ. /хх 46-52/

3.1 Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 001/ШХТ2024/01555 дугаар тогтоолоор хариуцагч *******, *******, ******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдлыг Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэснээр шүүхийн шийдвэр, магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон байна. /хх 55-56/

3.2 Дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд хариуцагч байгууллагаас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 24291101/01 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор , *******, гийн гудамжны 40/1 дүгээр байр, хаягт байршилтай, 324 м.кв талбайтай 5 өрөө орон сууц, *******, *******, гудамж, , зоорийн давхарт хаягт байршилтай, 36 м.кв талбайтай автозогсоолыг битүүмжилсэн. Талууд үүнд гомдол гаргаагүй.

4. Хэргийн 63-64 дүгээр талд авагдсан Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, , *******, гийн гудамжны 40/1 дүгээр байр, хаягт байршилтай, 324 м.кв талбайтай, 5 өрөө орон сууц, улсын бүртгэлийн Ү-2206067428 дугаарт бүртгэлтэй, *******, *******, гудамж, , зоорийн давхарт хаягт байршилтай, 36 м.кв талбайтай автозогсоолын өмчлөгчөөр ******* бүртгэлтэй байна.

4.1 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт Төлбөр гаргуулахаар хураагдсан хөрөнгийн өмчлөх эрхтэй холбогдсон маргаан үүссэн тохиолдолд холбогдох хүн, хуулийн этгээд тухайн эд хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлээ шүүхэд гаргаж болно гэж заасан. Нэхэмжлэгч *******ыг дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

Иймд, анхан шатны шүүх *******ыг орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж аваагүй, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд өөрийн өмчлөлд бүртгүүлээгүй байх тул өмчлөх эрхтэй этгээд гэж үзэхгүй талаар зөв дүгнэжээ. Нэхэмжлэгч энэ талаар давж заалдах гомдол гаргаагүй.

5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс ...хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралд биечлэн оролцох боломжгүй байгаа тул шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргасан. Тус шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 197/ТМ2025/01317 дугаар шүүх хуралдааны тэмдэглэлд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хангах үндэслэлгүй учраас шүүх хуралдааныг үргэлжлүүлэх талаар тусгасан байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хот руу хүндэтгэн үзэх шалтгааны улмаас буюу ажлын шугамаар зорчсон болох нь баримтаар тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүх уг хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэснийг буруутгахгүй. Иймд, энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 197/ШШ2025/04492 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч *******аас төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх тул талууд гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

М.БАЯСГАЛАН