Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 01280

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2016/01177/И

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ны Дархан-Уул салбарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: ****** аймгийн ****** сум ****** дугаар баг Баяндаваа ****** гудамж, ****** тоотод оршин суух, регистрийн дугаар *******, ******* ******* ХХК-ийн захирал ажилтай, ******* овогт ******* *******,

Хариуцагч: ****** аймгийн ******* сум ****** дугаар багийн задгайд оршин суух, регистрийн дугаар *******, ******* овогт ийн нарт холбогдох

3 358 779,88 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч Б.*******, Л., нарийн бичгийн дарга Б.Нямдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ны Дархан-Уул салбарын захирал , итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн Б.*******, Л. нар нь харуул хамгаалалтын Грийт ******* Биэр ХХК-ныг эрхлэн ажиллуулж байхдаа 2015.04.09-ний өдөр ЗГ-30/1 тоот зээлийн гэрээ, тоот зээлийн барьцааны гэрээ байгуулж 4 000 000 төгрөгийн зээлийг, 24 сарын хугацаатай, жилийн 24 хувийн хүүтэй, авч ашигласан. Зээл авснаас хамгийн сүүлд 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр зээл хүүгийн төлбөрийг төлснөөс хойш дахин зээлийн төлбөр огт төлөөгүй бөгөөд өнөөдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 2 886 956,11 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 471 823,77 төгрөг нийт 3 358 779,88 төгрөгийн зээл, зээлийн хүүгийн төлбөр төлөгдөөгүй байна.

Энэ нь зээлийн гэрээний 3.2.5 “ Зээлийн төлбөрийг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу хугацаанд нь бүрэн төлөх” гэсэн зүйл заалтыг ноцтой зөрчиж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээл төлөхөөс удаа дараа зайлсхийж, ны үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлж байгаа тул зээлдэгч нараас зээл, зээлийн хүүгийн төлбөр болон нотариатын үйлчилгээний хураамж болох нийт 3 358 779,88 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Б.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн Б.*******, Л. бид Грийт ******* Биэр ХХК-ны захирлаар ажилладаг бөгөөд тус компани нь Гэрээт харуул хамгаалалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг билээ. Бид компаныхаа үйл ажиллагааг өргөжүүлж, сайжруулах зорилгоор 2015.04.09-ний өдөр тай барьцаат зээлийн гэрээ байгуулж 4 000 000 төгрөгийг авч үйл ажиллагаандаа зарцуулсан. Манай компани иргэд, байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй харуул хамгаалалтын гэрээ байгуулж, хамгаалалтын үйлчилгээ үзүүлж ажилладаг ба 2015 оны 11 сараас улирлын чанартай ажилладаг байгууллага, аж ахуйн нэгжүүдийн ажил зогсож, 2016 оны 3 сараас эхлэн ажиллах байсан боловч улс нийгмийн эдийн засгийн хямрал, бусад шалтгааны улмаас ажил үйлчилгээ явуулахгүй өдийг хүртэл зогсонги байдалтай байгаа нь бидний үйл ажиллагаанд нөлөөлж ны зээлээ төлж чадахгүйд хүрсэн. Бид наас зээлийн гэрээ байгуулан бизнесийн болон бусад үйлчилгээг авч цаг тухай бүрт төлөлтийг нь бүрэн хийж, дахин зээл авч үйлчлүүлж байсан ба дээрхи шалтгааны улмаас  2016 оны 1 сараас төлөлт хийж чадаагүй байна. бид ажил үйлчилгээгээ сэргээн явуулах бүх арга хэмжээг авч ажиллаж байгаа ба одоогоор хоёр аж ахуйн нэгжтэй хамгаалалтын гэрээ байгуулан ажиллаж байна. мөн 10-р сараас хамтран ажиллахаар тохирсон хэд хэдэн аж ахуйн нэгжтэй болсон. Энэ байдлаа инд танилцуулан цаашид зээлээ хэсэг хэсгээр хэсэгчлэн төлөх боломжтой. Бид зээлтэй холбоотой маргаан байхгүй, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байгаа болон цаашид зээлээ хэсэг хэсгээр хэсэгчлэн төлж барагдуулах боломжтой байгаагаа хэлж байсан гэв.

Хариуцагч Л. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн Б.******* 2015 оны 4 сарын 09-ний өдөр 4 000 000 төгрөгийн зээл авч өнөөдрийн байдлаар 3 358 779,88 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа юм байна. Миний бие Грийт ******* Биэр ХХК-ны хамтран эзэмшигч боловч Б.*******гийн 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр авсан 4 000 000 төгрөгийн зээлийг хариуцахаар гарын үсэг зураагүй тул ны Дархан-Уул аймаг дахь салбарын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ны Дархан-Уул салбар нь хариуцагч Б.*******, Л. нарт холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл 2 886 956,11 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 471 823,77 төгрөг нийт 3 358 779,88 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Б.******* нь зээлийн гэрээг цуцлахгүйгээр эвлэрч цаашид хэсэгчлэн төлөхөөр, хариуцагч Л. зээлийг авч зарцуулаагүй тул зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Хариуцагч Б.******* нь зээлийн гэрээ байгуулснаас хойш зээлийн үндсэн төлбөрт 1 113 043 төгрөг, хүүд 588 490 төгрөг  нийт 1 701 543 төгрөг төлсөн байх бөгөөд талууд энэ талаар маргаагүй байна.

Нэхэмжлэгч ны Дархан-Уул салбар нь хариуцагч Б.*******, Л. нартай 2015.04.09-ний өдөр ЗГ-30/1 тоот зээлийн гэрээ, тоот зээлийн барьцааны гэрээ байгуулж 4 000 000 төгрөгийн зээлийг, 24 сарын хугацаатай, жилийн 24 хувийн хүүтэй, бичил бизнесийн зориулалтаар олгосон болох нь зохигчдын шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хэрэгт авагдсан Зээлийн гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. /хх-ийн 4-13/

Хариуцагч Б.*******, Л. нар нь зээлийн эргэн төлөлтийг зээлийн гэрээний хавсралтанд заасан хуваарийг зөрчин зээлийн төлөх хугацааг удаа дараа хэтрүүлсэн бөгөөд 2015 оны 12 дугаар сарын 15-наас хойш төлөлт хийлгээгүй Зээлийн гэрээний 3.2.5 “Зээлийн төлбөрийг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу хугацаанд нь бүрэн төлөх” гэж заасан үүргээ биелүүлээгүй болох нь зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хариуцагч Б.******* нь Грийт ******* Биэр ХХК-тай гэрээ байгуулсан гэж  тайлбар ирүүлсэн боловч талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд нэг талаас ны Дархан салбар, нөгөө талаас Б.*******, Л. нартай гэрээ байгуулсан буюу хуулийн этгээдтэй гэрээ байгуулаагүй болох нь тогтоогдож байх тул хуулийн этгээдээс зээл гаргуулах үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч ны Дархан салбар нь хариуцагч нартай зээл төлөх талаар удаа дараа утсаар холбогдож байсан гэж тайлбарлаж байгаа бөгөөд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2-т “Үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоож өгсөнтэй адилтгаж үзнэ” гэж зааснаар нэхэмжлэгч тал нь зээл төлөхийг сануулсаар байхад зээлээ төлөөгүй болох нь тогтоогдож байх тул талуудын хооронд байгуулсан 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр ЗГ-30/1 тоот зээлийн гэрээг цуцлах нь зүйтэй.

Хариуцагч Л. нь хамтран үүрэг гүйцэтгэхээр зээлийн гэрээ байгуулсан боловч зээлийг авч ашиглаагүй болох нь хэрэгт авагдсан зээлийг Б.*******гийн дансанд шилжүүлсэн баримт, хариуцагч Б.*******гийн шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн ...би зээлийг авч ашигласан тул төлбөрийг зөвшөөрч байна гэсэн тайлбар, мэдүүлэгээр тогтоогдож байх тул хариуцагч Л.ид холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “ зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр , зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаагаар, зээлдүүлэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ” мөн хуулийн 453.1-д “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж зааснаар хариуцагч Б.*******гоос үндсэн зээлийн үлдэгдэл 2 886 956,11 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 471 823,77 төгрөг нийт 3 358 779,88  төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ны Дархан салбар, хариуцагч Б.*******, Л. нарын хооронд байгуулсан 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн ЗГ-30/1 тоот зээлийн гэрээг цуцалж, хариуцагч Б.*******гоос 3 358 779,88  төгрөг гаргуулж нэхэмжлэгч ны Дархан салбарт олгож, хариуцагч Л.ид холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60,1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 162.638 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******гоос 162.638 төгрөгийг гаргуулж,  нэхэмжлэгчид олгосугай.   

Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Д.АЛТАНТУЯА