| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2019/0712/Э |
| Дугаар | 720 |
| Огноо | 2019-06-27 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., 27.10.2.2., 27.10.2.3., |
| Улсын яллагч | Ц.Оюунэрдэнэ |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 720
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,
улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ,
хохирогч Б.ийн хууль ёсны төлөөлөгч Б.,
шүүгдэгч А., түүний өмгөөлөгч Ц.Амар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийв.
Шүүх хуралдаанаар Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайж овогт ийн д холбогдох 1903002810217 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1999 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 20 настай, тусгай дунд боловсролтой, барилгын засал чимэглэлч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо дугаар гудамж 640 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Зээлийн тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, Тайж овогт ийн //.
ТОДОРХОЙЛОХ нь:
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:
А. нь 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 20-21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Зээлийн тоот хашаанд байсан Л.гийн эзэмшлийн Дэү Матиц маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч яван, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсвэл согтууруулах ундаа, ...хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчин тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэн 1,09 хувийн согтолттой үедээ Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Зээлийн 3 дугаар гудамжны замд Дэү Матиц маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа мөн дүрмийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 18.3-т заасан “Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэсэн заалтуудыг зөрчсөнөөс явган зорчигч Б.ийг мөргөн эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон. /прокурорын яллах дүгнэлтээс/
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:
1.Хохирогч Н.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би өөрийн эмчилгээнд хэдэн төгрөг зарцуулсан талаар мэдэхгүй байна. Миний эгч энэ талаар мэдэж байгаа. ...Миний бие өмнө нь зүгээр байсан, харин одоо зам тээврийн осолд орсноос болж бие ийм болсон байх, баруун гар хугарсан, баруун хөл хугарсан, тархи толгой гэмтэлтэй, хамар, нүдний ухархай цөмөрж хугарсан, уушиг няцралттай гэж эмч хэлж байсан. ...Би одоо хэвтрийн байдалд байгаа, баруун талын гар, хөл хугараад мэдээгүй байнгын хүний асаргаанд нөхцөл байдал маш хүнд байгаа, ер нь бол юм их мартаад байгаа, мартамхай болчихсон. …” гэх мэдүүлэг /1 хх 28-29 х/,
2.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... нь ухаан орохгүй байж байгаад өчигдөрөөс нүдээ нээсэн одоо хоол унд идэж ууж чадахгүй, баруун талын эгэм хугрсан, хамар нь хугарсан, хамар нь хугарсан, уушиг бяцралттай, нүдний аяган яс нь хугарсан, гадна нүдэнд эрүүл газар байхгүй, тархиндаа харвалттай, биеийн байдал одоо маш хүнд байна. ...Би маш их гомдолтой байна, эмчилгээний зардлын мөнгийг нэхэмжилж байна. одоогийн байдлаар 1,300,000 төгрөгийн хохирол учирсан байгаа, цаашид хэдэн төгрөгний хохирол учирахыг мэдэхгүй байна. ... ” гэх мэдүүлэг /хх 34-35 х/,
3.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...ыг хохирогчоос уучлалт гуйх байх гэж бодсон чинь ерөөсөө уучлалт гуйгаагүй. 1-2 удаа гэрт очиж нөхрөөс нь уучлалт гуйсан гэж сонссон. Манай дүү сувилагч мэргэжилтэй бөгөөд эрүүл саруул хүн байсан. Тэгтэл одоо хоол ундаа идэж, ууж чадахгүй, хэвтэрт, хүнээр дандаа босгуулдаг хөгжлийн бэрхшээлтэй хүн болж байна. Манай дүү түнхний хагалгаанд орсон бөгөөд 6 сарын дараа дахиад хагалгаанд орно. Дараа нь нүд болон хамарны хагалгаанд орно. Одоо нэхэмжилж байгаа зүйл гэвэл шинээр гаргаж өгсөн хохирлын баримт болох 462.432 төгрөгийг гаргуулж авмаар байна. Мөн хохирогчийг хөдөлмөрийн чадвартай болох хүртэл бүх гарсан эмчилгээний зардлыг шүүгдэгчээс гаргуулж авмаар байна. ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
4.Шүүгдэгч А.ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Би 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр гэртээ байж байтал манай хуурай ах манай гэрт 15 цагийн үед 2 лааз пиво авчираад надад нэг лааз боргио гэдэг нэртэй 0.5 литрын пиво өгсөн. Тэгээд би өгсөн пивоо хадгалж байгаад орой 20 цагийн үед би хүнээс зээлсэн мөнгөө өгөх гээд хашаанд байсан манай эмээгийн Матиз маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод гэдэг ахын гэрт очиж зээлсэн мөнгөө өгчихөөд өдөр надад өгсөн пивыг уучихаад ахынхаа гэрээс гараад гэрлүүгээ харих гэж явсан, тэгээд явж байтал замын баруун талд нэг хүн зогсож байсан, тэгээд ойртоод явж байтал өөдөөс нэг машин гараад ирсэн тухайн үед миний нүд гялбаад зам харагдахгүй байсан, өөдөөс ирж байсан машин өнгөрөх үед гэнэт нэг хүн миний машины урдуур ороод ирсэн, би тухайн үед тоормоз гишгэж амжилгүй нөгөө хүнийг мөргөсөн, би шууд тухайн үед машинаа зогсоогоод нөгөө миний машинд мөргүүлсэн хүн дээр гүйгээд очтол амьсгалж байсан, тэгэхээр нь би эхлээд цагдаад дуудлага өгсөн, дараа нь эмнэлэгт дуудлага өгсөн, удалгүй эмнэлгийн машинтай хүн ирээд нөгөө машинд мөргүүлсэн хүнийг үзээд Гэмтлийн эмнэлэгрүү авч явах шаардлагатай гээд шууд аваад явсан би тухайн үед эмнэлгийн машин дотор нөгөө хүнтэй хамт явсан, Гэмтлийн эмнэлэг дээр ирээд нөгөө хүнийг эмч нар цаашаа өрөөлүү авч ороод намайг цаанаа байж бай гэж хэлсэн, тэгээд удалгүй байж байтал цагдаа нар ирээд намайг драгер багаж үлээлгэж шалгасан, намайг осол болсон газарлуу цагдаа нар авч яваад явган зорчигч анх мөргүүлсэн цэг болон газарт унасан цэгийг заалгуулсан. Тухайн үед эмнэлгийн машин дотор явж байхад нөгөө машинд мөргүүлсэн эмэгтэйгийн утас нь дуугарсан нөгөө хамт явсан эмч утсыг аваад ярьсан, тэгээд ар гэрийхэн нь болсон асуудлын талаар мэдсэн. Намайг тэгээд тэндээс нь бичиг баримт байхгүй гээд эрүүлжүүлэх байранд байрлуулсан. ... би гэм буруу хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, хохирлоос баримтаар гарсан зардал 2,650,000 төгрөг мөн шүүх хуралд дээр хохирогч талаас нэхэмжилсэн 462,000 төгрөгийг тус тус төлсөн, цаашид гарах зардлыг төлөхөө илэрхийлж байгаа тул хөнгөн ял оноож өгнө үү?” гэх мэдүүлэг /хх 178 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
5.Иргэний нэхэмжлэгч Д.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр гэрээсээ гараагүй гэртээ байсан. Зам тээврийн ослын талаар мэдэхгүй байна. Харин оройхон /цагийг нь санахгүй байна гэх/ нэг цагдаа залгаад улсын дугаартай автомашины жолооч мөн үү гэж асуусан, тэгэхээр нь би таны хэлээд байгаа машиныг зарчихсан гэж хэлсэн. Тэгээд үүнээс хойш надтай утсаар холбогдоогүй. ...миний зүгээс бусдад учруулсан хохирлыг боломж бололцоогоороо төлөх болно. ...” гэх мэдүүлэг /хх 111 х/,
6.Гэрч С.Энхцацралын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай нөхрөөс мөнгөө нэхсэн ахын гэр лүү нь явахдаа манай хашаанд зогсож байсан машиныг манай нөхөр “унаад явчихъя” гэхээр нь, “за тэгье” гээд нөгөө машиныг нь унаж яваад нөгөө ахын гэрт очоод мөнгөө өгчихөөд гэрт нь жоохон юм яриад суусан. Манай нөхөр нэг лаазтай пиво гаргаж ирээд уусан. ...манай гэр лүү явж байтал өөдөөс нэг машин ирж явсан. Тэр машины гэрэл нүд үрүү гялбаад нүд өвдөөд байхаар нь би машин дотор доошоо харчихаад нүдээ амраагаад дээшээ хартал нэг юм мөргөсөн. ...” гэх мэдүүлэг /хх 124-126, 135 х/,
7.Гэрч Л.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би машинаа осол болохоос 2 хоногийн өмнө зээ хүү д гэрийн эсгий ачиж гэрт нь аваачиж өгчихөөд, зээ хүү ын хашаанд машинаа орхичихсон байсан. Тухайн үед миний машиныг жолоодоод зээ хүү ын хашаанд хүргэж өгсөн хүү маань “ажил гарчихлаа” гээд яваад өгсөн. Тэгээд машин жолоодох хүн байхгүй тул би зээ хүүгийн хашаанд машинаа орхиод, “жолоодох эрхийн үнэмлэхтэй хүн олж ирээд машинаа авна” гэж хэлээд, явган гэрлүүгээ явсан. Би зээ хүү д Дэү Матиц маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодох зөвшөөрөл өгөөгүй. ...” гэх мэдүүлэг /хх 129-130 х/,
8.Гэрч Э.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Гэгээн мандал гэдэг нэртэй хувийн эмнэлэгт хэвтэж байсан, тэгээд орой 21 цагийн үед эхнэр Б.лүү залгасан утасаа авахгүй байсан, тэгэхээр нь дахиад залгасан чинь утсыг нь түргэний эмч аваад Гэмтлийн эмнэлгийн хүлээн авах дээр хүрээд ир гэж хэлсэн, тэгэхээр нь би эмнэлгээсээ гараад Гэмтлийн эмнэлэг дээр яваад очсон манай эхнэр Б. ухаангүй, хувцас нь шороо, цус болчихсон байсан, нүүр нь хавдчихсан танигдахгүй болчихсон байсан. Тэгэхээр нь би эхнэрийн ах дүү нарлуу нь утсаар залгаж хэлсэн. Манай эхнэр Гэмтлийн эмнэлгийн сэхээнд 11, тархины тасагт нь 5 хоног, яс үе мөчний тасагт 10 хоног тус тус хэвтэж эмчилгээ хийлгэсэн. Манай эхнэр Б. нь Гэмтлийн эмнэлгээс 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр гараад одоо гэртээ байгаа, ухаан санаа нь орж гараад осол болсон талаараа мэдэхгүй байгаа. ...” гэх мэдүүлэг /хх 133 х/,
9.Шинжээчийн 3773 дугаар дүгнэлт.
1.Б.ийн биед тархины зүүн тал бөмбөлөгийн зулай, чамархайн хэсгийн хатуу хальсан доторхи цусан хураа, эдийн няцрал, дух хэсгийн эдийн няцрал, комын байдал, цус хуралт, эгэм ясны хугарал, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун атгаал ясны далд хугарал, баруун хацар, баруун нүдний дээд, доод зовхи, эрүүний зөөлөн эдийн няцрал, зулгаралт, хэвлий, цээж, баруун гуяны зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна. гэх дүгнэлт /хх 138 х/,
10.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын шинжээчийн 1851 дугаар дүгнэлт:
1.Хэргийн газраас бэхжүүлэн авсан гэх цагаан шаргал өнгийн хуванцар обьект нь шинжилгээнд ирүүлсэн Дэү Матиз марийн улсын дугаартай суудлын автомашины хамсөгтэй урьд нь нэг бүхэл байсан байна.
2.Харин уг машины урд талын баруун дохионы гэрлийн бүрхүүл бүхэлдээ хагарсан байх тул шинжилгээнд ирүүлсэн шар өнгийн шил урьд нэг бүхэл байсан эсэхийг тогтоох боломжгүй байна.
3.Цагаан шаргал өнгийн хөмсөгний тохирч байгаа шинж тэмдгийг үзлэг ба шинжилгээний хэсгээс үзнэ үү. гэх дүгнэлт /хх 152-153/
11.Тээврийн цагдаагийн албаны Мөрдөгчийн 122 дугаар магадлагаа:
1.Дэү Матиц маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч А. нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. 'Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсвэл согтууруулах ундаа, ...хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 12.2. 'Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 18.3 “Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
2.Явган зорчигч Б. нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6.Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна.Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна. гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй. ... гэх дүгнэлт /хх 167-168 х/,
12.Зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /хх 8-9 х/,
13.А.ын жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл “1,09 хувийн согтолттой” /хх 17 х/,
14.ЦЕГ-ын Бүртгэл, хяналтын төвийн “А. нь жолооч болоогүй, жолоочийн бүртгэлийн санд бүртгэлгүй байна” гэх албан бичиг /хх 208 х/,
15.Хохирлын баримтууд /хх 79-98, 231-249 х/
16.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 192, 193 х/
17.Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 194 х/
18.Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 199 х/
19.Хохирол төлсөн баримтууд /хх 222, 224 х/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой.
А. нь 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Зээлийн 3 дугаар гудамжны 62 тоот хашаанд байсан иргэн Л.гийн эзэмшлийн Дэү Матиц маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, өмчлөгчийн зөвшөөрөлгүй авч явсан,
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсвэл согтууруулах ундаа, ...хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчин согтууруулах ундааны зүйл хэрэглэн 1,09 хувийн согтолттой үедээ Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Зээлийн 3 дугаар гудамжны замд Дэү Матиц маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа мөн дүрмийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 18.3-т заасан “Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэсэн заалтуудыг зөрчсөнөөс явган зорчигч Б.ийг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь:
- Хохирогч Н.ийн “... баруун гар хугарсан, баруун хөл хугарсан, тархи толгой гэмтэлтэй, хамар, нүдний ухархай цөмөрж хугарсан, уушиг няцралттай гэж эмч хэлж байсан. ...Би одоо хэвтрийн байдалд байгаа, баруун талын гар, хөл хугараад мэдээгүй байнгын хүний асаргаанд нөхцөл байдал маш хүнд байгаа, ер нь бол юм их мартаад байгаа, мартамхай болчихсон. …” гэх мэдүүлэг /1 хх 28-29 х/,
- Хохирогч Л.гийн “... би зээ хүү д 7886 УНД дугаарын тээврийн хэрэгслийг жолоодох зөвшөөрөл өгөөгүй ...” гэх мэдүүлэг /1 хх 129 х/,
- Шүүгдэгч А.ын “...би хүнээс зээлсэн мөнгөө авах гээд хашаанд байсан эмээгийн тээврийн хэрэгслийг жолоодоод гэдэг айлд очсон, ... тухайн үед тоормоз гишгэж амжилгүй нөгөө хүнийг мөргөсөн, ...” гэх мэдүүлэг /хх 178 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/
- Гэрч С.Энхцацралын “... өөдөөс гэрэл тусаад байхаар нь доошоо харчихаад нүдээ амраагаад дээшээ хартал нэг юм мөргөсөн. ...” гэх мэдүүлэг /хх 124-126, 135 х/,
- Гэрч Э.гийн “... манай эхнэр Б. ухаангүй, хувцас нь шороо, цус болчихсон байсан, нүүр нь хавдчихсан танигдахгүй болчихсон байсан. ...” гэх мэдүүлэг /хх 133 х/,
- Шинжээчийн 3773 дугаар дүгнэлт.
1.Б.ийн биед тархины зүүн тал бөмбөлөгийн зулай, чамархайн хэсгийн хатуу хальсан доторхи цусан хураа, эдийн няцрал, дух хэсгийн эдийн няцрал, комын байдал, цус хуралт, эгэм ясны хугарал, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун атгаал ясны далд хугарал, баруун хацар, баруун нүдний дээд, доод зовхи, эрүүний зөөлөн эдийн няцрал, зулгаралт, хэвлий, цээж, баруун гуяны зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна. гэх дүгнэлт /хх 138 х/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын шинжээчийн 1851 дугаар дүгнэлт:
1.Хэргийн газраас бэхжүүлэн авсан гэх цагаан шаргал өнгийн хуванцар обьект нь шинжилгээнд ирүүлсэн Дэү Матиз марийн улсын дугаартай суудлын автомашины хамсөгтэй урьд нь нэг бүхэл байсан байна. ... гэх дүгнэлт /хх 152-153/
- Тээврийн цагдаагийн албаны Мөрдөгчийн 122 дугаар магадлагаа:
Дэү Матиц маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч А. нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. 'Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсвэл согтууруулах ундаа, ...хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 12.2. 'Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 18.3 “Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. гэх дүгнэлт /хх 167-168 х/,
- А.Баторгилын жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл “1,09 хувийн согтолттой” /хх 17 х/
- ЦЕГ-ын Бүртгэл, хяналтын төвийн “А. нь жолооч болоогүй, жолоочийн бүртгэлийн санд бүртгэлгүй байна” гэх албан бичиг /хх 208 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
А. нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 18.3-т заасан “Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэсэн дүрмийн заалтуудыг зөрчсөнөөс явган зорчигч Б.ийг мөргөн эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан, мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн, согтуугаар үйлдсэн зэрэг нь уг гэмт хэргийн обьектив талын шинжүүдийг хангаж байгаа.Шүүгдэгчийн болгоомжгүй гэм буруутай үйлдэл, учирсан хор уршиг хоёр шууд шалтгаант холбоотой.
Шүүгдэгч А. нь иргэн Л.гийн өмчлөлийн автомашиныг завших зорилгогүйгээр өмчлөгчийн зөвшөөрөлгүй унаж явсан үйлдэл нь хэргийн нотлох баримтуудаар тогтоогдсон, түүний дээрх үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан.
Иймд энэ хэргүүдэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.
Хохирлын талаар:
Хохирогч Б. нь нийт 4,674,034 төгрөг нэхэмжилснээс прокурор хүнс, ахуйн хэрэглээтэй холбоотой болон лам, бөөгийн зардлын 2,000,000 төгрөгийг хасаж хохирлын тооцоог гаргасан нь үндэслэлтэй бөгөөд шүүгдэгчээс мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт баримтаар нэхэмжилсэн зардлын нийт 3,112,500 төгрөгийг төлсөн болох нь хохирол төлсөн баримтууд /хх 222, 224 х/-аар нотлогдож байгаа тул энэ тогтоолоор гаргуулах төлбөргүй, хохирогч цаашид гарах эмчилгээ, асаргаа сувилгаа, бусад зайлшгүй гарах зардлын нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч: А.д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилээр хасч, 02 жил 01 сарын хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар нэмж нэгтгэн нийт 2 жил 02 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Гомдолтой байна, гэхдээ заавал хорих ял оногдуулах шаардлагагүй, хохирол төлөх нөхцөл боломжоор хангасан ял өгнө үү? гэсэн.
Шүүгдэгчийн өмгөөлөгч: А. нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, баримтаар гарсан хохирлуудыг төлсөн, цаашид гарах зардлыг төлөхөө илэрхийлж байгаа, мөн хохирогчийн буруутай үйлдэл гэмт хэрэг гарахад нөлөөлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү?, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оноож өгнө үү? гэх саналыг гаргасан.
Гэмт хэрэг гарахад хохирогч Б.ийн гарцгүй газраар зам гарч явсан замын хөдөлөгөөний дүрмийн заалт зөрчсөн үйлдэл зохих хэмжээгээр нөлөөлсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх хэсгүүдэд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй, шүүгдэгч баримтаар гарсан бодит зардлын 3,112,500 төгрөгийг нөхөн төлсөн, цаашид гарах зардлыг төлөхөө илэрхийлж байгаа, түүний үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа, шүүгдэгч гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргаагүй, хувийн байдлын хувьд анх удаа шүүхээр ял шийтгүүлж байгаа, болгоомжгүй, болон санаатай гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт хамаарахгүй тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг 02 жилээр оногдуулж, гэмт хэрэг үйлдэхдээ согтуурсан байсан нөхцөл байдлыг харгалзан түүнд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох, хохирогчид цаашид эмчилгээ, сувилгаа шаардлагатай байгаа тул гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх, мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдалд тохирсон гэж шүүх үзсэн.
Хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохирогчид 3,112,500 төгрөг төлөгдсөн зэргийг шийтгэх тогтоолд дурьдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цагаан өнгөтэй тээврийн хэрэгслийн хөмсөгний хагархай хэсгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгахаар шийдвэрлэсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Тайж овогт ийн ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т заасан Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж согтуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт,
Эрүүгийн хуулийн тусгай тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.ыг 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-д зааснаар А.ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилээр хасч, хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар А.д гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус хэрэглэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан А.д мэдэгдсүгэй
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 01 жилийн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг А.д мэдэгдсүгэй.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар А.ын тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолсугай.
7.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цагаан өнгөтэй тээврийн хэрэгслийн хөмсөгний хагархай хэсгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
8.А.ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохиролд 3,112,500 төгрөг төлөгдсөн, хохирогч цаашид гарах эмчилгээ, асаргаа, сувилгаа, бусад зайлшгүй гарах зардлын нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.
9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол А.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ