| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2019/0711/Э |
| Дугаар | 719 |
| Огноо | 2019-06-27 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Д.Нямбат |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 719
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,
Улсын яллагч Д.Нямбат /томилолтоор/,
Шүүгдэгч Д.нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.
Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дэлгэрэх овогт гийн д холбогдох 1908015250866 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1989 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Увс аймгийн Давст суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, “” ХХК-нд барилгын даамал ажилтай, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Дэлгэрэх овогт гийн //.
ТОДОРХОЙЛОХ нь:
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:
Д.Бат- Ирээдүй нь 2019 оны 03 дугаар сарын 08-ны шөнө 02 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Болор” караокены гадна иргэн Б.ийн хөлрүү өшиглөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ./Прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
1.Хохирогч Б.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2019 оны 03 дугаар сарын 07-ны орой 23 цаг үед Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Болор” караокэд ганцаараа орж суунгаа 100 гр архи авч ууж, 2-3 цаг дуулж суусан. Ингээд гарах гээд тооцоогоо хийх гээд текэн дээр зогсож байгаад нэг залуутай маргалдсан. Тэгээд би хажуугаар нь гарах гэтэл тэр залуу шатан дээр зогсож байгаад миний шанаа руу гараараа цохиход зөөгч нь та энэ залуугийн араар аятайхан гараад явчих гэж хэлсэн. Тэгээд тэр залууг шатны хажуугаас холдохоор нь гараад явахад нөгөө залуу араас гараад ирэхээр нь зугтаасан. Тэгтэл миний араас хөөж ирээд намайг өшиглөөд газар унагаж хөл рүү хэд хэдэн удаа өшиглөхөд цаанаас нь найз нь ирээд салгаад аваад явсан. Тухайн залуу нь 25-30 орчим настай махлаг биетэй, үсээ ардаа боосон, хууз сахалтай залуу байсан. ...” гэх мэдүүлэг /хх 13-14, 16 х/,
2.Шүүгдэгч Д.гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тэр залуу намайг үгээр идээд муу дөрвөд гээд харааж байгаад гараад зугтаасан, би араас нь гарахад тэр залуу намайг хараагаад зугатаахаар араас нь хөөхөд газар унасан. Би хөөж очоод тэр залуугийн хөл рүү нь 2 удаа өшиглөхөд ирээд салгаад аваад явсан” гэх мэдүүлэг /хх 38-39 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
3.Гэрч Д.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2019 оны 03 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Болор” паб, караокед ажлын газрын , Баянмөнх хоёртой хамт орж караокед дуулж суусан юм. Би тухайн үед автомашинтай явж байсан болохоор архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Баянмөнх, хоёр 0,75 гр нэг шил архи хувааж уусан. Тэгээд караокегоос гарах гээд тооцоо хийгээд зогсож байхад нэг согтуу залуу бас текэн дээр зогсож байсан ба бид хоёр хоорондоо юм ярьж байхад гийн яриаг сонссоод өө муусайн дөрөвдүүд байна ш дээ гэж хэлэхэд уурлаад тэр залуутай маргалдахад би дундуур нь ороод г салгаад аваад явсан. Тэр залуу г үгээр идээд муу хазгай хэлтэн дөрвөдийн шээс гэх мэтээр харааж байгаад гараад явахад нь Бат-Ирээдуй араас нь гараад тэр хоёр гадаа маргалдаж байгаад барьцалдаад авахад нөгөө залуу нь газар унасан. Би очоод г салгаад аваад явсан тэрнээс хойш дахиж тэр залуутай маргалдаагүй. ...” гэх мэдүүлэг /хх 20 х/,
4.Гэрч Н.ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Боловсролын их сургуулийг 2008 оноос 2012 оны хооронд суралцаж дээд боловсролтой болсон. Хувийн зан байдал манай хүү их ажилсаг, хүнд тусч ба ажил хамт олондоо нэр хүндтэй ба архи дарс нээх их хэрэглээд байдаггүй баяр ёслолоор л хэрэглэдэг. Өмнө ямар нэгэн хэрэгт холбогдож байгаагүй сайн хүүхэд байгаа юм. Одоо манай хүүхэд эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг. ...” гэх мэдүүлэг /хх 22 х/,
5.Шинжээчийн 3453 тоот дүгнэлт
1.Б.ийн биед баруун шилбэний шаант тахилзуур ясны доод хэсгийн далд хугарал, зүүн чихэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4.Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. ...” гэх дүгнэлт /хх 26 х/,
6.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 40 х/
7.Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 51, 63 х/
8.Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 64 х/
9.Цалингийн тодорхойлолт /хх 67 х/
10.Хохирогч Б.ийн “хохиролд 2,500,000 төгрөг хүлээн авсан цаашид нэхэмжлэх зүйлгүй тухай” бичгээр гаргасан баримт /хх 92 х/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.
Д.Бат- Ирээдүй нь 2019 оны 03 дугаар сарын 08-ны шөнийн 02 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Болор” караоке дотор Б.итой маргалдан улмаар зугтаахад араас нь хөөж очиж хөлрүү нь өшиглөж эрүүл мэндэд нь “баруун шилбэний шаант тахилзуур ясны доод хэсгийн далд хугарал” бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох нь:
- Хохирогч Б.ийн “...миний араас хөөж ирээд өшиглөөд газар унагаж хөл рүү хэд хэдэн удаа өшиглөхөд цаанаас найз нь ирээд салгаад аваад явсан. ...” гэх мэдүүлэг /хх 13-14, 16 х/,
- Шүүгдэгч Д.н “... Би хөөж очоод тэр залуугийн хөл рүү нь 2 удаа өшиглөхөд ирээд салгаад аваад явсан ...” гэх мэдүүлэг /хх 38-39 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
- Гэрч Д.ийн “...тэр хоёр гадаа маргалдаж байгаад барьцалдаад авахад нөгөө залуу нь газар унасан. ...” гэх мэдүүлэг /хх 20 х/,
- Б.ийн биед баруун шилбэний шаант тахилзуур ясны доод хэсгийн далд хугарал бүхий хүндэвтэр гэмтэл учирсныг тогтоосон Шинжээчийн 3453 тоот дүгнэлт /хх 26 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон.
Б.ийн эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирлыг шүүгдэгч Д.өшиглөж учруулсан болох нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон тул шүүгдэгчийн үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирол хоёр хоорондоо шалтгаант холбоотой, уг гэмтлийг бусдын эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна /хх 26 х/ гэж дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив талын шинжийг хангасан.
Шүүгдэгч Д.хоорондын таарамжгүй харьцааны улмаас бусдын хөл рүү өшиглөж зодсон өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас хүний эрүүл мэндэд хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Д.н үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, хэргийн зүйлчлэл тохирсон тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай улсын яллагчийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.
Хохирогч Б.ийн эмчилгээний зардалд 2,500,000 төгрөгийг төлсөн, хохирогч цаашид нэхэмжлэх зүйлгүй болох нь хохирол хүлээн авсан баримт /хх 92 х/-аар тогтоогдсон тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзсэн.
Улсын яллагч: Шүүгдэгч Д.г 600 нэгжтэй тэнцэх төгрөгийн торгуулийн ял оногдуулах санал гаргасан.
Шүүгдэгч: Улсын яллагчийн гаргасан ялын санал дээр хэлэх тайлбаргүй гэсэн болно.
Д.гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо өөрийн сайн дураар нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд анх удаа гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаа, ажил хөдөлмөр эрхэлдэг, гэмт хэрэг үйлдэхдээ согтуурсан байсан, учруулсан хор уршиг зэргийг харгалзан түүнд 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгуулийг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдалд тохирсон гэж шүүх үзсэн.
Хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тогтоолд дурьдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дэлгэрэх овогт гийн г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.г 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний 1,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг ялтан Д.д үүрэг болгосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Д.д мэдэгдсүгэй.
5.Д.н иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохиролд 2,500,000 төгрөг төлөгдсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ