Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 01281

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2016/01176/И

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч ******* ны Дархан-Уул салбарын нэхэмжлэлтэй

Хариуцагч ****** аймгийн ****** сум ****** дугаар баг ******* ****** гудамж, ****** тоотод оршин суух, регистрийн дугаар *******, ******* ******* ХХК-ийн захирал ажилтай, ******* овогт ******* *******,

Хариуцагч ****** аймгийн ******* сум ****** дугаар задгайд оршин суух, регистрийн дугаар , овогт ийн нарт холбогдох

9 224 515 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч Б.*******, Л., нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ны Дархан-Уул салбарын захирал , итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн Б.*******, Л. нар нь Грийт ******* ХХК-ны захирлаар ажилладаг бөгөөд тус компани нь гэрээт харуул хамгаалалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байхдаа 2014.07.21-ний өдөр ЗГ тоот цалингийн гэрээ байгуулж 8 000 000 төгрөгийн зээлийг, 24 сарын хугацаатай, 20,4 хувийн хүүтэй, авсан бөгөөд 2015.04.09-ний өдөр үлдэгдэл 5 648 000 төгрөгийн зээл дээр нэмж 5 702 000 төгрөгийг, 24 сарын хугацаатай, жилийн 20,4 хувийн хүүтэй авсан. Зээл авснаас хойш хамгийн сүүлд 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр зээл хүүгийн төлбөрийг төлснөөс хойш дахин зээлийн төлбөр огт төлөөгүй бөгөөд өнөөдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 8 069 259,70 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 1 110 670,40 төгрөг, торгуулийн хүүгийн үлдэгдэл 44 585,43 төгрөг нийт 9 224 515,53 төгрөгийн зээл, зээлийн хүүгийн төлбөр төлөгдөөгүй байна.

Энэ нь зээлийн гэрээний 3.2.5 “ Зээлийн төлбөрийг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу хугацаанд нь бүрэн төлөх” гэсэн зүйл заалтыг ноцтой зөрчиж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээл төлөхөөс удаа дараа зайлсхийж, ны үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлж байгаа тул зээлдэгч нараас зээл, зээлийн хүүгийн төлбөр болон нотариатын үйлчилгээний хураамж болох нийт 9 230 515,53 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Б.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа;

Миний бие Грийт ******* ХХК-д ажилладаг бөгөөд 2014.07.21-ний өдөр төрийн наас 8 сая төгрөгийн цалингийн зээл авсан ба 2015.04.09-нд үлдэгдэл зээл 5648000 төгрөгийн зээл дээр нэмж 5702000 төгрөгийн цалингийн зээл авч хувийн хэрэгцээндээ зарцуулсан. Миний ажилладаг компанийн үйл ажиллагаа нийгэм эдийн засгийн хямралтай, бусад шалтгааны улмаас үйл ажиллагаа нь зогсонги байдалтай болсон нь цалингийн зээлээ төлж чадахгүйд хүрсэн. 2016 оны 10 сараас ажил эхлэх болсон тул зээлээ хэсэг хэсгээр хэсэгчлэн төлөх боломжтой болсон. Энэ тухайгаа төрийн инд танилцуулж мэдэгдсэн. Би зээлтэй холбоотой маргаан байхгүй, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байгаа болон цаашид зээлээ хэсэг хэсгээр нь хэсэгчлэн төлж барагдуулах боломжтой болсноо бичгээр тайлбарлаж байна гэв.

Хариуцагч Л. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2014 оны 7 дугаар сарын 21-ний өдөр иргэн Б.******* ******* ны Дархан-Уул аймаг дахь салбарын хооронд байгуулсан тоот 8 000 000 төгрөгийн зээлийн гэрээн дээр Л. миний бие хамтран хариуцахаар гарын үсэг зурсан. Миний бие Грийт ******* ХХК-ны үүсгэн байгуулагч учир тус цалингийн зээлээр хамтран ажиллах гэрээний дагуу цалин барьцаалсан зээл дээр компани үүсгэн байгуулагч 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 20,4 тоот зээлийн гэрээн дээр гарын үсэг зурах ёстой гэж зээлийн эдийн засагч шаардсаны үндсэн дээр миний бие ирж 20,4 тоот зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. Дээрхи цалин барьцаалсан зээлийг Б.******* хувийн хэрэгцээндээ зарцуулсан ба Б.******* 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа ******* ны Дархан-Уул аймаг дахь салбарын нэхэмжлэлийг хариуцахаар тайлбар өгсөн тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ны Дархан-Уул салбар нь хариуцагч Б.*******, Л. нарт холбогдуулан  зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл 8 069 259,70 төгрөг, зээлийн хүү 1 110 670,40 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 44 585,43 төгрөг нийт 9 224 515,53 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Б.******* нь зээлийн гэрээг цуцлахгүйгээр эвлэрч цаашид хэсэгчлэн төлөхөөр, хариуцагч Л. зээлийг авч зарцуулаагүй тул зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Хариуцагч Б.******* нь зээлийн гэрээ байгуулснаас хойш зээлийн үндсэн төлбөрт 3 283 273 төгрөг, хүүд 1 363 776 төгрөг  нийт 4 647 049 төгрөг төлсөн байх бөгөөд талууд энэ талаар маргаагүй байна.

Нэхэмжлэгч ******* ны Дархан-Уул салбар нь хариуцагч Б.*******той 2014 оны 7 дугаар сарын 21-ний өдөр ЗГ тоот Зээлийн гэрээ байгуулан 8 000 000 төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 20,4 хувийн хүүтэй зээлдүүлэхдээ, цалин барьцаалан Барьцаат зээлийн гэрээ байгуулсан байх бөгөөд зээлийн хамран үүрэг гүйцэтгэгчээр Л. үүрэг хүлээсэн болох нь зохигчдын шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. /хх-ийн 6-18/

Хариуцагч Б.*******, Л. нар нь зээлийн эргэн төлөлтийг зээлийн гэрээний хавсралтанд заасан хуваарийг зөрчин зээлийн төлөх хугацааг удаа дараа хэтрүүлсэн бөгөөд 2015 оны 12 дугаар сарын 15-наас хойш төлөлт хийлгээгүй Зээлийн гэрээний 3.2.5 “Зээлийн төлбөрийг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу хугацаанд нь бүрэн төлөх” гэж заасан үүргээ биелүүлээгүй болох нь зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч ******* ны Дархан салбар нь хариуцагч нартай зээл төлөх талаар удаа дараа утсаар холбогдож байсан гэж тайлбарлаж байгаа бөгөөд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2-т “Үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоож өгсөнтэй адилтгаж үзнэ” гэж зааснаар нэхэмжлэгч тал нь зээл төлөхийг сануулсаар байхад зээлээ төлөөгүй болох нь тогтоогдож байх тул талуудын хооронд байгуулсан 2014 оны 7 дугаар сарын 21-ний өдөр ЗГ тоот зээлийн гэрээг цуцлах нь зүйтэй.

Хариуцагч Л. нь хамтран үүрэг гүйцэтгэхээр зээлийн гэрээ байгуулсан боловч зээлийг авч ашиглаагүй болох нь хэрэгт авагдсан зээлийг Б.*******гийн дансанд шилжүүлсэн баримт, хариуцагч Б.*******гийн шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн ...би цалингийн зээл авсан тул төлбөрийг зөвшөөрч байна гэсэн тайлбар, мэдүүлэгээр тогтоогдож байх тул хариуцагч Л.ид холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “ зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр , зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаагаар, зээлдүүлэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ” мөн хуулийн 453.1-д “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж зааснаар хариуцагч Б.*******гоос үндсэн зээлийн үлдэгдэл 8 069 259,70 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 1 110 670,40 төгрөг, торгуулийн хүүгийн үлдэгдэл 44 585,43 төгрөг нийт 9 224 515,53 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ******* ны Дархан салбар, хариуцагч Б.*******, Л. нарын хооронд байгуулсан 2014 оны 7 дугаар сарын 21-ний өдөр ЗГ тоот зээлийн гэрээг цуцалж, хариуцагч Б.*******гоос 9 224 515,53 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ны Дархан салбарт олгож, хариуцагч Л.ид холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60,1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 162638 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******гоос 162638 төгрөгийг гаргуулж,  нэхэмжлэгчид олгосугай.   

Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Д.АЛТАНТУЯА