| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 142/2016/01190/И |
| Дугаар | 01220 |
| Огноо | 2016-10-04 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 04 өдөр
Дугаар 01220
2016 оны 10 сарын 04 өдөр Дугаар 142/ШШ2016/01220 Орхон аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: 1982 онд төрсөн, 34 настай, эмэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Булаг багийн 26 дугаар гудамжны 09 тоотод оршин суух Боржигон овгийн Доржсүрэнгийн Ундармаагийн /регистрийн дугаар РЛ82051502/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1976 онд төрсөн, 40 настай, эрэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Булаг багийн 06 дугаар гудамжны 02 тоотод оршин суух Жанжин гүний хошуу овгийн Сумъяагийн Батбаатарт /регистрийн дугаар ФБ76062275/ холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Ундармаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Ундармаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Батбаатартай 2013 онд танилцаад миний аавын гэрт хамтран амьдарч байсан. Намайг төрөхөөс өмнө Батбаатар албан ёсоор өөрийн гэргий болгон авна гээд ээж, эгч, дүү нарын хамт 2014 онд хадаг барьж сүй тавьсаны үндсэн дээр миний аав ээж зөвшөөрч хадаг, сүйгийн хүлээн авсан болно. би 2014.03.10-нд төрж хүү Б. Ухаанзаяагаа төрүүсэн юм. Бид 3 аавындаа хэрүүл маргаангүй дутагдсан зүйлгүй сайхан амьдарч байсан. 2015 оны 10-р сараас эхлэн манайд ирэх нь цөөрч хүү бид 2-ыг анхаарахаа байсан бөгөөд утсаар залгахад авахгүй ээжийнд нь очиж асуухаар гэртээ ирэхгүй байгаа мэдэхгүй гээд хэлж өгдөггүй байлаа. Энэ хугацаанд хүү бид 2 дээр нэг ч удаа ирээгүй, уулзаагүй. Одоо Батбаатар 2 том хүүхэдтэй Гэрэлээ гэдэг эмэгтэй гэрт орж суугаад хамтран амьдарч байгаа гэнэ. Иймд би өөрийн хүүхдээ орхин явсан Батбаатараас хүүхдийн тэтгэмжийн мөнгө гаргуулж авахаар нэхэмжилж байна” гэжээ.
Хариуцагч С.Батбаатар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Сумъяа овогтой Батбаатар нь Доржсүрэн овогтой Ундармаатай хамтран амьдарч байсан. Гэр бүлийн баталгаа байхгүй. Хадам ээж Амаржаргал нь намайг хэл амаар байнга доромжилж худлаа үнэн гүтгэж гуйлгачин, түүлэгчинээр нь байнга дууддаг. Миний амьдрал ядуу зүдүү нь үнэн, ээж дүү нарын хамт амьдардаг. Тэгээд ч хамтран амьдрагч Ундармаа нь халамж муутай, ажилд явахад аяга хоол хийж өгдөггүй, хувцас хунар угааж өгдөггүй ажлаас ирэхэд ч мөн адил. Иймд би тохирохгүй юм байна гэж бодоод салсан. Миний хувьд цалин орлого багатай учир тэтгэвэр төлөхөөс татгалзаж байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Ундармаа нь хариуцагч С.Батбаатарт холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Д.Ундармаа хариуцагч С.Батбаатартай гэрлэлтээ бүртгүүлээгүй хамтран амьдарч тэдний дундаас 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүү Б.Ухаанзаяа төрсөн, хүүгээ хариуцагч өөрөөрөө овоглон төрсний гэрчилгээ авсан нь 6101000528 дугаар хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.
Хүү Б.Ухаанзаяа нь одоо эхийн асрамжинд эрүүл бойжиж байгаа нь “Үйлсбадрах” ӨЭМТ-ийн тодорхойлолт, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдсон.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасан шаардлага хангасан баримтууд тул шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-д эцэг эх хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасан. Хариуцагч “...цалин орлого багатай” гэсэн үндэслэлээр хүүхдийн тэтгэлэг төлөхөөс татгалзаж боловч түүний энэ тайлбар нь түүнийг хүүхдийн тэтгэлэг төлөхөөс чөлөөлөх үндэслэл болохгүй.
Тиймээс Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасныг баримтлан хариуцагч С.Батбаатараас хүүхдийн тэтгэлэг гаргуулах нь үндэслэлтэй гэж үзлээ. Хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж шийдвэрлэсэн тул 1 жилийн хугацаанд төлбөл зохих хүүхдийн тэтгэлэгийн дүнгээс тэмдэгтийн хураамж тооцож 29 145 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Тодруулбал С.Батбаатар нь Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар хүү Б.Ухаанзаяаг 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэжээн тэтгэх үүрэгтэй.
Орхон аймагт амьжиргааны доод түвшингийн хэмжээ сард 170 800 төгрөг ба үүний 50 хувийг 1 жилээр тооцоход 1 024 800 төгрөг болох ба энэ дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 29 145 төгрөгийг хариуцагч С.Батбаатараас гаргуулж улсын орлогод оруулах үндэстэй.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д Шүүхэд гаргасан дараахь нэхэмжлэлийг тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө, 41.1.1.тэтгэвэр, тэтгэмжийн талаар гаргасан нэхэмжлэл гэж заасан.
Тиймээс нэхэмжлэгчийн хүүхдийн тэтгэмж гаргуулах нэхэмжлэл тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурьдав.
Хариуцагч С.Батбаатарт 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 10 цаг 00 минутад шүүх хуралтайг мэдэгдсэн боловч хариуцагч С.Батбаатар нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1,1, 40.1.2-д зааснаар 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү Б.Ухаанзаяаг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэжээн тэтгэх тэтгэлгийг сар бүр эцэг С.Батбаатараас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдснийг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч С.Батбаатараас 29 145 төгрөг гаргуулан төрийн санд оруулсугай.
3.Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА